Өчигдөр буюу 2021 оны 01 сарын 14-ний өдөр Хөдөлмөрийн Үндэсний Намын Их хурал цахим хэлбэрээр зохион байгуулагджээ. УИХ болон шат шатны төрийн бодлого, шийдвэрт оролцож буй улстөрийн хүчний хувьд хуулиа хүндэтгэн, эв нэгдлээ баталгаажуулж Улаанбаатар хот болон орон нутгаас нийт 120 төлөөлөгч оролцсон байна.
Энэхүү хурлаар тус намын дарга Б.Найдалаа үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг хэлэлцэн шийдвэрлэж, Намын шинэ даргаар УИХ-ын гишүүн Т.Доржханд сонгогджээ.
Тэрээр илтгэлдээ: “Бид Монгол ХҮНээ хөгжүүлсэн, технологийг хурдтай хэрэглэсэн, байгальд ойр байх “Дэлхийн Монгол” хөгжлийн зорилтыг дэвшүүлж байна. Үүний хүрээнд 10 тулгуур бодлогыг авч хэрэгжүүлнэ.
1. Иргэнээ дээдэлсэн, институцын чадамж бүхий Монгол төрийг угсарна.
2. Мэдлэг, итгэл үнэмшилтэй улстөрийн манлайллыг хийж Монголчуудыг нэг зүгт чиглүүлнэ.
3. Зоригтой, амбицтай хөгжлийн стратеги төлөвлөлтийн хүрээнд ажлаа эрэмбэлж хэрэгжилтэд илүү анхаарна.
4. Эдийн засгаа хурдацтай өсгөнө. Халамжийн биш ажлын байрны бодлого хэрэгжүүлнэ.
5. Гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, дотоод хөрөнгө оруулалтаа дэмжинэ.
6. Боловсролыг онц эрхэмлэнэ.
7. Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын ончтой тогтолцоог бүрдүүлнэ.
8. Үндэсний ижилслийг харгалзан Иргэн хүнээ бүтээнэ.
9. Авилгатай бодитой, шургуу тэмцэнэ.
10. Диаспора-Дэлхийн Монголчуудын хүчийг авна.
Намын төлөвшлийн хүрээнд Хөдөлмөрийн үндэсний нам нь дараах зарчмуудыг баримталж ажиллана.
1. Хувь хүний эрх чөлөө, аюулгүй байдал, хөгжлийг хангахад чиглэсэн “ХҮН ДЭЭД” үзэл санаа буюу Зүүн төвийн социал демократ үзлийг баримталж ажиллана.
2. “ЦАХИМЖСАН, БОДЛОГЫН” нам
3. Хатуу гишүүнчлэлийг хязгаарлаж, илүү “ДЭМЖИГЧ ГИШҮҮН” төвтэй нам байна.
Эрхэм нөхдөө,
Дайн дажингүй, байгалийн ноцтой гамшиггүй, шашны мөргөлдөөнгүй, харин баялаг түүхтэй, өөрийн онцлог соёлтой, байгалийн нөөцтэй, түүнээс илүү хөгжилд тэмүүлдэг амбицтай 3.4 сая иргэдтэй улсад асар их боломж бий. Гагцхүү энэ хөгжлийн боломжийг бий болгоход Төрийн зөв бодлого, түүнийг ажил болгох мэдлэг чадвартай, туршлагатай, сэтгэлтэй мэргэжилтнүүдийн баг шаардлагатай юм. Үүнийг бид хамгийн сайн хийж чадна, энэ бол Хөдөлмөрийн үндэсний нам, ХҮН намын мэргэжилтэн, судлаачид, дэмжигч гишүүдийн маань үүрэг билээ. Хамтдаа ачаагаа үүрч, ажлаа нэр төртэй хийцгээе” хэмээн илэрхийлсэн байна.
Мөн ХҮН намын их хурлаас Удирдах зөвлөлийн даргаар Б.Найдалааг, Ерөнхий нарын бичгийн даргаар П.Ганзоригийг, Хариуцлагын ерөнхий хорооны даргаар А.Дөлгөөн нарыг тус тус санал нэгтэйгээр дэмжиж сонгожээ.
Ийнхүү УИХ-д суудалтай, улс төрийн нөлөө бүхий хүчин болсон Хөдөлмөрийн Үндэсний Нам Их хурлаа амжилттай хийж Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажилдаа шуурхайлан оржээ.
Сэтгэгдэл0
Би АН гишүүн боловч ХҮН намын дэмжигч гишүүн юм байна
Хүн жинхэнэ барууны либералууд оюу толгойд талтай нөхдүүд эд монгол уламжлалт төрийг ойшшоодоггүй хэт барууны адчилалыг шүтэгчид
Eebiigiin amilsan dur, baruunii tejeever gej humuus heleed baidag n neg yum heleed baigaamdaa. Za ter avgai huuhdee bayan ailaar solison ntr bol duurch.
Мөнгөни төлөө уяагаа ч золих Доржханд гэгэчийг хамар Ганбаолд үнэнийг нь хэлсэн. Сонгуулиар суудал зарж үнэлж наймаалж байсан нөхөр. Бас Талийгаач болсон хадамтайгаа шүүхдэлцэн Монродаатгал компаннид эзэн суусан БУЗАР эр. Эмэгтэй хүмүүс мөнгөтэй эр дагадаг бол Эр Доржханд Мөнгөтэй хүүхэн дагаж Хадмаа цөлмөдөг гар шүү.
Chi MAH-iin p.i.z.d.a buguud XVH gegch namantsariig AH-iin sanaliig huvaahadn zoriulah uureg avsan nohoin gulugnuud bn tiimuu !
Zuv
ХҮН нам Монголын нам болтол зай байнаа Ахмадуудтай ойр ажиллавал жаахан монголжиж мэдэх юм Монголын эдийн засгийн чадавхи ийм байна,ажиллах хүчин ийм байна гээд эхлээд нэг үнэн тоо хэлбэл хүмүүс энэ нам чинь бас ч ХҮН юм байна гэж итгэнэ дээ
haltar.kkk
10 zorilt arai yeronhii shine sonsogdohgui vaino
Demjdeg shu. Odo erunhiilegchid zuv hun devshuuleerei
Амжилт хүсье.Зөв үед намаа удирдаж байна.
Халтар хултар ангили хэлээр ярьдаг хэдэн юм нийлчээд нам болно ч гэж юу байхав!!?? Энэ халтарын удирдах ч гэж юу байхав! Ккк
Монгол бол барууны орнуудаас их өөр шүү. Туршлага чухал
Намын дарга нь том уу. Түүний дээр нь суух удирдах зөвлөлийн дарга том уу.
хаан уул дүүрэг дээр сарангэрэл нямдорж ирнэ гэж байтал бадаггүй нямдорж өөрийнөө тойрог дээр асар нэр хүндтэй байсан шүү дээ ЭРДЭНЭТИЙГ АВЧИРСАН НЯМДОРЖ ТОЙРОГ ДЭЭРЭЭ ДАРХАН ГАРАХ БАЙСАН
МАН - г дагаж бөнжигнөөд лл хөөрхөн харагддаг юм - хүүхэд \ төдийгүй нялх " нялхсын өвчөөн " гэж ...амьтан \ ийм дээрээ хөөрхөн л дөө ..
ХҮН намынхан одоо бидний ээлж Монгол Төрөөс луйвар хийх цаг боллоо гээд л найраа хийж бөөн баяр хийж байгаа биздээ .том луйварчидын араас орж луйвар хийхээр ээлжиндээ орж байна уу?
ХҮН бол гамингийн АН н хойд дүрээр тодорч буй харийн гар хөл болсон урвагчдын гэмт хэргийн бүлэглэл юм.элбэгдорж зохиолыг нь бичиж найруулсан жүжиг. Үүнийгээ доржханд гэгч энэ золбирсон этгээдээр тэргүүнээ болгож буйгаараа баталж байна. Иргэд анхааралтай харж байгаарай.АН н гамингууд одоо ашиггүй болсон Ан аа хаяад энэ жорлонд шургалцгаах болно.
Хүүхнүүүд Мөнгөтэй эр дагадаг бол Доржханд гэх эр сүвтэй гар МӨНГӨТЭЙ хүүхэн онилж суугаад Хадмаа цөөлмөж шүүхддэг арай л бишээ!!! Монре импекс компани шүү.
Ганц гишүүн нь дарга болж байгаа нь зөв алхам. Тэгээд ч гайгүй уншсан толгой. Найдалаад найдах зүйл үгүй. Одоо харин Датакомын Д.Энхбатыг ерөнхийлөгчид нэр дэвшүүлбэл их зовооно доо.
Энэ Бангладеш залуу монголд од болжээ
МАН-даа мадлуулж ханадаггүй мал минь чи л дуугүй бай.
монголчууд эх орондоо юм хийхгүй ээ төв ази кавказ крмийн балтийн улсууд оростоо буцаж нэгдээд байхад 30 жилд ганц эрчим хүчний нефть химийн үйлдвэр ганц гааз болвсруулах үйлдвэр ганц машины үйлдвэр ганц өнгөт ба хар металлургийн үйлдвэр байгуулсангүй ганц нооснэхмэлийн фабрик ч байгуулсангүй цөм их хурлын гишүүн болох гэсэн муу ёрын буруу гарууд шүү
МАН-ын тэжээсэн уяаны гөлөгнүүд. Энэ Бангладеш хочит Доржханд бол авгай хүүхдээ хяаад хөрөнгөтэй айлд хүргэн орох гж