Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн цахим хэлбэрээр өнөөдөр боллоо. Хурлын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн өмнөх хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулав. Мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудлуудыг танилцуулж, холбогдох албаныхантай санал солилцов.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн холбогдох удирдлагуудад үйл ажиллагаа явуулж эхэлсэн түргэн үйлчилгээний цэгүүдийн халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулж, тусгай нөхцөл шаардлагыг бариулж ажиллахыг зөвлөлөө.
Мөн нийслэлийн хэмжээнд халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэх ажлын хүрээнд давс, тусгай бодисыг шаардлагатай хэсэгт хүргэх, сайжруулсан шахмал түлшний нөөц, эрэлтийн бодит судалгааг гаргах, тусгаарлах байрнуудын ахуйн орчинд хяналт, шалгалт тавьж ажиллахыг анхааруулав. Түүнчлэн сар шинийн баярыг нийтээр тэмдэглэхгүй байх Засгийн газрын хоёрдугаар тогтоолын хэрэгжилт, биелэлтэд анхаарах, өнөөдрөөс үйл ажиллагаа явуулж эхэлсэн болон цаашид нээгдэх магадлалтай салбаруудыг стандартжуулах, дүүргүүдийн удирдлагууд нутаг дэвсгэрийн ариутгал халдваргүйжүүлэлт хийх төлөвлөгөөг боловсруулж, зохион байгуулахыг үүрэг болголоо.
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл0
Гадуур битуу ууц овчуу чанана гэсэн зар яваад эхэлсэн бна бас цагаан сарын гарын бэлэг бас хэвийн боов зарна бууз хийж уйлчилэнэ гэсэн зарууд зондоо бна . Короноо ч тархаж мэднэ дээ. Дарга нар минь ойлгтойхон шиг арга хэмжээ аваач худалаа тунхаг маягтай юм хэлэхээр чинь тануусийн угэнд хэн орох вэ дээ.
Гэр дотроо л тэмдэглэнэ шүү дээ. зусарч новшнууд дарга нартаа тал засах гэж арай дэндэж хувхай социализмын үед өгөр Цэдэнбалын хориглоод дийлээгүй цагаан сарыг энэ цаг үед хорьж чадахгүй. Зүгээр л гэр орондоо л ёслоод хэдэн боов жаахан мах л тавих л гэж байгаа юм шүү. Харин хотын дотор жинхэнэ тэг зогсолтыг хийж гэрээсээ гарахгүй байхад болно. Тэгээд муу ёрлож байгаа юм шиг хэн ч хувхай хоосон шинэлэхийг хүсэхгүй.
НОДЛИН ЖИЛИЙН ЦАГААН САРААР ЗӨВХӨН ЗАЙСАН ОРЧИМ ТҮГЖИРЭЛ ҮҮССЭН ГЭСЭН ШҮҮ АЙН
арга хэмжээгээ авсан шиг авах хэрэгтэй.цагаан сарын гэсэн нэршилтэй худалдаалаад байгааг болиулж торгох хатуу арга хэмжээ авч зогсоохгүй бол нөгөө уламжлал нтр яриад зөрүүд ухнууд чинь дүрэм биелүүлэхгүй шүү..өнөөдөр эрүүл мэнд чухал болохоос цагаан сар чухал бишээ..баярын өдрүүдээр цагдаагийн хамгаалалт хатуу байгаасай...үхэр шүүдээ зарим хүмүүс чинь...
Тэмдэглэхгүй байж болно Хамгийн гол нь хэвийн боов хонины ууцаал бүү заруул ууц,хэ вийн боов авах гээдл зах,дэлгүүр хөл тавих зайгүй болдог шүү дээ үүнийг л анхаар
Tsagaan sariin holbogdoltoi zar surtalchilgaagaa haa, torgo, arga hemjee av tegehgui bol beldeed l suuj bgaa humuus olon bgaa bh shuu
Tsagaan sar temdeglesen humuusiig Uher jiliin turshid horih heregtei.
Ойлголоо.
Тэмдэглэх өдөр ирэх л байлгүй мөнгөни гарз тэмдэглэхгүй гэсэн бол олигтойхон арга хэмжээ ав aжилгүй орлогогүй ядаж байхад ковид тусмааргүй байна
Тэмдэглэх өдөр ирэх л байлгүй мөнгөни гарз тэмдэглэхгүй гэсэн бол олигтойхон арга хэмжээ ав aжилгүй орлогогүй ядаж байхад ковид тусмааргүй байна
гэр гэртээ л тэмдэглэнэ ш дээ гадуур яваад байхгүй бол болно биздээ цагаан сараар сүржигнээд яахнав дээ муу л бол хойд хар овоохой гэдэг шиг гадны золбин ашиг хонжоо хайсан доншуучлагчдын хатгаасаар юм бол монголын цагаан сарыг харлуулах юм