Монгол Улсад олон тэмцэгч бий. Өөр өөрийн дүртэй бас тэмцэлтэй. Ихэвчлэн гадаадын хөрөнгө оруулалтыг онилж чичилнэ, хараан зүхэж, үйл ажиллагааг зогсооно хэмээн дөвчигнөнө. Улс орны хөгжилд нэмэртэй хөрөнгө оруулалтын орчин, орон нутгийг чиглэсэн татвар, адаглаад жил бүрийн төсөвт хэчнээн төгрөг оруулдаг эсэх нь тэдэнд огт хамаагүй. Монголын парламентад ийм дүр цөөнгүй. Хэлэх үг, хийх үйлдэл нь хуулийн хязгаартай учраас хамаагүй попорч, ард түмний дунд баатарын дүрээр танигдах нь өдгөө эрс багассан л юм. Хууль нь ч тийм байхыг шаардаж эхэлсэн юм.
Атал гудамжнаас танигдаж, хэн нэгэн улстөрчийн жадны үзүүр, сэлэмний ир болсон тэмцэгч манайд олширч, замаа алдлаа. Түрүүчээс нь дурдвал Б.Түвшинжаргал, Б.Цэгмид, Г.Адилбиш нараар үргэлжилнэ.
Б.Цэгмидийг олон нийт эчнээ мэднэ. Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулдаг Францын компанитай олон жил тэмцэж байгаа нэгэн. Авчиг ямар учраас Дорнод аймаг руу хөлгийн жолоо залж Г.Адилбиш нартай нийлж БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Петрочайна Дачин Тамсагийг онилсныг хэлж мэдэхгүй. Ямар ч байсан 2020 оноос Г.Адилбиштэй дөрөө харшуулж зүүн хязгаарын цогтой тэмцэгчээр тодорч 21 дүгээр талбайн тээвэрлэх замыг хүртэл хаалгаж явсан овжин хүн.
Анзаарсан бол одоо Г.Адилбиш хэмээх нэр байсхийгээд олон нийтийн сүлжээгээр тодрох боллоо. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанид тавьдаг, тэмцдэг шаардлага Монголын шүүх, цагдаа, прокурорын байгууллагын энтэйгээс харахад нэгэн цагийн шадар анд Б.Цэгмидээс их л зүйл сурсан мэт. Уг нь Г.Адилбиш нараас Петрочайнад тавьсан таван шаардлагаас дөрвийг нь хүлээж авсан юм билээ. Үлдсэн нэгийг нь удахгүй шийдвэрлэхээ ч илэрхийлсэн байх юм. Гэтэл гар бариад бугуй барина гэгчээр үйл ажиллагааг нь бүрэн зогсоох хүртэл тэмцэхээ илэрхийлж суугаа Г.Адилбишийн ард хэн гээч улстөрч, бизнесийн бүлэглэлийн ашиг сонирхол нуугдаж бас цухалзаж эхлэв гэдэг нь сонирхолтой.
Угтаа бол Г.Адилбиш тэргүүтэй тэмцэгчид Монголын Засгийн газар биш. Хууль тогтоох дээд байгууллагын гишүүн ч биш. Шүүх, цагдаа бүр ч биш. Ард түмний нэр барьж тэмцэж байгаа гэх “тоорцог” зүүсэн л хүмүүс. Тэгээд ч хэн нэгний тавьсан шаардлагад үндэслэж төдийгөөс өдий хүртэл хөрөнгө оруулж ирсэн төслөө зогсоох шиг худлаа юм үгүй. Холбогдох хууль тогтоомж, гэрээнд юу гэж заасан түүгээрээ л явах учиртай.
Ядаж л цар тахлын нөлөөнөөс үүдэж нүүрс тээвэр, бараа бүтээгдэхүүний “хориг”-той явсан Монголын урд хил хоёр улсын Засгийн газрын түвшин дэх олон сарын гэрээ хэлэлцээний үр дүнд харьцангуй сэхэл авч яваа энэ цаг үед хэдхэн тэмцэгчдийнхээ уршгаар дахин нүүрээ буруулбал яах вэ? Лав Г.Адилбиш тэргүүтэн хариуцлага хүлээхгүй. Ард түмэн л хор нөлөөг нь үүрч таарна. Улсаа хорлохоос илүү амин чухал эрх ашиг гэж байдгийг Г.Адилбиш нарын тэмцэгчид ойлгож, ухаарна гэж найдах л үлдлээ.
Х.Цэцэнноров
Сэтгэгдэл0
Muusain shantaajchid shdee
eh oronch temtsegch nertei, huudal muihar humuus alsuuraa hor urshig ihtei.....
Buudchimaar heden sdanuud shuu
Хэн гэдэг нь гол биш эх орон маань сүйрч баялгаа зүгээр шахуу алдаж бгаа бишүү газар нутаг маань бохирдож орон нутаг нь ямар ч хөгжилгүй байхад та юу бичээд бна
Хахаха май шүү
Энэ гэрээг сайжируулах нь зөвөө
ЭНЭ МОНГОЛД ЧИНЬ ТОЛГОЙ ГЭЖ БАЙНА УУ? ЭНЭ ТЭМЦЭГЧИД ХААНААС САНХҮҮЖЭЭД БАЙНА. ИХ НООТОЙ ДОО
Луйварын гэрээг сайжруулж чадахгүй бол бүр хөөж гаргах гэж тэмцэж хэрэгтэй .Муусайн хөлсний бичээчид үр хүүхэд чинь монголд үлдэхгүй амьдрахгүй юу тээ .
Хүчиний байгуулга ажилаа хийгээчээ энэ хүмүүсийг шалга
Энд Хэн гэдэг нь гол биш Эх орон маань сүйрч баялгаа зүгээр шахуу алдаж өөрсдөө бид өрөнд орж,үнэтэй бензин шатахуун аваад бна шүү дээ дээр нь нүүдлийн соелтой цорын ганц манай улсын газар нутаг маань бохирдож хүн малгүй үхэж,гений өөрчлөлт орж цаашлаад орон нутаг нь ямар ч хөгжилгүй (олигтой суугаад биеэ засах жорлон ч алга) байхад та юу бичээд ду хэлээд бна вэ?би энд нам гэж яриагүй,ТУСГААР ТОГТНОЛ ЭХ ОРОН,АРД ТҮМЭН,ГАЗАР ШОРОО-гоо яриж байна
Тагнуулч Нямдорж ахалж хийсэн гэрээ манайд ямар ч ашиггүй байх нь мэдээж
Эд нарт буруу байхгүй. Ийм гэрээ хийсэн урвагчид буруутай.
haraal ideesei bilee?...sain ch muu ch Mongol ylas yragsaa ahij detelseer baigaa gej bodoj baina,getel dotoroosoo yanz byriin temchegchid nertei manuuhainuud garch ireed ene ylasiig horloh geed baih!!!!
Тэмцэгч нэртэй энэ малнуудыг шууд л шоронруу явуулаач, хөрөнгө оруулалт татах гэж үйлээ үзэж байхад эд нар бол ерөөсөө л эх орноосоо урвагчид юм биш үү
Үхсэнийх нь тэмцэгч байхав дээ, шантаажчингууд гэвэл үнэнд нийцнэ. Хотод шантааж хийх нэр нүүргүй болоод нэг нэг аймаг амалж аваад тэнд очиж оодорч хөрөнгө мөнгөтэй нэг компани онилж аваад бараг рэкет хийдэг болсон байна лээ.
arai ugvi baihaa .93onoos hoish geree higeegvi nuhun sergeelt higeegvi tus gazart buteen baiguulalt higdeegvi deer nb udurt 50mashin gardag geheer haramsaltai ,tatvar tuluugvi 17jil gej bgaam .Baylgaa unegvi uguud uursduu asar ih urtei bna gedeg bol teneglel shdee .Anh geree hisen humuus harya mongol tal ,ashigt maltmalin gazar yagaad tatvar shalgadgvi yum bugded nb hariutslaga tootsoh heregtei
Hyataduud shuud orj ireed gargaad baigaa bish.Mongol taluudad nb no bna.Tatvar tuluugvi on tsagaas nb huuguud hariutslaga tootsoh heregtei .Naimaand nz gej baidgvitei adil unegvi uguud baihad tsaad tal durtai l avna shdee .End holbootoi mongol taluudad hariuslaga tootsoh heregtei .
Наадуул чинь оросын бууны нохой нар
петроматадыг дэмждэг маш олон монголын хужаа баына
хужаагийн гар сэтгүүлч байна.даа
ийм монголд хэрэггүй гэрээг хийсэн новшнууд буруутай шүү.манай улсад ямар ашиг өгсийм бэ.сэтгүүлчийг хардаж байна мөнгөний сэтгүүлчүү.хэр санхүүжилт авсан бол
өндөр хөгжилтэй их долоогийн орнууд чинь хятадын хөрөнгө оруулалтыг зөвхөн хятад улсад ашигтай .тухайн улс орнуудыг хятадын өрийн хавханд оруулдаг гэж тайлбарлаж байна.монголоор дүүрлээ хятадын гар хөл бологсод
хужаагийн бууны нохдууд хуцадаж эхэллээ.эх оронд аюул учирлаа сонор сэрэмжтэй байгтун
Хэмхэртэл ташужрдаад ганц худагт ясыг нь цайтал суулгаад ирэхээр үхсэн хатсаны тэмцэгч болдгым.. хашраах хэрэгтэй
Зодох л хэрэгтэй юм да эднийг… үхэлцэгийг хагартал
yamar baliar tsaraitai humus we buur neg umhi sana n nurende ilersen hoshin shogin jujigchid shig zailaaaaaa
Тэр тэмцэгчид монголын төрийг унагаах гэж л эздийнхээ $ оор угжуулсан хүмүүс.
Улаан цамцтангууд блл Хорлон сүйтгэгчид бөгөөд гадны тагнуулын байгууллагад элссэн урвагчид. Монголыг ядуу хөгжилгүй мөнгө зээлэхээс өөр гарцгүй болгох зорилготой. Эд нар бол Баялаг бүтээх ухаан мэдлэг боловсролгүй усан толгойлсон тэнэг малнууд.
эдгээр хүмүүсийг буруутгаад байгаа хүмүүс бол хужаагийн гар хөл.тэднээс мөнгө авсан этгээдүүд эх орноо худалдагдсан этгээдүүд болдогсон бол урвагчидыг буудчихиймсан новшнуудыг
Тэмцэгч нэрийн дор бизнес хийдэг бүлэглэл бий болсон гадны хөрөнгө оруулагчдыг шантаажилж мөнгөжих ажиллагаа Хөх монгол,сэтгүүлчдийг эвлэлийн Мандахбаяр мэтийн бизнес болсон Сэтгүүлчдийн эвлэлийн нэр барьж Уран олборлогч гадны компанийг шантаажилснаар тэрбумтан болж хотхон хотхоноор барилга барьж байгаа гээд зүгээр эх орончийн дүр эсгэж мөнгө хийж гадны хөрөнгө оруулагчдыг залхааж байгаа этгээдүүдтэй хатуу хариуцлага цаг болсон