Иргэдийн нэгдлийн төлөөлөл Улсын Их Хурлыг тараахыг шаардсан иргэдийн шаардлагыг хүргүүлж, энэ талаар мэдээлэл хийлээ.
Тэдний үзэж буйгаар, УИХ-ын 126 гишүүн хууль тогтоох дээд байгууллагынхаа үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх чадамжгүй болж, улс орны эрх ашгаас илүү нам доторх бүлэглэл, фракцуудын ашиг сонирхлын зөрчилд автаад байгаа аж.
Иргэдийн нэгдлийн төлөөлөл “УИХ-ыг тараах хангалттай үндэслэл бий. Өнөөдөр 126 гишүүнтэй парламент төрийн эрх барих дээд байгууллагынхаа үүргийг гүйцэтгэж чадахгүй байна. УИХ нь бүлэглэл, фракцуудын хоорондын тэмцлийн талбар болж хувирсан. Намын дарга нар өөрсдийн хамаарал бүхий хүмүүсийг намын жагсаалтад оруулдаг. Ингэснээр иргэд өөрсдийн төлөөллийг шууд сонгох Үндсэн хуулийн суурь зарчим алдагдаж байна” хэмээн мэдэгдэв.
Мөн тэд УИХ-ын 126 гишүүний 48 нь намын жагсаалтаар сонгогддог тогтолцоог шүүмжилж, эдгээр гишүүнийг нам, бүлэглэлийн эрх ашгаас илүү улс орны тулгамдсан асуудалд анхаарах ёстой гэж үзэж буйгаа илэрхийллээ.
“Бид УИХ-ын гишүүдээс хуулиа биелүүлэхийг л шаардаж байна. Намын жагсаалтаар орж ирсэн 48 гишүүн улс орны асуудалд анхаарал хандуулахын оронд нам, фракцынхаа эрх ашгийг өдөр, шөнөгүй ярьж байна. Ийм нөхцөлд УИХ тарах ёстой гэж үзэж байгаа” гэв.
Иргэдийн нэгдлийн зүгээс УИХ-ыг тараах шаардлагын хүрээнд хоёр сар гаруйн хугацаанд иргэдийг эвлэлдэн нэгдэхийг уриалж, үзэл бодлоо илэрхийлэхээр төлөвлөж байгаагаа мэдээлэв.
Тэдний эцсийн зорилго нь зөвхөн УИХ, Засгийн газрыг тараах бус, төрийн тогтолцоонд өөрчлөлт оруулж, иргэдийн төлөөллийг хангах зарчмыг сэргээх явдал гэдгийг онцоллоо.
“Бидний эцсийн зорилго бол тогтолцооны шинэчлэл хийх. Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалыг сэргээж, ард түмэн өөрсдийн жинхэнэ төлөөллөөс бүрдсэн парламенттай болох ёстой. Зөвхөн УИХ, Засгийн газрыг тараагаад зогсохгүй тогтолцооны өөрчлөлт хийх шаардлагатай гэж бид нэгдэж байгаа юм” хэмээн тайлбарлав.
Түүнчлэн тэд УИХ, Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилж, зарим хууль тогтоомжийг тодорхой бүлэглэлийн захиалгаар баталж байгаа гэж үзэж буйгаа илэрхийллээ.
“Гаднын эрх ашигт үйлчилдэг УИХ, Засгийн газар Монголын ард түмэнд хэрэггүй. Захиалгаар хууль баталдаг, иргэдийнхээ төлөөллийн үүргийг биелүүлж чаддаггүй УИХ-ын гишүүдийг ард түмэн хүсэхгүй байна. Тиймээс УИХ-ыг тарааж, Монголын төрд ард түмнээ жинхэнэ утгаар нь төлөөлж чадах хүмүүсийг сонгох ёстой” хэмээн мэдэгдэв.
М.Чой
Мягмар - 10 сарын 27,
2026
Сэтгэгдэл9
Энэ гурван дуракт иргэдийг төлөөлөх эрх хэн олгосын?
Их хурлыг тарааж Монголд хаанчлах санаатай Хүүк Учрал Энхбаяр гурав.
Дураараа донгосох юм. Харин ч жагсаалтаар орж ирсэн хэд чинь ажлаа хийгээд сонгогдсон гарууд чинь ажилдаа ирэхгүй тэнэж алга болоод байна.
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Монгол улсыг бар болгоно гэж байгуулагдаад нээлтээсээ бусад уед ганц ч удаа бурэн ирцтэй хуралдаж байгаагуй Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид хорчид луйварчин, тэр байтугай алуурчин шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!!!!!!!!!??!!??????!!!!!
durtai setgetsiin ovchtei xumuusiin ingej soliorox erx zobxon mongold zugeer hairka-gaa uuj suuj baugaad l xevleliin xural xuudeg erx choloo nertei zolbin yumaa tas xory
Ха ха ха. Парламент гээчийг чинь бүлэглэл, фракцууд хоорондоо ясаа цайтал хэлэлцэж, хэрэлдэж бай, үзэл бодлын тэмцлийн талбар болог гэж байгуулдаг юм шүү дээ, Маанаг малнууд аа. Жоохон ч болтугай улс төр гээчээ ойлгож байж ярьж бай. Үүний тулд бага ч болтугай уншаач ээ,
Ха ха ха. Парламент гээчийг чинь бүлэглэл, фракцууд хоорондоо ясаа цайтал хэлэлцэж, хэрэлдэж бай, үзэл бодлын тэмцлийн талбар болог гэж байгуулдаг юм шүү дээ, Маанаг малнууд аа. Жоохон ч болтугай улс төр гээчээ ойлгож байж ярьж бай. Үүний тулд бага ч болтугай уншаач ээ,
Худлаа дүр эсгэсэн жагсаалтын новшнуудыг хамгийн түрүүнд зайлуулах хэрэгтэй их хурал тарах ёстой
Thans very ibteresting blog! xnxx Herre iis my page; hkmepage (<a href="https://xxx.xxxxlulu.com">xxx.xxxxlulu.com</a>)