9-р сарын 16-нд буюу өчигдөр Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага байгуулагдсаны 20 жилийн ойн өдрийг тохиолдуулан CGTN-ээс санаачилсан "Хятад- ШХАБ-ны хэвлэл мэдээллийн нэгдсэн платформ" -ыг албан ёсоор нээжээ.
Нээлтийн арга хэмжээнд ХТРТ-ийн дарга Шэнь Хайшюн, ШХАБ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Владимир Норов болон Орос, Казахстан, Киргизстан, Тажикстан, Узбекистан, Пакистан, Энэтхэг зэрэг гишүүн орнуудын хэвлэл мэдээллийн байгууллагуудын тэргүүнүүд цахимаар оролцож үг хэлсэн байна.
	Энэ үеэр Шэнь Хайшюн:  "Цар тахал дэгдсэнээс хойш ШХАБ-ны гишүүн орнууд “Шанхайн үзэл баримтлал” дор бие биедээ туслалцаа үзүүлж, хамтдаа цар тахлын эсрэг тэмцсэн билээ. Энэ үеэр ХТРТ нь ШХАБ-ны гишүүн орнуудын хэвлэл мэдээллийнхэнтэй байнгын холбоотой байж, мэдээлэл солилцож ирсэн "гэжээ.
	Г.Бямба
                
                        Мягмар - 11 сарын 04,
                        2025
                                
Сэтгэгдэл0
Хятадын ШХАБ-д нь цөөхөн улс элсчээ зайлуул. Барууны орнууд уг байгуулагад нь тоож элсэхгүй.
Афкан бүс ба зам