Хятадын төрийн бодлого айхтар юм. 10 гаруй жилийн өмнө Өрөмчид очоод тод үсгээр гардаг, 40 гаруй мянган хувь хэвлэгддэг Шинжааны "Өдрийн сонин"-ыхонтой уулзаж билээ. Ерөнхий редактор (найруулагч гэнэ) нь Нацагдорж гэж торгууд хүн байсан. Гэрт нь очиж архи ууж, мах идэж, дуулж, хуучилсан.
Уржнан Шинжаанд очоод тус сониныг асуусанд "Байгаа, байгаа гэхдээ монгол бичгээр гарч байгаа" гэсэн. Нацагдорж гуай тэтгэвэрт суужээ. "Нийт монголчуудыг нэг бичиг үсгээр сургах болж..." гэсэн шүү юм бодоод сүрхий тоосон ч үгүй. Харин "Ингээд тод үсэг хаа ч хэрэглэгдэхээ болих нь дээ! Хэрэглэхгүй бол устана даа" гэж гуниглан бодоод өнгөрсөн. Нөгөө талаас БНХАУ-ын нийт Монгол үндэстэн нэг бичгээр бичвэл цөөн таруу хүмүүсийн нэгдэлд бас ч гэж сайн талтай гэсэн шүү юм бодож анхаарал тавьсангүй л...

Гэтэл энэ жил ердөө ганцхан бичгийг л сургалтаас хасчихаж байна. Тэгээд нийт монголчууд бичиг үсэггүй болох нь! Ганц далайлтаар шийдэхийн тулд нэг бичиг рүү шахаж байж уу? гэж сая л гэнэт бодов. Хэдэн жилийн өмнө тод үсгийг халсан нь монгол бичгийг халах ёр байж! Тэгэхэд тод үсгийг анзаарсан бол тодорхой бодлогыг илчлэх байж! Мунхагийн ухаан орой гэж... Яг үүн шиг бид Халх-Ойрад, Хасаг- Монгол гэлцэж хуваагдвал залгих ам нэг шүү!
Бас хэдэн жилийн өмнөөс Хятад улс 100 юаний дэвсгэртээ өөрчлөх гэж байна гэсэн сураг гарч байв. Яагаад гэвэл хятадууд мөнгөө гудсандаа хадгалдаг ард түмэн. Авилгаа ч бас банкинд бус бэлнээр хадгалдаг аж. Ханандаа, усан сан барьж хадгалсан ч гэх шиг... Тиймээс нь авилгаа нуухын зэрэгцээ гар дээрх мөнгө юаний ханшинд нөлөөлөх магадгүй тул өөрчлөх юм гэж сонсов. Учир нь хамгийн том дэвсгэрт зуут! Зуутын дэвсгэртээ сольж, авилгачдын авдран дахь мөнгийг цаас болгох санаатай юм гэлцсэн...
Гол нь юань дээр монгол, ханз, ланз, араб үсгээр бичсэн байдаг. Шинэ юань монгол үсэггүй гарах юм биш байгаа? "Хятад хүн дөрвөн хүнд хамгаас хайртай, тэр хэн бэ?" гээд "100 юань дээрх зураг..." гэдэг онигоо байдаг юм билээ. Одоо дөрвөн хүн ч үгүй, дөрвөн бичиг ч үгүй болох нь... Хятадууд ОУ-д авилгатай тэмцэж байна л гэх биз! Ковид тархаж, улс бүр хилээ хаагаад амиа бодон эвийг, бавий гэлцэх цагийг тохируулан Хятадын ЗГ монгол бичгийг хорих гэж байна!
Хамгийн гол нь "монгол бичиг" шүү! Энэ бичиг тус улсын түүхийг харуулдаг, бүр Чин гүрнийг сануулдаг, өөрөөр хэлбэл монгол бичиг Монгол, Манж үндэстнийг төлөөлдөг! Удахгүй 4 жижиг таван хошуугаа ч авах юм байх даа?
БНМАУ бичиг үсгээ кирилл болгож, өвөрлөгчид хуучин бичигтэй үлдсэнээр монголчуудын хэл соёлын хэлхээ холбоо суларч таслагдсан. Монгол бичиг бол уулын оргилд тахисан өндөр багана мэт гэрэлтэж, нийт монголчуудад хэн болохыг нь сануулж байв. ЗХУ-ын үед ЗСБНХОУ өөрийн харъяат ард түмнээ кирилл үсэгтэй болгосноор "Нэг үндэстний интернациональч гэр бүл" бий болгохыг зорьсон. Буриадууд "С" үсгийн төлөө яаж хохирлоо?! Бид тэгэхэд тоогоогүй, өнөөдөр буриадууд айхтар оросжсоныг гайхаад байх хэрэггүй л дээ, тэгэхэд л...
Хятадууд монгол бичгийг ОУ-ын стандартад дүрс үсгийн элемэнтээр оруулах гэж, бид авиа тэмдэглэдэг үсгийн элемэнтээр оруулах гэж их юм болсон. Хятадууд зөөлөндүү байсан, угаас ингэх гээд байж!
Монгол үсэг бол цагаан хэрмээс ч өндөр соёлын "босоо хана хэрэм" билээ, энэ бичиг биднийг лав сүүлийн хагас мянганд монгол гэдгийг таниулж, мэдүүлж иржээ. Хэрэв өвөрлөгчид монгол бичгээ гээвэл ёстой шуудай хар будаанд хийсэн атга арвай мэт уусан алга болно! Монгол хүн хаа ч байсан өөрийн өв соёлыг уламжлуулан хэрэглэх эрхтэй!
Монгол Улс ч энэ бичгийг хэрэглэдэггүй гэж болзошгүй ч энэ бол коммунист дэглэмийн мөн чанараас үүдсэн түүхэн хэрэг явдал. Үүнийгээ бид засах гэж оролдож байна. Харин БНХАУ дэглэмийнхээ мөн чанараа хүмүүнлэг дэлхий ертөнцөд дахин харуулж, бүдүүлэг бурангуй улс гэгдэхгүй байх боломж бий! Уг нь хятад бол эртний соёлт үндэстэн!
Өвөрлөгчид үсэг бичгээ хамгаалж буй нь зүйн хэрэг. Хэдий энэ БНХАУ-ын дотоод хэрэг авч нэг үндэстний нэгдмэл хэл соёлтойн хувьд энэ нь бидний ч асуудал мөн! Ингэвэл бид өөхөнд болсон бөөр, үнхэлцэг доторх зүрх, үсэнд нуугдсан бөөс байхаа болино! Ганц тонгорогоор л хусуулна! Тиймээс монгол бичиг хэмээх хана хэрмээ цавчуулан унагаваас хэн эмгэнэлтэй вэ?

Монгол эмгэнэлтэй!
"Орон бүхний Монголчууд нэгдэгтүн!"
А.Баатархуяг
Баасан - 06 сарын 05,
2026
Сэтгэгдэл0
Demjij bn.
Босоо Монгол бичгээ хамгаалцгааяа. Босоо Монгол бичиг бол түүхэн үнэт соёл гарцаагүй мөн
ovor mongoliin oortoo zasah uls, avtonomi ... hyataduud iim buduulg, ochigdor yarisnaa onoodor martdag uls, sanagtun! jigshigtun
Мао Зэдун гэж нөхөрийг Ши дуурайж эхэллээ.
Санал нэг байна. Яамаар ч юм бэ дээ. Манайхан ч дуугарахгүй биз дээ. Эдийн засаг хямраад, ганц хятадад л найдаж байгаа улс шүү дээ төр засгийнхан
Хятад хүн тун нарийн ухаантай. Биднийг зүгээр сууж байгаад л залгичихна. Тэмээн таваг үнэтэй авч хамаг тэмээг минь устгуулах шахав. Бугын чив, согоон сүүл, тарваганы арьс гээд манай мангаруудыг ан амьтан ч үгүй болгож байна. Жаахан алтаа бүгдийг нь урагш нь хулгайгаар гаргаад үүнд нь хил гааль тагнуул цагдаа бүгдээрээ оролцоод байсан нь сая коронагийн буянгаар илрэв. Монголчууд ном судар бурхан тахил бүгдийг нь урагш нь аваачаад тушаагаад дуусч байгаа. Бидний эмгэнэл үүгээр дуусахгүй, газар нутгаа дэлхийд хаа ч байхгүй гайхамшигтай "ашигт малтмалынхаа хуулиар" авилгаар худалдаад л дуусаа. Үүний бэлтгэл суурийг сая бидний оролцоотойгоор баталгаажуулсан шинэ үндсэн хуулиараа бэхжүүллээ. Арван жилийн дараа ямар болсон байхыг үр ач нар маань үзэх байх
Русская народная сказка-с Монголчууд одоо айхаа өнгөрсөн ш дээ Хэнтийн буриадаа.
hyatad hujaa hurliiz l aihgui bgaa baihaa.bi mongol hvn tul bvh yumiig hyataduud mongoor zodoj abch buid aij bna..
ТУСГААР ТОГТНОСОН МОНГОЛ УЛС ӨЛСӨЖ БАЙСАН Ч АГУА ИХ ХЭЛЭЭ СЭРГЭЭХ ХЭРЭГТЭЙ ОДОО Л КРИЛ ҮСГИЙГ ХАЛЖ ЭРТНИЙ БОСОО БИЧГЭЭ ХЭРЭГЛЭХГҮЙ БОЛ ОРОЙТОХ МӨЧ НЬ ИРЖ БАЙНА. ХЯТАДУУД ШАХАЖ ОРОСУУД ДЭМЖИЖ БАЙГАА ЭНЭ ҮЕ Д Л МОНГОЛЧУУД ЭВ НЭГДЭЛТЭЙ БАЙЖ БОСОО БИЧГЭЭ ДЭМЖИН ӨВӨРЛӨГЧ НАРТАЙ ХАМТ БИЧИГ ҮСГИЙН ТУГАН ДООР НЭГДЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. МАН -ХАН АРД ТҮМНИЙХЭЭ ХҮСЭЛ ЗОРИГИЙГ МОХООЛГҮЙ ДЭМЖВЭЭС ЭНЭ БҮХЭН БҮТЭХ УЧИРТАЙ ЮМ.. ОДОО ГӨЛӨГ ЦАРАЙЛВАЛ ХОЙШДОО ЗУУН ЖИЛДЭЭ ГӨЛӨГ ЦАРАЙЛНА ШҮҮ ТӨР ТОЛГОЙЛЖ БУЙ МАН-ЫН САЛХИНУУДАА..ҮЕИЙН ҮЕИЙН ҮЕД ХАРААЛГАХ ТАВИЛАН ТА НАРТ БАЙХ УУ ГҮЙ ЮУ ГЭДЭГ ЦАГ ИРСЭН БАЙНА ШҮҮ..ТУСГААР УЛС МОНГОЛ НЬ БОСОО ҮСГЭЭ ХЭРЭГЛЭХ ШИЙДВЭР ГАРГАВАЛ ДЭЛХИЙН МОНГОЛЧУУДИЙН ХИЙМОРЬ АСАР ХҮЧТЭЙ СЭРГЭХ БОЛНО ШҮҮ..БҮГД ХИЧЭЭЦГЭЭЕ...
Ouynii tenhee hurehgui naizaa
Ouynii tenhee hurehgui naizaa
ман өөрсдөө л оросод зусардаж монгол бичгээ халаа биздээ одоо хятадад юу хэлж чадахав дээ.
Ер нь бол өөрсдөө Орос кирилл бичиг пизда хараалаасаа салчихаад Хятадыг шүүмжлэх хэрэгтэй.Хятад хэзээ ч Монгол бичгийг Азийн дайсан Оросууд шиг устгахгүй. Хятадын 5 гол үндэстний нэг нь Монгол гэж явдаг бол манийгаа Хужаа Америк гэж турхираад араас дурак баран гэж доромжилдог Оросууд "Чукча дуракуудыг" төрийнхөө төвшинд бүх талаар байхгүй гэж устгаж ирсэн.
Mal chi orosoos salaad 30 jil bolohod ter gaihuulaad baigaa bichig ysgee sergeegeed heregleh chini yyav. Mankuur bool chinii gazar shoroo uul ovoo, us nuur gol moron ovog ner chinii bygd tyvdeer nerlegddeg,, chinii shunalaar dyyrsen omhii tarhiig tyvdyyd bazaj atgana. Ichihgyi Krill oros yseg hereglej hynii umaar gaihuulna. China hynii gar uhaanaar bytsen daavuu daalimba ene teriig tyvd manj zagvart oruulsniigaa mongol huvtsas gej anduurna. Mal chi orosoos gadna delhiin byh ornuudad toogddoggyi, guilgaar amidragch mankuur bool
Mal chi orosoos salaad 30 jil bolohod ter gaihuulaad baigaa bichig ysgee sergeegeed heregleh chini yyav. Mankuur bool chinii gazar shoroo uul ovoo, us nuur gol moron ovog ner chinii bygd tyvdeer nerlegddeg,, chinii shunalaar dyyrsen omhii tarhiig tyvdyyd bazaj atgana. Ichihgyi Krill oros yseg hereglej hynii umaar gaihuulna. China hynii gar uhaanaar bytsen daavuu daalimba ene teriig tyvd manj zagvart oruulsniigaa mongol huvtsas gej anduurna. Mal chi orosoos gadna delhiin byh ornuudad toogddoggyi, guilgaar amidragch mankuur bool
Mal chi orosoos salaad 30 jil bolohod ter gaihuulaad baigaa bichig ysgee sergeegeed heregleh chini yyav. Mankuur bool chinii gazar shoroo uul ovoo, us nuur gol moron ovog ner chinii bygd tyvdeer nerlegddeg,, chinii shunalaar dyyrsen omhii tarhiig tyvdyyd bazaj atgana. Ichihgyi Krill oros yseg hereglej hynii umaar gaihuulna. China hynii gar uhaanaar bytsen daavuu daalimba ene teriig tyvd manj zagvart oruulsniigaa mongol huvtsas gej anduurna. Mal chi orosoos gadna delhiin byh ornuudad toogddoggyi, guilgaar amidragch mankuur bool
Бид өөрсдөө улс шиг улс байх хэрэгтэй дээ. Одоо ч эдийн засгаар Хятадын хараат болчихсон ш дээ. Ядаж үүнээс гарах хэрэгтэй.
хойч ирээдүй болсон хүүхэд багачуудад монгол бичигээ гэрийн сургалтаар зааж хятад өвөрлөгч нарын хооронд хов,жив зөөхөө болиул яаасан юм бэ.тэр хятадын дотоод асуудал монголд хэрэггүй.бичиг соёлоо авч үлдэх сэтгэл зүрхтэй,монгол зан зншил ахуй соёлоо хадгалж үлдэх гэвэл монгол орондоо амидарч бгаа 3сая монголчууд бичиг соёлоо хадгалж авч үлдцгээ.заавал өвөрлөгч нар авч үлдэж бидний монголчууд хоосон тархины тураалтай үлдэх ёстой юм уу.өөрсдөө хичээцгээ.үр хүүхэд багачуулдаа зааж эзэмшүүлж үлдээ.үүнээс өөр зам байхгүй шүү дээ.
Буриад, тува, халимагт монгол хэлээр хичээл ордог гэж бодож байна уу? Тэнд монгол бичиг мэддэг нэг ч хүн байхгүй, монгол хэлээрээ ярьдаг нэг ч хүн байхгүй. Оросууд тэдэнд монгол бичгээр бичих, монгол хэлээр ярихыг хүртэл хориглосон. Монгол улсыг колончилж байхдаа монгол бичгийг бас амжилттай устгасан. Одоо хятадууд оросыг дууриаж байна.
shal hudalaa burjee.tubad bol harin ch baidal ogt oor oros hel mash muu meddeg ch dee.tend zobhon tubagaar 8 jil hicheelj bgaa.halimagd buriadad halimag bolon buriad helenii hicheel orj bga.harin zaluuchuud helee surah talaar mash muu zvtgel gargaj bna..oorsdoo l ih buruutai da.ger orondoo ch orosoor yriad l zarim hoshid ni eh helee medenee.ihenh hogshid hvrtel helee medehgui ch dee.
Mongol bichig geechee orosoor ustruulsan Bol hohi chini. Yzen yaddag oros chini garch zailaad 30 jil bolloo. Mankuur booluud tegeed ter hairtai bichgee heregleh ni yaav Buriad tuva halimguud oorsdoo mongol gesen nertei holbogdson byh umand asar ih durgyi ba mongoloos salsandaa mash ih bayartai baidag
Баатархуяг аа чи өөрөө Шикспирийн зохиолыг хуучин бичиг дээр бичээд үзээч.Мэдэхгүй хүнд хэлэхэд амар,мэддэг хүмүүсээс нь асуугаач.Уйгаржин бичигт шилжвэл бичиг үсэггүй болно.Палес,Фалес,Соккар,Суккар,Миледский,Милетский....гээд бичээд үз дээ.Техник хөгжсөн орчин үед үнэхээр хорогдсон бичиг.Тэр эрдэмтэн доктрууд багш нар үзнэ биз.
chi l bichej chadahgui bh. ternees bichej bolool bdgiim yamarch ugiig.
ᠫᠠᠯᠧᠰ ᠹᠠᠯᠧᠰ᠂ ᠰᠤᠻᠻᠠᠷ ᠰᠦᠻᠬᠠᠷ᠂ ᠢᠯᠧᠳᠰᠻᠢᠢ ᠮᠢᠯᠡᠰᠻᠢᠢ ᠂ Заа бичлээ ноён Гахай гуай аа.
ᠫᠠᠯᠧᠰ ᠹᠠᠯᠧᠰ᠂ ᠰᠤᠻᠻᠠᠷ ᠰᠦᠻᠬᠠᠷ᠂ ᠢᠯᠧᠳᠰᠻᠢᠢ ᠮᠢᠯᠡᠰᠻᠢᠢ ᠂ Заа бичлээ ноён Гахай гуай аа.
Эцэг,өвөгөд маань бидэнд өлсөж үхэхээргүй баялаг,мал,хэл,газар нутаг үлдээж дээ.Үүнийгээ ухаантайн шиг эдлэх юмсан.Хятад,Оростой хилээ хаалаа гээд Монголчууд бид хямрахгүй.
Бид нар Монголчууд биш Оросууд гэж улайран батлах тосгоны онигор буриадуудтай олон л дайралдаж байлаа.
Дэмжиж байна. “ БНХАУ-ын дотоод хэрэг авч нэг үндэстний нэгдмэл хэл соёлтойн хувьд энэ нь бидний ч асуудал мөн! ”
Авиа,Цахиа гэж нэр Монголд ганц ганц байна Монгол нэр биш Хятад уу? лав ЛАЛыхан шиг сахал үс 2хүүд нь алга. Шинжианаас орж ирсэн гэдгээ хүлээн зөвшөөрч100жилийн өмнө л орж ирээд монгол улсын төлөө зүтгэж байна гэдгээ ЭЛБЭГДОРЖ ubs тв-р ил тод ярьсан баримт нь байдаг
Налайхын хятадын угсааны хүндээ
Налайхын хятадын угсааны хүндээ
Uvur mongoliin asuudal bidend padliigui
Бидэнд зэрэмдлэгдсэн нэг уе бий 4жил уйгаржнаар явуулаад дараа нь шууд криллээр хичээлээ заалгасан Тэхдээ тэд криллээр яваад жаахан алдаатай бичдэгээс биш бусад шинжлэх ухааны хичээлээрээ хоцрогдоогуй Монгол гэдэг утгаараа 8 р ангиас нь заахад болмоор Бух нийтээрээ уйгаржинд шилжинэ гэж попрох бол биднийг устгах хоцрогдолд хургэх аюултай
Овормонголчуудын бичиг усэгт их л санаа нь зовжээ Бидэнд хийх юм их байна шуу Бага ангийн хуухдууд гурав доровдугээр ангид орчихоод олигтой уншиж чадахгуй байгаа гэдгийг мэдэх уу
За тэгээд жагсаал цуглаан юу байдын зохион байгуул дэмжээд цаад хэдэн хятадын чинь зүрхэнд юм хэлээд өгий.босоо Монгол бичиг гэдг чинь хосгүй бичиг соёл энэ соёлыг бүрэн утагаар нь авч яваа өвөрийн хэдээ дэмжинэ .
муу эр дайнд хөөрнө гэж наадхыг чинь хэлж байга юм . Чам шиг гаруудыг гадныхан агентуудаараа кондом болгодог юм
Босоо бичгээ хүн бүр уншдаг болох хөдөлгөөн өрнүүлье.
Яагаад энэ нөхөр авгайтайгаа гэнэт орилоод дэвэргээд эхлэв Яс хаяж байна даа
Монголын болвсролын бодлогыг ч бас гадныхан жолоодох боллоо. Энэ олон гадаад сургуулиудаа хар. Тэнд хүүхдийн тархи толгойг юугаар дүүргэж байгааг яам н ч тоохгүй.
Ямар ч тэгэг удирдагч юнескод бүртгэгсэн бичиг соелоо үгүй хийхгүй бхйлгүй дээ.
Харин соелын хувьсгал шиг хөдөлгөөн гарвал магадгүй шүү...
Өөрсдөө монгол бичгээ огт хэрэглэхгүй, хэрэглээ нь шоу, поп түвшнээс хэтрэхгүй, цаад Оросоосоо айгаад крилээ хаяж чаддагүй энэ монголчууд их сонин улс юм. Өөрсдийн чаддаггүй юмаа яагаад манай өвөр монголчуудаас хүсээд байгаа юм бол! Ярихаас цаашгүй улс юм даа....
Зиаа! Яршиг цаашаа! Бид аль эрт монгол бичигээ хэрэглэхээ больчихоо биздээ? Бидний бичигийг Хитад хэрэглэхээ болих гэж байгаагийн төлөө бид Хитадыг элдвээр хардаад байх хэрэг бн уу? Бидэнд хэрэггүй болсон юмыг Хитад хэрэглэсээр байх ёстой гэж хэн хэдийд зарлигдсан юмб?
Хужаа нартай зөвхөн өчүүхэн мөнгөний төлөө дээр доргүй сүлбэлдэж байсаар устлаа Монгол улс Юун бичиг Бүр үндэстнэээрээ алга болж Амехрикт байгаа Солонгос байгаа Шведэд байгаа Монголчууд гэх мэт яригдах байх даа
Монголчигуд бисигу усэг вээн хайрлан хамгагалжу байгага ину машу ихэд сайшагаплтай ажгу. Кирилл усэг вэр бичихэду маш хэцугу байна. Одооноос эхлээд бултаараа босоо монголу бичгээр бичиж байя. Кирмлл усгээр дээрх зуйлийг бичсэн Баатархуягийн нохой толгойг тасдаж хаяя!
Хятадын ярьж байгаа бодлого, хийх гэж байгаа үйлдэл өөр шүү. Үнэн байдлыг зөв тунгааж хариу үйлдэл хий. Хятадын эсрэг тэмцэх гэж байвал цөмийн зэвсэгтэй улсын нэг болох хэрэгтэй.
МАШ ЗӨВ ШҮҮ. ӨВӨРМОНГОЛЧУУДАА ХАМГААЛЬЯ
НҮБ-ын БШУСБ-д хандвал нэмэртэй юу?
Уяанга та хоер тэр Женкодоо зевлеедех л дее Монгол бичигээ авхгуй юу хулээгээд байгаа юм бэ 30 жил боллоо ийм шийдвэр гаргах зоригтой хун терд гарсангуй хучээр солиулсан бичигийг хучээр буцааж авах хэрэгтэй маргаашаас бух байгуулга газрын хаягыг Монголоор бичээд л сонин хэвлэл дараалаад л явхад амархан шуу хэлээ сольж бг биш ердее бичиг хорин хэдхэн усэг сурч хэргэлж чадахгуй амьтан одоо уед байхгуй ганцхан зориг шийдвэр дутаад бн
Demjij bna
Demjij bna
Demjij bna
ҮАБЗ-ИЙНХӨӨН ӨВӨР МОНГОЛЧУУДИЙНХАА ТӨЛӨӨ ХЯТАД УЛСТАЙ ДИПЛОМАТ ХОЛБООГОО ТАСЛАХ ЯАРАЛТАЙ АСУУДАЛ ҮҮСЭЖ БАЙНА !!! МОНГОЛЧУУДЫГ МОНГОЛ БИЧИГ ҮСЭГ СУРАХ ЭРХИЙГ НЬ ТАСЛАН, АМИА ХОРЛООД ЭХЭЛЛЭЭ !!!
Сургуульд нь шууд хятад хэлний сурах өгөөд, хуухдээ буцааж авах гээд очихлоор нь өгөхгүй байна гэсэн, одоо ар Монгол дэлхийд энд нэг ийм үндэстэн байдаг юм уг нь гэдгээ дипломат харилцаагаа тасланэ гэсэн нөхцөл тавьж дэлхий нийтийн сонорт хүргэх болсон юм биш үү !!!
энэ балмад явдлыг дэлхийн сонорт хүргэх нь гадаад Монголын түүхэн үүрэг хариуцлага !!!
Энэ бол Монгол үндэстний орших эс орших асуудал, Баттулга ерөнхийлөгч эдийн засгаа бодох уу, үндэстнээ аврах 2-ийн алийг сонгохоос ерөнхийлөгчөөр сонгогдох уу эсвэл зайлах уу гэдэг нь шийдэгдэнэ ! Энд чих дүлий явах аваас Баттулгыг үтэр хөө!!!
Bravo!
https://www.theepochtimes.com/china-in-focus-massive-protests-break-out-in-inner-mongolia_3483040.html
lol
Гялайлаа тархийг минь тэлж нүдийг минь нээсэн мэдээлэл өгсөнд ❤️❤️❤️
Дэмжиж байна
Uchir iim bj
"Орон бүхний Монголчууд нэгдэгтүн!"