Дорнод аймгийн Аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын 2015 онд баталсан төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу аймгийн хөгжлийн сан, болон ЗДНС-гийн зарцуулалтад шалгалт хийж, Хөгжлийн сан хяналтгүй хариуцлаггүй зарцуулагдаж байгааг тогтоожээ.
Тодруулбал тус сангийн зарцуулалт бүрдүүлэлт нь хууль зөрчсөн, Засаг даргын нөөцийн сангаас зориулалтын бус зүйл зарцуулсан зэрэг олон зөрчил илэрчээ. Ганцхан жишээ дурдахад “Зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн аймгийн Засаг дарга захирамж гаргана” гэсэн заалтуудыг зөрчин 60,2 сая төгрөгийг хандиваас илүү, 10,6 сая төгрөгийг захирамж, шийдвэргүйгээр тус тус шилжүүлэн зарцуулсан байна. Аймаг хөгжлийн сангийн мөнгө нь хүний хөгжилд зориулах учиртай хөрөнгө байдаг. Гэтэл аймгийн удирдлагууд баяр наадам, тэмдэглэлт ой зэрэгт ихэнх хөрөнгийг зарцуулсан байна. Мөн төсвөөс санхүүжүүлэх бүрэн бололцоотой төсөл арга хэмжээнүүдэд аймаг хөгжлийн сангаас мөнгө гаргасан нь хуульд заасан тодорхой заалтуудыг зөрчсөн байжээ.
Ийнхүү Дорнод аймгийн Хөгжлийн сан болоод засаг даргын нөөцийн сангийн хөрөнгө хараа хяналт сул зарцуулагдаж байгааг албаныхан тогтоолоо. Мөн дээр нь Засаг даргын зөвлөл гээч нь ямарч хариуцлаггүй сулхан ажилладаг нь үүнээс харагдаж байгаа юм.
Б.Туяа
Эх сурвалж : "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Халх голын сав газраа хамгаалан боссон ард түмний тэмцлийн эсрэг аймаг, сумын удирдлага руу тѳрийн зүгээс зохион байгуулалттай дайралт хийж эхэлжээ Бүх аймгийн хѳгжлийн санг шалгаж дундаас нь нэгдсэн дүгнэлт гаргасан бол ард түмэн зѳвѳѳр ойлгох байсаан
Хамгийн үржил шимтэй хар шороон хөрстэй газараа гадаадынханд өгдөг чинь яаж бгаа юм бэ ? Монголд тийм газар бага шүү дээ.Үнэхээр гадаадынханд өгөх гээд бгаа юм бол Өмнөговь,Дорноговь,Баянхонгор,Говь-Алтайн урд талаар бг үржил шимгүй бараг юу ч ургадаггүй элсэн цөл,говиудаасаа өгөл дөө
gazriin naimaa hiideg nohriig ni halsan geed sanaandaa oshirhoj bgaa hereg uu.
Дорнодын дарга нар чинь харин овоо ажиллаад байгаа юм биш үү