ХБНГУ-д төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хөлөглөсөн МИАТ-ийн агаарын хөлгийг тус улсын агаарын хилд ормогц Германы Агаарын цэргийн хүчний “Eurofighter Typhoon” загварын хоёр сөнөөгч онгоц дагалдан нислээ.
“Еврофайтер Тайфун” нь Германы агаарын орон зайг хамгаалахад голлох үүрэг гүйцэтгэдэг, хос хөдөлгүүрт, олон зориулалтын байлдааны онгоц юм. Агаарын болон газрын байны эсрэг ажиллагаа явуулах зориулалттай энэ сөнөөгч өдөр, шөнө, цаг агаарын янз бүрийн нөхцөлд үүрэг гүйцэтгэх чадвартай.
Тус онгоц өндөрт дууны хурдаас хоёр дахин хурдан буюу цагт ойролцоогоор 2,495 километр хурдалдаг. Хоёр ширхэг EJ200 тийрэлтэт хөдөлгүүртэй, бараг 16 метр урт бөгөөд хөөрөх үеийн дээд жин нь 23.5 тонн хүрнэ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар аравдугаар сарын 19–22-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийж байна. Энэ нь Монгол Улсын төрийн тэргүүний ХБНГУ-д сүүлийн 14 жилийн хугацаанд хийж буй анхны төрийн айлчлал ажээ.
С.Сарнай
Мягмар - 10 сарын 27,
2026
Сэтгэгдэл9
Түрээсний ганц онгоцыг нь сөнөөчих виидээ, маш их мөнгөөр дахин онгоц түрээслэж эднүүсийг зугаалуулах хэрэг гарна.
Улс орондоо эмх замбараагүй байдал, авилгал цэцэглүүлсэн гээд аваачаад хорьчихвол таарна.
Азийн дайсан Оросын Путинийг шүтэж, Буриадуудыг өөд татдаг Хүрэлсүхийг онгоцтой нь сөнөөчих байсан юм.
Хүүк муу поп сда улс ороноо элгээр нь хэвтүүлчихээд гадныхны нүүрийг яаж харж чаддаг бол арчаагүй лалар
Тэр улс Хүрэлсүхийг ээ мөн мундаг дөмөг улс эх орноо зөв авч явдаг л гэж бодож байгаа байх даа чаос ххэ гэтэл улсаа бодохгүй өөрийгөө л боддог
Энэ байлдааны онгоцны нислэгийн нэг цагийн зардал 20-30 мянган доллар байдаг.Засгийн газар арай энэ мөнгийг бидний татвараас авч төлсөн юм биш байгаа. Мантуу царайлсан мангар хар сда сонгуульдаа бэлдэж ингэсэн байх өндөр магадлалтай.
Даян дэлхийд дайн дажингүй байг.Монгол-ХБНГУ-ын ган бат найрамдал мандтугай!
Энийг харсан нөхөр Хүрэлсүхийн зүрх хөөрч омогшин, их хувь заяандаа бишрэн догдолсон юм.
Хамгаалан нисэж байгаа юм бишээ, хүндэтгэн дагалдана гэдэг юм. Хүндэт харуул жагсдаг шиг.