Өнөөгийн төр, засгаас гаргаж байгаа зарим шийдвэр амьдралд хэрэгжихгүй гэдгээрээ олон түмэнд таалагдах байтугай ад шоо үзэгдэх боллоо. Түүний нэг нь Улсын баяр наадам зохион байгуулах үндэсний хорооны сая гаргасан энэ жилийн улсын баяр наадмыг хэрхэн хийх тухай шийдвэр юм. Уг шийдвэрийг олон түмэн ёстой л тэнэг шийдвэр гэж нэрлэж байна л даа. Юу нь тэнэг юм бэ гэвэл улсын уламжлалт баяр наадмыг үзэгчгүйгээр зохион байгуулж бөх, морь болон сур шагайн харвааг зөвхөн телевизээр үзүүлнэ гэсэн нь тун ухвар мөчид хандлага юм. Ард түмний жилдээ ганц цэнгэл наадмыг ингэж гурилдах гэсэн нь төр, засгийнхан сонгуулиас өөр юмыг ухаарахаа байсны илрэл гэж болох юм. Улсын баяр наадмын түүхийг сөхөн үзэх юм бол өнө эртнийх гэдгийг мэдэж болох. Яг эхлэлийг 1200-гаад он буюу эзэн Чингисийн үетэй холбож үздэг. Түүхэнд тэмдэглэсэн нь гэвэл Монгол овогтон, эсгий туургатны нийгэм төрийн их баяр болох эрийн гурван наадам нь эр хүний бяр тэнхээ, эрхий хурууны оньч мэргэ хийгээд хурдан хүлгийн шандсыг шалгадаг өвөрмөц цэнгээн гэсэн бий. Тэр цэнгэл нь Монголын төр, нийгмийн бүх шатанд өөрчлөгдөж шинэчлэгдэж байсан ч бүх ард түмний наадам гэсэн чанараа алдаагүй явж ирсэн байдаг. МЭӨ үеийн эхэнд байлдааны сургууль хэлбэрээр анх үүссэн наадам хожмоо уул овоо тахилгын, халх долоон хошуу даншиг өргөх, арван засгийн наадам гэж нэрлэгдэж байгаад ардын хувьсгалын жилүүдэд улам боловсронгуй болж төрийн үндэсний их баяр жинхэнэ ард түмний цэнгэлийн дээд гэгдэх болсон билээ.
Монгол хүн жилийн жилд наадмаа үзээд ах дүүс, элгэн саднаараа хөгжин баясаж тэгснээр асар их эрч хүч, энерги авдаг төдийгүй монголоороо бахархах үзэл нь улам огшдог юм.
Амьд явбал улсын наадам үзнэ хэмээн билгэшээсэн хэллэг ч бий. Бас нэг наадмын сонин сайхныг дараа жилийн наадам хүртэл ярьж дурсдаг аа. Гэтэл дэлхийг донсолгосон COVID-19 цар тахал өвчний шалтаг дор баяр наадам зохион байгуулах үндэсний хорооноос үзэгчгүй наадам хийнэ гэж омойтсон нь өргөн түмний цэнгэл наадам гэсэн агуулгыг алдагдуулж байна гэж бодном.
Басхүү дэнж хотойлгон наадах дэлхийд ганцхан наадам хэмээн өргөмжлөн хэлдэг. Дэлхий ч тэгж хардаг гэж болноо. Монгол наадам нь спортын аль нэгэн уралдаан тэмцээн биш ээ. Үзэгчгүйгээр болчихдог сүмо ч биш, хоёрхон хүн халз тулалддаг мэргэжлийн бокс юм уу, гардан тулаан бүр биш ердөө хоёр багийн халз тоглолт ч биш шүү дээ.
Гэтэл үзэгчгүй баяр наадам хийнэ гэсэн тэнэг шийдвэр яагаад гаргадаг юм бэ? гэсэн асуултад Засгийн газрын шадар сайдын тэргүүлдэг баяр наадам зохион байгуулах хорооныхон ер нь ямар хариу өгөх бол гэвэл мэдээж коронавирус өвчний улмаас сар шинийг хориглочихсон, одоо улсын баяр наадмыг цуцалж болохгүй. Тиймээс өнөө үе мэдээллийн эринд ингэж зохион байгуулахаас өөр арга алга гэх байх л даа. Ядсан хариулт энэ л дээ. Өмнө нь сар шинийг хориглосныг ард олон зөв зүйтэй гэж хүлээж авсан. Төр, засгийн бодлогыг хүндэтгэн үзэж айл бүхэн гэр гэртээ л золгож шинэлсэн. Болж байсаан. Тэгвэл улсын баяр наадам гэдэг үүнтэй огт адилгүй. Морь уралдана, бөх барилдана. Сур, шагайн харваа болно. Ийм байтал гэр гэртээ телевизээ ширтээд наадамлана гэж байж таарах уу. Яав ч бишээ. Бод л доо. Бөхийн өргөөний хаалгыг таг хааж байгаад хэдэн бөх барилдуулж телевизээр үзүүлж болох л доо. Харин хэдэн зуун харваач оролцдог сур, шагайн харвааг яах гээв. Хэдэн мянган хүлэг морьдоо сойсон олон арван уяачид, унаач хүүхдийг бас тоолж үзсэн юмсан уу. Үгүй л бололтой. Нэгэнт тахал өвчний улмаас гэж байгаа юм бол хоёрын хооронд хэрэгжихгүй шийдвэр гаргадаг нь яаж байгаа хэрэг вэ. Шадар сайд Ө.Энхтүвшин чинь өөрөө улсын онцгой комиссыг даргалдаг. Энэ нь гурван сая хүн ардаа аюулт өвчнөөс ангид байлгах үүрэгтэй гол хүн нь шүү дээ. Гэтэл коронавирус дэгдэх эрсдэл хэвээр байгаа, сар гаруйн дараа гэхэд байдал үргэлжлэх төлөв байсаар байхад ийм болчимгүй тэнэг шийдвэр гаргуулж суугааг буруутгахаас өөр арга алга.
Хамгийн гол нь тэд УИХ-ын сонгууль хийх атгаг санаагаа хамгаалах гэж л иймийг бодсон байх. Саяын шийдвэрийн дараа олон түмний санал сэтгэгдлийг тандвал төр, засаг жил жилийн баяр наадмыг тэрбум тэрбум төгрөгийн зардлаар хийдэг гэдэг. Тэрнийгээ төлөвлөсөндөө төлөвлөнө. Эцэс нь өөрсдөдөө юм унагаж авдагаа л бодсон хэрэг гэсэн үгс цахим сүлжээгээр дүүрэн байна. Үнэний л хувьтай болов уу.
Наадмын төсвийг наадмын нээлт, салбар хороодод гээд цацчихдаг. Бай шагнал хэрхэн олгогдсон нь ил тод биш байдаг. Ялангуяа морины бай шагнал авна гэдэг хэцүү даваа гэж уяачид хэлдэг. Айраг түрүү биш бол 10-аас хойш орсон морьдын эзэд төвгөөс нь болоод байгаа авалгүй орхидог гэдэг. Морины комиссынхон хөөрхөн юм цохьчихдог гэсэн үг.
Ер нь дээдчүүл сонгууль хийнэ гэх мөртөө наадам хориглолоо гэж ард түмэн эсэргүүцэх байх гэж санасан биз. Энэ нь ард түмэн гэдэг цагаан цаас гэсэн бодлоосоо салж чадаагүйнх. Тэгвэл өнөөгийнхөн өөр болсон шүү дээ. Юмны наад цаадахыг утгаар нь мэднэ. Ухаарч чадна. Иймээс энэ жилийн баяр наадмыг цуцалж байна. Зардлыг нь энэ удаа хэмнэе. Хойтнон Ардын хувьсгалын 100 жилийн ойгоо ёстой нэг өргөн дэлгэр сайхан тэмдэглэе гэхэд өвчний аюул нүүрлэсэн энэ цагт “Үгүй ээ заавал наадамлана” гэж мугуйдлах хүн гарахгүй л болов уу. Энэ жилдээ хойшлогдоод байгаа олимпийн наадамтай манай үндэсний баяр наадмыг утга агуулгаар нь дүйцүүлж үзэхэд буруудахгүй л дээ. Улсын баяр наадмыг үзэгчгүй зохион байгуулна гэж байна. Цаана нь аймаг сумын баяр наадмыг яах юм бэ? Бас л үзэгчгүй хийнэ гэх юм уу. Битгий хий гэх үү. Асуудал олон гарна. Цэнхэр дэлгэцийн наадам гэж юу байдаг юм бэ? Больж үз!
Д.Цэрэннадмид
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Насаараа л цэнхэр дэлгэцээр наадмаа үзлээ болдог л юм.Тэглээ гээд хүнээс дор орчихсон юм алга.
Delhiid MGL oo sutalchildag naadam geed dooguur comment haragdah iym. Iim elgiin iym MGL d boldog gedegiig ugaasaa hench medehgui hend ch sonin bish bidnaas busadad n.
МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙД ТАНИУЛЖ СУРТАЛЧИЛДАГ ГАНЦ АРГА ХЭМЖЭЭ ШҮҮ ДЭЭ МӨН ЖУУЛЧДИЙН АСАР ИХ МӨНГӨ ОРЖ ИРДЭГ
ИОНГОЛЫГ ДЭЛИЙД ТАНИУЛАХ ГЭДЭГ НЬ ЯАСАН ГЭСЭН ҮГ ВЭ. БИД ДЭЛХИЙН ӨМНӨӨС АМЬДРААГҮЙ. ЗҮГЭЭР Л АМЬДАР ТЭДЭНД ТАНИУЛСАН ГЭХЭЭР ЧАМД ЮУ НААЛДАХ ВЭ. ЖУУЛЧИДААС Ч АСАР ИХ МӨНГӨ ОРДОГГҮЙ . ЗҮГЭЭР ТЭНЭМЛҮҮДЭД ГЭНЭН МОНГОЛЧУУД ХОЛГУУЛААД ДУУСДАГ. ЗОЛБИН ЮМНУУД НУТАГТАА ОЧООД ЮУ ГЭЖ СОЛИОРДОГИЙГ МЭДЭЖ АВАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ.
Чи олон юм хуцалгүй үзэхгүй бол нойрны эм давхарлаж уугаад унтана биз. Заавал үзэх албагүй ш дээ.
Ёстой өөрөө хуц ! Өмхий орк !
чи ард олны емнеес бичихээ боль Худлаа сенсаац хеесен эргуу сэтгуулч элдэв тэнэг бодлоо бусдын болгож донгосох юм Найр наадам манайд илуудэнэ уу гэхээс дутаагуй Албаар хунд цаг уед уймуулж хорон юм бичихээ боль оркоо
Үндэсний Их Баяр Наадам гээг маань их учиртай, тусгаар улс болсны илэрхийлэл болохоос зөвхөн бөх морь зэргээр хэмжиж болохгүй. Өвчин гарсан үед заавал өндөр зардал гаргахгүйгээр, өмнөх шигээ өргөн далайцтай хийх шаардлага байхгүй л болов уу. Тусгаар улсын хамгийн том баяр бол тусгаар тогтнолын өдөр байх учиртай. Цагаан сар бусад баярыг бол хойшлуулж эсвэл өнжиж болноо.
Naadamaa boli shamshigar sharaa. Undur ersdeltei geh bairalaa songgulibnaadam hiine geh...MAN archigdanaaa
Үнэн үнэн. Энэ жилдээ наадам хийхгүй байхад болохгүй юм алга. Хойтон зун нижгэр хийнэ биз. Манайх шиг ядруухан эдийн засаг, эм эмнэлгийн багаж, байр сав, мэргэжлийн эмч дутагдалтай улс энэ короног дотооддоо алдвал юу болох вэ. Өндөр хөгжилтэй мундаг орнууд энэ өвчний өмнө өвдөг сөхөрлөө. Тэгэхээр сонгуулийг хойшлуулж, наадмыг өнжсөн дээр байх аа.
Neg unjin l biz de. Yav l gej
Мөнгө угаах арга ганц жил өнөжлөө гээд үхчихгүй харин совид -19 аюултай учир наад маанаг шийдвэрээ цуцал
Naadam nertei mungu ideh heregsel yadgiin 1 jil unjhud .Bysee changalj zardlaa hemneh heregtei sh dee .Odoo baigaagaas Ediin zasag doroithiig ygyisgehgyi
Наадмаар ноёдууд мөнгө хүүлдэг нь үнэн. Цар тахлын үед наадам хийхээ больж, тэр их үргүй зардлаараа гадаадаас элэг нэгтнээ үнэгүй авчирч, Монголчуудаа энэхүү өвчнөөс аварцгаая.!!! Монголын үр сад олон болох болтугай. !!!
Наадмаар гэртээ суугаад зурагтаа үзээд л өнгөрдөг ш дээ Чи ямар шороотой хуушуурт дуртай новш вэ Хуцаад бай
Ene jildee naadamaa bolison ni deer baina.Buhchuud,uyachid,sur harvaachid geed l tedni dasgaljuulagch nar,ezed geed buun buugnurul bolno shuu dee. Naadmiin tusuvlusun munguu surguuli,emnelegin heregtseend zartsuulval deer baihaa.
Коронаг хэрхэн барьж чадаж байгаагаараа. Энэ чинь өөрөө жинхэнэ ёуртачилгаа боллоо шүү дээ. Ирэх жилийн наадмаар шавна. Харин жорлонгоо тэгэхэд нэг тийшээ болгочих юмсан 30 жил байтугай хэдэн зуун дамжлаа шүү дээ.
Il dald mungu zavshdag ene jil baga zavshih bol u?
Il dald mungu zavshdag ene jil baga zavshih bol u?
NAADMIIG XOSHLUULAXAD OGT BURUU BAIXGYI NAADAM XIIGEEGYI GEED CHI YXCHIXGYI XARIN NAADAM XIIBEL MONGOLCHUUD BYGD KORONAD XANDAA XAG DARUULNA TEGEED CHI DAXIAAD NAADAM GEJ XUZAARAI
ENE NAADAMLAX GEED BAIGAA MALNUUDIIG TER NAADMINXAN DARAA XOT URUU BYY ORUUL TER MAL NJADALDAG GAZARLUU ILGEEX BI KORONA BIRUUC CHAMAAC ABMAARGYI AMD CERYYN XEDEN JIL GELDERMEER BAINA CHI OILOGCON UU YXER MALAA OILOGCON BOL OLON DOLOON JUM BITGII XUZ MUU XAR YMXII BAAC CHI
Наадам гэхээр ганц улсын наалам биш шүү.Аймаг сумдын наадам бас бий
Олимп хүртэл коронавирус бүрэн дарагдахгүй бол 2021 онд болохгүй бүх цуцлагдана гэж байхад жил бүр хийж л байдаг наадам болохгүй гээд хэн хохирох вэ?
Naadam hiine geheer bayaralsanda sanalaa MAN d ugnu gj bodsiin bh da.ene jil unjuud 100 jiliin oigoo shn hiine bilder,teneg shu ene kommunistuud
Grmani fashistuud Moskvad 20 km tulj ireed ami tavin tulaldaj baisan 1941 oni 11sariin 7-nd Ulaan talbaid Oktyabriin bayriin jagsaal hiij l baisan gedeg iim daa.
Наадам болгоноор мөнгө хийдэг шаарнууд чичрээд дайрчхиймаа
цэнхэр дэлгэцээр наадмаа үздэг юмаа
"НААДАМ"-ын ХУВЬЦАА хүртэгчид ТЭНЭГТЭЖ байх шиг.
Zovhon ooriinhoo sanaa bodloo l hel l dee. Ard tumen gej yariad bicheed baih yum. Yas yuman deer tsagaan sariig horiloo l gesen ail amitan ah duu naraaraa orood l zolgoltoo hiisen sh dee. irgen taniig gertee l zuragtaa uzeed naadamla, busad uzeh harah yum iig ni UOK shiideed zohion baiguulna gej bgaan bish uu. medeej ayulgui baidliig buh talaar bodoltsoj baij l zohion baiguulna sh dee. Nohtsol bdal oorchlogdvol hoishluulsan ch bolno. Hudlaa ulstorjuuleed baih hereggui
ДОЛИНТОЙ ЮМНУУДЫГ ХАРААГҮЙ БИШ , ЕР НЬ ЭНЭ ЖИЛ НААДМАА ӨНЖӨӨСӨН НЬ ДЭЭР БАЙХОО, ӨВЧИНГҮЙ БОЛ ИРЭХ ЖИЛИЙН НААДАМ ОЙРХОН БАЙНА Ш ДЭЭ