ПЁНЬЯН. /Yonhap/. БНАСАУ-д нийт 42 мянга гаруй хүнийг коронавирусний шинжилгээнд хамруулахад халдварын нэг ч тохиолдол илрээгүй байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ өнөөдөр мэдээлжээ.
ДЭМБ-ын долоо хоног тутмын тайланд дурдсанаар, БНАСАУ-д 10 дугаар сарын 8-14-нд 678 хүнд шинжилгээ хийснээр шинжилгээнд хамрагдсан хүний нийт тоо 42773-д хүрсэн байна.
“COVID-19”-ийн шинжилгээнд шинээр хамрагдсан хүмүүсийн 113 нь томуу төст өвчин, амьсгалын замын цочмог өвчин туссан байсан бол үлдсэн нь эмнэлгийн ажилтнууд юм. Хилийн хатуу хяналт тогтоох зэргээр цар тахлын эсрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн БНАСАУ нь улс орондоо коронавирусний халдвар тохиолдол огт бүртгэгдээгүй гэдгийг мэдэгдсээр ирсэн юм.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Хаалттай улс юм чинь аргаггүй.
Хэрвээ илэрвэл тэр хүнийгээ хойдууд дор нь буудаж алах юмуу шоронд нууна шүү дэ дэмб гэж шал тэнэг байгууллага байна аа !
Хойт солонгост үг хэлэх эрхгүй,хүмүүсийг шүүхгүй цаазалдаг,фашист маягийн харгис дэлэмтэй мэт сурталчлаад байгаа нь ч хэтрүүлэг, гүтгэлэг баах аа.Хятад маягийн чанга захиргаатай өмчийг хувьд шилжүүлээгүй, мөлжлөг хориотой, баян хоосны ялгааггүй үзэл суртлын хувьд хатуу, барууны үзэл сурталыг хорьдог, бидний мэдэх хуучны социалист маягийн л орон.Хэрэгцээт бүх зүйлээ дотооддоо хийдэг,хот хөдөөгүй бүх иргэдээ орон сууцжуулсан,нийт нутаг нь услагаатай тариалан,алим жимс сайхан ургадаг, гуйлгачин хүн тэнд олж харахгүй. Барууны хориггүйсэн бол тэд өмнөт солонгосоос дутуугүй хөгжих, иргэд нь давгүй сайхан амьдрах боломжтой.
Нээлттэй ардчилалтай байснаар манай улсад ер нь ямар ашиг тус гарсан юм бэ?! Бид одоо хүртэл цөмийн зевсеггүй хэвээр, далавчтай далавчгүй пуужин алин ч байхгүй хэвээр, бүр ул боов, улавч таавчигнаас өөр юм хийдэг үйлдвэр нэгч байхгүй болж ухарсан бн. Гэтэл хаалттай коминист ардчилалгүй байсан Хойтууд Америк Япон Өмнөд солонгос гуравыг ямарч байсан чичрүүлж чаддаг болчлоо!!
Нээлттэй ардчилалын ачаар ардчилагч нэртэй бүлэг луйварч хулгайчид шинээр үүссэн. .Тэд хувьчлал нэрээр нийгмийн бүх өмчийг залгисан.Мөлжлөг үүсгэж өмчгүй ядуу гуйлагчдын асар том давхрага буй болгосон.Дотоодын бараг бүх үйлдвэрүүдийг устгаж ,хэрэгцээт бүх зүйлээ гадаадаас авдаг болгосон.Газрын хөрсөн дорх өчүүхэн баялагаа ухаж зөөж амиа аргацаадаг арчаагүй орон болгосон.
Сэжигтэй бүгдийг нь устгаад байхад илрэх боловуу. Манайх ч бараг тэгэх гээд байсан шүү