sonin.mn

БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь өчигдөр 8-р сарын 27-нд хэвлэлийн бага хурал хийлээ. Наймдугаар сарын 26-нд Канадын засгийн газар Хятадаас импортолж буй цахилгаан автомашинд нэмэлт татвар ногдуулах болон бусад хязгаарлалтын арга хэмжээ авахаа мэдэгдсэнтэй холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь: "Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч энэ талаар Хятадын байр суурийг тодорхойлсон.


Миний онцлох зүйл бол Канадын ажиллагаа нь бодит баримтууд болон ДХБ-ын дүрмийг үл тоомсорлож, нийтлэг протекционист хандлага бөгөөд энэ нь Хятад, Канадын эдийн засаг, худалдааны харилцааг эвдэж, Канадын компаниуд болон хэрэглэгчдийн эрх ашгийг хохироож байгаа явдал.


Мөн ногоон өөрчлөлтийн үйл явц ба уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах дэлхийн хүчин чармайлтад ашиггүй юм. Хятад улс үүнд маш дургүйцэж, эрс эсэргүүцэж байна. Бодит үнэнийг хүндэтгэж, ДХБ-ын дүрэм журмыг даган мөрдөж, буруу ажиллагаагаа даруй засаж, эдийн засаг худалдааны асуудлыг улстөржүүлэхгүй байхыг Хятад улс Канад улсаас шаардаж байна. Хятад улс шаардлагатай бүх арга хэмжээ авч, Хятадын аж ахуйн нэгжүүдийн хууль ёсны эрх ашгийг тууштай хамгаалах болно." гэжээ.


Г.Бямба