sonin.mn

Эрүүл Мэндийн сайд Н.Удвал Хууль зүй, дотоод хэргийн сайдын болон Эрүүл мэндийн сайдын 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 313/3/16 тоот тушаалаар батлагдсан “Ялаас чөлөөлөх өвчний жагсаалт, хүнд өвчтэй ялтанд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тухай” журмын 6.2 дугаар заалтыг хүчингүй болгох шийдвэр гаргажээ .

Ингэснээр ЭМЯ-наас томилогдсон эмч нарын Н.Энхбаярыг яаралтай Клиникийн хоёрдугаар эмнэлэгт хэвтүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт хэрэгжих боломжтой болж буй аж.

 

Уг өөрчилсөн хүсэлтээ Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд хүргүүлсэн ч Х.Тэмүүжин сайдаас ямар нэгэн хариу өгөөгүй тул уг журмыг хүчингүй болгох шийдвэрийг ийн бие даан гаргасан байна.

Э.Мягмардорж