Бүгд найрамдах улсаа тунхагласны 102 жилийн ой тэмдэглэсэн энэ өдрүүдэд тусгаар тогтнолоосоо татгалзахаар завдсан ээдрээт түүхийг хойч үедээ сануулахуй
Хожмын өөр нэг баримт. Өөр өнцгөөс дүгнэх хэрэгтэй. 1976 онд МАХН-ын XVII их хурал өөр хувилбараар “Зөвлөлт Холбоот Улс ба Социалист бусад оронтой БНМАУ бүх талаар ойртон нягтрах явдал бол манай орны хөгжлийн бодит зүй тогтол мөн” гэсэн философи гаргаж иржээ. Нөхөр Ю.Цэдэнбалаас МАХН-ын XVII их хуралд тавьсан МАХН-ын Төв Хорооны тайлан илтгэлийн IV бүлэг нь яг ийм гарчигтай.
Энэ нь Холбооны БНУ-ын хэлбэрээс олон шат ахиж дэлхийн нийгэм-эдийн засгийн нэгдмэл нэг лагерийн хүрээний сэтгэлгээнд тулж очсон ба Лениний зөгнөснөөр, ерөнхий төлөвлөгөөгөөр жолоодох дэлхийн бүхэл бүтэн нэгдмэл аж ахуй буюу хоорондоо ойртож интернационалжсанаар ирээдүйд интернационалч аж ахуй бүхий дэлхийн коммунист хамтын нөхөрлөл байх ажээ. 1976 оны төсөөллөөр бол харьцангуй хоцорч буй БНМАУ нь коммунист нийгэм байгуулах замд ах дүү социалист орнуудтай аль болох нэгэн үед орохоор төсөөлөгдөж байв. Энэ бүх санал санаачилгууд 1990 онд түүхэн жамаараа замхарсныг энд түүхчлэх хэрэггүй. 1990-ээд оноос Монгол Улс жинхэнэ эзэн мэдсэн, хэнээс ч үл хамаарах тусгаар тогтнолоо эдэлж эхэлтэл харин хөршүүдийн зүгээс нөгөө “Эрмэлзэх 10 зүйл”-ийг бидэнд эргэж сануулсан этгээд хачин саналууд албан бус сувгаар (эрдэмтэд) дэвшигдэж, орон зайн ба геополитикийн элдэв хувилбар руу түлхсэн. Эдний заримыг жишээлбэл:
“Их Лимитроф”-руу шингээх тухай оросын эрдэмтэн В.Цымбурскийн үзэл санаа. Тэрхүү хязгаарлагдмал орон зайн зах хүрээ:
“Монгол-Түвдийн Холбооны улс” ирээдүйд бий болгох тухай оросын эрдэмтэн А.Дугины санал нь нөгөөх “Эрмэлзэх 10 зүйл”-ийн орчин цагийн хувилбар:
“Байгаль нуурын Эдийн засгийн хамтын нөхөрлөл” буй болгох тухай оросын эрдэмтэн хурандаа И.Николайчукийн санал:
“Их Хятадын эгч дүүс 7 Холбооны улс” байгуулж Тайванийн хоёр эргийн харилцааг сайжруулах тухай Тайванийн 1988-2000 оны Ерөнхийлөгч Ли Дэнхуйн үзэл санаа бол
“Эрмэлзэх 10 зүйл” яг тэр чигээрээ явж байна уу гэлтэй:
Бүр дордоод Монголыг шууд Хятадад шилжүүлье гэсэн дээрэнгүй үзэл бодол мэр сэр байсан ба одоо ч байна. Энэ нь Гадаад Монголд газар нутаг хэрэггүй, амьдрах орон зай нь хүрэлцээтэй учраас өмнө талаас хүч түрэн тулж ирж буй Хятадтай наймаалцах хэрэгтэй гэсэн санаа. Гол төлөөлөгчид нь оросын улс төрч, эрдэмтэд Г.Каспаров, А.Венгеровский, Н.Нартов, В.Жириновский, А.Митрофанов гэх мэт. Эдний араас ийм бодолтой дахиад хэд хичнээн хүн гараад ирэхийг үгүйсгэх аргагүй. Үзэл бодлоо нээлттэй илэрхийлдэг нийгэмд амны зоргоор юу гэж ч ярьж хэлж болно.
Аль дээр үед Монголыг СССР-т нэгтгээд авах минь яалаа гэсэн харуусал “Какие страны могли войти в состав Советского Союза?” гэсэн гарчгаар оросын zen.yandex гэх сайтын “Дайн” гэсэн буланд бичээтэй байна. Дөрвөн улсын нэр бичээтэй байгаагийн магнайд Монгол гэжээ. 1991 он гэхэд дэлхийн бөмбөрцөгийн хуурай газрын 1⁄6 хэсгийг эзэлж асан СССР нь хүн төрөлхтөний түүхэнд хамгийн том нутаг дэвсгэр бүхий төр-улсыг байгуулсан ба холбооны 15 бүгд найрамдах улсыг нэгтгэж байлаа гээд эхэлжээ. “Харин дахин 4 улс энэ том гүрэн рүү нэгдэе нийлэе гэж хүсч тэмүүлж байсныг тэр бүр мэдэхгүй. Ингэхэд юун улсууд билээ, Зөвлөлтийн удирдлага тэдний нэгдэн нийлэх хүслээс яагаад татгалзав, жишээ нь Монгол” гэж цаашаа хүүрнэжээ. Zen.yandex-аас л би хөрвүүлж байна. БНМАУ-ыг 1924 онд тунхагласан, Зөвлөлт Холбоот Улсын удирдлагын шууд оролцоо, халамж зүтгэлээр энэ улс хөгжсөн. Монгол бол үлэмж найрамдалт, бас үлэмж хараат улсын нэг байсан тул түүнийг Зөвлөлтийн 16 дахь БНУ гэж байнга нэрлэдэг байлаа. Монголчууд дэлхийн II дайны үед СССР-т чадлаараа туслаж, 1939 ба 1945 онд японы цэргийг бутцохиход оролцож байлаа.
Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд элсэж орохоор БНМАУ нь 1944 онд Туватай нэгэн зэрэг өргөдөлөө өгсөн. Туваг Москва хүлээн авсан, гэтэл Монголыг үгүй гэж татгалзсан. Сталин Монголыг хэргээр СССР, Хятадын завсарт буфер улс болгож үлдээсэн. Учир нь Хятад ч энэ бүс нутагт тодорхой ашиг сонирхолтойг Сталин харгалзсан гэжээ.
Монголын араас Болгарыг нэрлэжээ. Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд нэгдэн оръё хэмээн Болгар нь хоёр удаа, 1963 ба 1971 онд өргөдөлөө өгч байжээ. Хүсэл илэрхийлэгч ба санаачилагч нь болгарын лидер Тодор Христов Живков. Живков тэгж хүсэхдээ улсынхаа эдийн засгийн асуудлыг шийдэх, бас засгийн эрхээ бэхжүүлэхийг зорьжээ. Живковын айдас нь ч шалтгаантай. 1965 онд БКН-ын зарим гишүүд эргэлт хийж, СССР-ээс холдож, маоист чиглэлийн дэглэм тогтоох гэж оролдсоныг хүчээр нухчин даржээ. Живковын саналд эхний удаад нь Никита Хрущев татгалзсан хариу өгөхдөө Өрнөдийн гүрнүүдийн нүдэн дээр Болгарыг өрөөр дарамталсан гэж харагдахгүйг хичээсэн бол хоёр дахь хүсэлт дээр нь Леонид Брежнев хариу өгөхдөө АНУ-тай тогтоосон харилцаагаа сүйтгэх хүсэлгүй гэжээ. Хэрэв Болгарыг СССР-т нэгтгэж гэмээнэ НАТО-тай шинэ зөрчил маргаан үүсгэж намжмал байдал баларна гэж айжээ. Болгарын энэ хүсэлт талаар өнгөрсөнгүй, харин ч хожжээ. Нефтиэ Болгарт бүх холбоотын дотоод үнээрээ дараа төлбөртэйгээр худалдах болжээ гэхчлэн бичжээ. Би нэг баримт нэмчих үү? СССР-т эх орноо нэгтгэе гэж ихэд хөөцөлдсөний шанд нь Тодор Живков “Зөвлөлт Холбоот Улсын Баатар” эрхэм цолоор 1977 онд шагнуулсныг сайн санаж байна. “Манай Цэдэнбалд өгчихөөгүй юм даа, энэ оросууд” хэмээн манай сэхээтнүүд халаглан ярьж байсныг би чихээрээ сонссон шүү.
Zen.yandex-ын нэрлэсэн дараагийн улс нь хаа байсан Баруун өмнөд Африкийн Ангол улс гэсэн байх юм. XX зууны II хагаст Анголд шил шилээ харсан иргэний дайн тасрахгүй үргэлжилж байлаа. Эхэндээ энэ дайн Португалаас тусгаар тогтнолоо салгаж авахын төлөө байсан бол сүүлдээ засгийн эрхийн төлөө дайсагнагч дотоодын бүлэглэлүүдийн өвөр хоорондын дайн болж салбарлажээ.
Анголын анхдугаар Ерөнхийлөгч Агостиньо Нето нь зөвлөлтийн тал баримтлагч МПЛА (Хөдөлмөрийн Нам) бүлэглэлийн лидер 1975 онд Зөвлөлт Холбоот Улсын туслалцаатай засгийн эрх авсан. Бусад бүлэглэл болох УНИТА, ФНЛА-г нь АНУ дэмжсэн тул тэд бууж өгөлгүй дайтсаар байжээ.
Анголыг СССР-т нэгтгэе гэх асуудал хөндсөн яриа хэлэлцээний мэдээ байхгүй, гэхдээ МПЛА нам иргэний дайндаа ялсан 1970-аад оны сүүлчээр тийм саналаа Москва руу илгээжээ. Кремль шууд татгалзжээ. Геополитикийн өнцөгөөс татгалзах шалтгаантай. Хаа байсан хэдэн мянган км-ийн цаана алслагдсан Африкийн түгшүүртэй нэг хязгаар, явж явж Варшавын гэрээний байгууллага ба НАТО-гийн зэвсэгт сөргөлдөөний шинэ полигон, тэгээд ч Зөвлөлтийн удирдлагад мөргөлдөөний тийм шинэ фронт огт хэрэггүй гэж үзжээ.
Zen.yandex-ын нэрлэсэн 4 дэх нь бүр гайхалтай. Манай өмнөд хөрш байж байх нь тэр. БНХАУ-ыг 1949 онд Зөвлөлт Холбоот Улсын оролцоотой тунхагласан. Хятадын удирдагч Мао Зэдун нь Сталины шууд дэмжлэг зөвшөөрлөөр засгийн эрх авсан. Мао нь Сталиныг үзэл санааныхаа лидер гэж хардаг, Зөвлөлтийн удирдлагад гүн хүндэтгэлтэй ханддаг.
Хятадад зөвлөлт засаг тогтсоны дөнгөж дараахан нь Хятад улсаа Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд Холбооны БНУ-ын эрхтэйгээр оруулах хүслээ Мао дарга илэрхийлжээ. Их залуурч маань татгалзсан хариу Москвагаас авчээ.
ХКН-ыг Дорно дахинд бие даасан улс төрийн хүч байх хэрэгтэй хэмээн Зөвлөлтийн удирдлага шийджээ. Сталины айдас бас цухалзаж байна. Маог өөртэйгээ дүйцэхүйц улс төрийн хүчтэй өрсөлдөгч гэж харжээ. Хэтдээ Мао нь Зөвлөлт Холбоот Улсад засгийн эрх авч магадгүй гэж айжээ. Хэрэв Хятад нь СССР-ийн бүрэлдэхүүнд орчихсон бол түүх яаж өөрчлөгдөх байсныг хэн мэдлээ? Сталины зөв ч байсан юм бил үү хэмээн Zen.yandex сайтад бичжээ. Утга алдалгүй, шинэ санаа нэмэлгүй орос хэлнээс буулгахад ийм байна.
Ням - 11 сарын 29,
2026
Сэтгэгдэл17
1924 оны энэ хурал дээр Данзанг буудаж алсан байдаг бил үү
БНУ тунхагласан хурлыг хэлж байноо
Оросууд Цеденпил Монголыг ЗХУ д нэгтгэе гэдэг байсан гэж бичээд эхэлсэн
Тухайн үед нам, төрийн өндөр хариуцлагатай ажил хийж явсан Б.Жамбалдорж 1944 оны VII сарын 5–нд НТХ–ны Улс төрийн Товчоонд хаяглан ирүүлсэн бичигтээ “Монголын ард түмний ухамсартай хэсэг, МАХН–ын гишүүний хувиар… хэлэхэд манай Монгол Улс Зөвлөлтийн аугаа их гэр бүлд багтах нь манай улсын цаашдын түргэн хөгжилд их л утгатай бөгөөд цаг нь болсон асуудал гэж би бодно. Энэ санал бол гагцхүү над байгаа бус, олон хүмүүст байгаа юм” (Новости Монголии, 1991.03.31.) гэжээ. Одоогийн судалгааны түвшингээс үзэхэд ЗХУ–д нэгдэх тухай асуудлыг хөндөж тавьсан анхны албан ёсны бичмэл баримт энэ юм. 2. Монголын Засгийн газрын хамгийн хүчирхэг сайдын нэг байсан Б.Жамбалдорж улс төрийн шат дамжлагаар өгсөхөд нь нэмэр болно ч гэж бодсон байж болох ЗХУ–д нэгдэх саналыг бичиж УТТ–д өгчээ. Энэ тухай судлаач Б.Баабар: “Б.Жамбалдорж удирдлагын хүрээнд шинээс гадна, доогуур зиндааны хүн. Яаж ч бодсон үүнийг Ю.Цэдэнбал түүнд тулгасан, эсвэл зөвлөсөн байж таарна” (Өдрийн сонин, 2006.03.29, №76.) гэж бичсэн,
2.2. Б.Жамбалдорж Ю.Цэдэнбалаас ахмад үеийн төр, нийгмийн зүтгэлтэн байв. Ю.Цэдэнбал дээд сургуулийн оюутан болж ч амжаагүй байсан 1934 онд хуралдсан МАХН–ын IX их хурал Өмнөговь аймгийн намын хорооны дарга байсан Б.Жамбалдоржийг НТХ–ны гишүүнээр сонгож байжээ. Чухамдаа 1939 оны III сард Ерөнхий сайд болсон, Цэргийн сайд, Бүх цэргийн жанжин, Дотоод яамны сайд Х.Чойбалсан 1939 оны VII сард Б.Жамбалдоржийг татаж Улсыг аюулаас хамгаалах газрын даргаар томилж, дараа нь ДЯЯ–ны I орлогч сайдаар дэвшүүлж байсан итгэлтэй гарын нь хүн байлаа. Маршал Х.Чойбалсангийн дотно туслах, 1941 оноос Шүүх яамны сайдаар ажиллаж байсан Б. Жамбалдорж хорь гаруй настай Ю.Цэдэнбалд тулгагдаж байсан, зөвлөгөөнийг нь авч ЗХУ–д нэгдэх санал гаргаж байсан гэх нь олон хүнд итгэл төрүүлж чадахгүй байна.
3.3. Хатуу цагийн элч төлөөлөгч Б.Жамбалдорж шинэ үеийн удирдагч Ю.Цэдэнбал нарын харилцаа ажил хэргийн шинжтэй байсан боловч ярвигтай байлаа. 1947 онд “Порт–Артурын” гэгдэх хилс хэрэгтэй холбогдуулан Б.Жамбалдоржийг Ю.Цэдэнбалын удирддаг УТТ намаас хатуу донгодож шийтгэж байжээ. Ю.Цэдэнбал 1952 оны V сард нам, засгийн хэргийг хослон барих болсны дараа 1954 онд УТТ–ны жинхэнэ гишүүн Б.Жамбалдоржийг орлогч гишүүн болгож, 1958 онд УТТ–ны бүрэлдэхүүнээс гаргажээ. 4 жилийн дараа 1962 оны II сард Б. Жамбалдорж гаргасан алдааныхаа төлөө бүх албан тушаалаасаа чөлөөлөгдөж мөн ондоо намаас хөөгджээ. Ю.Цэдэнбал, Б.Жамбалдорж нарын харилцаа, хамтын ажиллагаа ийнхүү алхам тутам уруудсаар гунигтайгаар төгссөн юм.
Монгол бол 1000 жилийн түүхтэй улс болохоос оросын гөлөг МАН коммунистуудын сурталчилдаг бүгд найрамдах улс тунхагласан 102 жилийн настай улс биш
1691 онд Манжийн дарлалд ороход Чингисийн удам хаангүй болж, Чингисийн үр хойчоос алж эхэлсэн байдаг. Хотгойдын Чингүүнжавыг харвал ойлгомжтой биз. Ингээд 1911 оны 12 сарын 29 өдөр их хүрээнд Богдыг залах ёслол хийсэн боловч, Монголчууд нэг улс болсон гэхэд бэрх байлаа. Ингээд дунд нь хчтадын цэрэг орж ирсэн. Монгол улс гэж оршихгүй байхад тэр болгон Монголын түүх гэж бичигдэхгүй. Хятадын Ци ши анхны хуандигийн хэлсэн "мөхсөн улс хоёр дахиа оршихгүй, үхсэн хүн ахиж амьдрахгүй" үгийн утга их олон талаараа хятадын толгойд байгаа хүмүүст нөлөөлдөг. Тэд биднийг 1924 онд жинэхэн хуультай улс болсон гэж үздэг. Иймд чиний хувийн үзэл бодол нэг их хамаагүй байна.
Сталины хүслээр салсан хойд монголчуудыг өмнөд монголчуудтай нь нэгтгэх ажлыг Си дарга 2028 онд хийх юм гэсээн ! Тэгээд УБ д 80 давхар өндөр барилга барих юм гэсэн ! тэр нь хойд нутаг Дундад улсдаа нэгдсэний бэлэг тэмдэг бөгөөд коммуннист Хятад улс байгуулагдсаны 80 жилийн ойн бэлэг юм ! Одоо хятадын элчин сайдын яамны ажилтнууд барих газрыг нь хайгаад байгаа гэсэн ! Хүүхдийн паркийн хавьд л тохиромжтой сул газар байна гээд ! Си даргын тооцооллоор Путин 27 юмуу 28 онд гэнэт алагдах юмуу үхчих байх ! дараа нь Оросод бөөн юм болно ! тэр үёэр нь л Монголд гурван замаар цэргээ оруулж гурван өдөрт багтааж эзлэё гээд л ! Японоос бусад нь эсэргүүцэхгүй Си даргад баяр хүргэх байх гээд л ! Хүрэлсүх гэнэт ажлаа өгдөг чинь нэг юм мэдээд бөйна гэсэн үг !!
Чи бүү донгос. Монголыг чам шиг бузрууд урт хэлээрээ бохирдуулж байна.
Бадарч тахар eр нь үнэн үг хэлдэг хүн шүү үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй үхэр унасан хүнд нохой өшөөтэй гэж яасан үнэн үг вэ
She is strong you are rest of asian men are just insult for her kk
She is strong you are rest of asian men are just insult for her kk
4. Гэтэл асуудал дахин босож иржээ. Энэ удаад дээрх саналыг Монголдоо урдаа барьдаг сэхээтэн гэж тооцогддог байсан хүмүүс “ул үндэстэйгээр”, албан ёсоор дахин дахин тавьсан нь Монголын удирдагч Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нарыг тухайн үед нилээн хүнд байдалд оруулж байжээ. 1950 оны VII сарын 3; VIII сарын 4–нд Ерөнхий сайд Х.Чойбалсан, намын удирдагч Ю.Цэдэнбал нарт хаяглан “БНМАУ–ыг ЗХУ–ын бүрэлдэхүүнд оруулах тухай санал” гэгч хоёр том баримт бичиг гарч ирсний жинхэнэ зохиогчид нь Д.Төмөр–Очир, Л.Цэнд, Ц.Дүгэрсүрэн, Б.Бадарч, С.Авирмэд, Г.Галбадрах нар байлаа. (Энэ баримт бичгүүд “Үнэн” сонины 1990 оны 178, 185 дахь дугаарт нэртэй устайгаа бүрнээр хэвлэгджээ.) Буух эзэнтэй, буцах замтай, цагаан цаасан дээр хараар бичиж, гарын үсгээ дурайтал зурсан энэ баримт бичгийн зохиогчийн нэр хаягийг Ю.Цэдэнбалд нялзаахыг зарим хэсэг хүмүүс оролдсон юм. “Манай хөгжлийн бүх үндсэн асуудлууд нь Зөвлөлт Улсын Холбоонд багтан орсон тухайд сая бүрэн шийдвэрлэгдэх мэт санагдана” (Үнэн, 1990.08.08,
гэж энэ өргөдөлд шуудхан дүгнэж санал дэвшүүлжээ.. Энэ бол ноцтой уршигтай гэж хэлж болох баримт бичиг байсан бөгөөд удирдах хүрээллийн дунд тодорхой сандрал буй болгож, тэрхүү “түймрийг зөөлөн унтраах” нэн хариуцлагатай үүрэг тухайн үеийн нам, төрийн удирдлага, Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нарт ноогдож, тэд ч асуудлыг яаж ийгээд намжаасан билээ. 5.Тэд санал гаргагчдыг зэмлэн буруутгахыг ч яарсангүй. Учир нь энэ санал Монгол–Зөвлөлтийн найрамдалд үнэнчийн нэг шинж юм шиг тэр үед давхар ойлгогдож байсан юм. Нөгөө талаар Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нар хүн л юм болохоор нэг сайхан өдөр Зөвлөлтийн эсрэг үзэл баримтлагч мэтээр хэлэгдэхээс болгоомжлон энэ асуудлыг ихээхэн ухаан тэвчээр гаргаж, эв зүйгээр аянд нь зохицуулсан юм. Хамгийн гол нь энэ санал хол явсангүй. Энэ асуудлаар далимдуулж нэгийгээ хохироосонгүй. Монголын нам, төр, засгийн шийдэж байсан мянга түмэн асуудлын дунд дээрх санал нэг хэсэг намжсан билээ.
Ард түмэндээ хандаж санал бодлоо илэрхийлэх асар их бололцоог ашиглаж байсан Ю.Цэдэнбалын хагас зуун жилийн турш бичсэн ном бүтээл, илтгэл, өгүүлэл, захидал, ярилцлага, дурсамж тэмдэглэл, гадаад, дотоодын олон мянган хурал цуглаан дээр хэлсэн үг, радио телевиз, сонин хэвлэлээр ард түмэндээ хандаж хийсэн яриа, мэдээлэл, хамтран зүтгэгчид, жирийн хөдөлмөрчидтэй хийсэн хувийн яриандаа ч Монголыг ЗХУ–д нэгтгэхийг хүсэж байсан тухай ганц ч үг тэрээр бичиж, яриагүй байна. Ю.Цэдэнбалын сөрөг хүчнийхэн, түүнийг муучлах замаар “улс төр хийхийг” эрмэлзэгчид бараг 40 жил энэ талаар эрэл хийсэн боловч Ю.Цэдэнбалын эсрэг ашиглаж болох бодитой, түүхэн материал олж чадаагүй юм. Гагцхүү Зөвлөлтийн ард түмний ач тусыг ойлгож хүндэтгэх, найрамдал нөхөрлөлөө зузаатгах, хоёр талдаа үр ашигтайгаар хамтран ажиллахын чухлыг Ю.Цэдэнбал хойч үедээ насан турш захин сургамжилж байв.
Түүхийн бодит факт дээр тулгуурлан дүгнэвэл Монголыг ЗХУ-д нэгтгэх саналыг Монгол Ардын Нам огт дэмжээгүй, нам засгийн удирдагч Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нар бүр дэмжээгүй, энэ саналыг ЗХУ-ын удирдлага ч дэмжээгүй, энэ саналыг Ю.Цэдэнбал биш, харин их төлөв түүний сөрөг хүчнийхэн гаргаж байсан нь түүхэн баримтаар аль хэдийн нотлогдсон асуудал. Харамсалтай ньь түүх судлахгүйгээр пан гөрдөг хүмүүс олон болсон нь их харамсалтай юм.