Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийж буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ сарын 24-нд Экспорт-Импорт банкны Ерөнхийлөгч Хван Ги Ёнтой уулзаж, хоёр улсын хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн талаар ярилцав.
Сайд Б.Батцэцэг БНСУ-ын Экспорт-Импорт банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Солонго 1, 2 орон сууцны хороолол”, “Баянголын амны орон сууцны хороолол” барих зэрэг томоохон бүтээн байгуулалтын төсөл хэрэгжиж, Улаанбаатар хотноо нийтийн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгааг тэмдэглээд, талархал илэрхийлэв. Талууд эдгээр төслийг төлөвлөсөн хугацааны дагуу үр дүнтэй хэрэгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахаа нотлов.
Хоёр улс “Үндэсний оношилгоо, эмчилгээний төв”-ийг байгуулсан хамтын ажиллагааны туршлагад үндэслэн “Хавдар судлалын үндэсний II төв” байгуулах төслийн хүрээнд техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, чингэхдээ эмнэлгийн менежмент, үйл ажиллагааг тогтворжуулах, хүний нөөцийг бэлтгэх зэрэг асуудалд анхаарал хандуулан ажиллаж байгааг талууд сайшаан тэмдэглэв. Экспорт-Импорт банкны Ерөнхийлөгч Хван Ги Ён Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахын төлөө нягт хамтран ажиллахаа илэрхийлэв. Тус банк нь 2019 онд Монгол Улсад суурин төлөөлөгчийн газраа байгуулан ажиллаж байна гэж ГХЯ-наас мэдээллээ.
Ням - 11 сарын 29,
2026
Сэтгэгдэл4
Хогийн авгай Оросын яргачин Путин Монгол үндэстнийг доромжилж байхад таг шүү . Аймхай хулчгар зугтамхай мунхаг боловсролгүй ухныг магтаад гонгиноод байсан муу авилгач янхан
Хүрэлсүхийн нууц амраг мөн .
Энэ доромжлол үзэн ядалдт хэтэрч байна шүү. Үнэн мөний нь баримт байдаг юм болт арай соёлтой аятайхан бич л дээ.
нэг л их дээл сольж өмссөн авгай