sonin.mn

Хятадын "Eastern Airlines" компани тус улсын бие даан судлан бүтээсэн том оврын зорчигч тээврийн С919 нисэх онгоцоор 8 дугаар сарын 5-аас тус улсын Ши-ань-Бээжин чиглэлийн шинэ нислэгийн маршрут ажиллуулж эхэлжээ. Энэ бол тус авиа компани С919 онгоцоор Шанхай-Чэндү, Шанхай-Бээжин, Шанхай-Ши-ань, Шанхай-Гуанжөү чиглэлийн маршрут ажиллуулсны дараах бизнесийн зориулалттай 5 дахь худалдааны тогтмол хуваарьт маршрут гэнэ.


2023 оны 5-р сарын 28-нд C919-ийг арилжааны зориулалтаар амжилттай ажиллуулснаас хойш Хятадын "Eastern Airlines" компанийн C919 нисэх онгоцнууд одоогийн байдлаар зуны улирлын тээврийн үйлчилгээнд бүрэн хамрагдаж, 8-р сарын 3-ны байдлаар Хятадын нийт 3133 арилжааны нислэг үйлдэж, давхацсан тоогоор 420 мянга гаруй зорчигч тээвэрлэжээ.


Г.Бямба