8-р сарын 7-ны өдөр, Хятадын эхний долоон сарын гадаад худалдааны тайлан гарч, бараа бүтээгдэхүүний худалдааны импорт экспортын нийт хэмжээ 24 триллион 830 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.2%-иар өссөн байна. Оны эхний хагаст импорт, экспортын өсөлт улирал тутам эрчимжсэний үндсэн дээр эхний долоон сарын гадаад худалдааны цар хүрээ түүхэн дэх мөн үеийн дээд амжилтыг үзүүлэв.
Энэ тухай Хятадын Олон Улсын Радио: "БНХАУ-ын гадаад худалдааны хэмжээ нь нэмэгдээд зогсохгүй чанарын хувьд ч сайжирсныг дурдах нь зүйтэй. Эхний долоон сарын байдлаар автомат мэдээлэл боловсруулах төхөөрөмж, түүний эд анги, нэгдсэн хэлхээ, автомашин зэрэг цахилгаан механик бүтээгдэхүүний экспорт 8.3%-иар нэмэгдэж, нийт экспортын үнийн дүнгийн 60 орчим хувийг эзэлж байна. Энэ нь худалдааны бүтцийг үргэлжлүүлэн сайжруулж, инноваци нэмэгдэж байгааг харуулж байна. Тэдний дунд Хятадын автомашины компаниуд дэлхийн зах зээлд нэвтрэх шинэ замыг бий болгосон. Тухайлбал, BYD эхний долоон сарын байдлаар 233 мянган шинэ эрчим хүчний автомашин экспортолсон нь өнгөрсөн оны экспортын хэмжээтэй ойролцоо байна.
Хамгийн эхний ашигтай зүйл бол Хятадын зах зээлийн асар том боломж юм. Ёнхап агентлаг саяхан мэдээлснээр, хагас дамжуулагчийн экспортын нөлөөгөөр, 7-р сард Өмнөд Солонгосын Хятад руу хийсэн экспорт нэмэгдэж, Хятад улс дахин Өмнөд Солонгосын хамгийн том экспортлогч болсон байна.
АНУ-ын CNBC суваг 7-р сард Хятадын импортын гүйцэтгэл хүлээлтээс давсан гэж мэдээлжээ. Хятад улс өндөр чанартай хөгжилд хүрэхийн хэрээр хувь хүний, төрөлжсөн, чанартай хэрэглээний хандлага улам хүчтэй болж, импортын чухал хөдөлгөгч хүч болно гэж шинжээчид үзэж байна. Хятад улс импортоо улам өргөжүүлж, хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүний зах зээлд нэвтрэх боломжийг тогтвортой, эмх цэгцтэй өргөтгөж буй нь бүх улс орон Хятадын зах зээлийг хуваалцахад илүү таатай нөхцөлийг бүрдүүлнэ. Үүний зэрэгцээ Хятад улс орон нутгийн нөхцөл байдалтай уялдуулан шинэ бүтээмжийн хүчийг хөгжүүлж, дэлхийн хөгжилд шинэ эрч хүчийг авчирлаа. Энэ зун Парисын олимпод “Хятадад үйлдвэрлэсэн” бүтээгдэхүүн олон нийтэд танигдаж байна. 1 секундэд 500 удаа хөдөлгөөнийг таньдаг чиптэй хөл бөмбөг, өнгө нь өөрчлөгддөг ширээний теннисний ширээ, жүдо, бөхийн төслүүдэд хэрэглэгдэх өндөр технологийн байгальд ээлтэй спортын дэвсгэр гээд... Хятадын аж ахуйн нэгжүүд олон тооны шинэлэг технологи, бүрэн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээний давуу тал, хүчирхэг үйлдвэрлэлийн чадавхийг ашиглан дэлхийд өндөр чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ хангасаар ирсэн.
Урт хугацаанд Хятадын гадаад худалдаа нь дэлхийн аж үйлдвэр, нийлүүлэлтийн сүлжээг тогтвортой байлгахад эерэг үүрэг гүйцэтгэсэн. Хятадын Коммунист намын 18-р их хурлаас хойш Хятадын гадаад худалдаа жилд дунджаар 1 их наяд 600 тэрбум юаньд хүрч, дундаж хөгжилтэй улсын импорт экспортын жилийн нийт хэмжээтэй тэнцэж байна.
Энэ нь нэн яаралтай сэргэх шаардлагатай байгаа дэлхийн эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтой юм. 7-р сарын эцсийн байдлаар, энэ онд Хятад-Европыг холбосон 10 мянга гаруй ачааны галт тэрэг ажиллаж, дэлхийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдлыг баталгаажуулсан "ган тэмээний цуваа" болжээ. Энэ онд дэлхийн барааны худалдаа дунд зэргийн сэргэлттэй байгаа гэж олон улсын хэд хэдэн байгууллага үзэж байгаа ч геополитикийн хурцадмал байдал, худалдааны хязгаарлалт нэмэгдсэн, аж үйлдвэрийн бодлогын өрсөлдөөн ширүүссэн зэрэг нь гадаад худалдаанд илүү сөрөг нөлөө үзүүлж магадгүй юм. Хятад улс сорилт бэрхшээлээс айхгүй, гадаад ертөнцөд нээлттэй байдлаа үргэлжлүүлэн өргөжүүлж, эдийн засгаа тогтвортой сэргээх үндэс суурийг бататгаж, өндөр чанартай хөгжил, тогтвортой гадаад худалдаагаар дэлхийд илүү их ашиг хүртэх болно." гэжээ.
Г.Бямба
Баасан - 05 сарын 08,
2026
Сэтгэгдэл0