ТОКИО, 2024 оны нэгдүгээр сарын 5 /NHK/. Японы аврагчид төв нутгийн Ишикава мужид болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас нурсан байшингийн доороос 80 гаруй насны эмэгтэйг аварчээ.
Та ядарч зүдэрч явна. Нэг л болохгүй байна. Үүний буруутан хэн бэ гэдэгт хариулт хайя. Хамтдаа. Та бүхэн дотроо тунгааж, бас саналаа нэмэрлээрэй.
Эрдэмтэд өглөө эрт хоолоо идэх, оройн хоолноос татгалзах нь зүрхний шигдээс, цус харвалт зэрэг зүрх судасны аюултай өвчин тусах эрсдэлийг бууруулдаг болохыг тогтоожээ. Судалгааны үр дүнг “Nature Communications” сэтгүүлд нийтэлсэн бөгөөд “MedicalXpress” дээрх хэвлэлийн мэдээнд товч тайлбарласан байна.
“Эгнээ буруу эзэлсэн гээд 20 мянгаар торгуульчихлаа” хэмээн Сэлэнгээ найздаа хэлэв. Харин түүний найз Болор “За яахав дээ. Сонгуулийн үеэр торгуулийг нь тэглэчихдэг биз дээ” гэх нь тэр. Энэ бол монголчуудын нийтлэг төрх. Гэхдээ шинэ он гарсан эхний өдрөөс эхлэн жолоочийг хариуцлагатай болгох ажлыг эрчимжүүлэхийн тулд хууль эрх зүйн орчноор зохицуулалт хийж байгаа талаар салбарын яамнаас оны өмнө мэдээлэл хийж байв.
ВАШИНГТОН, 2024 оны нэгдүгээр сарын 4 /CNN/. АНУ-ын Оклахома муж улсад амьдардаг 13 настай хүү Виллис Гибсон өмнө нь боломжгүй хэмээн тооцогдож байсан "Тетрис" тоглоомыг дуусгаж дээд амжилт тогтоожээ.
Нийтийн тээвэрт парк шинэчлэл хийж байгаатай холбогдуулан тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг нэвтрүүлж буй. 2023 оны наймдугаар сард нийслэлийн хэмжээнд, арваннэгдүгээр сараас улс орон даяар тээврийн хэрэгслийг цахимжуулж эхэлсэн.
Өнгөрсөн шөнө буюу нэгдүгээр сарын 4-ний 01:30 цагаас Улаанбаатар хотод цас орж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Ц.Төрхүүгээс зам, талбайн цэвэрлэгээ, халтиргаа гулгаанаас сэргийлэх ажлын талаар тодрууллаа. Тэрбээр өчигдөр буюу нэгдүгээр сарын 3-нд Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны даргаар томилогдсон юм.
Хүн төрөлхтний энх тайван, эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон зуны XXXIII олимп Францын Парис хотод 2024.07.26-ны өдрөөс эхлэн зохион байгуулагдана. Урьдчилсан тоогоор энэ удаагийн олимпын наадамд 206 орны, 10,500 тамирчид оролцож, нийт 32 спортын төрөлд хурд хүчээ сорин өрсөлдөх гэж байна.
Европын эрдэмтэн Ян Оберг саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Америк Хятадын талаар сөрөг мэдээлэл бэлтгэдэг сэтгүүлчдийг бэлтгэж сургах зорилгоор таван жил дараалан санхүүжилт хийх хуулийн төсөл санаачилсан" тухай ярьжээ.
Монгол Улсын Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйл, Батлан хамгаалах яамны сайдын 2017 оны Цэргийн бүртгэл явуулах тухай журамд заасны дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийг нэгдүгээр сарын 4-19-ний хооронд зохион байгуулж байна.
ТОКИО, 2024 оны нэгдүгээр сарын 4 /Kyodo/. Японы төв хэсэгт болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас нурсан барилга байшингийн дороос хүмүүсийг эсэн мэнд олж, аврахаар аврагчид цаг нартай уралдан ажиллаж байна. Шинэ оны эхний өдөр болсон байгалийн гамшигт амь эрсэдсэн хүний 73-т хүрч нэмэгджээ.
Шинэ оны эхний өдөр Японы Ишикава мужид хүчтэй газар хөдлөлт болсны улмаас амь үрэгдсэн хүний тоо 65-д хүрснийг NHK суваг мэдээллээ. Газар хөдлөлт болсон тус муж нь Японы төвийн Ното бүс нутагт хамаардаг бөгөөд газар хөдлөлтийн голомт Важима, Сузу хот орчимд болсон юм.
БНХАУ-ын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны дарга Жэн Шаньжие өчигдөр буюу 1-р сарын 2-ны өдөр хэлэхдээ, "Хувийн хэвшлийн эдийн засгийг дэмжих тухай хууль тогтоох үйл явцыг түргэтгэж, ажил хэрэгч арга хэмжээ авч, асуудлыг үр дүнтэй шийдэж, хувийн хэвшилд таатай орчин бүрдүүлнэ.
Генерал Б.Эрдэнэбат нь Ирак, Либери, Судан, Өмнөд Суданд, Сьерра Леонд алба хаасан туршлагатай юм.
ТОКИО, 2024 оны нэгдүгээр сарын 3 /NHK/. Шинэ оны эхний өдөр 7.6 магнитудын хүчтэй газар хөдөлсөн Японы төв нутагт газар хөдлөлтийн чичирхийлэл үргэлжилсээр байна.