ЦЭЦ ДЭЭР ОЧСОН “...ЗУРГААН ЖИЛИЙН ХУГАЦААГААР ЗӨВХӨН НЭГ УДАА” ЗААЛТ
Үндсэн хууль тойрсон нэг том маргаан ойрын үед шийдэгдэнэ. Энэ маргаан 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой. УИХ-аас 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2-т “...Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн өөрчлөлт оруулсан юм. Энэ заалт нь хуулийн төсөл дээрээ 2025 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр байв. Харин тухайн үед ЕТГ-ын дарга байсан З.Энхболдын санал, санаачилгаар хугацааг наашлуулжээ. Өөрөөр хэлбэл, З.Энхболдын санаачилгыг УИХ хэлэлцээд 2020 оны тавдугаар сарын 25-наас эхэлж мөрдөхөөр баталсан байдаг. Энэ асуудлаар нэр бүхий иргэд Цэцэд хандсан юм.
З.ЭНХБОЛД: ҮНДСЭН ХУУЛИЙНХАА ӨӨРЧЛӨЛТИЙН ХУГАЦААГ СОНГУУЛЬ ЯВУУЛАХААС ӨМНӨ ТАВИХГҮЙ БОЛ БОЛОХГҮЙ
2019 оны есдүгээр сарын 7. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан. Байнгын хорооны дарга С.Бямбацогт “...За, ЕТГ-ын дарга ирсэн байна. Нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор Ерөнхийлөгчийн бүрэн эрх, Ерөнхийлөгчид тавих шалгууртай холбоотой өөрчлөлт бас явж байгаа. Төслөөр бол 2025 оны долдугаар сарын 1-нээс үйлчилнэ гэж байсан. Ажлын хэсэг дээр бол 2021 оны долдугаар сарын 1 байвал яасан юм бэ гэж ярьсан. Өөр байдлаар бас томъёолоод шинэ Үндсэн хууль хэрэгжиж эхэлж байгаатай холбоотойгоор шинэ Үндсэн хуулийн орчинд Ерөнхийлөгчийн сонгууль явах ёстой байх гэдэг саналууд яригдсан. Үүнтэй холбоотой Ерөнхийлөгчийн байр суурийг сонсъё гэсэн юм. З.Энхболд даргын микрофоныг өгье”.
ЕТГ-ын дарга З.Энхболд “...Анх санаачлахдаа 2025 он байсныг 2021 болгох гэж байгаа юм байна, тийм ээ. Энэ ингэх нь зүйтэй л дээ. Яагаад гэхээр Үндсэн хууль өөрчлөгдсөн байдаг. Дахиад хуучин Үндсэн хуулийн дагуу сонгууль явуулаад байх нь зохимжгүй учраас 2021 он болгох нь зүйтэй. Гэхдээ техникийн хувьд ийм хүндрэлүүд гарна, үүнийг ажлын хэсэг, Байнгын хороо, УИХ харгалзаж үзэхгүй бол болохгүй. Түүнийгээ шинэ сонгуулиас хойш мөрдөнө гэхээр өмнө нь явах, 2021 оны тавдугаар сард явагдах Ерөнхийлөгчийн сонгууль өөрөө шинэ хуулиар явах ёстой. Тэр шинэ хуулиа гаргахын тулд Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиа өөрчлөх хэрэгтэй. Тэгэхээр тэр өдрөөс эхэлж мөрдөж болохгүй. Ядаж жилийн өмнө, хагас жилийн өмнө мөрдөхгүй болохоор Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульдаа “Зургаан жилд нэг удаа” гэдгээ хийж чадахгүй. Хугацаа өөрчлөгдөхгүй шүү дээ. Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиа батлаад, тэр хууль баталсаны дараа оролцох гэж байгаа хүмүүс нь бэлтгэлтэй байхаар бодоод, ядаж хагас жилийн өмнө УИХ-ын сонгуулийн хуулийг өөрчилдөг шиг процессуудаа явуулаад, гэхдээ тэр хооронд одоогийн Ерөнхийлөгчийг 2021 онд ажлаа дуусах хүртэл нь ажлаа хийх бололцоог нь хангаж өгөхийн тулд нэг шилжилтийн хууль бичихгүй бол болохгүй байх гэж бодож байгаа юм. 25-ыг 21 болгохоос гадна тийм практик шаардлага гарах болов уу. Яагаад гэвэл Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульдаа өөрчлөлт оруулна. Түүний дагуу хүмүүс өрсөлдөнө. Тэр хүмүүсээс хэн нэг нь шалгараад Ерөнхийлөгч болсны дараа нь энэ хууль чинь үргэлжилж эхлэх биш, сонгууль явуулахаас өмнө Үндсэн хуулийнхаа өөрчлөлтийн хугацааг тавихгүй бол болохгүй гэдэг ийм байр суурьтай байна”.
Байнгын хорооны дарга С.Бямбацогт “...Тэгэхээр түрүүнд бид нар энэ дээр нэлээд ярилцсан. Тэгээд яах вэ, “Төслийн 2 дугаар зүйлийг хасах” гээд санал хураагдчих юм бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт маань 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс хүчин төгөлдөр болоод явчихна.
Ерөнхийлөгчтэй холбоотой заалт хүчин төгөлдөр болоод явчих учраас түүнтэй холбоотой, холбогдох зохицуулалтуудыг холбогдох органик хуулиудад хийж явах бололцоо, боломж бүрдээд, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль бол шинэ Үндсэн хуулийн эрх зүйн орчинд явах бололцоо, боломж нь бүрдчихнэ гэж үзэж байгаа”.
Х.ТЭМҮҮЖИН: ОДОО ХАШИЖ БАЙГАА АЛБАН ТУШААЛААРАА ДАВУУ ЭРХ ЭДЛЭХ ОЙЛГОЛТ БАЙХГҮЙ
Энэ асуудлаар АН-ынхан ч байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин “...Үндсэн хуулийн өөрчлөлтийн гол үзэл санаа бол зургаан жилээс илүүгүй Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэг удаа хэрэгжүүлэх боломжийг олгоё. Нэг удаа, 50 наснаас дээш байя гэдэг зарчмуудыг тавьсан. Тэр зарчмууд хэн нэгэн албан тушаалтан байгаа эсэхээс үл шалтгаалаад ялгамжгүй үйлчлэхээс өөр арга байхгүй. Хэн нэгэн одоо хашиж байгаа албан тушаалаараа давуу эрх эдлэх ойлголт байхгүй. Сонгууль гэдэг сонгуулийн өмнө очиж байгаа Монгол Улсын иргэн бүр тэгш эрхтэй байх тухай яриа юм. Тийм учраас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт маш тодорхой. Зөвхөн нэг удаа зургаан жилээр 50 нас хүрсэн Монгол Улсын иргэн гэж шаардлага тавьж л байгаа бол тэнд сонгуульд оролцохоор хүсэлтээ гаргасан хүмүүст яг ижил үйлчилнэ. Хуулийг буцаан хэрэглэх буюу эрх зүйн байдлыг дордуулахгүй гэдэг нь эрүүгийн эрх зүйд хэрэглэгддэг зарчим. Ерөнхийлөгч болно гэдэг хэн нэгнийг шийтгэж байгаа үг биш. Энэ бол сонгох сонгогдох эрхийн асуудал. Хууль буцаан хэрэглэх буюу эрх зүйн байдлыг дордуулах тухай зарчим огт яригдахгүй” гэсэн бол АН-ын ҮБХ-ны гишүүн Ц.Оюунгэрэл “...Үндсэн хууль бол цагаан дээр хараар бичигдсэн учраас “Нэг удаа” гэдэг заалт бол хүчтэй заалт гэж бодож байна” гэж байв.
З.ЭНХБОЛД: “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”, ТАВАНТОЛГОЙ, ҮНДСЭН ХУУЛЬ...
Үндсэн хуулийн энэ зүйл заалтаар Цэцэээс гадна нийгэмд маргаан үүсч, улстөрчид болоод хуульчид байр сууриа илэрхийлсээр байна. “Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвшинэ, үгүй” гэсэн тайлбараар жил тойроод маргалдлаа.
Мэдээж хэрэг, энэ асуудлыг Цэц шийднэ. Цэг тавина. Цэцийн хувьд Үндсэн хуулийн өөрчлөлтийг амьдрал дээр хэрхэн буулгаснаа харуулна. Хууль зүйн талаасаа хамгаалах уу, алдах уу гэдэг “хаалгач”-ийн үүргийг гүйцэтгэнэ. Улстөржсөн байр сууриас харвал одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын сар гаруйн дараа болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой эсэхийг тодорхойлно.
Энэ сацуу 2019 оны тэр нэгэн өдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтын хэрэгжих хугацааг наашлуулах санаачилга гаргасан З.Энхболдыг шүүмжлэх, бас дэмжих хандлага олон нийтийн дунд байна.
З.Энхболдын энэ үйлдлийг нэг талаас Ерөнхийлөгч Х.Баттулгын Тамгын даргаар ажиллаж байхдаа дахин нэр дэвших боломжийг нь хаачихаад явсан гэдэг шүүмжлэл байна. Энэ утгаар З.Энхболд нь Х.Баттулгад гай тарьчихсан болж таараад байгаа юм.
Гэхдээ З.Энхболд улстөрчийн хувьд өөрийнхөө шийдвэр дээр хатуу зогссоор ирсэн нэгэн. Хорь гаруй жилийн тэртээ ТӨХ-нд байхдаа “Эрдэнэт үйлдвэр” дээр очиж “...Төр өмчөө мэддэг байх ёстой” гээд тухай үед явагдаж байсан нэгэн том операцыг таслан зогсоож байв. Мөн дөрвөн жил гаруйн өмнө алдагдах гэж байсан Тавантолгойн ордыг үлдээх тал дээр хатуу зогссон. Энэ мэт олонд таалагдах гэдэггүй ч байр суурь нь олон нийтийн талд байсаар ирсэн нь үнэн юм. Тэгэхээр том агуулгаараа З.Энхболдын дээрх үйлдлийг Герман эрдэмтний хэлснээр “...Дээрээ зөвхөн хөх тэнгэртэй” Монгол Улсын Үндсэн хуулийн талд зогссон гавьяа ч гэсэн болох юм.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Hojulaa novsh
Монгол улсын үндсэн хууль дээр хууль хүн бүрийн өмнө тэгш эрхтэй үйлчилнэ гэж байдаг. Тэгвэл 2020 оны 5-р сараас хэрэгжиж эхэлсэн ерөнхийлөгчийн тухай үндсэн хуулийн нэмэлт дагавар заалт дээр 50 дээш насалсан хэн ч байсан Монгол улсын уугуул иргэнийг 6 жилээр зөвхөн 1 удаа ерөнхийлөгч байх эрхийг үндсэн хуулийн нэмэлт заалтаар хүн бүрт тэгш өгсөн хуулийн заалт орсон. Энэ заалт толгой хууль биш дагавар хууль болохоор бусад толгой хуулиуд давхар үйлчилнэ гэсэн утгатай. 2020 оны 5-р сараас Монголын иргэн хэн ч байсан 1 удаа ерөнхийлөгч болох эрх өгч байсан байх болно гэдэг утга орсон. Хэрэв сонгуулын ерөнхий хороо дээр ерөнхийлөгчид нэр дэвших гэж ирж байгаа хүний 1 ерөнхийлөгч байсан эсэхийг тоолох болно гэсэн үг юм. Манай гудамжны архичин Батаа АН-с ерөнхийлөгчид нэр дэвжих байвал бас тоологдоно. Нэг үгээр бол СЕХ дээр нэр ирсэн нэр дэвшигчийг энэ хүн хэдэн удаа ерөнхийлөгч байсан вэ гэдэг тооллого 2020 оны 5-р сараас хийгддэг болсон юм. 1 эрхээ эдэлсэн байна уу үгүй юу гэдгийг СЕХ тоолж үзнэ. Хэрэв 2 удаа, 1 удаа ерөнхийлөгч байсан бол аа та чинь 1 удаа байх эрхээ эдэлсэн байна гэгдэх болно. Монгол улсын эрэгтэй хүн бүр цэргийн алба 1 удаа хаах үүрэгтэй байдаг. Харин түйцүүлэх болон мөнгөн төлбөртэй хааж болдог байсныг 2020 оноос заавал биеэр 1 жилийн хугацаатай 1 удаа хаана гэсэн заалт орсон гэвэл цэргийн зарлан цэрэгт яваагүй хүмүүс ирэх болно. Өмнө цэрэгт биеэр явсан хүмүүст цэргийн зарлан ирэхгүй юм. Хэрэв өмнө цэрэгт явж байсан хүнд цэргийн зарлан ирвэл яагаад 1 удаа хаана гэсэн байтлаа 2 дахь удаа цэргийн зарлан ирж галзуурч байнаа гэж захын иргэн хүн бодох болно. 1 удаа гэдэг заалт ийм утгатай хуулийн өмнө эрх тэгш иргэн хүн зөвхөн 1 удаа гэж байгаа 2 удаа, 3 удаа гэж байхгүй юм. Дэлгүүр талх хүмүүст өгч байгаад талх дуусах гэж байгааг мэдээд 1 хүнд 1 талх өгнө гэвэл өмнө өгсөн хүмүүст дахиж талх нэмж өгөхгүй гэх мэт амьдралын ойлгомжтой заалтууд зөвхөн 1 удаа гэдэг утга дээр байгаа шүү. Ерөнхийлөгчийн тухай хууль анх батлагдаж байгаа хууль биш 30 жилийн настай хууль учраас өмнө ерөнхийлөгч байсан хүмүүст хамааралтай сая орсон нэмэлт заалт болсон зөвхөн нэмэлт өөрчлөлт учраас бид шинээр эхэлж байгаа биш зөвхөн засвар оруулсан гэж ойлгох хэрэгтэй учраас өмнөх 30 жилийн түүхийг хамруулаад хэрэгжих болно.
Хачин юм, Бямбацогт тэргүүтэй МАН Женкод дахин нэр дэвших эрхийг нь Баталгаатай болгох санал оруулаад түүнийг нь ЕТГ өөрөө унагаад, одоо болхоор худлаа мэдэн будлиад байдаг!!!! Женког ойрынх нь хүрээлэл зохион байгуулалттайгаар хорложээ!!! Үнэндээ бүх насаар нь, орвонгоор нь хийчлээ шүү дэ! Женкод хүний нөөц байхгүй, хулгайчын нөөц бий гэж Хүзүүгүй дээрэмчний үг биелэлээ оллоо!! Буурал Гансүх шүүгч нарыг авилга, дээрмийн хэрэгтээ ашигласан, гээд, Зика Энхболд энэ 2 найз нь Женкийн голыг самарчээ! Нөхөд биш ноход байжээ гэж үг байдаг билүү!
Ямар ч монгол хэл мэддэг хүн энэ өгүүлбэрийг уншаад Баттулга ерөнхийлөгчид нэр дэвшиж болно гэдгийг ойлгоно. Хэрвээ "зөвхөн нэг удаа" гэдгийн дараа таслал байсан бол харин Баттулга дэвшиж болохгүй. Таслал алга, Баттулга дэвшиж болно. Яг одоогоор 6 жилийн хугацаатайгаар ерөнхийлөгч хийсэн хүн Монголд байхгүй. Таслалд ямар их утга агуулагддагийг ойлгох хэрэгтэй. Ийм учраас манай Нямдорж сайд үүр шөнийн цагаар орон дотроо хуулийн төсөл дээр таслал нэмж, хасаж байсан. УХНА дуракаа, Нямдоржоороо ядахдаа монгол хэл заалгаач.
Наадах чинь дахин дэвших эрхгүй болчихсон үхсэн чинь цэг таслал хуцах нь шив дээ. Нэг цэгээс илүү бүтэн өгүүлбэрийн утга хаашаа алга болох юм. Тэнэг хүнээс бусад бүх хүн ойлгоод дуугүй болсон байна. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй юмаа.
Жонхуу өөр өөрийгөө хорлоод нэмэргүй болчихсон юм бишүү. Өөрөө хуулиа санаачлаад өөрөө хуулиа батлаад өөрөө хуулиа ойлгохгүй өөрийгөө өрөөл хөлөөрөө дэгээдэж унагав аа.
Ямар ч монгол хэл мэддэг хүн энэ өгүүлбэрийг уншаад Баттулга ерөнхийлөгчид нэр дэвшиж болно гэдгийг ойлгоно. Хэрвээ "зөвхөн нэг удаа" гэдгийн дараа таслал байсан бол харин Баттулга дэвшиж болохгүй. Таслал алга, Баттулга дэвшиж болно. Яг одоогоор 6 жилийн хугацаатайгаар ерөнхийлөгч хийсэн хүн Монголд байхгүй. Таслалд ямар их утга агуулагддагийг ойлгох хэрэгтэй. Ийм учраас манай Нямдорж сайд үүр шөнийн цагаар орон дотроо хуулийн төсөл дээр таслал нэмж, хасаж байсан. УХНА дуракаа, Нямдоржоороо ядахдаа монгол хэл заалгаач.
Видео бичлэгийг 5 удаа үзлээ!!! Парламент 200% Женког дэмжиж Ерөнхийлөгчийни Тамгын Газрын саналаар хуулийг баталсан бна. Их хурлаас шинэ Хуулиин хэрэгжилтийг 2921 он 7 сар болгое гэсэн Жёнзог хамгаалсан маш сайн хувилбар оруулаад Зика ЕТГ хүлээж аваагүй нь маааааааш хачин зүйл болсон бна. Тэгээд ЕТГ ын оруулснаар хуулийн хэрэгжилтийг 2021 рны 5 сар гээ баталсан нь Женког дахин нэр дэвших эрхийг нь хаасан эрх үүйн орчныг бүрдүүлсэн бна. Хуулийн ажлын хэсгийг ахалж бсан ЕТГ дарга ЗИКА Энхболд үүнийг гардан зохион байгуулсан нь эргэлзээгүй батлагдаж бна. Хачин юм, Бямбацогт тэргүүтэй МАН Женкод дахин нэр дэвших эрхийг нь Баталгаатай болгох санал оруулаад түүнийг нь ЕТГ өөрөө унагаад, одоо болхоор худлаа мэдэн будлиад байдаг!!!! Женког ойрынх нь хүрээлэл зохион байгуулалттайгаар хорложээ!!! Үнэндээ бүх насаар нь, орвонгоор нь хийчлээ шүү дэ! Женкод хүний нөөц байхгүй, хулгайчын нөөц бий гэж Хүзүүгүй дээрэмчний үг биелэлээ оллоо!! Буурал Гансүх, Зика Энхболд 2 найз нь Женкийн голыг сама
Ямар ч монгол хэл мэддэг хүн энэ өгүүлбэрийг уншаад Баттулга ерөнхийлөгчид нэр дэвшиж болно гэдгийг ойлгоно. Хэрвээ "зөвхөн нэг удаа" гэдгийн дараа таслал байсан бол харин Баттулга дэвшиж болохгүй. Таслал алга, Баттулга дэвшиж болно. Яг одоогоор 6 жилийн хугацаатайгаар ерөнхийлөгч хийсэн хүн Монголд байхгүй. Таслалд ямар их утга агуулагддагийг ойлгох хэрэгтэй. Ийм учраас манай Нямдорж сайд үүр шөнийн цагаар орон дотроо хуулийн төсөл дээр таслал нэмж, хасаж байсан. УХНА дуракаа, Нямдоржоороо ядахдаа монгол хэл заалгаач.
З.ЭНХБОЛД МАШ ЗӨВ САНАЛ ГӨРГАЖ ШИЙДҮҮЛСЭН БНА.Баттулга үнэхээр дахин нэр дэвшье гэж бодсон бол засуулах хугацаа маш их байсан төдийгүй хориг тавихгүй.Хууль уншдаггүй харгай.Нэгэнт асуудал өнгөрсөн.Ойлгомжтой.ҮХЦ р хэлэлцээд байх шаардлаггүй.Бүх бололцоогоо өөрөө алдсан бна.
Тийм байна. Женкод хүний нөөц үгүй ХУЛГАЙЧЫН нөөц байна гэдэг нь үнэн ажээ.
Ямар ч монгол хэл мэддэг хүн энэ өгүүлбэрийг уншаад Баттулга ерөнхийлөгчид нэр дэвшиж болно гэдгийг ойлгоно. Хэрвээ "зөвхөн нэг удаа" гэдгийн дараа таслал байсан бол харин Баттулга дэвшиж болохгүй. Таслал алга, Баттулга дэвшиж болно. Яг одоогоор 6 жилийн хугацаатайгаар ерөнхийлөгч хийсэн хүн Монголд байхгүй. Таслалд ямар их утга агуулагддагийг ойлгох хэрэгтэй. Ийм учраас манай Нямдорж сайд үүр шөнийн цагаар орон дотроо хуулийн төсөл дээр таслал нэмж, хасаж байсан. УХНА дуракаа, Нямдоржоороо ядахдаа монгол хэл заалгаач.
Сонгуулийн хороо зөвхөн 1 удаа 6 жилээр сонгогдох хүний материал авна.Гэтэл өмнө нь нэмнэ нь ерөнхийлөг хийсэн нөхөр очвол буцна.Хэрвээ бүртгээд маргаан гарна.Өмнөх бүх ерөнхийлөгчид дэвшихгүй нь ойлгомжтой юм бна.Хэрвээ дэвшиж болно гэсэн шийдвэр гарвал ҮХЦ явцгүй.Нэр дэвшүүлсэн нам ч хүнд байдалд орох юм бна.Энд гол нь хэн дэвших.дэвшихгүйдээ биш.Хууль хэрэгжүүлдэг л байх.ҮХЦ хууль хэрэгжүүлэхгүй бол монголд хуулийн хэрэгжилт яриад нэмэргүй.
Зика хорлонтой улс төрч гэдгээ дахин баталчихлаа. Ерөнхийлөгч маань итгэж байсан хүндээ мадлуулчихжээ. Олонхи одоогийн Е-дээ бас ч гэж хүлээцтэй, болгоомжтой, наантай цаантай хандаж байж. Үндсэн хууль буруу байна гэж Цэц үздэггүй л юм бол нэгэнт батлагдсан хуулийн тов тодорхой заалтыг Цэц баримтлах биз.
Маш олон эх орончдын амь насаар олдсон эрх чөлөөгөө ард бид тавиул улс төрчид болон 2 хөршөөсөө хамгаалах ёстой. Богд Намнансүрэн Ханддорж Цэрэнчимэд Бодоо Данзан Сүхбаатар г.м эх орончид бол Хүрэлсүх Сү Занданшатар г.м авилгажсан улс төрчидтэй харьцуулах юмгүй эх орны баатрууд. Одоогийнн МАН мафи тэднээс огт өөр гэмт бүлэглэл. Юун 100 жил. 1911 1921 оны үйлс хоорондоо уялдаатай явагдсан түүхэн үйлс
Зүгээр байсан хуулийг зүгээр байлгаж байхгүй хэт их шунлаас болж дээ өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг дээ.
Өчигдөр Гүнбилэг хуульч Улаан балаар орохдоо наадахыг чинь үг, үсэг, цэг, таслалаар нь тайлбарласан. Бүр Женко байтугай нь нэр дэвшиж болноо гээд. Хэрэггүй зүйл хийгээд л. Хамт нэр дэвшээд л шударга үзээчээ. Юунаасаа айгаад бгаа новшнууд вэ! Яаж үзээд Хүүк, МАН гарахгүй ээ. Монголчууд тэнэг бишээ. Балансыг нь бариулна. Хүүк цор ганцаараа л нэр дэвшдэггүй л юм бол.
Айсан хүн алга харин хүмүүс зайлуулахыг хүсэж байна хар муу ёртой хулгайчыг залаад дэмжсэн болгонд гай барцат тохиож улс орон сүйрч байна.
Зика Ерөнхийлөгчид нэр дэвшвэл гарах магадлалтай
169-д бичсэн хүн ямар ч мангар хүн ойлгохоор энгийн жишээ гарган тайлбарласан байна. ҮХЦ-ийн будлиу толгойнууд үүнийг уншаарай.Эднийг харахаар Үндсэн хуулийн манаач нар биш төр үймүүлэгчдийн эрх ашгийг хамгаалагч нар шиг харагдаад байдаг юм. Нөмрөг, малгай нь томдчихсон хүүхэлдэйнүүд шиг харагдана гээч.
үндсэн хуулийн цэц бол өмссөн хувцас бөгс илдгээрээ яг манжжууд мөн л дөө манжийг сэргээж монголыг хятад тайванд нэгтгэх сонирхол дэндүү шүү
Үндсэн хууль дээр яаж тусгасан тэр байдал Монгол улсын иргэн бүхэнд тэгш үйлчлэх ёстой. Монгол улсын иргэн бүрд 1 сая төгрөг олгоно гэж хууль гарсан бол зарим хүн 2 сая төгрөг илүү аваад байж болохгүй.
Маш олон эх орончдын амь насаар олдсон эрх чөлөөгөө ард бид тавиул улс төрчид болон 2 хөршөөсөө хамгаалах ёстой. Богд Намнансүрэн Ханддорж Цэрэнчимэд Бодоо Данзан Сүхбаатар г.м эх орончид бол Хүрэлсүх Сү Занданшатар г.м авилгажсан улс төрчидтэй харьцуулах юмгүй эх орны баатрууд. Одоогийнн МАН мафи тэднээс огт өөр гэмт бүлэглэл. Юун 100 жил. 1911 1921 оны үйлс хоорондоо уялдаатай явагдсан түүхэн үйлс
з.Энхболд даргыг нэр дэвшүүл Дууссан цэнэггүй батарейг хол хая
Зи дэвших гэж тийм заалт оруулсан болтой!
Ямар ч монгол хэл мэддэг хүн энэ өгүүлбэрийг уншаад Баттулга ерөнхийлөгчид нэр дэвшиж болно гэдгийг ойлгоно. Хэрвээ "зөвхөн нэг удаа" гэдгийн дараа таслал байсан бол харин Баттулга дэвшиж болохгүй. Таслал алга, Баттулга дэвшиж болно. Яг одоогоор 6 жилийн хугацаатайгаар ерөнхийлөгч хийсэн хүн Монголд байхгүй. Таслалд ямар их утга агуулагддагийг ойлгох хэрэгтэй. Ийм учраас манай Нямдорж сайд үүр шөнийн цагаар орон дотроо хуулийн төсөл дээр таслал нэмж, хасаж байсан. УХНА дуракаа, Нямдоржоороо ядахдаа монгол хэл заалгаач.
Гайхалтай. Хүмүүс энэ өгүүлбэрийг уншаад утгыг нь ойлгохгүй байна. Монголчууд өөрсдийн монгол хэлээр бичсэн өгүүлбэрийг уншаад ойлгохгүй байна гэдэг нь эсвэл санаатай баашилж байна_ эсвэл уулаасаа тэнэгдүү зан нь гарч ирж байна гэж үзэхээс өөр арга алга. "Зөвхөн нэг удаа" гэдгийн дараа таслал байвал ЖОНХУУ дэвшиж болохгүй. Таслал алга. ЖОНХУУ дэвших эрхтэй.
Эднийг буудан хороож устгах юмсан.