-Геополитик судлаач-эрдэмтний өнцөг
Өмнөх өчиг
Уран сайхны мэдрэмжээрээ ямагт туйлширдаг монголчууддаа зориулж нэмж баяжуулан дахин толилуулж байна. Туйлршалыг чинь эерүүлэхээр (ялимгүй хэтрүүлэг шүү!) Монгол Төрийн тэргүүн НАТО-гийн хоёр улс (Нэг нь бүр саяхан элссэн гээч! Тэгж элссэнээ үндэснийхээ баяр бахдал болгож буй Финланд), одоо НАТО-гийн илт дайсан болчихоод буй бас нэг улс (Беларусь) руу Төрийн айлчлал хийж байна. Монгол Улс алинтай нь ч дайсагнахгүй Төвийг чанд сахиж байна гэдгээ дэлхий нийтэд дахин нотлон харуулж байна.
НАТО-гийн цэргийн нэг том гүрэн ХБНГУ-тай стратегийн түншлэлээ бэхжүүлчихлээ, НАТО-гийн шинэхэн гишүүн Финландтай өмнөх түншлэлээ (Тэгш эрхтэй түншлэл-2011 он) нотлон баталгаажуулна. Монгол Улсын гуравдагч хөршийн хүрээ тэлж, бэхжиж байгаа нь энэхүү айлчлалаар харагдана.
НАТО бол Eвроп-Атлантын эвсэл биш болоод хариуцлагын бүс нь дэлхий даяар тэлж байна. Дэлхий дахины альяанс болж өргөжих замын бэлчирт байна. Ингэхэд даян дэлхийд хамгийн амжилттай, тогтвортой яваа, хамгийн олон жил тэссэн, бас татан дагуулах увьдастай цорын ганц цэрэг-улс төрийн эвсэл нь НАТО болж торойн үлдэж байна. Заавал хэн нэгний талд орж, нөгөөг нь дайсагнан шөргөөцөлдөх социализм-капитализмын үхэх сэхэхээ үзэх тэмцэл чинь түүх болоод өнгөрсөн гэдгийг монголчуудын зарим нь ойлгохгүйгээсээ болж нийгмээ талцуулж, өөрсдөө шаналах юуны гоё байх билээ? Ганцхан л хариулт байна. Хэрэв шүү, хэрэв Та бүтэлгүй (магадгүй ядуу!) амьдарч, түүндээ буруутан хайж байгаа бол буруутан нь тэр Өрнөд, тэр АНУ, тэр НАТО, тэр Израиль түй ч хамаагүй шүү. Тэр бүтэлгүйтэл чинь Таны өөрийн чинь байж байгаа царай, үйл лай!
Түүхээр аялахуй, НАТО-г зөвтгөхүй
Эрх чөлөөт, ардчилсан улс орнуудын Умард Атлантын гэрээний байгууллагын (товчилсон нэр нь НАТО) 77 жилийн ойг 2026 онд өргөн тэмдэглэлээ. НАТО-гийн гаргасан мөр. Хэдхэн баримтаар дор буулгая. Дэлхийн II дайны дараа Өрнөд Европын орнууд хөгжлийн капиталист замаа дахин сонгоход дайнд ялагч–АНУ-ын зүгээс албадсан, мөнгөөр зодсон, цэрэг оруулсан, иргэдийг нь дарамталсан, айлгаж ичээсэн ганц ч тохиолдол байхгүй. Дотоод хэрэгт нь АНУ-аас оролцсон нэг ч баримтыг олж үзэхгүй. АНУ албадаж төр-засгийг нь сольж бужигнуулсан, Вашингтонд удирдагчдыг нь аваачиж шүүсэн, алсан, үнэнчийн ам тангараг авсан ганц ч түүх байхгүй. Тэгвэл?
Эсрэг талд нь. Дэлхийн II дайны дараа Дорнод Европт коммунист дэглэмүүд байгуулагдахдаа Зөвлөлт Орос ба СССР-ийн гашуун бүх жишээг бүгд давтсан. Дотоод хэрэгт нь Москвагаас шувтан оролцсон. Үй олны хэлмэгдүүлэлт, ганц намын дарангуйлал, хүчээр хамтралжуулах, хүний эрх зөрчих, шашныг нь нухчин дарах... гэх мэт.
Үгнээс зөрсөн удирдагчдыг нь Москвад аваачиж шүүсэн, хордуулж алсан, бүр цаазалсан хэргүүд ч ярайна. Хэрэв дайнд сүйдэж суларсан Европ ганц ганцаараа, эв нэгдэлгүй орших аваас Дорнод Европын зовлонг давтаж мэдэхээр байсан тул дэлхийн II дайнд ялагч АНУ, Британи, Францад хандан аврал эрцгээсэн нь НАТО болж хэрэгжжээ. НАТО байгуулагдахад гишүүн–орнуудыг нь албадаж элсүүлсэн, ард иргэд нь хүсээгүй байхад хүчээр шахсан боосон тохиолдол ганц ч байхгүй. НАТО нь 77 жилийн түүхэндээ гишүүн орнуудынхаа дотоод хэрэгт оролцож цэрэг оруулж эсэргүүцлийг нухчин дарсан, улс төрийн эрх баригчдыг нь хүчээр халж сольж, заавал АНУ-д үнэнчийг олж тавьсан ганц ч тохиолдол байхгүй. НАТО-гийн нэгдсэн зэвсэгт хүчнээс гишүүн орнууддаа интервэнц хийсэн буюу хийхээр заналхийлсэн нэг ч тохиолдол түүхэнд алга. НАТО-д элссэнийхээ буянг эдлээд Исланд, Люксембург гэх мэт жижиг улсууд ганц ч цэрэггүй аж төрж болоод байна.
Тэгвэл НАТО-г сөргүүлж буй болгосон Варшавын Гэрээний байгууллага (ВГБ) байгуулагдаад ганцхан жилийн дараа гэхэд л Унгар түүнээс гарч байгаагаа зарлан Төвийг сахих гэж байж интервэнц хийлгэн хохирол амссан. Унгарын ардчилсан бослогыг Зөвлөлтийн арми цус урсган дарсан.
Унгарын удирдагчдыг хуугаар нь гэсгээн цээрлүүлсэн. Варшавын Гэрээний цэргээр 1968 оны “Прагийн хавар”-ыг (Чехословакийн ардчиллыг) нухчин дарсан. Чехословакийн удирдагчдыг Москвад албадан аваачиж ялагдуулсан. Дараа нь цээрлүүлсэн. 1981 онд Польшид Варшавын Гэрээний цэргээр интервэнц хийхээр заналхийлсэн. ВГБ-аас Дорнод Европын орнууд гарахын түүс болж 1991 онд санал нэгтэй тараасан бол НАТО-гоос хөөгдсөн, хаяж гарсан, гарахаар заналхийлсэн нэг ч улс, нэг ч тохиолдол өнөөг хүртэл тохиогоогүй. НАТО-гоос гарахаар завдсан ганц ч улс орон өнөө хүртэл байхгүй байна. НАТО атгасан гар шиг эв нэгдэлтэй байна, улам бэхжиж байна.
Дараагийн түүх
ВГБ-ыг залгамжлуулан буй болгосон ОДКБ (Хамтын аюулгүй байдлын байгууллага) нь төлөвшихдөө ихээхэн будлиантай зам туулсан ба гишүүд нь хаяж гарч явсан, гарахаар заналхийлсэн нь нэг бус удаа, 2022 оны нэгдүгээр сард Казахстанд нэгдсэн ажиллагаа явуулснаас өөрөөр үр бүтээлтэй ажилласан тохиолдол нэг ч байхгүй. Одоо ОХУ-ыг дэмжиж Украинд цэрэг оруулах нь бүү хэл Белоруссээс өөр Оросыг дэмжиж буй нэг ч гишүүн алга байна. Холбоотнууд гэж Кремльд уухайлдаг ч холбоотон гэж үзэхэд тун хэцүү Оросын вассаль орнууд. Тиймдээ ч ОДКБ, Евразийн эдийн засгийн холбооноос гарна гэх яриа мэр сэр дэгддэг. Эдүгээ Армен нь ОДКБ-г орхиж байна.
НАТО-г сөргүүлэн ШХАБ-ыг буй болгосон гэх албан бус дүгнэлт түгээмэл. Олон туйлт дэлхийг тунхагласан “Шанхайн тав” хэмээх эвсэл байснаа 2001 оноос олон улсын байнгын байгууллага болж төлөвшөөд 25 жилийг туулсан, гэхдээ эв зүйдээ орж, зангидсан гар шиг болтлоо өдий байна.
Европын Холбоо, НАТО-г сөргүүлэн байгуулсан, тэгэх ч болно хэмээн ШХАБ-ыг үндэслэгч ОХУ, мөн шинэ гишүүн Иран, Беларусь уриалсан нь саяхны түүх. Өрнөд ертөнцтэй глобал тавцанд сөргөлдөхөд ШХАБ-ын гишүүн олон баймааж нь ялна гэсэн итгэл Орост бий, харагдаж ч байна. Гэтэл өөр нэг хурц өнцөг ШХАБ дотроос харагддаг. ШХАБ-ын гол дайсан АНУ, Өрнөд ертөнцтэй, мөн Израильтай ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн Энэтхэг нь стратегийн, бүр холбоотны нягт хамтын ажиллагаатай. “Дорнод НАТО”, “Азийн НАТО” гэх хоч нэртэй болсон “Аюулгүй байдлын асуудлаархи 4 талын яриа хэлэлцээ” (Quadrilateral Security Dialogue буюу Quad group of nations–QUAD) гэдэгт Австрали, Энэтхэг, АНУ, Япон нэг эвсэл болж, Энэтхэг-Номхон далайн бүс нутагт Орос, Хятадын ноёрхлыг сөрнө гэдгээ илээр зарлачихсан.
НАТО-гийн түүх-хүснэгтээр
НАТО-гийн хэтийн төлөв
Украин дахь Оросын бүтэлгүй дайны нэг үндсэн шалтгаан нь экс-коммунист 14 улсыг НАТО-гоос буцааж гаргах (НАТО-г 1991 оны 16 гишүүн-улсаар нь хязгаарлах), Украиныг НАТО-д элсүүлэхгүй байх баталгаа өгөх хатуу шаардлага байв. Шаардлага хэрэгжихээсээ өнгөрсөн. Украин нь НАТО ба Европын Холбоонд элсэх зам шуударлаа.
НАТО-гийн өмнөх ЕНБД-ын хэлснээр “Путины стратегийн алдаа саяхан Шведийг НАТО-д элсэхэд хүргэж, дараагийн гишүүн нь Украин” гэж шууд нэрлэж байв.
Украинтай зуузай холбоод Молдова, Гүрж, магадлалтай нь Армен, Арментай мөчөөрхөөд Азербайжан гэсэн яриа тархсан. Азербайжаны нэгдүгээрт тооцогдох стратегийн түнш нь АНУ, нэгдүгээрт тооцогдох стратегийн холбоотон нь Турк байгаа тохиолдолд, мөн Арментайгаа найрсаг харилцаа бүрэн тогтоочихвол энэ улс НАТО-д хэтдээ элсэх нь бодитой. Белорусст дэглэм солигдвол бараг маргааш нь НАТО-д өргөдлөө өгнө гэсэн таамаглал (сөрөг хүчнийхэн нь шууд тэгж амладаг, уриалдаг) буй. Дэглэм мөнхөөрөө байна гэж үгүй. Ингээд хуучин СССР-ийн 6 улс эрт орой хэзээ боловч НАТО-д элсэх магадлалтай юм. ОХУ тэднийг тогтоож чадахаасаа өнгөрсөн болов уу.
Одоо Европын Төвийг сахисан орнууд: Австри, Швейцарь, Мальта, Ирланд, Кипр, мөн Серби, Босни (мөн Косово), жижиг хаант улс (Лихтенштейн, Монако, Андорра), улсын доторхи улс болох Сан-Марино, мөн Гэгээн ширээт улс НАТО-гийн гадна байна. Нийт 13 улс (өрнөдийнхөн Косовог тооцож буй) НАТО-гийн гадна оршиж байна.
НАТО-гийн татан дагуулах чадавхи гэж юу болох? Монгол Улс уригдаагүй боловч хэтдээ уригдана гэсэн итгэлтэй байна. 2026.07.07. Туркийн нийслэл Анкара. НАТО-гийн төр засгийн тэргүүн нарын 36 дахь саммит. НАТО-гийн үндсэн гишүүн 32 улс ба альянсын холбоотон–Украин, Япон, Өмнөд Солонгос, Австрали, Шинэ Зеланд, Сири, мөн Европын Холбооны лидерүүд нэг дор цуглажээ.
Монгол Улс НАТО-тай
Монгол Улс Умард Атлантын Гэрээний байгууллага-НАТО-тай ажил хэрэгч харилцаа хөгжүүлэх, тухайлбал байгаль орчин, шинжлэх ухаан, иргэний хамгаалалт, энхийг сахиулах ажиллагаа зэрэг чиглэлээр хамтран ажиллах чиглэл баримталж ирсэн. Энэ үүднээс манай Гадаад харилцааны сайд хатагтай Н.Туяа 2000 онд, Байгаль орчны сайд У.Барсболд 2000 онд, Ерөнхий сайд Н.Энхбаяр 2001 онд, Батлан хамгаалахын сайд Ж.Гүррагчаа 2002, 200З онд НАТО-д айлчилж, цэргийн эвслийн энэ байгууллагатай харилцаа хөгжүүлэх үндсийг тавьжээ. НАТО-тай “Энхийн төлөө түншлэл+Монгол Улс” гэсэн томъёоллоор хамтран ажиллахыг манай зүгээс санал болгосны хариуд “Энхийн төлөө Түншлэл”-ийн үзэл санааны дагуу Монгол Улстай хамтран ажиллах тухай НАТО-гийн гишүүн орнуудын шийдвэр 2000 оны 4 дүгээр сард гарч, энэ томъёоллын хүрээнд иргэний хамгаалалт, онцгой байдал, шинжлэх ухаан, байгаль орчны хамгаалал зэрэг тодорхой чиглэлээр хамтран ажиллах боломжтой болж байна. 2001 онд НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Робертсон НАТО-д зочилсон Ерөнхий сайд Н.Энхбаяртай уулзахдаа тодорхой төслийн хүрээнд “ad hoc” зарчмаар хамтран ажиллаж болохыг тэмдэглэсэн байдаг.
Монгол Улсаас НАТО-тай харилцах асуудлыг зохицуулах үүднээс Гадаад хэргийн сайдын тушаалаар “НАТО-тай харилцах асуудлыг эрхлэн зохицуулах ажлын хэсэг” байгуулан ажиллуулж байхад миний бие ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оролцож явсан.
2002 онд Бишкект “Цэргийн зориулалтаар ашиглагдаж байсан газрыг сэргээх, дахин ашиглах” сэдэвт уулзалт семинарт манай төлөөлөгчид анх удаа оролцжээ. 2004 онд манай Засгийн газраас НАТО-той хамтран “Цэргийн зориулалтаар ашиглаж байсан газруудыг нөхөн сэргээх” сэдвээр семинар зохиож байв. Уг семинараар манай улсын нутагт цэргийн зориулалтаар ашиглаж байсан газруудын байгаль экологи, аюулгүй байдал, сэргээн ашиглахтай холбогдсон асуудлыг (газрын хөрсний эвдрэл, хөрс усны бохирдол, цэргийн болон байгальд халтай химийн хорт бодис) Европын орнуудын туршлагатай холбон авч үзэж, манай холбогдох байгууллагууд үндэснийхээ хэмжээнд болон зарим оронтой хамтран хэрэгжүүлэх асуудлыг дүнгийн баримт бичигт тусгасныг сайн санаж байна.
Хамгийн чухал нь манай зэвсэгт хүчин НАТО-гийн цэрэгтэй хамтран Ирак, Афганистанд энхийг сахиулах ажиллагаанд олон жил оролцож туршлага хуримтлуулсан, тэр хэрээр манай улсын олон улсын нэр хүнд бэхжсэн.
НАТО-гийн “Partners across the Globe” буюу НАТО-гийн дэлхий даяархи түнш (Монгол тийм статустай) орнуудын тэргүүлэх судлаачдын айлчлалд миний бие 2014 онд оролцоод НАТО-гийн төв штабт элдэв сонин содон мэдээлэл бишгүй нэг сонсож, хуучилж явснаа дурсан санахад таатай байна.
НАТО хэнд ч заналхийлээгүй хэмээн би 30 жилийн өмнө ийнхүү бичиж байжээ. Тэр байр сууринаасаа өнөө хүртэл ухраагүй.
Д.Баярхүү 2026.10.23
Мягмар - 10 сарын 27,
2026
Сэтгэгдэл20
Сайхан нийтлэл байнаа,,,,,танд сайн сайхан бүгдийг хүсэн ерөөеөөө,,,,,
НАТО- ГИЙН ЭСРЭГ ЗОГСОЖ БАЙГАА ЭНЭ 2 АВАРГА ДИНОЗАВРЫН ӨВӨРТ НАТО- Г ОРУУЛЖ ИРЭХ ГЭЭД БАЙГАА ЮМ УУ ? ТИЙМ ЮМ ХЭЗЭЭ Ч БОЛОХГҮЙ Л БОЛОВ УУ ! УЛАМ Л ХАВЧИГДАЖ ШАХАГДАХ БОЛНО. ЧИМЭЭГҮЙХЭН МӨРӨӨРӨӨ ТАЙВАН АМГАЛАН ХУРДАН ХӨГЖЛИЙГ МӨРӨӨД ! ЦАГ ЦӨВҮҮН ҮЕД ЮУ ЯРИХАА МЭДДЭГ ДИПЛОМАТ Ч БИШ БОЛОЛТОЙ ! ГАДААДЫН ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ОРЖ ИРЭХГҮЙ БАЙГАА НЬ БИДНЭЭС НЭГ ИХ ШАЛТГААЛААГҮЙ БОЛОВ УУ ! ХӨРШҮҮДИЙНХЭЭ ХӨЛД СУУЖ БАЙГААД ХУРДАН ХӨЛ ДЭЭРЭЭ ТЭНЦЭХ ХЭРЭГТЭЙ ЭХЛЭЭД !
НАТО- ГИЙН ЭСРЭГ ЗОГСОЖ БАЙГАА ЭНЭ 2 АВАРГА ДИНОЗАВРЫН ӨВӨРТ НАТО- Г ОРУУЛЖ ИРЭХ ГЭЭД БАЙГАА ЮМ УУ ? ТИЙМ ЮМ ХЭЗЭЭ Ч БОЛОХГҮЙ Л БОЛОВ УУ ! УЛАМ Л ХАВЧИГДАЖ ШАХАГДАХ БОЛНО. ЧИМЭЭГҮЙХЭН МӨРӨӨРӨӨ ТАЙВАН АМГАЛАН ХУРДАН ХӨГЖЛИЙГ МӨРӨӨД ! ЦАГ ЦӨВҮҮН ҮЕД ЮУ ЯРИХАА МЭДДЭГ ДИПЛОМАТ Ч БИШ БОЛОЛТОЙ ! ГАДААДЫН ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ОРЖ ИРЭХГҮЙ БАЙГАА НЬ БИДНЭЭС НЭГ ИХ ШАЛТГААЛААГҮЙ БОЛОВ УУ ! ХӨРШҮҮДИЙНХЭЭ ХӨЛД СУУЖ БАЙГААД ХУРДАН ХӨЛ ДЭЭРЭЭ ТЭНЦЭХ ХЭРЭГТЭЙ ЭХЛЭЭД !
ингэхэд югослав,ливи,ирак,сири гээд улсуудыг тэгээд хэн бөмбөгдсөн юм нато биш юм бол,яасан ичдэггүй худал шаадаг гөлөг юмаа чи ???удахгүй чи алга болсон варшавын гэрээ,оростой нийлж бөмбөгдсөн гээд хуцаж мэдэх юм бна???
Нато бол харгис алуурчин мөн. Монголыг орос хятадын эсрэг дайнд оруулах гэсэн энэ Баярхүү мэтийн дийп стэйтүүдийг шоронд хорих цаг болжээ.
Энэ нөхөр өөрөө ч бичсэн юмандаа итгэхгүй байгаа шүү
за одоо мань хүн энэ айлчлалыг баахан магтаж шагшиж юм бичнэ дээ гэж бодож байтад яг л ...ж байдаг шүү. удахгүй шагнал авах байх аа та
Хуцаа
Mongoliin ashig sonirhol Pussy Tina need work in salon to Uber driver .By the way who said don't
Mongoliin ashig sonirhol Pussy Tina need work in salon to Uber driver .By the way who said don't
Zavaan ooroo chadahgui yaj ulben orost dolignood ch buteegui buh nasaaraa.Mongolchuud zugeer ooroo amidarch moroo bj boldog yum gdgiig ene uvgun medehgui
Mongolchuud chadaj bgaa mundag bgaa.Cham shig dorsgoi uvgun Pussy Tina 2 naig barahgui
Mongolchuud chadaj bgaa mundag bgaa.Cham shig dorsgoi uvgun Pussy Tina 2 naig barahgui
Mongolchuud chadaj bgaa mundag bgaa.Cham shig dorsgoi uvgun Pussy Tina 2 naig barahgui
Путинг гэнэт алагдсаны дараа бүх буруугаа үхсэн Путинд чихээд Орос улс нөгөө дайнаасаа яаралтай гарна ! ОХУ Натод элсэх өргөдөлөө өгнө ! жаал гайхаж байгаад элсүүлэх л байх ! элсүүлэхгүй гэсэн дүрэм нь байхгүй юм билээ ! яахав Турк Финланд Польш мэтийн новшнууд татгалзаж магадгүй гэхдээ элсэнэ ! Дараа нь Монгол Натод элсэх өргөдөл өгнө ! ингэснээр Хятадын аюулаас аврагдаж байгаа юм !элсүүлнэ ! Энэ бүхнийг харж суусан Хятад нь мөн Натод элсэх өргөдөл өгнө ! ингэснээр Амёрикийн заналхийлэл болон дайн хийх
Югослав, Ирак, Афганистан, Ливи, Сири, Иран/НАТО-гийн улс орнуудад байрладаг цэргийн баазаас зэвсгийн татан авалт, бөмбөгдөгч онгоцоо нисгэж байсан. Испани л татгалзсан/. Д.Баярхүү чи худлаа хэлж, бичихээ болиоч ээ. Ардчилсан намын буянаар л хэд хэдэн газарт л Элчин хийж явсан болохоос чи дипломат ч биш, тэр тусмаа судлаач ч биш.
Яг үнэн. Нато бол харгис цэргийнхэн бөгөөд хүн алсан алуурчид мөн. Монгол улс цэргийн эвсэлд нэгдэхгүй. Монгол улс өөрийнхөө энхтайван аюулгүй байдлыг өөрөө зөвхөн хамгаална.
Сайхан мэдээлэл уншчихлаа, талархая, ах
НАТО гээд байгаа олон улсын цэргийн эвсэл үнэндээ бол 1946 онд байгуулагдсан өөрөөр хэлбэл хуучнаар бол ЗХУ эсрэг цэргийн эвсэл байгуулагдсан түүхтэй шүү Тухайн үед Америк тэргүүнтэй 6 улс НАТО оод нэгдэж байсан юм
Дорсойсон хужаа юмаа