sonin.mn
"Олон улсын моно жүжгийн 24 дэх наадам" 5-р сарын 12-20-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Умард Македон улсын Битола хотод болж, нийт 11 орны жүжигчдийг хамруулжээ. Ингэхдээ гурван өөр тайзан дээр 13 моно драмын жүжгийг толилуулсан байна.
 
 Төв аймгийн “Монгол туургатан” театрын жүжигчин, СТА Р.Янжиндулам Монгол Улсаа төлөөлөн оролцож, Гран при шагналыг хүртжээ.
 
Тэрээр уг наадамд зохиолч найруулагч Ц.Баясгалан, зураач, найруулагч Б.Батдэлгэр, хөгжмийн зохиолч П.Дэлгэрсайхан нарын “Би хэн бэ” жүжгээр оролцсон байна.
 
С.Сарнай