Жилийн жилд дулааны улирал эхлэх үед нөгөө л нэг “Ургах наран” хорооллын бохирын асуудал сөхөгддөг жамтай болсон. Уг нь энэхүү хорооллын шавыг тавилцахад гар бие оролцсон хүн нь НИТХ-ын төлөөлөгч Г.Ганбаяр. Энэхүү эрхэм уг хорооллыг барих гэж хэрдээ зүтгэсний хүчинд өнөөдөр “ төлөөлөгч” гэх сэтэрийг зүүх болсон гэнэ. Уг нь түүний хашиж буй албан тушаал нь яаж ч бодсон нийслэлийн иргэдийнхээ төлөө ажиллах ёстой албан тушаал. Гэтэл Баянзүрх дүүргээс хоёр дахь удаагаа сонгогдсон энэ эрхэм сонгууль болохоор амь орж тус хорооллынхонтой уулзаж “хурдхан шиг энэ асуудлыг чинь шийдэж өгнө” хэмээн молигддог болсон тухайг тус хорооллын оршин суугчид хэлж байна.
Жанцан: НИТХ-ын төлөөлөгч Г.Ганбаяр аа, дулааны улирал ирлээ
Тодруулбал “Битгий дулаан ороосой” гэсээр нэгэн иргэн өөрийгөө тус хороололд амьдардаг Жанцан гэж хүн байна хэмээн өөрийгөө танилцуулсан юм. Тэрбээр “ Дулаан орох вий гэхээс үнэндээ айж байна. Учир нь бид чинь “Ургах наран” хорооллын хүмүүс шүү дээ. Тиймээс л дулааны улирал ирэхээс айж байгаа хэрэг. Одоо сонгуулийн өмнөх жил ч ирлээ. Нөгөө хэдэн дарга даамалууд нь манай энэ хавиар ирж бараа зүсээ харуулах цаг нь ч ойртлоо. Тиймээс тэднийг ирэхээс өмнө хэвлэлээр дамжуулж тэдэнд хандаж буй юм. Өөрөөр хэлбэл, “Бохирын асуудлаа хурдан шийдэж өг, та нарын худлаа амлалтаас болж энэ хавьд амьдарч байгаа олон хүн эрүүл мэндээрээ хохирч байна” гэдгийг сануулах гэсэн юм. Энэ тухай ч манай оршин суугчид хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөөр байгаа. Учир нь дулааны улирал ирж буй учраас бид бас гэнэт ухаан орсон юм шиг сэрж байна гэсэн үг л дээ. Одоо нөгөө бохир чинь мөсөн гулгуур болсон. Тун удахгүй хайлж өнгөрсөн жилийнх шиг зам руу халина гэсэн үг. Тухайлбал, өнгөрсөн жил бохир хальснаас болж Налайх явах замд мөсөн бүрхүүл үүсэж автомашины хөдөлгөөнд маш их саад учруулснаас болж Баянзүрх дүүргийн Засгийн тамгын газраас 300 сая төгрөг гаргаж бохирыг соруулж байсан.Уг нь жилийн жилд хий дэмий мөнгө үрж байхаар бохир, цэврийн хоолой тавиад өгч болдоггүй юм байх даа гэж бодох юм. За өөр ч юу ярих вэ. “Дулааны улирал ирлээ Г.Ганбаяр төлөөлөгчөө бид хэдий болтол эрүүл бус орчинд амьдарсаар байх вэ” гэж хэлье дээ” гэв. Ямартай ч уг иргэнийг холбогдсоны дараа ээлж дараалан тус хорооллын иргэд бидэн рүү утас цохиж байсан юм. Уг нь эл хороолол анх "Монгол мөрөөдөл" төслийн хүрээнд хэрэгжсэн юм билээ.
Энэхүү төслийн хүрээнд НИТХ-ын төлөөлөгч Г.Ганбаярын санаачлагаар "Ургах наран" хорооллыг 468 тэрбум төгрөгийн өртөгтэйгөөр босгохоор Нийслэлийн Иргэдийн хурлын 2009 оны долоодугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн байдаг. Товчхондоо "Ургах наран" хорооллыг нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 120 га-д 468 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттайгаар төлөвлөсөн. Зөвхөн орон сууц барихад 276.4 тэрбум төгрөг, дэд бүтцэд 37.7 тэрбум, инженерийн байгууламжид 153.9 тэрбум төгрөг шаардагдах урьдчилсан тооцоо гарч байсан уг хорооллын барилгын ажлыг нийслэлээс газар болон дэд бүтцийн тал дээр дэмжлэг үзүүлж байсан түүхтэй. Тэгэхээр нийслэлээс дэд бүтцэд нь төсөвлөсөн 153.9 тэрбум төгрөг хаашаа хэний халаасанд орж хэний халаасыг зузаатгсан бэ гэдэг асуулт болсоор өнөөг хүрлээ. Хэрвээ үнэхээр 153.9 тэрбум төгрөг дэд бүтэцэд зарцуулагдсан бол өнөөдөр “Ургах наран” хорооллынхон эрүүл мэндээрээ хохирч суухгүй нь лавтай. Мөн тухайн үеийн эрх мэдэлтнүүдийн балгаас болж Баянзүрх дүүрэг маш том ачаалал үүрч төсөвлөгдөөгүй төсөв мөнгийг ч гаргах болсон. Тиймээс НИТХ-ын төлөөлөгч Г.Ганбаяр та өөрийн санаачилсан энэхүү хороололдоо хэзээ нэг өөриймсөг хандах цаг чинь ирэх юм бол.
Эх сурвалж:
.jpg)
Мягмар - 05 сарын 12,
2026
Сэтгэгдэл0
naad bohirio Ganbayariinhaa amand chihjeej.
Ganbayar yamar ch medleg baihgui. Bohir haliad ursaad hunii hashaa hurungu suitgej bgaa shdee. Ochood har l daa.
Ganbayaraa chi yadaj sanaachilsan ajlaa duusgah heregtei shuu dee. Odoo bas l tokgui bna shuu dee. Yamar arga hemjee avch ogoh gej bna ve? Chi bidnii tolood bgaa mongiig ideed bgaa biz dee. Tsaashaagaa Shugam suljeend hurdan toloh estoi mongoo toloochee. Estoi neg luivarchin yumaa.
Niisleliin udirdlaguudaa ta nar neg setgel gargaad Urgah Naran horoololyn asuudlyg shiidej ogoch buyan bolmoor bnaa. Tokny asuudal mash hund bna shuu dee erhem toriin alba hashij bgaa darga nar mini.
Энэ Ганбаяр гэдэг нөхөр гэр хороололын дахин төлөвлөлтийн ажилд саад хийж байхын оронд өөрийн хийлцсэн ажилдаа анхаарал хандуулах хэрэгтэй ш дээ.
muu khunii tarisan balag arilahgui yum daa. ene novshiig shalgah heregtei
Өөрийн ажлаа хийж чадахгүй нураачаад бас том том бааж бусдын ажилд садаа болдог энэ муу гөлөгийг зайлуулах хэрэгтэй
Юуч мэдэхгvй байж их хуцнаа энэ!?
Хотын удирдлагууд юу харж байдаг юм бэ Зөвхөн өөрсдийн намын хийсэн ажлыг дэмжээд бусдыг нь орхигдуулаад байна уу даа
САЯХАН НЭВТРҮҮЛЭГЧ ХИЙГЭЭД ХӨӨРХӨН ААШТАЙ ИНЭЭСЭН ЗАЛУУ БАЙСЫН ЯАСАН МУУХАЙ ХӨГШИН ХҮН ШИГ НЭЭХ УЛС ТӨРЧ ШИНЖИЙГ БҮРДҮҮЛЖ БАЙГААМ БОЛОВ УУДАА НЭЭХ ЯРВАЙСАН АМЬТАН БОЛЧИХСОН ЯВНА ЛЭЭ. УРГАХ НАРАНГЫН БААСНЫ ҮНЭРТ ХАМРАА ШАНТАЙЛГАЖ ЯВСЫМ БОЛОВ УУДАА