sonin.mn
“Мөнгө байхгүй” гэж манай Сангийн сайд Ч.Хүрэлбаатар цаг ямагт уйлан дуулдаг боловч манайд мөнгө хангалттай байгаа. Үүнийг нотлоход маш амархан. Зүгээр л 2021 оны улсын төсөвт  соёлын төвүүд шинээр болон өргөтгөл, их засвар хийхээр төлөвлөсөн барилгуудын жагсаалтыг харахад л бүх зүйл ойлгомжтой болно. Би ямар ч дүгнэлт хийхгүй. Учир нь ямар дүгнэлт хийхээ уншигчид өөрөө мэднэ…
 
2019-2020 онд  эхэлж 2021 онд дуусгахаар төсөвт тусгасан соёлын төвийн барилгууд:
 
1. Соёл, спортын төвийн барилга /Төв, Баянжаргалан сум/ 1,000.0 сая  төгрөг
2. Соёл, спортын төвийн барилга /Төв, Борнуур сум/ 1,640.0 сая төгрөг
3. Соёл, спортын төвийн барилга /Төв, Сэргэлэн сум/ 1,000.0 сая төгрөг
4. Соёлын төвийн барилга /Архангай, Булган сум/ 900.0 сая төгрөг
5. Соёлын төвийн барилга /Архангай, Жаргалант сум/ 950.0 сая төгрөг
6. Соёлын төвийн барилга /Архангай, Чулуут сум/ 850.0 сая төгрөг
7. Соёлын төвийн барилга /Баян-Өлгий, Дэлүүн сум/ 50.0 сая төгрөг
8. Соёлын төвийн барилга /Баянхонгор, Баянлиг сум/1,250.0 сая төгрөг
9. Соёлын төвийн барилга /Баянхонгор, Өлзийт сум/  1,000.0 сая төгрөг
10. Соёлын төвийн барилга /Говь-Алтай, Баян-Уул сум/ 50.0 сая төгрөг
11. Соёлын төвийн барилга /Дундговь, Дэлгэрцогт сум/ 700.0 сая төгрөг
12. Соёлын төвийн барилга /Төв, Баянчандмань сум/ 1,100.0 сая төгрөг
13. Соёлын төвийн барилга, 150 суудал /Говь-Алтай, Цээл сум/ 500.0 сая төгрөг
14. Соёлын төвийн барилга, 200 суудал /Дорнод, Булган сум/ 1,386.8 сая төгрөг
15. Соёлын төвийн барилга, 200 суудал /Завхан, Идэр сум/ 50.0 сая төгрөг
16. Соёлын төвийн барилга, 200 суудал /Завхан, Нөмрөг сум/ 250.0 сая төгрөг
17. Соёлын төвийн барилга, 200 суудал /Завхан, Түдэвтэй сум/ 250.0 сая төгрөг
18. Соёлын төвийн барилга, 200 суудал /Хөвсгөл, Ренчинлхүмбэ сум/ 850.0 сая төгрөг
19. Соёлын төвийн барилга, 240 суудал /Баянхонгор, Заг сум/ 225.7 сая төгрөг
20. Соёлын төвийн барилга, 240 суудал /Баянхонгор, Хүрээмарал сум/  400.0 сая төгрөг
21. Соёлын төвийн барилга, 240 суудал /Дундговь, Цагаандэлгэр сум/ 575.0 сая төгрөг
22. Соёлын төвийн барилга, 240 суудал /Өвөрхангай, Баянгол сум/ 500.0 сая төгрөг
23. Соёлын төвийн барилга, 240 суудал /Сүхбаатар, Уулбаян сум/ 500.0 сая төгрөг
24. Соёлын төвийн барилга, 240 суудал /Хөвсгөл, Арбулаг сум/ 50.0 сая төгрөг
25. Соёлын төвийн барилга, 240 суудал /Хэнтий, Мөрөн сум/ 1,300.0 сая төгрөг
26. Соёлын төвийн барилга, 250 суудал /Дорнод, Баян-Уул сум/ 50.0 сая төгрөг
27. Соёлын төвийн барилга, 280 суудал /Өмнөговь, Баяндалай сум/ 300.0 сая төгрөг
28. Соёлын төвийн барилга, 300 суудал /Баян-Өлгий, Толбо сум/ 1,150.0 сая төгрөг
29. Соёлын төвийн барилга, 300 суудал /Баян-Өлгий, Улаанхус сум/ 50.0 сая төгрөг
30. Соёлын төвийн барилга, 400 суудал /Сэлэнгэ, Баянгол сум/ 206.3 сая төгрөг
31. Соёлын төвийн барилга, 400 суудал /Хэнтий, Норовлин сум/ 1,375.0 сая төгрөг
32. Соёлын төвийн барилга, соёлын заал, 400 суудал, номын сан, 45 суудал /Дундговь, Эрдэнэдалай сум/ 1,500.0 сая төгрөг
 
2021 онд шинээр барих Соёлын төв, музейн барилгууд:
 
1. Соёл, урлагийн ордон, 500 суудал /Дорноговь, Сайншанд сум, 3 дугаар баг/ Барилгын ажлыг 2021 онд эхлүүлж, 2022 онд дуусгана. Төсвийн нийт өртөг 7,000.0 сая төгрөг. Ирэх оны төсөвт 1,500.0 сая төгрөг хуваарилна.
2. Соёлын төвийн барилга, 200 суудал /Сүхбаатар, Түмэнцогт сум/ 2021 онд эхэлж, 2022 онд дуусгана. Нийт өртөг нь 1,988.5 сая төгрөг, ирэх оны төсөвт  800.0 сая төгрөг хуваарилна.
3. Соёлын төвийн барилга, 250 суудал /Хөвсгөл, Ренчинлхүмбэ сум/ 2021 онд барилгын ажлыг эхлүүлж, 2022 онд дуусгана. Төсөвт өртөг нь  1,700.0 сая төгрөг. Ирэх онд  450.0 сая төгрөг хуваарилна.
4. Соёлын төвийн барилга, 250 суудал /Хөвсгөл, Тосонцэнгэл сум/ 2021 онд барилгын ажлыг эхлүүлж, 2022 онд дуусгана. Нийт төсөвт өртөг 1,700.0 сая төгрөг. Ирэх онд төсөвт  450.0 сая төгрөг тусгана.
5. Соёлын төвийн барилга, 300 суудал /Хэнтий, Батширээт сум/ 2021 онд барилгын ажлыг эхлүүлж, 2022 онд дуусгана. Нийт өртөг 2,000.0 сая төгрөг. Ирэх онд 1,000.0 сая төгрөг хуваарилна.
6. Соёлын төвийн барилга, 300 суудал /Хэнтий, Галшар сум/ 2021 онд барилгын ажлыг эхлүүлж, 2022 онд дуусгана. Нийт өртөг 2,000.0 сая. Ирэх оны төсөвт 850.0 сая төгрөг хуваарилна.
 
7. Соёлын төвийн барилга, 300 суудал /Хэнтий, Цэнхэрмандал сум/ 2021 онд барилгын ажлыг эхлүүлж,  2022 онд дуусгана. Нийт өртөг  2,000.0 сая төгрөг. Ирэх онд 1,000.0 сая төгрөг хуваарилна.
8. Луут хот, Эртний Хүннү гүрний нийслэл Хар Балгасны сургалт, мэдээллийн төв /Архангай, Өлзийт, Хотонт сум/ 2021  төсөвт 200.0 сая төгрөг тусгана.
9. Музей, номын сангийн цогцолбор /Дархан-Уул, Дархан сум/ 2021 онд эхэлж,  2022 онд дуусгана. Нийт өртөг 5,000.0 сая. Ирэх оны төсөвт  1,000.0 сая төгрөг тусгана.
 
СОЁЛЫН ТӨВИЙН  ӨРГӨТГӨЛ, ИХ ЗАСВАР, МУЗЕЙН БАРИЛГАД ХУВААРИЛАХ МӨНГӨ
 
1. Соёлын төвийн өргөтгөл, их засвар /Баянхонгор, Бөмбөгөр сум/ – 100.0 сая төгрөг
2. Үндэсний урлагийн их театрын барилга /Улаанбаатар/ – 5,000.0 сая төгрөг
3. Ханхэнтий чуулгын барилга /Хэнтий, Хэрлэн сум/ – 606.4 сая төгрөг
4. Хөгжимт жүжгийн театрын барилга, 800 суудал /Завхан, Улиастай сум/ – 2,032.0 сая төгрөг
5. Чингис хаан музейн барилга /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг/ – 4,286.8 сая төгрөг
6. Соёлын ордны их засвар /Хэнтий, Батноров сум, Бэрх тосгон/ – 550.0 сая төгрөг
7. Соёлын төв, спорт заалын их засвар /Архангай, Хангай сум/ -200.0 сая төгрөг
8. Соёлын төвийн барилгын их засвар /Говь-Алтай, Хөхморьт сум/ -170.0 сая төгрөг
9. Соёлын төвийн барилгын их засвар /Сэлэнгэ, Жавхлант сум/ – 285.0 сая төгрөг
10. Соёлын төвийн барилгын их засвар /Хэнтий, Дэлгэрхаан сум/ – 150.0 сая төгрөг
11. Эрдэнэзуу хийдийн барилгын их засвар /Өвөрхангай, Хархорин сум/ – 500.0 сая төгрөг
Одоо манай уншигчид манайд мөнгө байгааг ойлгосон гэж бодно. Соёлын төвүүд ч гайгүй. Үүний дараа контор, оффисын барилгууд гэж лайтай олон юм бий…
 
 
Судлаач Х.Д.Ганхуяг
 
Эх сурвалж: ganaa.mn блог 
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn- ээс уншина уу?
 
2020 оны 10 дугаар сарын 19.