Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва сэтгүүлчдэд тайлбар хийлээ. Энэ үеэрээ тэрээр: "Улсын хилээр барьцалдуулагч бодис нэвтрүүлэхийг завдсан талаарх мэдээлэл ирсэн. Энэ бол маш ноцтой, эмзэг асуудал. Тиймээс “Тавантолгой түлш” компанийн захирал Даваасүрэнг ажлаас нь чөлөөлнө. Цаашид бодит нөхцөл байдлыг тодруулахын тулд нийслэлийн удирдлага хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллана.
Иргэдэд мэдээлэл өгөхөд, одоо худалдаалагдаж буй түлшнээс ямар нэгэн хортой бодис илрээгүй. Бид өдөр бүр мэргэжлийн байгууллагаар лабораторийн шинжилгээ хийлгэж, хүхэр, тоосонцор болон бусад химийн бодисын хэмжээг тодорхойлдог.
“Тавантолгой түлш” компани гуравдугаар сарыг дуустал хэрэглэх барьцалдуулагчийн нөөцөө бүрдүүлсэн. Лабораторийн шинжилгээгээр хортой бодис илрээгүй тул иргэд одоо худалдаалагдаж буй түлшийг санаа зоволтгүй хэрэглэх боломжтой. Харин хил дээр ирсэн барьцалдуулагчтай холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагуудтай хамтран шалгаж, гаалийн байгууллагаас ирүүлсэн мэдээлэлд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр олон нийтэд мэдээлнэ.
Жил бүр барьцалдуулагчийн хэрэгцээний тооцоог гаргаж, худалдан авалт хийдэг. Цаашид шохойн суурьтай бус, эрдэнэ шишийн гаралтай, байгалийн суурьтай барьцалдуулагч хэрэглэх байр суурьтай байгаа. Барьцалдуулагчийг өмнөд хөршөөс худалдан авдаг. Энэ удаа худалдан авалттай холбоотой маш ноцтой асуудал үүслээ." гэв.
Н.Отгон
Ням - 11 сарын 29,
2026
Сэтгэгдэл28
Зайл
"... үйл явдал гарлаа" - ??? Монгол хэлийг яргалаад дууслаа!!!
Зүгээр л чөлөөлөөд орхих уу? Худлаа ажил хийсэн дүр эсгэсэн хүргэнийг даруй зайлуулах шаардлагатай. Хүргэн Фү Даог далдаас Хүүрсэг удирдаж байгаа.
Тавьсан хадам нь буучихаад байхад хэн ч мэдэхгүй хүргэн нь хотын дарга байж болохгүй. Хүрэлсүхийн хайртай Учрал ч гэсэн ерөнхий сайд байж болохгүй. Учрал гэж байдгийг Монголчууд бас мэдэхгүй байсан
heterhii muhai zambaraagui bgaa biz dargaa ta oligtoihon ajillaj uzeerei
энэ олон жил болж байгаа, инженер нь хүртэл ярьж байсан даа, 40 орчим химийн бодис ашигладаг гэж. ковидын үеэр санагдана, Оросын нэг лаборатори-оос дүгнэлт гаргуулж авч байсан, ЭСЯамныхан ярьж байсан шүү. олон жил, олон хүний амь насыг хохироосон
Аминдаа цэвэрлэгээ хийж өөрийн хүнийг тавих гэж байгаамуу
Хэлэхэд ч хэцүү юм энэ хэргийг л сайн тунгааж үзээрэй тэр сэтгэл эмзэглүүлэм барьцалдагчийг оруулж ирсэн хүнийг шууд буудчихмаар л юмдаа бүхэл бүтэн ардчилсан засаглалтай монгол эх орон минь шүүдээ буудан хороо монгол тэр шуналтан. Ард түмнийг минь хорлох гэсэн шуналтангаар манай улс дутахгүй хороох хэрэгтэй ямар гээчийн шуналтан бэ
Үнэнүү яг хариултандаа хариуцлагатай байна уу хориотой бодистой нүүрс оруулж ирэхээр баригдсан хүнийг олон түмэнд зургийг нь сайн харагдахаар тавиад буудах ял өгөөч Ард түмнийг маань сөнөөх зорилго даалгавар авч дээ үгүй цаад эздийг нь гэдэг Сүхбаатарын минь үг толгойруу орж ирлээ олж тогтоох болтугай
Үнэн л байгаасай даа үүнээс өмнө орж байсан юм биш биздээ олон хавар нэгэндээ гэгч болох вийдээ ард иргэд тань амьд явах баталгаа байна уу Монгол улсын минь хэлээр өнгөлзөх ч дайсан бүү оруултугай санаахсан хүнийг буудан хороосугай
Яана даа цөөхөн монголчууд минь ээ сэтгэл сэртхийм юм боллоо Бишээ цаад эздийг нь гэдэг жанжин Сүхбаатарын минь хэлсэн үг шууд л толгойд орж ирлээ түүн шиг Цаад эздийг нь тогтоогоо олон түмэндээ таниулаарай
Яана даа цөөхөн монголчууд минь ээ сэтгэл сэртхийм юм боллоо Бишээ цаад эздийг нь гэдэг жанжин Сүхбаатарын минь хэлсэн үг шууд л толгойд орж ирлээ түүн шиг Цаад эздийг нь тогтоогоо олон түмэндээ таниулаарай
Яана даа цөөхөн монголчууд минь ээ сэтгэл сэртхийм юм боллоо Бишээ цаад эздийг нь гэдэг жанжин Сүхбаатарын минь хэлсэн үг шууд л толгойд орж ирлээ түүн шигЦаад эздийг нь тогтоогоод олон түмэндээ таниулаарай
ene xortoi utaanaas bolj xumuus genet uxej baugaa shuu
ximiin zevseg shuu dee
Гайтай ардын намын улс төрчдиын балаг
Baritsuulagchiin nuutsuu burduulsen ym bol ,ene hortoi baritsuulagchiig yaah gej oruulhiig zavdav, arai 2 huniig hoirond n baritsuulhaar oruulahvgesen ym bish bizdee ?kkk
Odoo tegeed ter Davaa zahirliigaa zoligt gargah gej bn uu ?kkk
энэ нам ээнэ улсыг самраад дуусгах нь ээ
Зүгээр л чөлөөлөөд орхих уу? Худлаа ажил хийсэн дүр эсгэсэн хүргэнийг даруй зайлуулах шаардлагатай. Хүргэн Фү Даог далдаас Хүүрсэг удирдаж байгаа..
Зүгээр л чөлөөлөөд орхих уу? Худлаа ажил хийсэн дүр эсгэсэн хүргэнийг даруй зайлуулах шаардлагатай. Хүргэн Фү Даог далдаас Хүүрсэг удирдаж байгаа.
Энэ бол хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг маш том гэмт хэрэг.Хэдэн хүн угаартаж үхэх байсан бол ?! Авилгачдын эсрэг хүчтэй тэмцэл хийх цаг бллжээ Монголчууд аа !!!
Энэ олон эрдмийн оргилд гарсан сэтэртэнгүүд нь нүүрсээ шахаад хийчих арга ухаан байдаггүй юм уу. Жалгаар дүүрэн эрдэмтэн доктор . Нэг хар хятад наадахыг чинь хийгээд маньдаа зараад байдаг. Новший ч юм даа
%Mongol ymlasiin hileer horiotoi ene met heregyydiin ilreltiig saitar ajiglan salgaj bainga ilryylej baih saardlagatai!!!!negee taliin bolon manai yrbagchid bas orolzono syy!!!!salgagdaad garsan heregyyd deer mas hynd heregt tylgan sorond ni hiij baihgyi bol?...Hatadaas yu ch orj ireh magadlal ikhe baigaa syy!!!!manai ylasiig myyhai haragdyylah yilsiig ni haah bodlogop oirhon baigaa nytagiin hymyys baingiin anhaaralttai handdag?...ebgentiig yaj oryylaj irj bailaa tyynees hordoj yhsen manai irged bisgyi baigaa suu!!!ebgented hamaah arhind hiimiin tom elment orolzson baisan gej yarilzsan syy!!!!!ylasiinhaa hileer orolzon orj irj baigaa baraa byteegdehyynd ch baingiin anhaaral bolgoomjtoi,labartoriin sinjelgeeg ni baingiin saitar hiij baih ni enee chagoiin saardlaga bna....
Энэ хүнийг хотын дарга томилсон.Хамтарч ажилласан хамрагчид.Пүэвдавга хариуцлага хүлээж хамт шалгуулах ёстой.
Хотын дарга өөрөө зайлаач.
Хотын дарга өөрөө зайлаач.
Шоронд хийгээч ээ.. ацны чинь ажлаас чөлөөлөх !