Украины талаас өнгөрсөн долоо хоногт Оросын Белгород мужийн Шинэ Таволжанка, Муром, Безлюдовка, Соболевка, Шебекинскийн дүүрэгт хорлон сүйтгэх байлдааны ажиллагаа явуулсаны улмаас долоон хүн амиа алдаж, хориод хүн шархдаад байна.
Тухайлбал, Белгород мужийн Шебекинскийн дүүргийг тийрэлтэт артиллерийн 850 сумаар харвасны улмаас 16 хүн шархадсан байна. Мөн мужийн зүүн өмнөд хэсэгт орших Соболевка тосгоныг зургаадугаар сарын 2-нд “Град” пуужингаар харвасны улмаас хоёр хүн амь үрэгдэж, зургаан хүн шархадсан байна.
“Украины мотобуудлагын хоёр ротын хэмжээний цэргийн хүч Шебекино автомашины шалган нэвтрүүлэх цэгт энэ сарын 1-ний шөнө довтолсон боловч, дөрвөн хуягт, 50 орчим цэргээ алдаж ухарсан” хэмээн Оросын Батлан хамгаалах яам мэдээлж байна.
Украины тал энэхүү ажиллагаанд ямар ч холбоогүй гэдгээ мэдэгдэж, шаардлагатай бол хүмүүнлэгийн зурвас гарган, байлдааны бүсээс энгийн иргэдийг Украины нутгийн гүн рүү нүүлгэн шилжүүлж, хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлж байна.
Мужийн эрх баригчид ажиллагааны бүсээс оршин суугчдыг Белгород хотын дотуур байранд нүүлгэн шилжүүлж, 600 орчим хүүхдийг Воронеж, Пенза, Липецк зэрэг нутгийн гүн рүү хүүхдийн зусланд илгээж байгаа бол эрчүүд нь сайн дураараа орон нутгийн цэрэгт үүрэг гүйцэтгэж байна. Хувийн цэргийн “Вагнер” бүлэглэлийн удирдагч Е.Пригожин “шаардлагатай бол цэргүүдээ Белгород руу шилжүүлж, Оросын ард түмнийг хамгаалах болно” гэдгээ мэдэгдэж байна.
Стратеги судалгааны хүрээлэн бэлтгэв
Сэтгэгдэл0
ТЭД ЧИНЬ ПУТИНИЙ ДЭГЛЭМИЙН ЭСРЭГ БАЙЛДАЖ БАЙГАА ОРОСЫН ПАРТИЗАН ЦЭРЭГ ГЭЭ БИЗ ДЭЭ
Ямар юмных нь партизан цэрэг байхав дээ. Америк, Англи, Польшийн хөлсний цэргүүд.
Энэ довтолж байгаа хүмүүс бол укрианы шууд дэмжлэгтэй укриан оросын холимог бүлэг юм ! Москвад илжрээд хэвтэж байгаа тэр тусгай салаануудаа энэ лүү явуулах хэрэгтэй Шойгу !
Арагагүй л Бадарч тахар юмдаа!
МОНГОЛЬСКИЙ ДУРАК БАРАН ИДИ НА ХУЙ БЛЯДЬ
Ах орос ч алийгаа алдаж байнаа даа
Орос нэртэй, оросоор маш цэвэр ярьдаг, бид оросууд гээд л байх юм
Хулгайн аргаар нэг чол гэсэн л юм бна лээ ш дээ. Дайны үед ийм юм байлгүй яах юм. Бараг бүгд л хядуулчихлаа даа фашистууд.
Орост иргэний дайн болох нь ээ ! Белгородод Кадыровын чеченүүд очвол нутг ийн оросууд өөдөөс нь босоод, тэгээд гал дэ эр бензин асгасан мэт болно доо !
dain zogsoosoi odoo buur utgaa aldlaa
Барууныхан дайныг едеехее зогсоох хэрэгтэй! Орос бол араб биш.
Xалзаадай одоо 2 дайсантай зэрэг тулалдана.. НАТО-гын зэвсэгээр зэвсэглэсэн Укрианы армитай болон Оросын партизануудтай..