“Сэргэлэн Интернэйшнл Экспедишн” ТББ-аас Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд хандан нээлттэй ил захидал илгээжээ.
Уг захидалд: "
Монгол Улсын Ерөнхийлөгч өө!
Улс орон олон зуун жил оршин тогтнохын тулд үндэстнийнхээ ой санамжийг тээж явдаг билээ. Үндэстний ой санамж нь улс төр биш. Аливаа улсын улс төрийн болон геополитикийн бодлого үндэстнийнхээ ой санамжаар тэжээгддэг билээ. Үндэстнийнхээ ой санамжийг тээдэг төрийг ард түмэн хайрлан дэмждэг, үндэстнийнхээ ой санамжаа үгүй хийсэн төр хүчгүй, ард түмний дэмжлэггүй, түүх соёлоо, газар усаа зардаг гээн шүүмжлэгдэнэ. Ийм төртэй үндэстэн мөхөх жамтай.
Монгол Улсын Ерөнхийлөгч өө!
Турк улсын төрөөс Билгэ Тооныукукт зориулж музей байгуулах шийдвэр гарчээ. Таны дэмжлэггүйгээр хоёр улсын дунд ийм төсөл үл хэрэгжинэ. Энэхүү үйлийн хор уршгийг үндэстнийнхээ ой санамжаар Монгол Улсын Хүн үндэстэн ард түмнээ ухааруулахын тулд, танд тайлбарлахын тулд, мөн Монгол Улсын дараагийн үе үеийн ерөнхийлөгч нэрийг ийм үйлээс сэргийлэхийн тулд энэхүү ил захидлыг үндэстнийнхээ ой санамжийг сэрээгч “СИЭ” ТББ-аас сийрүүлэн бичиж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч өө!
Олон мянган жилийн түүхтэй, Орхон, Туул, Сэлэнгэ, Хүнүй, Хануй голынхоо сав нутгаас хаашаа ч яваагүй, хаанаас ч ирээгүй Монгол улсын Хүн үндэстэн ард түмний үсэг бичгийн соёлыг Турк улсаас түрэмгийлэн булаах бодлогыг явуулсаар байна. Уг бодлогын хүрээнд музей байгуулж, Хүн үндэстний үсэг бичгийг өөрийн болгох үйл ажиллагааг Турк улсаас хэрэгжүүлж байна. Уг үйл ажиллагаанд Туул голын савд орших Билгэ Тооныукукын хадан бичээс энэ ээлжинд өртөв. Тэд музей байгуулна. Музейн үзвэрийг Стамбулын туркын дээдсийн үсэг бичээс гэж тайлбарлана.
Үр дүнд нь 200 орчим сая турк иргэнд энэ үсэг бичгийн соёл Хүн үндэстний үсэг бичгийн соёл биш, Стамбулын туркын дээдсийн түүх, соёл гэх ухуулгыг хийж, Орхон, Туул, Сэлэнгэ, Хүнүй, Хануй голын сав нутаг Стамбулын туркын үндсэн нутаг гэх худал хуурмаг мэдээллийг цацна. Үүний уршгаар Монгол улсын Хүн үндэстэн ард түмний хойчис Орхон, Туул, Сэлэнгэ, Хүнүй, Хануй сав - голомт нутгийнхаа төлөө исламын шашинт ард түмний хойчистой мөнхөд маргалдан тэмцэлдэх болно.
Манай хойчсын толгойноос цус их асгарна. Энэ бол хоёр улсын хоорондын соёлын харилцаа огт биш. Энэ нь манай үндэстэн цаашид орших, эс оршихтой шууд холбоотой амин асуудал мөнөөс мөн. Үүнийг үндэснийнхээ ой санамжийг сэрээгч “СИЭ” ТББ-ын судлаачид урьдчилан харж чадав. Ийм төрлийн үйлийг манай мэргэд биднээс түрүүлж олж мэдээд Монгол улсын Үндсэн хуулийн тунхаг хэсэгт: “Төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөхийг” дээд зорилго гэж тунхаглав. Мөн “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын 1.1.6-д “Үндэсний түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалж хөгжүүлэх нь Монгол үндэстний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа мөн” гэж мэргэд маань бичжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танд Турк улсаас явуулж буй үсэг бичиг түрэмгийлэл нь ямар аюултай гэдгийг энэхүү ил захидалдаа тайлбарлан ухуулна.
Монгол Улсын Ерөнхийлөгч өө! Та Монгол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангах үүрэгтэй нэгэн билээ. Энэ бол эрх зүйн актанд, цагаан дээр хараар бичигдсэн таны үүрэг мөнөөс мөн.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол улсын иргэн Ухнаагийн Хүрэлсүх танд юуны түрүүнд Түрэг, Турк хоёрын ялгааг тайлбарлан таниулъя.
Түрэг, Турк хоёр тэмээ, ямаа мэт зөрүүтэй ухагдахуун
Түрэг төрийг үүсгэгчдийн дээдэс нь Суо улсаас гаралтай (нийтийн он тооллын I-II зуун). Тэдний нутаг нь Абакан гол, Енисей голын дунд оршжээ. Улсаа мөхүүлээд тэд НОТ III зуунд Баруун далай буюу Хөх нуурын (өнөөгийн Дундад орны нутаг) баруунд очиж торгоны зам даган нутаглажээ. Ашна таван зуун өрх дагуулан Жужанд очиж (445 он), Алтан уулын өвөрт суурьшин Ру ру-гийн (Жужаны) төмөрчин болов. Ашна овог нь Алтан уулын өвөрт орших овгуудыг өөртөө нэгтгэж, Түрэг аймгийг байгуулжээ. Алтан уул нь дуулга адил тул Ашна овгийн ястнууд “Түрэг” гэж аймгаа нэрлэв.
НОТ-ын 552-р онд Түрэг аймгийн захирагч Түмэн цэрэг хөдөлгөн Жужан төрийг цохиж өөрийгөө Ил хаанд өргөмжлөв. Жужан төрийн хүн амын дийлэнх нь болох Орхон, Туул, Сэлэнгэ, Хануй, Хүнүй сав нутгийн Хүннүгийн хойчис Тэлэ, цагаан хүннүчүүд мөн Түрэг төрийн хүн амын дийлэнх нь болов.
НОТ-ын 580-р оны эхээр Түрэг төрийн их хаан Шаболю, Түрэг төрийн бага хаан Даболю нар муудалцаж улсаа хоёр хуваав. Даболю-гийн хойчис Үсүний буюу Алтай уулсын баруун бэлээс Каспийн тэнгис хүртэлх газар усанд орших Ду лу, Гун Ши ви, Гэ Ло Лу, Чу юуй, И у зэрэг олон тасархай, бутархай овгийг нэгтгэв. Мөн хожим тэд Персийг эзлэв. Баруун Түрэг төрийн байгуулсан Их улс шиг ийм том улс Үсүнь нутагт эрт урьд эс оршжээ. Үсүньд буюу Алтан (Алтай) уулын баруун бэлээс Каспийн тэнгис хүртэлх газар усанд НОТ-ын урьдах II зуунд Роджи, Үсүнь гэх том улсуудын оршсон тухай баримт бий. Баруун Түрэг төр нь тэднээс хамаагүй том улс болжээ.
НОТ-ын 704-р онд Баруун Түрэг төрийн ард түмэн хагаралдаж, Баруун Түрэг төрийг байгуулагч Ашна овгийн үлдэгсэд Дундад орон руу зургаа, долоон түмэн (60 000 - 70 000) хүнээ аван нүүснээр Ашна овгийн байгуулсан Түрэг төр Үсүньд үгүй болов. Харин Перс, Арабын ертөнцийнхөн Алтайн уулсын баруун бэл, Каспийн тэнгисийн хооронд аж төрж байсан мал аж ахуйтан олон овог, аймгийг нийтэд нь “Түрэг” гэж нэрлэх болов. Учир нь тэднийг нэгтгэн хэлэх өөр нэр үгүй ажээ. Ийм түүхтэй учир “түрэг” нь төрийн нэр биш, Үсүнь дэх өөр өөрийн ондоон нэртэй улс, аймгийг ерөнхийлөн дуудах нэршил болон хувирав. Баруун Түрэг мөхсөнөөс 1200 жилийн хойно, 1923-р онд Ататурк БНУ-ыг тунхаглахдаа “Турк” хэмээх тэрхүү нэрийг завшсан түүхтэй. Үсүнь дэх Селджүк, Осман гэх мэт олон овог нь Ашна овгоос гарал үүсэлгүй.
Үтүгэнд 552-р онд Түрэг төр үүсэх үед Алтан уулын баруун бэлээс Каспийн тэнгис хүртэлх газар нутагт орших Ду лу, Гун Ши ви, Гэ Ло Лу, Чу юуй, И у зэрэг олон овгийн хойчис өнөөгийн киргиз, казак, узбек, татар гэх ард түмэн 704-р оноос хойш “түрэг” нэрийг эс хэрэглэжээ. Тэд Ашна овгийн хойчис биш тул уг нэрийг хэрэглэх учир тэдэнд үгүй. Харин Ата Турк уг нэрийг зальжин ашиглажээ.
Үсүнь дэх ард түмний хэл зүй, Анатоли дахь турк ард түмний хэл зүй манай Түрэг төрийн Билгэ Тооныукукаас үлдээсэн хадан бичээс дэх хэл зүйтэй огт таарахгүй. Үүнийг “СИЭ” ТББ-ын судлаачид батлав.
Харин Умард түрэг нь 742-р онд мөхөж, эрх баригчид нь мөн л Тан төр рүү дүрвэснээр Тэлэгийн хойчис Уйгур төр үүсэв. Уйгур төрийн Шинэ Могой усны бичигт “Уйгурчууд үлдэгдэл Түргийг хураав” гэж бичжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч өө!
Түрэг, Турк хоёр нь тэмээ ямаа мэт зөрүүтэй ухагдахуун мөнөөс мөн.
Монгол Улсын Хүн үндэстэн ард түмэн Түрэг, Турк хоёрын ялгааг үеэс үед санаж явах ёстой.
Монгол Улсын Ерөнхийлөгч өө!
Үнэн зөв түүх нь үндэстэн оршин тогтнохын дархлаа.
Зохиомол, хуурмаг түүх нь үндэстэн мөхөхийн цондон.
Үнэн зөв түүх нутаг дэвсгэрийн дархлаа.
Зохиомол, буруу түүх нь нутаг дэвсгэрээ алдахын цондон.
Монгол Улсын Ерөнхийлөгч өө!
Танд үнэн, зөв түүхийг үгүүлье.
Манай баримтат түүх нийтийн он тооллоос урьдах 3-р зуунаас Хүннү төрөөс эхэлнэ.
Сяньби төр нь 13 түмэн Хүннүгийн өрхтэй нийлж улам хүчирхэг болжээ. Жужанчууд Орхон, Туул, Сэлэнгэ, Хүнүй, Хануй голын аймгуудыг нэг нэгээр нь нэгтгэжээ. Жужан төрийн хүн амын дийлэнх нь мөн л Хүннүгийн хойчис Тэлэ, цагаан Хүннү нар байжээ.
Түрэг төрийн хүн амын үнэмлэхүй дийлэнх нь Тэлэ, Хүннү нар. Уйгур төрийг үүсгэгчид мөн л Хүннүгийн хойчис. Зарим эх сурвалжид Уйгур нь Тэлэгийн хойчис гэж буй.
XIII зуунд Хамаг монгол аймгийн Хиад овог хүчирхэгжин Татар аймгийг, дараа нь Хэрэйд, Найман, Мэргэдийг хурааж Их Монгол улсыг байгуулсан билээ. Их Монгол улсын хүн амын үнэмлэхүй дийлэнх нь Хэрэйд Найман, Мэргэд, Ойрад аймгууд болно. Тэдний урьдас нь Хүннүчүүд юм. Үүнийг түүхэн баримтаар бид батлав.
Манай түүхийн ноён нуруу Орхон, Туул, Сэлэнгэ, Хүнүй, Хануй голын сав нутгаас хаашаа ч яваагүй, хаанаас ч ирээгүй Хүн үндэстэн ард түмний түүхээр бичигджээ. Цаашид ч ингэж бичигдэнэ.
Өнөөгийн халх, барга, буриад болон ойрадын хойчис буюу өнөө “баруун монгол” гэгдэх ард түмэн нь Хамаг монголчууд огт биш. Тэдний урьдас Тэмүжинг дагаж Орхон, Туул, Сэлэнгэ, Хүнүй, Хануй голын савд ирээгүй. Тэд Хүн үндэстэн ард түмэн билээ.
Хүн үндэстэн нь XIII зуунд Тэмүжинг Үтүгэнд ирэхээс олон мянган жилийн урьд Орхон, Туул, Сэлэнгэ, Хүнүй, Хануй голын сав нутагтаа аж төрсөөр өнөөг хүрэв. Хүн үндэстэн ард түмэн нь эртний үсэг бичиг, түүх, соёлтой ард түмэн билээ. Үүнийг “СИЭ” ТББ-ын судлаачид эх сурвалжаар, эргэж буцалтгүйгээр батлав.
Монгол Улсын Ерөнхийлөгч өө!
Одоо танд зохиомол, буруу түүхийг үгүүлье.
Зохиомол, буруу түүхээр Монгол Улсын олонх иргэд улс орноо, Орхон, Туул, Сэлэнгэ, Хүнүй, Хануй сав нутгаа харж байна. Тэд урьдас дээдсээ эзэн Тэмүжинтэй хамт Орхон, Туул, Сэлэнгэ, Хүнүй, Хануй нутгийг эзэлсэн мэт дүрсэлж байна. Орхон, Туул, Сэлэнгэ, Хүнүй, Хануй газар усанд орших өнөөгийн бид Эзэн Чингис хаанынхаа буянаар энд нутаглаж байна гэж тэд ташаа бодно.
Ийм түүх сүүлийн гуч гаруй жилд зохиогджээ. Гол буруу нь Хүн үндэстний түүхийг XIII зуунаар огтолсонд оршино. Базаж хэлбээс Чингис хааны намтарт XIII зуунаас урьдах, хойших түүхийг багтаах бүтэлгүй оролдлогыг Монгол Улсын түүхчид хийсээр өнөөг хүрэв. Үр дүнд нь манай түүх гашилж, түүхээ мэдэх түүхч өнөө үгүй.
Чингис хаантайгаа XIII зуунд Үтүгэнд ирсэн, өөрийн голомт нутаг усгүй цыган шиг монголчууд гэж олон харь улсын ард иргэд биднийг харах болов. Гол буруу нь зохиомол түүхэнд оршино. Түүх зохиох нь буруу үйл. Түүхийг зөвхөн эх сурвалжаар л сэрээнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгч өө!
Тэмүжин нь олон мянган жилийн түүхтэй Хүн үндэстний XIII зууны Их хаан билээ. Хүн үндэстний НОТ-ын урьдах III зуунаас эхлэх түүх нь Чингис хааны намтар төдий биш юм. Хэн нэгэн хүний намтарт аливаа үндэстний түүх үл багтана. Чингис хааны намтарт Хүн үндэстний түүхийг хүчээр багтаах боломж үгүй.
Монгол Улсын Ерөнхийлөгч өө!
Бид үнэн, зөв түүхээ төрийнхөө албан түүх болгох үүрэгтэй.
Хүн үндэстнийнхээ 2300 жилийн баримтжуулсан түүхийг төрийнхөө албан түүх болговоос Турк улсаас үсэг бичиг, түүх, соёл түрэмгийлэх орон зай үлдэхгүй. Үнэн зөв түүх нь оршин тогтнохын тулгуур. Үнэн зөв түүх нь нутаг дэвсгэрийн маань дархлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч өө!
Одоо манай хэлний тухай чухал сэдвийг хөндөж танд үгүүлье!
Орхон, Туул, Сэлэнгэ, Хүнүй, Хануй сав нутгийн ард түмний хэл нь Хамаг монгол хэл биш Хүн хэл болно.
XIII зуунд Чингис хаан Уйгур үсэг бичиг, Уйгур хэлийг “Эрдэм мэдлэгийн дээд” хэмээн дээдэлж байв. Харин Мөнх хааны үеэс төрийн албыг Хамаг монгол хэлээр, Уйгур үсгээр хөтлөх болжээ.
1947-р онд төрийн үсэг бичгийг кириллээр солихын зэрэгцээ төрийн албан хэлийг Хамаг монгол хэлээс Халх буюу Хүн хэлд шилжүүлсэн байна. Хүн хэл нь Орхон, Туул, Сэлэнгэ, Хүнүй, Хануй сав нутгийн ард түмний “үндсэн хэл” болно.
Халх хэл нь Хамаг монгол хэл биш болохыг батлахын тулд “үг”, “хэл” гэх хоёр ухагдахууныг тайлбарлая.
Үг – ухагдахуун тээгч хэлний нэгж. Морь, үхэр гэх мэт. Үг нь хэл биш. Хамаг монгол, өнөөгийн халх хэлэнд ижил үгс олон бий. Өнөөгийн халх, казак, турк хэлэнд ижил үгс цөөнгүй оршино. Үг ижилсэнэ. Ижилссэн үг гэдэг нь мянга мянган жилийн хугацаанд олон удаа дундын төртэй байсны үр дагавар. Манай хэлэнд орос, англи, грек үгс цөөнгүй бий. Өнөө дэлхий даяар үг урьд урьдаас хурдан ижилсэж буй. Үг өөрөө хэл биш, үг нь хэлний нэгж болно.
Хэл нь харилцах хэрэглүүр буюу утга гаргах зүй тогтлоор холбогдсон үгс. Бүлэг үгсийг тийн ялгал, үйлийн явц, үйлийн цагаар холбож утга гаргана.
Аливаа хэлний тийн ялгал нь цул байх тул өөр хэлний тийн ялгалаар хувилах боломжгүй. Үйлийн явц нь цул, цаг нь цул. Халх хэлний тийн ялгал Хамаг монгол хэлнийхээс өөр. Мөн үйлийн явц, үйлийн цаг нь өөр болно. Хэл ижилсдэггүй, үг ижилсдэг зүй тогтолтой.
“СИЭ” ТББ нь Түрэг, Уйгур төрийнхөө хадан бичээсийг судалж, нийт үгийнх нь 95 хувь манай үгс байна гэж дүгнэсэн билээ. Бид Түрэг, Уйгур төрийнхөө хадан бичээсийг хэл зүйгээр бус үг зүйгээр нь судлав.
Алтан дэвтэр буюу Монголын нууц товчоо түүхэн эх сурвалжийг хэл зүйгээр нь судлав. Тийн ялгал бүрийг нь, үйлийн явц бүрийг нь, үйлийн цаг бүрийг нь тогтоов.
Аливаа хэлийг, мөн эртний бичгийг үг зүй, хэл зүйгээр шинжилсэн судалгааг бүрэн судалгаа гэж олон улсын хэл зүйчид үзнэ.
Дараа нь өнөөгийн Халх хэлний зүй тогтол, Хамаг монгол хэлний зүй тогтлоос тэс өөр болохыг тогтоов. Халх хэл нь Хамаг монгол хэлний аялга биш бие даасан хэл болохыг нотлов. Халх хэл нь Хүн хэл. Хүн хэлний тийн ялгал, үйлийн явц, үйлийн цаг нь Түрэг, Уйгур төрийн хадан бичээст оршино.
Стамбулын турк ард түмний болон Үсүнь дэх казак, киргиз, узбек ард түмний хэл зүй нь Тооныукук хадан бичээс дэх хэл зүйгээс өөр аж. Тэдний хэл зүй буюу тийн ялгал, үйлийн явц, үйлийн цаг Түрэг, Уйгур төрийн хадан бичээс дэх тийн, ялгал, үйлийн явц, үйлийн цагтай үл таарна. Үе үеийн судлаачид Дундад Азийн буюу Үсүний ард түмний хэл зүйгээр Түрэг, Уйгур төрийн хадан бичээсийг тайлах оролдлого хийж олон хувилбарыг гаргажээ.
В.Бартольд зэрэг XX зууны хэл зүйчид үүнийг мэдэж, энэ тухай олон нийтлэл бичин их сургуулиудад лекц уншиж байжээ.
Түрэг, Уйгур төрийн хадан бичээс нь Хүн хэлээр бичигджээ. Үүнийгээ их, дээд сургуульд заах аваас Турк улсын төрөөс үсэг бичгийн түрэмгийлэл хийх боломжгүй болно. Хүн хэл нь манай нутаг усны дархлаа мөнөөс мөн.
Монгол Улсын Ерөнхийлөгч өө!
Танд орчин цагийн хэл нь эвдэрхий хэл болохыг үгүүлье.
Хэл нь бидний харилцааны хэрэгсэл төдий биш, сэтгэн бодох үйл явцыг бүрэлдүүлдэг маш чухал хэрэгсэл.
Өнөө Монгол Улсын Ерөнхий боловсролын сургуулийн 1-р ангид орох, орсон хүүхдийн сэтгэхүйг бусад орныхтой харьцуулахад огцом хоцорч байгаа нь эвдэрхий хэлтэй холбоотой.
Хүн үндэстэн ард түмэн 1947-р он хүртэл бичгэн хэлээ Хамаг монгол хэлээр мөн оноос Халх буюу Хүн хэлээр явуулсаар өнөөг хүрэв.
Манай хэл шинжээчид “Орчин цагийн монгол хэл” гэх онол гаргав. Олон ижил үгтэй хоёр өөр хэл дотор төөрөлдөн XIII зууны “Алтан дэвтэр” дэх хэл зүй хөгжөөд өнөөгийн хэл болов гэж тэд тодорхойлов.
1947 онд төрийн бичгэн хэлээ Хамаг монгол хэлнээс Хүн буюу Халх хэл рүү шилжүүлснийг огт ойлгосонгүй өнөөд хүрэв. Таны дэргэдэх “Хэлний бодлогын үндэстний зөвлөл” гэх утга зүйн алдаатай нэр бүхий байгууллагын С.Дулам, Ц.Өнөрбаян, М.Базаррагчаа тан хэлний нөхөд хоёр хэлний дунд төөрөгсөд болно. Хэл зүйгээр буюу харъяалах тийн ялгалаар “бодлогын зөвлөл” гэж хувиргаж үл болно. Бодлого нь хийсвэр ухагдахуун, зөвлөл нь бодит хүмүүсээс бүрдэх байгууллага учир энэ тохиолдолд нэгэн нэгнийхээ хэсэг үл болно. Иймд үйлээр нь “Хэлний бодлого боловсруулах үндэсний зөвлөл”, “Хэлний бодлого хэрэгжүүлэх үндэсний зөвлөл” гэх мэтээр тодорхойлох нь зүйтэй.
Иймд хоёр хэлнийнхээ тийн ялгал, үйлийн явц, үйлийн цагийг яаралтай салгах хэрэгтэй байна. Эс бөгөөс ЕБС-д хүүхдүүд хэл зүйгээрээ сэтгэхгүй, үг холбон үгүүлсээр байна. Монгол сургууль төгссөн нэгэн нь хэзээ ч харь хэлийг сайн сурахгүй. Тэд эх хэлээрээ дүрслэн сэтгэж сураагүй учир харь хэлээр дүрслэн сэтгэж бүр ч чадахгүй.
Манай хэл эвдэрсэн нь хоёр хэлээ хольсны уршиг.
Монгол Улсын Ерөнхийлөгч өө!
Үндэстний ой санамж гэх ухагдахууныг танд тайлбарлая.
“Үндэстэн”, “ард түмэн” гэх ухагдахуунууд холбоотой тул эдгээрийг ялгаж, салгаж тайлбарлая.
Монгол Улсын ард түмэн нь өнөөгийн 3,5 сая орчим хүн ам. Насанд хүрсэн иргэд нь сонгуульд оролцож таныг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгосон билээ. Ард түмэн гэх ухагдахуун одоо цагт оршино.
Үндэстэн гэх ухагдахуунд тэнгэрт хальсан тоо томшгүй бидний урьдас дээдэс, өнөөгийн ард түмэн, мөн бие олох тоо томшгүй үр хойчис орно. Урьдсын үе, өнөө үе, хойчсын үе гэх гурван цаг хугацаанд үндэстэн гэх ухагдахуун оршино.
Монгол Улсын Ерөнхийлөгч өө!
Манай засаг төрийнхөн үндэстний ой санамжийг гэр бүлийн ой санамжтай хольж байна.
Үндэстний ой санамж нь үндэстэн оршихуйн дархлаа. Гэр бүлийн ой санамж нь гэр бүл оршихуйн дархлаа. Гэр бүлийн ой санамжтай нэгэн нь одоо үеийнхээ төлөө зүтгэж хойч үеэ хаяна. Улс орны эрх ашигтай холбоотой асуудалд гэр бүлийн ой санамжаар хандаж хэрхэвч таарахгүй.
Турк улсын “ТИКА” байгууллагаас манай үсэг бичгийг булаах санааг урт хугацаанд боловсруулан хэрэгжүүлж байна. Тус байгууллагын төслийг тойрогтоо хэрэгжүүлээгүй УИХ-ын гишүүн ховор байх. Гэр бүлийн ой санамжтай нөхөд тусламж хүртсэндээ баярлан тусыг тусаар гэж сэтгэнэ.
Билгэ Тооныукукт зориулж музей барих ёслолд “ТИКА”-гийн дарга, Монгол Улсын соёлын сайд, Туркийн Соёлын сайд оролцов. Үндэстний аюулгүй байдалд хортой энэ үйлдэлд “ТИКА”-гаас тусламж авсан улстөрчид гэр бүлийн ой санамжаар хандаж байна.
Харин үндэстний ой санамжтай нэгэн гурван үеэр сэтгэнэ. Урьдсын ухаан ямар байв, өнөө бидэнд ямар ашигтай, хойчист буюу олон арван жилийн дараах үр дагаврыг бодож тооцохыг эрхэмлэнэ. Үндэстний ой санамжгүй нэгэн төр муу барина.
Үндэстний ой санамжгүй ард түмэн мөхнө. Үндэстний ой санамжид үнэн түүх, ариг хэл чухал. Учир нь үнэн түүх, ариг хэл нь үндэстэн оршихуйн дархлаа мөнөөс мөн билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч өө!
Өмнөд Хүннүгийн шаньюгийн тухай ийм нэгэн баримт бий. Хүннү төрийн өмнө нутагт орших хэдэн аймаг хүчирхэгжиж өөрийн шаньютай болов. Тэд Умард Хүннүгээс болгоомжлон Хань төрд дагаар оров. Хань төрийн элч Өмнөд Хүннүд очиж хуандигийнхаа зарлигийг уншихдаа Өмнөд Хүннүгийн шаньюг “Сөгд” гэж тушаав. Шаньюгийнхаа сөгдөхийг хараад албат нь уйлав. Энэ баримт Хожуу Хан улсын түүхэнд бий.
Монгол Улсын Ерөнхийлөгч өө!
Одоо хамтаар төсөөлье!
Хойтон БНТУ байгуулсны 100 жилийн ойгоор БНТУ-ын ерөнхийлөгч Эржеп Эрдоган Монгол улсад Тооныукукт зориулсан музейн нээлтэд ирж улаан тууз тантай хамт хайчлахыг Монгол Улсын Хүн үндэстэн иргэд нулимстай нүдээр харна. Ингэж төсөөлөгдөж байна.
Өмнөд Хүннүгийн шанью өөрөө Хань төрд дагаар орсон тул түүний сөгдөх нь ёсын дагуу үйл. Харин Та бол Бүрэн эрхт, Тусгаар тогтносон, Үндсэн хуультай улсын төрийн тэргүүн билээ. Өвөг дээдсийнхээ үсэг бичгийг та Турк улсын 100 жилийн ойд барих гэж үү? Таныг ийм нүгэл хийхгүй гэдэгт итгэж байна.
Гэр бүлийн ой санамжаар буюу зөвхөн одоо цагаар харвал сайхан музейн төсөл болно.
Үндэстний ой санамжаар буюу гурван үеэр харвал хойчсынхоо толгойг цустах төсөл болно.
Одоо, бид ямар үндэстэн бэ? Монгол үндэстэн үү? Хүн үндэстэн үү? гэх асуултанд хариу олъё.
“Үндэстэн нь дундын хэл, угсаа, түүх, соёл, зан үйл, төр, нутаг устай бүлэг хүмүүс” гэж тодорхойлно. Халх, Барга, Буриад, Ойрадын хойчис “баруун монголчууд” Хүн хэлтэй, 2300 жилийн баримтжуулсан түүхтэй Хүн үндэстэн болно.
Хэрэв бид “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын 1.1.6-д “Үндэсний түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалж хөгжүүлэх нь Монгол үндэстний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа мөн” гэх заалтыг “Үндэсний түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалж хөгжүүлэх нь Хүн үндэстний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа мөн” гэж тодотговоос Турк болон бусад улс гүрнээс ирэх үсэг бичиг, хэл соёлын түрэмгийлэлд үл өртөнө.
Монгол Улсын Ерөнхийлөгч өө!
Монгол Улсад үнэн түүх, ариг хэлээ сэрээх хүндтэй бөгөөд няхуур ажил хүлээгдэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Та түүх соёлдоо эзний ёсоор хандах үүрэгтэй.
Та Хөшөө цайдамд Билгэ хаан, Гол тигэн хоёрт зориулсан хөшөөн дээр төрийн тэргүүний хувьд очсон билээ. Тухайн үеийн Соёлын сайд С.Чулуун хармаанаасаа нэг бичиг гаргаж, энэ хаданд “...шалдан нэгнийг нь би хувцастай болгосон..” гэж танд уншсан билээ. С.Чулуун эх сурвалж судлаач биш. Хэрэв та “СИЭ” ТББ-ын судлаачдыг авч явсан бол бид дээдсийнхээ үсэг бичгийг хадан дээрээс нь уншаад танд тайлбарлах байлаа.
Төрийн ордонд Хүйс толгойн бичээсийг залав. Дэргэд нь Та, академич Д.Төмөртогоо, Шинжлэх ухааны Академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр нар зургаа татуулжээ. Энэ бол эх сурвалж судлаач хүнд хуурмаг үйлдэл юм. Учир нь, тэнд байсан эрдэмтдийн хэн нь ч эх сурвалж судлаач биш, уг хадан бичиг дээр юу бичсэнийг уншиж мэдэхгүй хүмүүс.
Үнэндээ бол нас барсан хааны хойдохыг уншиж буй Буддын шашны зан үйл агуулсан бичээсийг Төрийн ордонд залжээ. Таныг тэд түүх, хэлний талаар хайрцаглажээ. Та мэдээллийн вакумд байна. Тиймээс бид Мөнх хаан хөшөө дурсгалд хэрхэн үнэнч хандсан баримтыг мөн танд хүргэнэ.
У.Хүрэлсүх Ерөнхийлөгч өө, Монгол Улсад Үндэстний ой санамжийг сэрээх үйлийг та манлайлах ёстой. Энэ бол таны түүхэн үүрэг. Турк улсаас явуулж буй үсэг бичиг, түүх соёл түрэмгийлэх бодлогыг та тас цохих үүрэгтэй. Үүнд манай судалгаа тус болно. Монголын ард түмэн энэхүү эрхэм үйлийг дэмжинэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчид амжилт хүсье!
“Үсэг бичгийг нь үгүй хийвээс түүх нь устана.
Түүхийг нь үгүй хийвээс үндэстэн устана.
Эх сурвалж судлаач С.Сэргэлэн" гэсэн байна.
Мягмар - 05 сарын 12,
2026
Сэтгэгдэл2
Одоогийн Турк улсыг Монголын нутгаас нүүсэн осман, селжук нар үүсгэсэн. Оршин тогтнох хугацаандаа нутгийнхантай холилдон төрхөө алдсан боловч туркуудын гол цөм эртний түрэгүүд мөн. Монгол хутагт байсан эртний Түрэг, Уйгар бол одоогийн монголчуудын шууд өвөг дээдэс мөн.Ийм учир туркууд монголтой хамааралтай.
Зөв асуудал хөндсөн байна.Ж:нь Баян өлгийд байх ТУРК сургуулийн хичээлийн агуулгийг сонирхоод үзээрэй .1д ЛАЛын шашинд татан оруулах бодлого 2 т Жинхэнэ одоогийн болон эртний монгол түүхийг турк улсын соел өв заншил байсан гэх мэтээр тархи угаалт хийдэг сургууль юм.аа.Хамгийн гол нь хөрөнгөөр дарангуйлж монгол ёс заншилаас холдуулах арга гэж ойлгосон доо.
Эртний хөхтүрэг одоогийн турк хоер тэнгэр газар шиг ялгаатай.Эртний түрэгүүд бөө мөргөл,буддын шашинтай байсан бол одоогийн туркууд лалын шашинтай..Эртний түрэгүүд царай төрхөөр одоогийн монголчууд шиг байсан бол туркууд кавказойд төрхтэй. Эртний түрэг хэлний ярианы 70 хувийг одоогийн монголчууд шууд ойлгох бол туркууд дөнгөж 5 хувийг ойлгох жишээтэй.
Хүрэлсүх бол Минг улсын үеийн сяо минг /самэнд/ хэмээж манж зүрчид удмын хүн.Бас Оюун-Эрдэнэ хурц буюу хуа цяо хэмээх овогтой дотор газрын хүн дээ..
Багахан шиг ирваатаарай! Одоогийн туркүүд сельджук болохоос биш түрэгийн хойчис биш! СИЭ ТТБ зөв асуудал хөндөж гаргасанд талархья. Төрийн эрхэнд байгаа 3 модон толгой ч дээ, гай л болж байна. Түүхийн мэдлэггүй бол түүхчдээсээ асуу, том толгойлоод гай болоод байгаа Соёлын сайд нь Христчин Ерөнхий сайдаа хөтлөөд зайлвал таарна. Монголчуудын түүх цөөхөн тооны тэнэгүүдийн улстөр хийж, таван цаас олдог тоглоом биш шүү! Монгол шиг агуу түүхтэй ард түмэн хорвоод байхгүйтэй адил. Түүхийг маань гуйвуулах, булаацалдах асуудалтай ш\у үндэслэлтэй, эрс шийдэмгий тэмцэх хэрэгтэй!!!
Овермонголоо яаагаад ярихгуй бн халх еелд буриад гээд монголын цем болсон евермонголоо юу гэд боддог эрдэмтэн бэ бид одоо хунну турэгууд монголдоо халхууд нь хунну юмуудаа
энэ маш зөв зүйл шүү. үнэндээ 3 тэнгисийн ундах өнөөгийн Түрк буюу Ата түркийн өгсөн өөрийнх нэрээр нэрлэсэн Түрк улс ба эртний хөх ттүрэгийн эзэнт гүрний хооронд ямар чхолбоо үгүй биээ Ухаар Хүрэлсүх ээ
Оросуудынхаа шовинист онолтой зайлчих онигор архичин Буриад гөлөгнүүд.180 сая Түрэг үндэстнийг танай Оросууд чинь одоо сурснаараа алж устгаж чадахгүй.Өөрийн улс байтгай хэл ч үгүй 300 мянгахан Буриадууд та нар тэр тусмаа. Орос эх орондоо та нар Татар Башкир Удмурт Кабардин Балкар Уулынхан бүгдээс айж шээс алддаг биз дээ.1958 онд та нар албан ёсоор Монгол үндэстнээс татгалзсанд чинь би хувьдаа баярладаг.Гэхдээ та нар өөрсдийгөө хичнээн Орос гэж бидэнд сайрхсан ч нохойнууд та нарыг Оросууд чинь Орос гэж хэзээ ч үзэж байгаагүй.
Ухаангүй хүн ухаарна гэж яадгийм.Манай ноён толгойтой билүү толгойгүй билүү.
Ухаарахаа хэхэ харин ч нэг лөөлөө байлгүй тийм тархи даанч нэг байхгүйдээ
Алтан ордны хаан Зүчийн угсааны улсууд Польш Румын Литва зэрэг европын улсуудаар байгаа. Цус сорогч Дракула бол Зүчийн удмын хүн.Эднүүс Монголд Зүчийн музей барина гээд ирвэл гадаадынхан бидний түүхийг булаах гэж байна гээд бас хөөх болж байна уу?
Энэ чи казак хүн байна. Казакууд сүүлийн үед Туркуудтай хамсан ийм худлаа бор шуувуу сошиал ертөнцөөр хийгээд байгаа. Туркууд Монгол гаралтай хүмүүс биш. Туркууд бол Кавказ, Туркмен, Узбек, Казак, Азербайжан гаралтай хүмүүс. Оттоманы их гүрний үед Европийн Грек, Албани, Босни, Македон нартай нэлээд цус холилдсон хүмүүс. Монголчуудтай түй ч хамаа байхгүй.
Үхсэний чинь казак вэ? Эртний түрэг Турктэй хамаагүй гэвэл сүүлд монголчууд Турк Ираныг эзлээд тэнд бас монголчууд үлдсэн. Монголын байлдан дагууллын түүхийг үгүйсгэдэг хүмүүс бол манж хятадын эрлийз шээснүүд байдаг юм.
Алтан орд бол өөр кейс шүү дээ.
Туркууд Монгол гаралтай биш. Гэхдээ Түрэгээс үүсэлтэй нь үнэн
энэ маш зөв зүйл шүү. үнэндээ 3 тэнгисийн ундах өнөөгийн Түрк буюу Ата түркийн өгсөн өөрийнх нэрээр нэрлэсэн Түрк улс ба эртний Хөх түрэгийн эзэнт гүрний хооронд ямар ч холбоо үгүй билээ Ухаар Хүрэлсүх ээ
Күүк чинь үүнийг ойлгох хэмжээний мэдлэг байгаа болов уу даа.Күүк цэргийн сургууль төгссөн гэсэн мэдлэг байж болно. Оюун Эрдэнэ бол ноль хүндээ. Тэр хуурамч дипломтой тул ажил нь хүртэл хуурамч байх нь хууль л даа.
Оюун Эрдэнэ яаж ч байсан Монгол төрд ёс суртахуун анх ярьж байгаа.Эрдэнэт, Хөрөнгө оруулалтын банк,Гадаадын хөрөнгө оруулагчдыг дээрэмдсэн, Нүүрсний хулгай гээд нэг хүн чадахгүй ажлуудыг эхэлж Монголыг сэрээж байгаа нь үнэн.Олон дайсантай байхаас тэд айгаагүй.
chi yu geed hyzaad baigaa geleg be?.?...ylasiinhaa dotoodiin asyydal yarij baihad hariin hyjaa chamd yamar hamaa bainaa?hereb chi hyjaa baigaagyi bol bidentei adilhan sanaagaar ylasaa gesen setgeleer eersdiinhee dotooodod yarih baisan uu?iljeg ee!!!
Монголын том улстөрч “...Үдийн цайнаас өмнө 76 сая доллар өг, тэгвэл “Тавантолгой”-г батлуулна” гэжээ
Хүрэлсүх бол Минг улсын үеийн сяо минг /самэнд/ хэмээж манж зүрчид удмын хүн.Бас Оюун-Эрдэнэ хурц буюу хуа цяо хэмээх овогтой дотор газрын хүн дээ..
Үнэн
Энэчухал асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх, Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын Эрдэм шинжилгээний байгууллагууд, Монгол улсын ард иргэд буурь суурьтай хандана гэж найдаж байна.
Монголын том улстөрч “...Үдийн цайнаас өмнө 76 сая доллар өг, тэгвэл “Тавантолгой”-г батлуулна” гэжээ
Одоогийн Турк улс эртний түрэг улс хоёр түүхийн хувьд холбоотой нь холбоотой. Гэхдээ эртний түрэг улс бол ази европыг дамнасан том улс янз бүрийн овогийг нэгтгэсэн том ухагдуун. Одоогийн Турк бол нэрий нь зээлдсэн жижигхэн хэсэг бараг нэрийн төдий болчихсон огт өөр соёл хэлтэй ард түмэн юм шиг. Харин Монгол улс эртнийхээрээ хэдэн зууны турш олон нэршилтэй боловч эртний түрэг улсын хэв шинжийг хадгалж яваа цорын ганц улс гэж боддог...
Энэ чи казак хүн байна. Казакууд сүүлийн үед Туркуудтай хамсан ийм худлаа бор шуувуу сошиал ертөнцөөр хийгээд байгаа. Туркууд Монгол гаралтай хүмүүс биш. Туркууд бол Кавказ, Туркмен, Узбек, Казак, Азербайжан гаралтай хүмүүс. Оттоманы их гүрний үед Европийн Грек, Албани, Босни, Македон нартай нэлээд цус холилдсон хүмүүс. Монголчуудтай түй ч хамаа байхгүй.
Турк гаралгүй Монгол иргэнд---- Иран дах монгол хаан Газаны тушаалаар Рашид Ад Дин хэмээх перс түүхчийн бичсэн Судрын чуулган гэдэг түүхийн номонд монголчуудыг түрэгүүд гэж нэрлэсэн байдаг. Чингисийн днк гээд байгаа С3 хаплогруп монголчуудад биш хасагуудад хамгийн өндөр хувьтай байгааг юу гэж ойлгох вэ..Одоогийн туркууд болон хасагууд днк-ын хувьд маш өөр ялгаатай хүмүүс..Хасаг гэдэг нэршил ч тэр үед огт байхгүй байсан, Хасаг узбек гээд юугаа мангуураад байна?
түүхээ зарж дууслаа
Сэргэлэнгээс нэг л их КГБ ханхлаад байдын, асуудлыг яг л ДО яамны загвараар тавиад байдаг хүндээ ! Сонин шүү ?!
Энэ ТББ ын тэргүүн болон судлаачдыг хүлээн авч уулзаж, санал бодлыг нь сонсох хэрэгтэй эрхэм ерөнхийлөгч. Үнэхээр Турк түрэг үү? Манай түүхчид түүхээ алдах нь булаалгах нь гэж халаглаж байдаг шүү. Мөн хэлний тухайд ч тэр. Туркууд мөнгөөр цохиж асуудлыг өөрсдийн хүслээр шийдэж байгаа бус уу, баахан тусламж өгөөд байсан, одоо барьцаа улам лавшруулж байна биш үү
Монголд угаасаа социализмын үеэс хэдэн тосгоны архичин Буриадууд Монгол болчихоод биднийг Хужаа Хасаг Дөрвөд гэж турхирч хагалдаг. Нүүдэлчин Монгол Түрэг үндэстнүүдийг Оросуудын хооронд нь турхирдаг нь бүүр 16-р зуунаас эхтэй. Буриадуудыг Монголыг орхиж цээжэн дээрээ хаант Оросын далбааг хадаж Монголоос зугтаж байх үе.Эхнээсээ Оросууд Түрэгүүдийг Ойрад Монголчуудын эсрэг турхирч байлдуулан бүгдийг устган Төв Азид Зүүнгарыг мөхөөж эзэн суусан.Сүүлийн жишээ гэхэд Шинжааны Түрэгүүдийг европ гэж балайтдаг Оросууд Хятадын эсрэг турхирч хядуулаад эрхэнд нь байсан Монголд зарлиг буулгаж эх нутагт нь суурьшуулсан.Санаа нь Монголыг Түрэгүүдийн гараар сурснаараа сөнөөх. Хятад гэж турхирч тэдний гараар биднийг сөнөөх гэдэгтэй агаар нэг.
Чи энэ Монгол биш казак хүн байна. Бурядууд хэзээ ч Монголчуудыг Турк гаралтай гэж ярьдаггүй. Харин ч өөрсдийгөө Монгол гаралтай гэж Монголчуудад элэгсэг дотно байдаг. Казак, Туркууд л харин сүүлийн үед Орос Украйны дайнаас үүдэлтэй Буряд, Халимагууд Монголдоо элэг нэгт ахан дүүсээ зорьж ирээд байгаа болохоор өмдөндөө шээх дөхөж айгаад байна. Яагаад гэвэл Буряд, Халимагууд Туркуудтай түүхэндээ байлдаж тэмцэж байсан хүмүүс. Турк, казакууд та нарт хэлэхэд Монголчууд бид та нартай ямар ч холбоо хамаарал байхгүй ард түмэн мөн дээр нь нэмж хэлэхэд Туркууд Монголоос хэзээ ч үүсээгүй. Туркууд бол Каспийн тэнгис, Арал тэнгисийн орчим нүүдэллэн аж төрж байсан хүмүүс.
Хасагуудад монгол хэл заасны гай энэ. ер н чингис хааны үеэс овог аймгуудын дайн бол монгол түрэг аймгиин хоорндын дайны түүх юм
70.53.243.121 Социализмд Монголд хаанчилдаг байсан Буриадууд бидэнд яаж дайсагнаж ханддагийг Монголчууд мэднээ.Угаасаа тийм байсан.Нэг л их өөрсдийгөө ажилсаг зоригтой, Монголчуудыг залхуу тэнэг гэдэг. Түрэг үндэстний эсрэг та нар Монголчуудыг одоо турхирдаггүй юм.
ЭРДЭМТЭН МЭРГЭД, ТҮҮХЧИДЭЭСЭЭ ЛАВЛАН АСУУЖ АСУУДАЛД ТУН НУХАЦТАЙ ХАНДАХ ХЭРЭГТЭЙ. ХОЖМОО ХАРАМСАХ ЗҮЙЛ БҮҮ ХИЙГТҮН
Хүрэлсүх бол Минг улсын үеийн сяо минг /самэнд/ хэмээж манж зүрчид удмын хүн.Бас Оюун-Эрдэнэ хурц буюу хуа цяо хэмээх овогтой дотор газрын хүн дээ..
За за тас цохих биш хамтарч ажиллах хэрэгтэй Хунну гурний туухийг гадаадад их судалсан Монголчууд бид нарийн судлах хэрэгтэй Судлахдаа орчин уеийн судалгааг сайн мэдэх хэрэгтэй Оросууд Русский мир гэдэгтэй адил Тов азийн улсууд Тюркский мир буюу турэгийн ертонц гэж ярьж эхэлжээ Хэдхэн хоногийн омно Узюекистаны нийслэл Казахстан Киргиз зэрэг Тов Азийнхан Турк бас Унгар ажиглагчаар оролцсон Турэгийн улсуудын Уулзалт боллоо Казахстаны Токаев хурал дээр Монголын Архангайгаас анх удаа турэг гэсэн угтэй чулууны бичээс олдсон нь турэгийн ертонцийн хувьж туухэн уйл явдал гэжээ
Орос тэр тусмаа Сэргэлэнгийн Буриадууд сураггүй байхад МЭ 5-р зуунд Монголын нутагт Түрэгийн Хаант улс оршин байсан.Монгол Түрэг үндэстнүүд тосгоны Орос Буриадууд юу ч гэсэн нэг Ази эхийн нүүдэлчин ах дүүс. Дөнгөж 17 зуунд нэг нь Бурхны нэг нь Исламын шашин авч холдсон.Тэгэхэд яс үндсээр биднийг турхирдаг царал муутай нүдгүй архичин хорчин Буриадууд Монголыг орхиод Оросын өвөрт шургачихсан, тэр бүү хэл хөрш байсан Захын Якут Даурын Эвенкүүдийг хядалцаж байсан.
Сэргэлэн бол хэрэйдийн хурган овогт хүн. Судрын чуулганд куркан гэж тэмдэглэгдсэн байгаа.
Оросуудын санаа үнэртэж байна.
Музей байгуулахыг дэмжиж байна Турэгийн туухийг тодийгуй орчин уеийн Монголын том сурталчилгаа болно Турэгийн ертонц тэр чигээрээ бидний отугэн гээд аялж жуулчилдаг болно Жижгэрч хардаж сэрдэж хэрэггуй харин бид ийм олон ундэстэн ястаныг торуулсэн гээд оорсдоороо бахархаж сурах хэрэгтэй
Малаа биднийг төрүүлсэн гээд байна бусуу
Тбб ынханы захидалд буруу зоруу ойлголт шинжлэх ухаанч биш хандлага бусад улс ундэс угсаагаа судлахыг ул тэвчэн хандлага. Гэх мэт байнаа байна Гэлээ ч хямралтай энэ уед уух туухээ судалж санаа зовж байгааг нь хундэлж байнаа Харин зовхон бидний байр суурь зов гэж туйлшрахгуй бусад судлаач дэлхийн эрдэмтэдийн судалгаанд нээлттэй баймаар шуу
Түрэг үндэстнүүдийг Орос Буриадууд хэн нь хэнийг шүүгээд Монголын өрөнхийлөгчид хандах ч одоо юу гэмээр юум бэ дээ. Социализмд орчуулагч дипломат уран бүтээлч Буриадууд биднийг даргалдаг байсан л даа. Гэхдээ нэг үндэстэн нөгөөийнхөө дээр байдаг гэдэг Оросуудын нацизм анхнаасаа буруу гэж боддог. Бид европ Оросуудын долоодог Негр Арабуудаас доор биш.
Pranch heleer tyrkuud esbel Iranii garaltai ene hymyys chingisiin tyyh hesee dyrsgaltai holbootoi zyilsiig tyrkuud golduu eersdiin met ert yridiin chagt manai tyrkyyd nyydelen irsen met bichdeg ni orchyylagdan pranch hel deer olon tohioldoj bailaa?ene met Tyrkyydioig Mongold heteryylen eegsyylej bolohgyi baih aa!!!!ezestee tedgeer nehedyyd Muzeigeer damjuulan musalman argaaraa eeriimchleh ehr olj abch baij ch magadgyi suu!!!er ni Ylaanbaatart tyrk syrgyyli baidag syragtai yah gej tedgeer nehediin syrgyyliig Mongold baigyylsan yum be??Mongolchyydiig tyrk bodlogo ryy oirtyylah gej baigyylsan baih syy!!!tyynees bys Mongold Tyrk syrgyyli baigyylah boltloo tyrkeer dyyreegyi bailgyi dee!!ezesiin ezest alan hyadah zambaraagyi nehcheliin delhiid muu nertei tyrkyydtei bid neg ikhe ailsah ni her zereg neleeteig anhaarah heregtei baih aa!!!
Туркууд ер нь түрэмгийдүү зан авиртай, хоёр нүүртэй улс шиг санагддаг. Оюутан байхад ч тэр, АНУ-д амьдарч байхад ч тэр хүн харахад инээмсэглэсэн, инээсэн дүртэй яг цуг ажиллаж байхад матаачид юм билээ. Нэр нүүр олохын тулд жигтэйхэн ажилсаг дүр эсгэнэ, хуурахыг үзүүлнэ. Тааруухан үнэлгээ авбал та нараас боллоо гээд хөмсөг зангидана гээд яривал... ккк
Жинхэнэ Ккк бн даа Lazy idiot
Түрэг хэлтэнгүүд бол казах, узбек, уйгур, турк, татар, башкир, азербайджан, туркмен, туркмон, хазар, ногай, саха (якут), тува, хакас, чуваш, балкар, карачай, черкес, алтай, унгар, киргиз, гагауз, хотон, цаатан, кырым татар гэх мэт бараг 400 сая гаруй хүмүүс!
Хотон монгол хэлтэй шдээ.
Юм мэдэж бураарай
1. туухийн ууднээс биш дутуу боловсролтой Зурхний хийтэй сагсуудуу (магад монготэй болсондоо) хуний улсууд бн. 2. туркууд /турэг салджиутууд/турк -османууд Эртний Византийн нутагийн эзлэн суугаа Тэглээ гээд тэд буцаад Монголд нууж ирэх уу? 3. Их Монголын омно. турэг-Турк Хунну -Хунгар -Унгар нарын эртний овог дээдэс Тов Азийн Тэгш ондорлогт амьдарч бсн Энэ чинь Туух шуу дээ ! Тэглээ гээд цээжний пан архины халуунд Эсэргууухуу ? Археологий Олдвор !!!!!!!! Нотлоод бн шуу дээ !энэ чинь Музей! Оор юу ч биш! Согтуу минь
Туркийн османууд бол кай буюу хиад овогтнууд селжук нь салчук буюу салжууд овогтнууд юм.Бас хатагин овогтнууд ятаган гэх нэрээр туркууд дотор байгаа. Монголын Эргүнэ хунгийн домог яг тэр чигээрээ туркуудад бас хадгалагдан үлдсэн байгаа..
Царай төрх л өөр болохоос туркийн Осман Эртогрул болон Монголын Чингис нэг овог аймгийн хүмүүс шүү.Малууд аа.
Сэргэлэн КГБ оросын тавиул байж болох шуу! Улс торийн хурээнд асуудлыг тавьбал Хятад Орос хоерт харин сануулга болох Монголын эртний садан Хох Турэг Тусгаар Тогтнолын туухэн бас нэгэн баталга болж Ч болох.
Миний бөөрийг ($600,000USD) үнээр худалдаж авсан Энэтхэгийн NA HEALTH CARE компанийн ачаар олон жил бөөрөө зарах гэж оролдсоны дараа би баяртай байна. NAHEALTHCARE.IN@GMAIL.COM whatsapp дугаар: +19099134258
Одоо нөгөөдөхөө зараач дараа нь юу гэж донгосохыг чинь харья
Слава Путина Слава Россия
Тэнэг охин яанаа
Turkey bol Osmaniig ulsad baruuniihnii ugsun shine ner bolno.Yamar ch ulamjlalaa bariagui zohiomol zuvgui Osmanii ezent gurniig martuulah zorilgoor nerluulsen yum shuu dee. Odoogiin Turkey ulsiin zorilgo bol Osmanii ulsiig butsaaj gergeeh, haraandaa dundad Asia bolon Russia Chinagiin nuudelchin garaltai buh undesten ulsuudiig nuluunduu avah sonirhol baigaa yum shuu dee.MONGOLIA ulsad Turkeygiin hiij baigaa POLITIC bol yurduu ene mash engiin zuil. Ted harin bidnii tenegiin mash OVJIN ashiglaj baina daa!!!!!!!!!!!!!!!!
эмэгтэи сайдын үс урт, ухаан богино
Гурван голын Монголчуудын зарим хэсэг нь Чингисийг болон түүний хүүхдүүдийг дагаад дэлхийг дайлан тэндээ уусан шингэжээ. Энэ халхчууд бол хэрэйд, найман, мэргэдийн хойчис байх талтай. Гэхдээ гурван голын монгол аймгийн тайчууд, жалайр, горлос, ураианхай, хонгирод аймгуудаас үлдэж хоцорсон нь лав.
Орон гаран эргүү юу чи
Харин энэ асуудалд Хүрэлсүхийн ухаан, чадварын цараа дутах байхөө.
Шударга олон түмэн чинь ерөнхийлөгч Таныгаа л хараад үлдлээ. Болгоогооч ч дээ. Хойч үрсдээ Эх орон, газар нутгаа баттай найдвартай үлдээцгээе.
Туркийн бодлогоос болгомжил, харин давхар тонгорч ашиглаад хаях хэрэгтэй.
Сэргэлэн монгол уу чи мал чинь
энэ нэг хэний захиалгаар "судлач" гэж өрийгөө хэлээд буй нөхөр вэ! Монгол үндэстний аугаа түүхийг хятадын болгох гэж "Чингис хааныг улаан хад хэлээр ярьдаг харь үндэстэн мэтээр суртал ухуулга хийгээд байдаг болллоо. хэрвээ Их Монгол гүрний түүхийг хятадад алдвал бүр ч аюултай байдал үүснэ. ер нь тэр хөшөөний бичгийг хэн ч гүйцэт тайлж уншаагүй байдаг. түүн дээр түрэг үг, монгол хоёрын дундын хэдэн үг буй. хэл бол цагийн уртад дуудлага нь алгуурхан өөрчлөгдсөөр байдаг. бүх л үндэстний хэл ингэж алгуурхан хувьссаар байгаа. орос, хятадын түрэмгийллээс наад түрк чинь л явж явж хамгаалах байх шүү. Монголын түүхийг улайм цайм дээрэмдээд буй улс чинь хятад л байгаа шүү. казак бол яах вэ том гүрэн болтлоо удна. харин Монголын тусгаар тогтнолд ганц л улс заналхийлсээр ирсэн гэдгийг бүгд мэднэ. ийм байтал Чингис Их Монголыг үүсгэн байгуулагч эзэн хаанаа хүн үндэстэн биш, өөр газрас ирсэн мэтээр зохиож ябурах нь харин ч Монголын түүхийг хятадад бэлэглэж байгаа юм шиг санагдчихлаа.
энэ Сэргэлэн гэгч нөхөр нэг л сэжигтэй этгээд шиг санагдаад байгаа. Чингис хааныг улаан хад хэлээр ярьдаг байсан ч гэх шиг... тэр улаан хад гэдэг нь өвөрмонголд байдаг. ингээд бодохоор Монголын эзэнт гүрний түүхийг хятадад бэлэглэх санаатай ч юм шиг... Би бодохдоо Чингис хааныг өнөөгийн Монгол улсад мэндэлсэн гэж ойлгодог. Монголчууд ч тэгж боддог нь мэдээж. монгол, хүннү хоёр нэг л үндэстэн биз дээ. гэтэл Сэргэлэн гэгч энэ этгээд хоёр өөр үндэстэн мэтээр яриад зогсохгүй Их Монголын түүхийг түркээс ч аюултай улстай хамаатай болгох гээд мугуйдлан зүтгээд байх юм. Улаан хад хэл, халх хэл гэж хоёр өөр хэл байдаг мэтээр зохиож яриад байх юм.
ХҮРЭЛСҮХИЙН ЭНЭ АСУУДЛЫН УЧИР УТГЫГ ОЙЛГООД ЗӨВ ГАРЦ ГАРГАДАГ Ч ЁСТОЙ НАР ХОЙНООС НАВТСАНД БООДЛООСТОЙ АРАХТАЙ АГААР НЭГ ЗҮЙЛ БӨГӨӨД НОХОЙН БААС БАЙХАА ХАРИН Ч НЭГ
Тархи нь хоосон маанаг гар шдээ. Нэг том данхар толгойноос өөр юм байхгүй.Путиныг яаж дууриаж сармагчилж далчиганаж байсныг харсан биз дээ. Өөр чадах юм үзээд өгье гэсэн ч байхгүй.
Uu "nuursnii hulgai chi zorgoor buu dongod Bogd haanii tohoosnoor "Zarligaar togtooson mongol Ulsiin shasdir"-in ehiig bariltssan Galsandonoi "HURTS" bolbaas Altan urgiin hohi tailj shuu
Сэргэлэн гэгч энэ нөхөр Монголын түүх, соёлыг улайм цайм дээрэмдээд буй хятадын тухай ярихгүй байж түрк, Монголын соёл, түүхийн асуудлын талаар ингэж сүр бадруулах нь өмнөд хөршийн захиалгаар ийм юм бичээд байна уу гэж өөрийн эрхгүй хардах сэтгэл төрөөд байна. би хардах эрхтэй. энэ хүний яриад буй юм Монголд биш хятадад л ашигтай санагдаад байдаг. Чингис хааныг улаан хад хэлээр ярьдаг байсан ч гэх шиг.... улаан хад гэж бас ямар хэл хэзээ үүссэн нь бүү мэд. Монгол хэлэнд халх, ойрд, буриад, өвөрлөгч аялга гэж буй. тэрнээс биш улаан хад, халх хэл гэж хоёр өөр хэл байхгүй.
Турк Монгол хэлэнд адилхан үгс олон. Зүрх, хавирга, харь сахал гээд өчнөөн. Тэхээр эртний Түрэг бичээсд адилхан үгс их таарна шүү дээ. Тэгээд л Сэргэлэн үүнээс үүдээд өөрийн онол гаргасан байгаа бололтой. Хүн өөрийн итгэл үнэмшилтэй байж болно. Монголчууд " гал өртөх" гэдэг Казах хэлэнд галыг "өрт" гэдэг. За тэгээд хүн болгон л өөрийн онол гаргана ш дээ.
Дийлнэ гэснээ л барьж авдаг хүн юүг ч сүхдэж чаддаггү юм
Хүрэлсүхийн хүн зодно гэж юу байдаг юм.Нэг муухан ямаан омогтой болохоос өөр юм байхгүй.
Хааны хайр хишиг хязгааргүй билээ
Bria Guaita yuu gej Helen baisan bol Odoo Tserensodnom akademichiin yuu Gehrig sonsmoor baina
Түүнийгээ мэдээд ингэж хамаанүй хупдаа ярьж үымүүлэхгүй баымаар байнаа. Түүхийг хүссэнээрээ ттөоөлдмөн үндэсний үзэлтэй хутгах хэрэггүы
Ер нь манай дээдчүүл вакумдуулж, бодит байдал, амьдралаас тасарсан гэдэг нь үнэн шүү. Цүнх баригчид, Долдой нар нь тэднийг хэнтэй ч уулзуулахгүй, бүх юм болж бүтэж байгаа мэтээр ухуулж, ховсдоно
Оруулсан сэтгэгдэл алга болчихлоо
Яагаад сэтгэгдэл устгаад байгаа юм болоо?
Манай гамбир нүүртэй соёлын сайд өөрийгөө турк гаралтай гээд итгэчихсэн яваа юм биш биз..Анх Норовын Алцанхуяг гэж новш ерөнхий сайдын суудал зайдагнаж байхдаа туркуудыг хараад өвөг дээдсийнхээ нутагт тавтай морил гэж манжийн хааны ордны асман тайган шиг өмнө хойно нь шарвалзаж гүйж байсан.Одоо бүр иймдээ тулчхаж.Миний бодлоор монголчууд ч казакууд ч турктэй холбоогүй төв азын өндөрлөгт байсан нүүдэлчид шүү.Нууц товчоонд гардаг найман хэрэйд хонгирад, мэтийн эртний аймгууд одоо казак дотор ч монгол дотор ч баыдаг.Түүхийн явцад зэрэгцэн оршиж дайсагнахдаа даысагнаж эвлэрэхдээ эвлэрч явсан аймгууд.Туркууд бол манай малнуудыг өлхөөн мал болгоод нядлаад идчих юм байна.
Алтантуяаг харахаар огидос хүрдэгдээ
Өнөөгийн Түрэгүүд бол Чингис хааны байлдан дагуулсан кипчакуудын нэг жижиг омогийн үр сад. Энд байгаа хөшөө тэдэнд огт хамаагүй энд уусаж шингэсэн Монголын өвөг дээдсийн дурсгал шүү. Энэ хүн нуршуу бичсэн болохоос зөв юм хэлсэн байна. Түүхээ булаалгавал газар нутагаа ч мэдэх эрхгүй болно
Худлаа суржигнэхээ Больчих! Зайсан толгойд орос цэргийн хошоондоо очиж хэлж чадахгуй байж Ингэж донгосохоо больчих
Туркийн музей нэртэй лалын сүм бариулж байснаас наад хэдэн чулуугаа Чингисийн музейдээ л нэг буланд нь тавьчаач дээ
Энэ их зөв хандлагашүү. Харин харийн үзэл сyртал дэмнэдэг Ф МАН гарyyд гүрийгээд *аах из.
Маш анхааралтай уншиж, судалж хандах ёстой асуудлыг их боловсруулж тавьсан байна. Сайн судлаач байна. Энэ хүн ил гарч, үзэл бодлоо нээлттэй уралдуулах хэрэгтэй. Түүхээр олон жил тоглож байна. Ерөнхийлөгч бүхнийг мэдэх албагүй, боломж ч байхгүй. Харин сонсох, судлуулах үүрэгтэй. Ирээдүйд гарч болох аюулаас урьдчилан сэргийлж, тухайн хөтөлбөр, төсөл, мөнгөний ард ямар бодлого нуугдаж байгааг олж харах билгийн нүд, оюун бодол, алсын хараатай байх ёстой. Энэ бол ЕРӨНХИЙЛӨГЧ байхын утга учир. Турк их бодлоготой, алсыг харж Монголтой зууралдаад олон жил боллоо. 4 турк сургууль байна, бас Ата Туркийн хөшөөг хотын төвд босгосон. Энэ хөшөө дурсгалуудыг өөрийн өвөг дээдсийнх гэж баталгаажуулсан, одоо бүр музей хийх нь. Нэг л өдөр бидний өвөг дээдсийн нутаг гээд ороод ирэхийг ҮГҮЙ гэх газаргүй. Тамгын газар анхааралдаа авч, ажлын хэсэг байгуулан судалж, нэгдсэн ойлголт, шийдэлд хүрэх хэрэгтэй. Маш чамбай боловсруулсанд баяр хүргэе. Юутай ч түүх зохиогч, хийрхэгч биш, эрдэмтэн хүн байна.
Сахил хүртээд шал дордов гэгчээр Соёлын яамтай болсон биш түүх соёлоо бусдад найр тавин өгдөг, ямар ч түүхийн мэдлэггүй сэтгэлгүй сайдтай болмон. Түүх соёлоо мэдэхгүй соёлын сайд нармигар хар хүүхэн Монгол улсыг дэлхийн тавцанд түүхгүй түрк гаралтай улс болгон хувиргалаа. Яаралтай арга хэмжээ авна уу
дэмжиж байна, түүхээ хүндлэе, хүндлээгүй, хайхрахгүйгээс гарах үр дагавар эмгэнэлтэй юм
Хүннү гүрнийг үмхий заваарсан тэнэг хүмүүний адаг монгол угсаатан болгож үүх түүхийг зэрлэг балмадаар довтолж завааруулж байгаа наад С.Сэргэлэн гэдэг янканы шэээсийн толгой тархийг тас цохих хэрэгтэй.
Энэ асуудал зовхон Монгол улсын бус Орос Хятадын хувьд ч эмзэг асуудал нь шуу!!!
Hunnugiin hoichis bid mun Namagmongoliin hoichisch bid mun yun halh hel yu hustsaad baigaa yum be? manjuud bidniig Zuungar bolon orosiin turemgiillees hamgaalah zavsariin bus buyu bufer bus /halh/ gej manjuud ugsun ner bid hitaduudiig hujaa gedegtei yag adil...
Турк улс, түүх соёлын түрэмгий бодлогыг маш идэвхтэйгээр Монголд явуулж байгаа. Манайхан алгаа ташаад л бүгдийг нь зөвшөөрдөг. Учир нь бид өөрсдөө түүхээ сайн мэддэггүйд оршино.
Азийг доорд үздэг Орос улс Монголыг Хужаа Хасаг Түрэг Чукча гэж бүх хөршүүд рүү нь турхирч ганцаардуулаад өөрийнхөө боол байлгадаг.
Шизотой судлаачид тун олон болжээ!!! Мэдэхгуй хун л ийм их зуйл мэддэг буюу.
Маш чухал асуудал тавьсан Сэргэлэнд баярлалаа.Энэ асуудал үндэстэн, улс гүрэн ирээдүйд орших эс оршихын баталгаа болно.
Уйгар улс нь одоогийн уйгар уу? Эсвэл найманчуудын байгуулсан улс уу?
Анхаарууштай захидал байна. Манай улсад эх сурвалж судлаач хэд орчим хүн байдаг юм бол? Тэдний хүч нөөцийг дайчлах замаар энэ захидалд өгүүлсний үнэн мөнийг олох хэрэгтэй санагдлаа.
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00