ТОКИО, 2024 оны наймдугаар сарын 27 /NHK/. Энэ оны эхээр Саран дээр газардсан Японы анхны сансрын аппарат болох SLIM гэдэг нэртэй буугч аппаратын ажиллагааг зогсоосон тухай Японы Сансар судлалын агентлаг /JAXA/ даваа гарагт мэдэгджээ.
Сарыг судлах ухаалаг буугч аппарат нэгдүгээр сард Саран дээр газардсанаар Япон улс саран дээр аппаратаа газардуулсан тав дахь орон болж, ЗХУ, АНУ, Хятад, Энэтхэгийн дараа бичигдсэн юм.
Уг аппарат өндөр нарийвчлалтай буулт хийж, тогтоосон цэгээс 55 м-ийн зайд газардсан байна. Бусад аппарарт ихэнх тохиолдолд олон км-ийн зайд газардаж байв.
SLIM нь Цельсийн -170 хэм хүртэл хүйтэрдэг Сарны шөнийг тэсвэрлэх зориулалтгүйгээр бүтээгдсэн тул Сарны гадаргуу дээр хэд хоног мэдээлэл цуглуулсны дараа даалгавраа дуусгахаар төлөвлөж байжээ.
Гэвч Сарны гурван шөнийг өнгөрүүлж чадсаны дараа дөрөвдүгээр сарын сүүлч хүртэл уг төхөөрөмжтэй холбоо тогтоож чадсан юм. Түүнээс хойш JAXA-гийн баг SLIM-тэй холбоо тогтоохыг оролдсон боловч үр дүнд хүрээгүй байна. Улмаар аппаратын ажиллагааг зогсоох дохио илгээжээ. SLIM аппарат Сарны гадаргуугийн зургийг авч, Дэлхий рүү илгээсэн юм. Мөн камерын тусламжтайгаар Сарны 10 гаруй чулуулгын мэдээллийг цуглуулжээ. Уг мэдээлэлд дүн шинжилгээ хийж буй судлаачид оливин хэмээх эрдэс бодис байгааг илрүүлсэн нь Сарны үүслийн талаарх судалгаанд тус дөхөм болж магадгүй ажээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Баасан - 05 сарын 08,
2026
Сэтгэгдэл3
Хөөрхий,,,,,,муу луна 25,,,,,
Онгон монгол орон
Manai zaluus niigemseegyi,yum yzsen ch syrch bolobsroh ni ydaan delhiin tybsinii dood yoroold yabna,manai ylas dendyy doroi baina daa!!!!manai bolobsroltoi hymyys soyoltoi metgelzeen yraldaan syrch soyoljihiin yhaanaa yraldyylaach ee!!Hoorondoo tolhildoj baisanaas erdem syrch sansart nisegegch heergeh ene talaar bol ch daanch tyyhii baina daa,