Баялгийн хулгай газар аваад байгаа өнөө үед хулгайг илчилж, ард түмэнд адил тэгш хүртээх асуудлыг сөхөж тэмцсэн нэг нь буруудаж, харин хулгайч нар завших болжээ. Тухайлбал, Ерөнхий сайдаар ажиллаж байсан Г.Занданшатарын хувьд баялгийн хулгайч нарыг илчлэх, баялгийг ард түмэнд адил тэгш хүртээхээр зорьсон нь баялгийн хулгайч, “Нүүрсний бүлэглэл”-ээс түүнийг гүтгэх, ард түмний дунд нэр хүндийг унагаах ажлыг өрнүүлсээр чамгүй хугацаа өнгөрлөө.
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан нарын нөхөд Ерөнхий сайд асан Г.Занданшатарын нэр төрд удаа дараа халдсан агуулга бүхий мэдээллийг зохион байгуулалттай тарааж байна.
Эргэн сануулахад “Г.Занданшатарын Засгийн газрыг унагаахаар албан бланкаа ашиглуулсан УИХ-ын гишүүн П.Сайнзоригт хэрэг үүсгэсэн, УИХ-ын гишүүн Э.Болормаад хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан асуудлаар Эрүүгийн хэрэг үүсгэсэн, мөн Г.Занданшатарыг Ерөнхий сайдын албан тушаалаас огцруулах УИХ-ын чуулганы хуралдаан удирдсан Х.Булгантуяаг Үндсэн хуулийн цэцэд Үндсэн хууль зөрчсөн асуудалд оруулсан, МАН-ын даргад өрсөлдөөд ялсан Д.Амарбаясгалан намайг Эрүүгийн хуулиар ялтан болгохыг зорьсон” гэх мэтээр Г.Занданшатарын нэр төрд удаа дараа халдаж, үүнийгээ зохион байгуулалттайгаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан.
Үүгээрээ УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр хэрэгсэл, эсвэл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ” хэмээн заасан.
Мөн тус хуулийн 21.9-д “Энэхүү зүйлд заасан эрхийг зөрчсөн этгээд бусдад учруулсан гэм хорыг хохирогч буюу сонирхогч этгээдэд энэ хуулийн 497, 511 дүгээр зүйлд заасан журмын дагуу арилгана” гэжээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар бусдын нэр төр, алдар хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд гэм хорыг арилгах, няцаалт хийх үүрэгтэй болохыг хуульчилсан байдаг. Хариуцагчийн гаргасан мэдээлэл нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг илтэд зөрчсөн тул хуульд заасны дагуу сэргээгдэх учиртай.
Мөнхүү УИХ-ын гишүүн С.Амарсайхан 2026 оны есдүгээр сарын 15-ны өдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулахдаа “ШШГЕГ-ын харъяа Нүүрстэйн орд, Авдрант хайрхны орд газар байдаг. Үүнийг Ерөнхий сайд асан Г.Занданшатар А.Намсамандтай нийлж, хууль бусаар ашигласан” гэж мэдээлсэн.
Гэтэл Нүүрстэйн ам, Авдрант хайрхан зэрэг орд газар нь Хорих анги татан буугдсантай холбогдуулан татан буулгаж, өөр хүний нэр дээр шилжсэн байгааг Төрийн мэдэлд эргүүлэн авах асуудлыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан О.Алтангэрэл мэдээлсэн байдаг.
Г.Занданшатарын хувьд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа хувь этгээдэд шилжсэн энэхүү орд газрыг Төрийн мэдэлд авах гэж байсныг ийнхүү зохион байгуулалттай зогсоох оролдлого хийж байсан. Тиймээс энэхүү асуудал нь Эрүүгийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй эсэх, хэн ямар зорилгоор дээр гүтгэлгийг зохион байгуулалттай тарааж байгааг шалгаан тогтоож өгнө үү.
Уг нь эсрэгээрээ Г.Занданшатар нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа баялгийг Төрд эргүүлэн авч, ард түмэнд адил тэгш хүртээх “хувьсгал”-ыг нэгэнт эхлүүлээд байсан нь ийнхүү баялгийн хулгайчдын бүлэглэлийн эсэргүүцэлтэй тулсан юм.
Ганцхан жишээ өгүүлэхэд тэрбээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар байхдаа Салхитын мөнгөний ордыг Төрд эргүүлэн авч, ахмад, өндөр настнуудын тэтгэврийн зээлийг тэглэж байв. Одоо Салхитын мөнгөний орд “Эрдэнэс Монгол” ХК буюу Төрийн мэдэлд үйл ажиллагаа явуулж байна.
Тэрбээр үүнээс өмнө буюу 2009 оноос Оюутолгойн гэрээ Монгол Улсад ашиггүй талаар дүгнэлт гаргаж, “Рио Тин То”-д хандсан байдаг.
Мөн Г.Занданшатар УИХ-ын даргаар ажиллаж байхдаа “Нүүрсний сонсгол” зохион байгуулж, нүүрсний хулгайг анх илчилж, мөн анхны Уул уурхайн лицензийн сонсголыг захирамж гарган зохион байгуулсан. Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа “Рио Тин То”-гийн захиралд хатуу шаардлага хүргүүлж, улмаар уулзалт зохион байгуулж, эрс шийдэмгий шаардлага тавьж, өнөөдрийн эерэг асуудлууд шийдэгдсэн билээ. Ерөнхий сайдын захирамжаар анх удаа лицензийн тооллого хийсэн нь Монгол Улс баялгаа бүртгэх, шударгаар хуваарилах суурь тавигдсан.
УИХ-ын даргаар ажиллаж байхдаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, улмаар 6,2 заалтад өөрчлөлт оруулж, байгалийн баялгийг ард түмэнд адил тэгш хүртээх асуудлыг хуульчилж өгсөн байдаг.
Энэ мэтээр бүлэглэлийн гарт орсон байгалийн баялгийг Төрд авч, улмаар ард түмэнд тэгш хүртээхийг зорьсон Г.Занданшатар нь бүлэглэлийн эсэргүүцэлтэй тулгарч, гүтгэгдэх болжээ. Өнөөдөр баялгийн хулгай, хулгайчтай тэмцсэн нь буруудаж, хулгайч нар завшиж болжээ.
Б.Номин
Мягмар - 10 сарын 27,
2026
Сэтгэгдэл17
Өөрийн толгойгүй Занданшатар зүгээр л Хүрэлсүхийн цүнх баригч. Монголыг хямдхан Буриад жүжгийн тайз болгож овоо хоролсон.
Танай намын л хулгай
Занданшатар Женко-ийн гар хөл болж, хуурамч эх орончийн дүрд илт тоглодог болсон, одоо хэнд ч хэрэггүй зүгээр нэг популист, угаас ухаан муутай хүн!!!
ГАХАЙ ЗАНДКА БИДОН ГАНБААГ амлан авч тамлан хаях болноо, тархины тураалтанууд минь. УХНА хулгайч МАН-ы дарга, ерөнхий сайд болох болно.
Үнэн ялнаа
энэ хулгай хүн ерөнхийлөгч болгох гэж байгаа МАН гэж буриадуудын намын зорилго нь болвоос МАН -ын буриадуудын бүлэглэл өөрсдийн хулгайг аргалах хамгаалах хүнээ дахин 6 жил сонгуулж 6 жил хуульгүй мэт хулгай хийж амьдрах гэж байгаа учир зүй мөнөөс мөн билээ. Энэ хүн болвоос бугшсан хулгай нартай тэмцэх бус харин ийн халхавч доор хулгай нарыг хамгаалах бөгөөс нөгөө бүлэглэлээ нухчин дарах хэтийн зорилго буй бөлгөө. Тиймээс ард олон бүгдээ энэ хүү занданшатар нэртэй тоглоомоос өөр юм мэдэхгүй бусдаар хулгайгаа хийлгэдэг хүнээс айн цэрвэж дэмжиж үл болноо. Энэ хүн болбоос хулгайл гаруудыг хуулийн бамбай болох гэж тэмүүлэн зүтгэж байгаа хэтийн зорилготой учир сонгож дэмжиж үл болноо.
Үнэн ялнаа
Ашигт малтмал бүх ард түмнитй өмч гэж Үндсэн хуулиндаа тунхаглачихаад эсрэгээр нь хэдхэн зальтай хүний мэдэлд өгчихсөн.Тэд нар нь улсаасаа баян болцгоож гадаад далайн хөвөөнд эдлэн газартай болцгоож,хүний амь хохироосон үр хүүхэд нь шадар сайд болж байна.
Ашигт малтмал бүх ард түмнитй өмч гэж Үндсэн хуулиндаа тунхаглачихаад эсрэгээр нь хэдхэн зальтай хүний мэдэлд өгчихсөн.Тэд нар нь улсаасаа баян болцгоож гадаад далайн хөвөөнд эдлэн газартай болцгоож,хүний амь хохироосон үр хүүхэд нь шадар сайд болж байна.
Хойтонгийн ёрөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлчихсэн юмуу ! Сонин сайт хэдэн төгрөгийн гэрээ хийсэн бэ ! Тэр муу заригын Өнөрөөгөөс дутаж болохгүй шүү !
Гахайн мах хамарт
Ergyy balai chin bas Eronhiilogchid sanaatai. Mori ynasan tolgoigyi hyn gej ene balaig l heleh baih
Хуц ухна тавьчихсан юм биш. Гандан хоншоорт гахай данжаад, Домбон толгойт Хүй Сю данжаад ,Мурий амт Ян Гуо данжаад нараас илүү гарах улс Монголд олдохоо больж үндэстний хувьд маанагуудаар дүүрч доройтсон хэрэг болж байна уу? МАН-ын өөрсдийгөө дөвийлгөж тэнгэр харж өлийж хуцахаас өөр шидгүй бүдүүн данжаад нарыг бүгдийг нь махалж махыг нь Хятад руу гаргах хэрэгтэй.
Za odoo bolio. Ene mangar bas Eok boloh sanaatai. Hyrelsyh ni bais ni deer
Za odoo bolio. Ene mangar bas Eok boloh sanaatai. Hyrelsyh ni bais ni deer
Za odoo bolio. Ene mangar bas Eok boloh sanaatai. Hyrelsyh ni bais ni deer
Нүүрсний хулгайч нараар 44 их наядыг нь л төлүүлчих л дээ !!! Энэ яагаад таг чиг болов ?!