sonin.mn
С.Эрдэнэ даргатай Ардчилсан намын ҮБХ-ны гишүүдийн ээлжит зөвлөгөөн цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулагдлаа. 
ҮБХ-ны гишүүдийн цахим зөвлөгөөнөөр хэд, хэдэн асуудлыг хэлэлцсэн юм. Зөвлөгөөнөөр “Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийн төслийн танилцуулга, Ардчилсан намын “Дотоод сонгуулийн хороо”-ны мэдээлэл болон бусад зэрэг мэдээллийг танилцуулжээ.
 
Түүнчлэн цахим зөвлөгөөний үеэр Ардчилсан намын Улс төр, хамтын ажиллагааны асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар Б.Гарамгайбаатар, Хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар О.Баасанхүү, Гадаад харилцаа, хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичгийн даргаар Д.Эрдэнэсувд, Санхүү, эдийн засгийн хөгжлийн асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар Ч.Цасчихэр нарыг тус тус томилжээ.
 
Ардчилсан намын дарга С.Эрдэнэ шинээр томилогдсон нарийн бичгийн дарга нарт баяр хүргээд, Ардчилсан намын Үндсэн дүрмийг чанд мөрдөж ажиллахыг даалган, мөн Ардчилсан намын даргын сунгаа, Ерөнхийлөгийн сонгуулийн бэлтгэл ажил зэрэг цаг үеийн холбогдолтой асуудлуудад мэдээлэл өгсөн байна.