sonin.mn
Манайхан “ардчилал, ардчилал” байнга орилно. 30 гаруй жил орилж байна. Та бидний хамтдаа туулж, сайн мууг нь мэдэх олон үйл явдлын улмаас Монгол дахь ардчилал бууран доройтож, үхлүүт байдалд орсныг бид бүгдээрээр мэднэ. Харин яагаад ч юм Монголын ардчиллыг МАН албан ёсоор, хууль зүйн хувьд бүрэн устгасныг огт мэддэггүй, ярьдаггүй. Энэ тухай товч өгүүлсү…
 
2013 оноос АН-аас Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, МАН-аас Г.Занданшатар нар уриалан манлайлж Монголд “Зөвлөлдөх ардчилал” гээчийг нэвтрүүлэн хамгийн эхлээд ҮХ-ийг энэ “онол”-ынхоо дагуу өөрчлөв. Энэ нь ямар гээчийн аюултай, хор уршигтай болох талаар тухайн үед би чадлаараа орилсон боловч хэн ч тоосонгүй. 2019.06.24-нд миний бичсэн “Шинэ Үндсэн Хуулийн цаад учир” өгүүлэлд үүнийг нэн тодорхой тайлбарласан. (https://ganaa.mn/2019/06/24/khktwtregfgafafa/) Уг нь энэ өгүүллийг уншиж, эргээд санавал онол, практикийн бүхий л хор уршиг нь нэн тодорхой байгаа. Гэвч би энэ тухай одоо ярихгүй.
 
Энэ удаад би Г.Занданшатар, Г.Лүндээжанцан хоёрын хүчиндэн зүтгүүлж 2017.07.09-нд УИХ-аар баталсан “Зөвлөлдөх санал асуулгын тухай” хуулийн талаар маш товч ярина…
 
“Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль”  гарснаар Монгол дахь ардчилал хууль зүйн хувьд бүрэн устаж, МАН-ын дур зоргийн дангаар засаглал тогтсон юм. Өөрөөр хэлбэл 2017.07.09-нд Монголын ардчилал сөнөсөн. Үүнийг нотлох тун амархан…
 
МАН үүнээс хойш түүнээс цааш Монголын төр (үнэндээ бол МАН) ард түмэнтэйгээ байнга “зөвлөлдөж” байх бөгөөд үүний тулд “3өвлөлдөх санал асуулгын тухай хууль” гаргаж байна. Бид ард түмэндээ туйлаас хайртай учраас дандаа “зөвлөлдөж”, “иргэдийн оролцоог” хангаж байгаа юм. Энэ үгэнд ард түмэн туйлын их баярлав. Баярласан ч гэж дээ, гоё үгэнд нь хууртаад огт тоогоогүй. Манайхан чинь үнэн хэнэггүй гарууд ш дээ…
Ингээд “Зөвлөлдөх санал асуулгын хуулийг” нь хамтдаа шинжлээд үзье. Гэхдээ энийг монголоор “орчуулж тайлбарлах”-гүй бол барагтай баагий ойлгохын аргагүй зовлонтой эд. Иймээс уг хуулийн тодорхой заалтын ард судлаачийн тайлбар дагалдуулна. Дурдсан хуулиас хэдхэн жишээ авъя:  
 
1. Хууль: “6.4. Нийтийн ашиг сонирхолд хамааралтай тодорхой асуудлаар зөвлөлдөх санал асуулга явуулах талаар нийслэлийн хэмжээнд 500-аас дээш, дүүрэгт 300- аас дээш, аймагт 100-аас дээш, суманд 50-аас дээш тухайн нутаг дэвсгэрт байнга оршин суугч иргэний гаргасан санал, хүсэлтийг шийдвэр гаргах эрх бүхий этгээд хэлэлцэн шийдвэрлэх үүрэгтэй.”
 
Монгол тайлбар: Нийслэлд 500, дүүрэгт 300, аймагт 100, суманд 50-иас дээш баагий санал хүсэлт гаргавал эрх бүхий этгээд (хэн юм ?) хэлэлцэн шийдвэрлэж (яаж ?), санал асуулга явуулах асуудлыг шийдвэрлэнэ. Хэрэв “эрх бүхий этгээд” үгүй гэвэл санал асуулга явуулахгүй.  
 
2. Хууль: “8.1….Зөвлөлдөх санал асуулгыг олон нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх бүрэлдэхүүн бүхий Зөвлөлдөх зөвлөл удирдан зохион байгуулна.” 
 
Монгол тайлбар: Зөвлөлдөх санал асуулгыг зөвхөн дээрээс тусгайлан сонгож авсан 5-11 баагий зохион байгуулна.
 
3. Хууль: “10.3.Зөвлөлдөх санал асуулгаар санал авах ажлыг статистикийн байгууллага гүйцэтгэнэ.”
 
Монгол тайлбар: Одоодээр дурдсан “Зөвлөлдөх Зөвлөл” алга болж, түүний оронд Статистикийн Газар “гүйцэтгэх” буюу зохион байгуулах болж байна.  
 
4. Хууль:   “11.2.Зөвлөлдөх санал асуулга хоёр шаттай байна.”
 
Монгол тайлбар: Монголчууд тийм ч амархан “зөвлөлдөнө” гэж бодож байвал тун их эндүүрч. Та маш их хичээвэл 2 дахь шатны зөвлөлдөх санал асуулгад оролцох эрх олж авна.
 
5. Хууль: “11.5.Зөвлөлдөх санал асуулгын 1 дэх шатанд МУ-ын 18 насанд хүрсэн иргэн оролцох эрхтэй бөгөөд оролцох иргэний тоог…Үндэсний статистикийн хорооноос баталсан аргачлалын дагуу Зөвлөлдөх зөвлөл тогтооно.”
 
Монгол тайлбар: Та “зөвлөлдөх” эрхтэй болсон гэж нэг их баярлах хэрэггүй. Та Статистикийн Газрын тоонд багтаагүй бол “зөвлөлдөх” ямар ч эрхгүй. Танд бас нэг мундаг эрх бий. Энэ нь “зөвлөлдөх”-өөс татгалзаж болно. Татгалзах бол бүрэн чөлөөтэй. Нэг ч гэсэн баагий цөөрч байвал сайн л биз.  
 
6.Хууль:  “11.8.Зөвлөлдөх санал асуулгын 2 дахь шатанд 1 дэх шатанд оролцсон иргэний 50-аас доошгүй хувийг тохиолдлын зарчмаар сонгон авна.”
 
Монгол тайлбар: Та 1 дэх шатанд орсон гэж нэг их баярлах хэрэггүй. Учир нь 2 дахь шатанд өмнө “зөвлөлдсөн” баагийнуудын 50% хасагдана. Иймээс 1 дэх шатанд “зөвлөлдсөн” Таны санал хүчингүй. Та “тохиолдлын зарчим” гэдэг юманд нь багтвал аз чинь, багтахгүй бол хохь чинь…Харин “тохиолдлын зарчмыг” Статистикийн Газар мэднэ.
 
7.Хууль: “1.10.3.хоёр дахь шатны зөвлөлдөх санал асуулга буюу зөвлөлдөх уулзалтад оролцогчийг 15-аас илүүгүй хүнтэй хэсэг болгож, бүрэлдэхүүнийг тохиолдлын зарчмаар сонгох”
 
Монгол тайлбар: Та нар танхим дүүрэн суучихаад “элдэв хангайн юм” донгосдог ардчилсан заншлаа март. Харин одоо бол нэг танхимд 15-аас илүү хүн “зөвлөлдөх” ёсгүй. Байлаа ч гэсэн тус тусдаа танхимд “зөвлөлдөнө.”
 
8.Хууль: “6.1.Зөвлөлдөх санал асуулгыг дараах асуудлаар явуулна:
 
6.1.1.МУ-ын ҮХ-д нэмэлт, өөрчлөлт оруулах…асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэх үндэслэл, шаардлагыг тодорхойлох; 
 
6.1.2.орон нутгийг хөгжүүлэх сангаас хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ;
 
6.1.3.хот, суурин газрын хэсэгчилсэн төлөвлөлт /нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж/.
 
Монгол тайлбар: Та зөвхөн дээр дурдсан 3 асуудлаар зөвлөлдөх эрхтэй. Яахав, “ногоон байгууламж” мэтийн асуудлаар дураараа ярьж байна биз. Бусад том асуудлаар “зөвлөлдөх” гэвэл бүү горьд…
 
Би ямар дэлхийн бүх хуулийг мэдэх биш. Гэхдээ л үүн шиг адгийн, усан тэнэг, ард түмнээ хүчиндсэн, ардчиллын үнэр ч байхгүй, шившгийн хууль дэлхийд байхгүй гэдэгт итгэлтэй байна.   
 
* * *
 
Г.Занданшатарын Баруунаас авчирсан “Зөвлөлдөх ардчиллын онол” гээчийг Монголд хүчээр нэвтрүүлж, Д.Лүндээжанцантай хамтран биечлэн зүтгүүлж зохион байгуулсан “Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль” гээч нь иймэрхүү хөгийн, адгийн новшийн жүжиг байгаа юм.  
 
“Зөвлөлдөх санал асуулгын тухай гэсэн энэ новшийн заваан хуулийн дагуу МУ-ын ҮХ-ийн нэмэлт өөрчлөлтийг хүчиндэж хийсэн нь бүр ч их гутамшиг, шившиг болсныг онцлон дурдаж байна.
Г.Занданшатар, Д.Лүндээжанцан нарын зүтгүүлэн хийж, МАН-ын УИХ-аас баталсан ҮХ новш гэсэн дүгнэлтийг би бүрэн итгэлтэй хийж байна. “ҮХ-ийг шүүмжилж муулбал гэмт хэрэг шүү” гэсэн Г.Занданшатарын “сүрдүүлгийг” би хогийн саванд хаяж байна. Яахав, Монголд ардчилал устсан “тооллын  эхлэл”-ийг Шинэ ҮХ баталсан 2019.11.14-ний өдрөөр авсан ч болно. Гэвч энэ нь төдийлөн ач холбогдолтой биш…
Манайхан үнэхээр хэнэггүй гарууд гэдгийг би сайн мэднэ. Гэхдээ одоо бол манай ард түмэн ойлгож, тэвчээр нь барагдаж байгаа гэж бодож байна. Хүн, иргэн л юм бол ийм тэнэг “хууль” болон түүнийг гаргасан этгээдүүдийг тэвчиж сууна гэдэг ухаан санаанд багтамгүй…
 
2017.07.09-нд МУ дахь ардчилал албан ёсоор, хууль зүйн хувьд бүрэн устсан нь ямар ч маргаангүй бөгөөд хөдөлбөргүй. Монголын ардчиллыг өөрийн гараар, санаатай устгасан эзэн нь МАН. Өөр хэн байх билээ ?!
 
Иймээс МАН-ыг татан буулгах нь туйлын зөв бөгөөд хамгийн шударга үйлс болно…
 
Судлаач Х.Д.Ганхуяг.
 
2021 оны 04 дүгээр сарын 21
 
Эх сурвалж: ganaa.mn блог 
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn- ээс уншина уу?