sonin.mn
Реалити шоугаар овоглон рок попын ертөнцөд хөл тавьсан Синк хамтлагийнхан шинэ уран бүтээл тууривалгүй удаж байна. Хамтлагийн гишүүн Энхүүштэй холбогдож энэ талаар тодруулсан юм.
 
Тэрбээр “Манай хамтлагийн хувьд шинэ уран бүтээл хийхээр ажиллаж байна. Хамтлагийн ахлагч Б.Мөнх- Оргил Болгар улсад болж буй таеквондогийн дэлхийн аваргад өрсөлдөхөөр хөлгийн жолоо залсан байгаа. Оргилыг ирэхээр шинэ уран бүтээлийнхээ ажилд шамдан орох болно” хэмээсэн юм.
 
Дашрамд дуулгахад Б.Мөнх- Оргил нь урлагийн ертөнцөд орохоосоо өмнө спортын салбарт хөл тависан бөгөөд таеквондогоор 10 гаруй жил хичээллэжээ. Тэрбээр дотнын найзтайгаа хамтарч “Etmo” нэртэй клуб ажиллуулж буй. Энэ удаагийн дэлхийн аваргад 90 гаруй орны тамирчид өрсөлдөж байгаа ажээ.
 
Г.Ням
 
Эх сурвалж: