ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг Монгол улсаас Узбекистан улсад суугаа Элчин сайд Д.Батбаатарыг Олимпик хауст хүлээн авч уулзан, спорт олимпизмын хөдөлгөөнийг дэмжиж ажиллах талаар санал солилцлоо.
Дэлхийн хэмжээнд боксын спортын үйл ажиллагааг зохицуулах олон улсын байгууллага бол World Boxing гэдгийг Олон улсын Олимпын хороо /ОУОХ/ түр хугацаагаар хүлээн зөвшөөрчээ.
ОУОХ-ны Гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг Монголын хөнгөн атлетикийн холбоо /МХАХ/-ны Ерөнхийлөгч Э.Нарангэрэлийг Олимпик хауст хүлээн авч уулзлаа.
Монголын тусгай олимпын хороо /МТОХ/-ны төлөөлөгчид Олимпик хауст зочлон, Бүгд Найрамдах Итали улсын Турин хотноо 2025 оны 3 дугаар сарын 8-15-ны өдрүүдэд болох Тусгай олимпын дэлхийн өвлийн наадамд Монгол улсаа төлөөлөн 24 тамирчин оролцуулахаар удахгүй эх орноосоо мордох гэж буй талаар ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшигтэй уулзаж, мэдээлэл өглөө.
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлөөс Монголын үндэсний паралимпын хороо /МҮПХ/-ны ерөнхийлөгч, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Нямхүүг “Алтан од” одонгоор шагнахаар шийдвэрлэсний дагуу тус шагналыг ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ныЕрөнхийлөгч Б.Баттүшиг, Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч. Наранбаатар нар өнөөдөр Олимпик хауст гардуулан өглөө.
Тоглолт дууссаны дараа “Интер Майами” багийн довтлогч Лионел Мессигээс гарын үсгийг нь авсан Мексикийн шүүгч Марко Ортисын тэмцээн шүүх эрхийг хагас жилийн хугацаагаар хасахаар шийдвэрлэжээ. Энэ тухай Хойд ба Төв Америк, Карибын орнуудын хөл бөмбөгийн холбоо /КОНКАКАФ/ мэдэгдлээ.
Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн “Вашингтон Кэпиталз” багийн ахлагч, довтлогч Александр Овечкин “Эдмонтон Ойлерз” багтай хийсэн тоглолтод гурван шайб оруулж, хет-трик хийлээ.
“Амьдралын тойрог” хөрөг нийтлэлийнхээ зочноор Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмааг онцоллоо. Тамирчин хэмээх их хувь заяаны эзэн болж, тив дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг мандуулан, жүдо, самбо бөхийн нэгэн цаг үеийн түүхийг бичилцэж яваа тэрээр дэлхийн дэвжээнд олон удаа эх орныхоо нэрийг цуурайтуулсан.
Катарын нийслэл Доха хотод снукер бильярдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 15-22-нд болж байгаа бөгөөд манай улсаас ОУХМ Б.Нарантуяа өрсөлдлөө.
Конференцийн лигийн тэмцээний шөвгийн 16-д өрсөлдөх бүх баг тодорлоо.
Азербайжаны Үндэсний Олимпын хорооны /ҮОХ/ Ерөнхий Ассамблейн тайлант сонгуулийн хурал Баку хотноо мягмар гарагт болж, 2022-2024 онд хийж гүйцэтгэсэн тус хорооны ажлын тайланг хэлэлцэн дүгнэлээ.
Италийн “Милан” багийн хөлбөмбөгчид талбайдаа Нидерландын “Фейенорд”-той 1:1 харьцаагаар тэнцсэнээр Аваргуудын лигийн тэмцээнийг үргэлжлүүлэх боломжгүй боллоо.
МОСКВА, 2025 оны хоёрдугаар сарын 18 /РИА Новости/. Английн “Ливерпүүл” клубын довтлогч Мохамед Салах тус клубтэй байгуулсан гэрээгээ сунгахаар хэлэлцээ хийж эхэлсэн тухай El Nacional сонинд бичжээ.
Үндэсний хоккейн лигийн тоглогчид оролцож буй Дөрвөн үндэстний тэмцээний ээлжит тоглолтод Канадын шигшээ баг Финландын багийг хожсоноор финалд шалгарлаа.
Фитнессийн модель, Монгол улсын гавьяат тамирчин Б.Сугарсүрэн өөрөөс нь допинг илэрсэн гэх асуудлаар мэдээлэл хийлээ.