Хөөрхий, цухалдсан монгол бүсгүй YouTube-д ярьж facebooк-т бичжээ.
МОНГОЛ ИРГЭДИЙГ ӨНДӨР ЦАЛИНТАЙ АЖИЛД ЗУУЧИЛНА ГЭЭД ОРОС УКРАИНЫ ДАЙНЫ БҮС РҮҮ ЦӨЛЖЭЭ: Монгол Улсын иргэн Д.Эрдэнэмөрөн нэгэн танил ахынхаа хамт ОХУ-д өндөр цалинтай ажилд орохоор зарын дагуу очоод хууртагдан, Орос-Украины дайны бүс рүү татагдан очсон тухай түүний эхнэр н.Саруул ярилаа.
Энэ сарын 8-ны өдөр ОХУ-д ачааны том тэрэг барих өндөр цалинтай ажлын зараар Д.Эрдэнэмөрөн танил ахынхаа хамтаар Алтанбулаг-Хиагтын хилээр тус улс руу нэвтэрчээ.
Ингээд гурав хоногийн хугацаанд холбоо барьж байгаад, 11/13-нд өөр газар очиж, бичиг баримт бүрдүүлэх хэрэгтэй гэсний дагуу очиход Орос-Украины хил дээрх дайны бүсэд очсон аж. Үүнээс хойш холбоо барьж чадалгүй хэд хонож байгаад хүний утсаар дүү рүүгээ байгаа газрынхаа байршлыг явуулсан бөгөөд энэ нь дайны бүс байжээ.Иймд ар гэрийнхэн нь ОХУ дахь Монголын Элчин сайдын яам болон консулд хандаж, хүнээ авахыг хүсэхэд өнөөдрийг хүртэл тоймтой хариу өгөөгүй байна. Тэр ч байтугай “Дайны бүс онцгой бүс учир бид орох боломжгүй, Монголоос хэдэн хүн ирснийг бид мэдэхгүй, тогтоох ажиллагаа явуулж байна” гэсэн хариу өгчээ.
Хамгийн сүүлд Д.Эрдэнэмөрөн гурав хоногийн өмнө холбогдохдоо “Одоо бид нар энэ дайны бүс рүү ороход ердөө 3 минут хангалттай” гэсэн байна. Иймд н.Саруулын зүгээс Монголын ГХЯ болон бусад холбогдох газруудыг хууль дүрмийн дагуу нөхрөө авахад нь туслаач гэж хүсч байна.
Мөн залуусыг “ОХУ руу өндөр цалинтай ажилд зуучилна” гэсэн зарын дагуу битгий тус улсыг зүглээрэй гэж анхаарууллаа гэжээ. Энэ охины ярьсан бичсэнийг харваас ёстой элэг эмтэрмээр. Монгол-Зөвлөлтийн найрамдал, Монгол-Оросын найрамдал, орос-монгол ахан дүүс, салж нүүшгүй анд хөрш гэж хэт их сурталдсаны гай энэ хууртагдсан залуугийн гэнэн алхмаар нотлогдлоо. Монголоос хэдэн хүн, бид нар гэснээр бол ганц монгол биш ч юм шиг.
Улиг болсон энэ сэдвээр тусгай суртал нэвтрүүлэг хийдэг бүхэл бүтэн баг сошиалд хяналтгүй дураараа цуурхаж байдгийн толгойд Лувсангийн Эрдэнэчулуун, Цогтсайханы Буянцогтоо нар байдгийг бид улиг болтол харж сонссон. Кремлийн хуулийн дор дэлхий, Европ чичэрч байх ёстой гэсэн агуулга бүхий суртал ухуулгыг энэ хоёр эрхэм хийдэг. Энэ хоёрын араас Olzvoi Gankhuu, Alzakhgui Vandan, Ganaa Good, Аюуш Батсайхан, Ч.Пүрэвсүрэн, Gantulga Chuluun Hutagt, Delgermaa Beckbat, Enkh Chin, Пүрэвсүрэн Өлзийсайхан, Эрх Баялаг, Ганбат Лувсандорж, Өлзийсайхан Өлзий, Jav Saikhan, Bat Bold, Baatar Dorj, Khishgee Beis гээд facebook-ийн байнгын олон суртал нэвтрүүлэгчид ам хамхихгүй Оросыг ба Оросын ялалтыг магтан дуулна. Түрэмгий дайныг нь эх орны дайн болгож харуулахыг зорино. Путинд хир халдаахгүй ам хамхихгүй магтана. Өргөмжилнө. Нобелийн энх тайвны шагналд Путиныг тодорхойлох тухай Ц.Буянцогтоогийн пост бэлээхэн бий шүү, өөрөө устгачихаагүй бол. Та нар бол монголчуудыг Оросын аюулын өмнө тайвшруулах, Орост итгүүлэх, Путинд бол бүр 100% итгүүлэх нөр их кампанит ажилд дайчлагдсан байж болно. Украин тэр чигтээ нацист фашист болчихсон учраас устгаж байвал таарна гэсэн Та нарын суртал нэвтрүүлэг чинь гэнэн цайлган, мөнгөний хэрэгцээтэй монгол залуусыг ийм болчимгүй алхам руу түлхэж байна. Явж явж Та нар бол Д.Эрдэнэмөрөн шиг олон монгол залуусыг Украины дайны махны машин руу уриалан дуудсантай адил гэмт хэрэг өөрийн мэдэлгүй үйлдэж байна. Хойд Солонгосын ардын арми Украины нацистуудтай байлдахаар Оросыг зорилоо, гэтэл Монголын ардын армийн байж байгаа царай нь хэмээн бичиж түгээсэн хоёр нөхөр Та нар дотор байж байгаа шүү.
Оросын цэрэгт явж байлдаад Украинд олзлогдсон Пунцагийн Пүрэв-Очир оросын талын суртал нэвтрүүлэгчдэд ямар бодол төрүүлснийг бүү мэд? “Зөв” гэж хөөрөгдөх тэнэг олон бий л дээ. Миний хувьд бол тэр ёстой гутамшиг. Дараагийнх нь энэ Д.Эрдэнэмөрөн тийм эрсдэлийн өмнө оччихоод байж байна. Манай консул эрж сурж олж авдаг л байгаасай, цаг алдвал фронтын шугам давуулчихна шүү, оросууд! “Бид нар” гэж тэр яагаад бичив, сурвалжлаарай. Оросууд ингэхэд биднийгээ хэн гэж боддогийг илчилсэн ийм нэг комент ноднин миний нийтлэлийн дор явж байсныг шинэчлээд энд оруулчихъя. Оруулахаас ч аргагүй болчихлоо. Учир нь монголчуудыг өмнөд хөрштэй нь муудалцуулах өнгө аясаар “Монголчууд Хятадыг байлдан дагуулж явснаа эргээд Хятаддаа уусчихсан” гэж Путин гуай дөнгөн сая айлдлаа.
Тэгэхлээр тэр комент цаг үеэ олно: –Буриад, Тува зэрэг автономит улсуудад нэг хүнд ногдох ДНБ ойролцоогоор 2000 доллар юм гэсэн. Энэ нь дэлхийн хамгийн ядуу бүс нутгуудын түвшинд очдог. Харин Москва, Санкт зэрэг төв бүсүүдэд нэг хүнд ногдох ДНБ 30 мянган доллар давдаг. Энэ асар том ялгаа санамсаргүй зүйл биш. Энэ бол тогтолцоо. Оросын Төрийн (дарангуйлагч) оршихуйн философи маш энгийн. Төв нь хүчирхэг, захын бүсүүд нь ядуу сул дорой байх ёстой. Ингэж байж төвийн ноёрхол тогтвортой оршдог гэжээ. Миний нэмэлт. Тэр ноёрхол нь Украины дайны өнгөн дээр улам бэхжсэн. Яагаад гэвэл эрдэнэт хүмүүн–аав, ах, хүү, ирээдүйн аавуудыг нь Украины фронт руу хэдэн арван мянгаар нь албадан илбэдэн явуулж махны машинд хэрчүүллээ. Бөөн шарил нутагт нь эгнээстэй, оршуулгын газрууд огцом тэлж өргөжлөө, олширлоо, ялангуяа Буриад, Тувад.
Коментоос: –Буриад, Тува бол Оростоо үлэмж ядуу бүс нутаг. Ядуу гэхлээр маргаашийн хоолоо боддог болохоос эрх чөлөө, улс төр, тусгаар тогтнолын тухай бодох сөхөөгүй. “Ядуу бүс” асуулт асуудаггүй, “ядуу бүс” эсэргүүцдэггүй, “ядуу бүс” тушаалыг биелүүлдэг. Энэ логик зөвхөн Оросын дотор үйлчилдэггүй, хөрш жижиг улсуудад ч адил үйлчилдэг. Хэрэв манай Монгол хүчирхэг эдийн засагтай, өндөр орлоготой улс болчихвол Буриад, Тува, Халимаг зэрэг Оросын доторхи монгол угсааны ард түмнүүдэд логик асуулт тулгарна. “Бид яагаад ийм ядуу вэ? Бид яагаад Москвагийн захын колони хэвээр байх ёстой вэ?”, “Гэтэл Монгол?” гэж. Ийм асуулт гарч ирэх нь Москвагийн хувьд стратегийн эрсдэл, бодит аюул болно.
Манай Монгол хүчирхэг болох нь Оросын геополитикийн сонирхолд нийцдэггүй. Миний нэмэлт: –Монгол маш эмзэг бүтэцтэй эдийн засагтай байхыг орос ах нар л зохиож найруулж өгсөн. Экспортын орлогын 96% нь уул уурхайгаас орж ирдэг. Шатахууны 90% нь Оросоос импортлогддог. Өөрөөр хэлбэл Монголын эдийн засгийн гол хөдөлгүүр ганцхан салбар нь уул уурхай, зөрүүлээд барьцаалж болох, өвөл хөлдүүс болгох эрчим хүчний ба автомашины шатахуун, ШТМ нь ганц Оросынх. Коментоос. Хэрэв Монголыг нугаслах бодит зорилго хэрэгжинэ гэвэл хаанаас эхлэх вэ? Мэдээж уул уурхайгаас. Бас бензинээр нь боох. Уул уурхайг гацаахад Монголын эдийн засаг бүхэлдээ гацна. Яаж? Уул уурхайг эсэргүүцэх хуурамч эх оронч хөдөлгөөн, тэмцэгчид олноор нь буй болгоно. Хуурамч эх оронч уриа түгээнэ. Хятадаар айлгана, хуурамч айдас, хуйвалдааны онол тараана. Төслүүдийг гацаана, хөрөнгө оруулалтыг айлгана, төрийн шийдвэрийг будлиулна. Үр дүнд нь Монголын эдийн засаг зогсоно.
Энэ нь давхар өөр нэг сонирхолд ашигтай. Орос өөрөө уул уурхай, эрчим хүчний экспорт дээр амьдардаг. Нүүрс, зэс, уран, газрын тос, газрын ховор зэрэг түүхий эдийн зах зээл дээр Монгол бол бодит өрсөлдөгч нь. Өөрөөр хэлбэл Орос Монголыг зүгээр нэг хөрш гэж харахгүй, түүхий эдийн зах зээл дээрхи хажуугийн жижиг лангуу гэж хардаг. Тиймээс Монголын уул уурхайг гацаах нь хоёр давхар ашигтай. Нэгдүгээрт геополитикийн нөлөөг хадгална, хоёрдугаарт түүхий эдийн өрсөлдөгчийг сулруулна.
Ингээд Монголын дотоод улс төрд хачирхалтай үзэгдэл буй болно. Хэт эх оронч популизм, хуйвалдааны онол, байнгын гацаа, байнгын айдас, байнгын хорлон сүйтгэл, байнгын хэрүүл. Энэ бүхэн санамсаргүй үзэгдэл биш, системтэй үзэгдэл. Монголын хамгийн том стратегийн сорилт бол гадны арми биш.
Монголын хамгийн том сорилт бол өөрийн эдийн засгийг гацааж нураадаг тэр үзэл сурталтай тэмцэх явдал гэжээ. Миний мөхөс ойлголтоор бол Пу жанжны дунд хуруу гозойлгосон зураг дээр бүх санаа зорилго, хорон санаа нь орших мэт. Тэр жижиг Буриад, Тува, Халимаг, Алтай, Хакассын эрчүүд Украины фронтод явж амиа эрсдүүлэх нь Кремль ба өөрт нь “Түй ч хамаагүй”, бас Украины талд зогсож буй соёлт хүн төрөлхтөн “Түй ч хамаагүй”, “Май, дунд хуруу” гэсний илэрхийлэл шүү дээ. Хүсээд байвал монголчууд тийшээ явж амиа өргөx нь бас “Май түй”! Уншигчид минь Пунцагийн Пүрэв-Очир, Д.Эрдэнэмөрөн нараа нэмж төсөөлөхөө мартуузай. Д.Эрдэнэмөрөнгийн араас Орос руу элсэгдэх зуу зуун залуустаа зориулан Лондон хотоос тэрлэв!
Тодын Отгонбаяр (зураач)
2026-11-23
Ням - 11 сарын 29,
2026
Сэтгэгдэл41
Ичихгүй пизда вэ. Ямарч ялгаагүй дайныг дэмжигч барууны алуурчин хуцна биз. Энэ алуурчин дайныг дэмжиж олон хүнийг дайнд явуулж хүн алуулж, бас өөрийнхөн амийг алж мэдэх сумны бай болгож байгаа хуцаад байх шаардлагагүй. Монгол бол хатуу төвийг сахиж энэ мэтийн үгийг нийтэлж үл болно.
Орос сөнөтүгэй
202.133.76.111 тэмбүү хужаа сөнөтүгэй
Зураач ах маань маш сайн анхааруулсан нийтлэл бичсэн байна шүү,,,,залуусаа болох бүтэх юмгүй нөхдийн үгэнд орж амь нас эрүүл мэнд эд хөрөнгөөрөө хохирвоо,,,,,энэ оросын түрэмгий дайныг дэмжээд сэвээд байгаа ноход дуртайгаараа өөрсдөө явцгаа,,,,
орос элчингээс санхүүждэг троллууд,,,,хорлон сүйтгэгчид гэж би харддаг,,,,украины ард түмэн эдгээр нохдод ямар ч гай гамшиг болоогүй л байлтай,,,,,,юмдаа,,,,
66.181.188.130 Америк тэмбүү хужаагийн элчингээс санхүүждэг хөлсний тролл үхээч.
Монголчууд бид оросын эсрэг тэмцээгүй, украйны эсрэг бүүр тэмцээгүй байхад энэ нэг халтар цагаач лондонгоос Монголчуудыг үймүүлсээр байна.
Хэдэн жилийн дараах Путлерын харууслын шүлгээс: Аугаа их Цагаан хааны нэгтгэсэн Алс Дорнодын уудам нутгыг Аргагүй алдлаа би, Ши даргад Адгийн муу нэр над дээр ирлээ😂
Тэр Эрлэнэмөрөн гэгч хэн нэгний ухуулгаар явсан гэж худлаа Мөнгө олох гэж л явсан Том машины жолооч мэдээж дайны бүс рүү л явна иМэдлэггүйгээсээ болжээ ятэр хүнийг авчирмаар Нөгөө олзлогдсон хүн нь хүн амины хэргээр шоронд сууж байгаад өөрөө шийдээд дайнд явжээ Шоронд байснаас дээр гэж бодож Тэр нь оножээ Олзлогдсон ч амьд үлдвэл члыг нь цаыруулах тохироотой
Америкийн уугуул индианчууд олон зууны турш барууны фашистуудад ялгарлан гадуурхагдаж газар нутгаа булаалгаж олон саяараа алуулж хэл соёлоо мартсан гунигт түүхийн талаар яриач барууны хөлсний тролл өвгөн гуай.
Уугуул Индианчуудын 80-90% нь Европчуудтай хамт очсон халдварт салхин цэцэг, корь, хижигээр богино хугацаанд үхсэн. Дээр нь Европчууд дараа нь гол хүнс бизоны сүргүүдийг хядаж, архинд оруулсан.Гэхдээ дэлхийд ганцаараа Европ гэж хийрхдэг Оросууд тэднээс долоон доороор, нутгийг нь өөрийнхөө гэдэг Ази багуудаа аймаглан устгасан. Индианчууд одоо Холбооны хууль үйлчилдэггүй өөрийн газар нутаг резервацтай.Оросын хөөрхий багууд үгүй. Багуудынхаа нутгийг Оросууд сүйтгэн, бүх нефть хий байгалийн баялгаа олборлодог.Америкийн Холбооны засаг Индианчуудад нутагтаа казино байгуулж, татвар төлөхгүй байдлаар хуульчилсан байдаг бол жүүд элиттэй Оросод хэзээ ч тийм байхгүй. Чукоткаг Оросууд чөлөөт бүсээр зарлаж татвараас чөлөөллөө гээд бодоод үз. Уугуул Индиан бүрд Америк 2000-5000 $ сар бүр төлдөг. Оросод гэтэл ?
103.125.235.21 Битгий шаа тэмбүү хужаа гичий минь. Уугуул америкчуудад газар нутаг чухал.
Индианчуудад шууд Холбооны засаг мөнгө өгдөг гэж хэлж болохгүй юм байна.Ингэвэл Ардчилалын зарчим алдагдана! Индианчуудын хэрэг эрхлэх товчоо хүсэлтийг харгалзан төрөл бүрийн дэмжлэг үзүүлдэг. Дээр нь овог бас орлогоосоо (казино,аялал жуулчлал) мөнгө өгдөг. Энэ нь сайн муу хоёр талтайг Индианчуудтай харьцаж үзсэн Монголчууд одоо мэднэ. Тэд нийтдээ архичин, залхуу, худалч хулгайч дээрээ бие хаа царай зүс муутай хүмүүс байдаг. Ажил хийлгүй амьдарч болох юм чинь.
103.125.235.21 барууны фашистуудтайгаа адилхан бас нэг арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч орк уу чи. Барууны фашистууд шиг мөнгөөр бүхнийг шийддэг мөнгөөр бүхнийг захирч болно гэсэн жижиг тархитай мэдрэл пиздаа үхээч. Удахгүй уугуул америкчууд газар нутгийхаа эзэд болно.
Буриадууд сэтгэл нь наашаа Тува Халимагуудаас шал өөр санаа нь цаашаагаа, Монголчуудыг доорд үзэж яс үндсээрээ гайхуулдаг үндэстэн. Тэр байтугай Оросуудтай нийлж Буриадуудын устгалцсан Якут Эвенк бүгд Монголчуудад элэгтэй.
Тэмбүү хужаа руугаа зайлаач өмхий эрлийзээ шатааж ална шүү.
Хойд Америк тив 100 сая Улаан арьстан буюу Инданчууд овог аймаг болон нутагтаа нүүлдчилэн амьдардаг улс байсан харамсалтай Ангил Франц Испанууд тухайн тид очиж 90 сая гаруй Инданчуудийг хомроглон устгасан шүү дээ өнөөдөр Америкийн уугуул Индан үндсэнтэн 1 сая хүрэхгүйтэй иргэд Америк болон Канадын хойп хэсгээр маш хүнд нөхцөлд амьдарч байгаа ш дээ үүнийг өнөөдр бараг хэн ч яридагггүй шүү дээ
Golon golon gsn mongol eregchuud l ovhno shdee
Тэмбүүны хувьд бол Дэлхийд Монголчууд дугаар нэг улс болсон шүү дээ
Дайнд явахаа мэдэхгүй байна байхгүй шүү дээ хэл усгүй юм бол анхнаасаа явж яадаг байнаа
hair daadaggui hasguudiig orosiin frontruu yavuulzgaayaa
Хүчээр аваад явчихна юу??? Өндөр цалинд нь шунаж л яваа биз дээ??? Энэ нэг Англичуудын аяганы шавхруу горьдсон новш үхэж далд ороорой
Энэ зураач гэх сэг тэр хайртай дуртай украины хаа талд ороод байлдаа ч энд худлаа үлээж бүлтэрч байхаар чадахгүй л дээ гацсан тархитай янхан
Чи Оросын талд байлдахаар фронтын шугам дээр очвол зураач ах Украины талд байлдахаар фронтын шугам дээр очино гэнэ. Гэхдээ чи эхэлж өдсөн учраас Орос руу яваарай. Тэнд очсон чинь баталгаатай болчиохсон цагт л ах гэрээсээ мордоно гэнэ дээ.
Дайнд хуурч явуулж буйг бичиж байна. Эсэргүүцэж тэнэг сэтгэгдэл бичиж буй малнууд аа
Мал чам шиг сэгээс ухаантай
Зураач ах маань маш чухал мэдээ мэдээлэлтэй нийтлэл бичиж анхааруулсан байна шүү,,,,,монгол залуусаа,,,,хууртаж ,,,,амь бие сэтгэл хөрөнгө мөнгөөрөө хохирвоо,,,,,УХААНТАЙ байгаарай,,,,
Зураач ахын нэрлэсэн эдгээр ноход бол бүгд орос элчингээс санхүүждэг троллууд,,,,хорлон сүйтгэгчид гэж би харддаг,,,,украины ард түмэн эдгээр нохдод ямар ч гай гамшиг болоогүй л байлтай,,,,,,юмдаа,,,,
Оросыг муулахын дон туссан ухаан муутнууд.
Социализмд Оросуудыг магтвал ухаантай боловсролтой гэж тооцдог байсан.Орос хольж Буриадууд шиг пиздагаар яривал бүүр найдвартай.
CYBERNOX GREY HAT SECURITY CyberNox Grey Hat Security supports individuals and businesses in staying secure through ethical hacking, vulnerability assessments, penetration testing, security awareness training, and early threat detection. What they do for you: Locate vulnerabilities before attackers get the chance to use them Bolster your digital security Protect your systems, networks, and sensitive information Build a stronger, more resilient online future Trace cryptocurrency and digital assets Learn more: https://cybernoxsecurity.com/ CyberNox Grey Hat Security: Reveal the Gaps. Strengthen the Defenses. Safeguard Your Digital World.
Хэдэн жилийн дараах Путлерын харууслын шүлгээс: Аугаа их Цагаан хааны нэгтгэсэн Алс Дорнодын уудам нутгыг Аргагүй алдлаа би, Ши даргад Адгийн муу нэр над дээр ирлээ😂
Ямар учиртай дайтаад байгааг бид мэдэхийн дээдээр мэднэ. Хичнээн жил яаж бэлтгэж байж энэ цуст мөргөлдөөнийг эхлүүлсэн билээ. Бид үнэнийг л бичдэг. Барууны бууны нохдод монгол нутагт гишгэх газар олдохгүй ээ. Тэр Лондон энэ тэртээ л хэвтэж бай даа.
РЦНК-гийн бууны ноход Орос руугаа явж өндөр цалин аваад, водка гудрангаа байлдахгүй юм уу, тэртээ л хэвтэж байхаар,аан? .ха ха ха
Энэ зураачийн тархи нь төмсгөндөө байдаг байх. Мөнгөнд шунасан хувь хүний асуудлыг орос ах нь ч гэх шиг солиороод. Эсвэл өвс татчихсан юм уу???
Чиний тархи хөлийнхөө уланд байдаг байх, ха ха ха
Энэ бол Оросыг үзэн ядагчдийн зохиосон үлгэр шүү !!!
Нотогдчихоод байна. Малаа
Монголчууд хэдэн зууны турш л колон улс байсаар л байсан байсаар байх болно Манжийн дарлалд 200 жил дараа нь 70 жил Оросын дарлалд дараа нь Ба рууны Ардчилал гэх Ангилийн Либериаликм Неолибериализмд 36 жил колончлогдож байна шүү дээ Хамгийн харгис нь сүүлийн 36 жил Америк Ангилчууд Монгол улсыгбагаар бодход 5 их наяд ам доллароор үнэлэгдэж байна Өнөөдөр Монгол улс 40,6 тэрбум амдолларын өртэй АНгилийн Лондон Сити буюу Долларын эздүүдэд Монголын төр бүр барьцаанд тавиад туучихсан шүү дээ
Хөөх, 64 үг бичихэд 23 алдана гэдэг арай хэтэрчээ. "Онцгой Муу" дүн тавьлаа. Ха ха ха
залуучуудаа эрдэм ном сур . үгүй бол иим тавилан хүлээнэ