Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг өчигдөр орой мэдээлэл хийн, :“Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр маргаашаас (өнөөдрөөс) шатахууны үнэ өснө гэсэн мэдээлэл гарсан нь ташаа. Засгийн газраас өнгөрсөн хугацаанд шатахууны үнийг дэлхийн зах зээлийн үнэтэй уялдуулж, 530 төгрөгөөр хямдруулсан. Тиймээс шатахууны үнэ өсөхгүй гэдгийг хариуцлагатай мэдэгдэж байна” гэв.
Харин АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбая энэ тухай: “Шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдээс шатахууны үнэ өсгөх тухай албан тоотыг өнөөдөр (өчигдөр) УУХҮЯ, АМГТГ-т ирүүлсэн. Гэхдээ Монгол Улсад шатахууны үнэ өсөхгүй. Учир нь энэ оны гуравдугаар сард Засгийн газрын тогтоолоор Монгол Улсын А92-ын нөөцийг 30 мянган тонноор нэмэх болсон. Өмнө нь бол 2800 орчим тонны нөөцтэй байсныг 10 дахин нэмсэн гэсэн үг.
Өнгөрсөн оны 10 дугаар сараас дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өсөж байгаа. Өнөөдрийн байдлаар дэлхийн зах зээлд 72 ам.доллар байгаа. Өнгөрсөн онд Засгийн газрын шийдвэрийн дагуу А92 шатахууны үнийг 1830 төгрөгөөс 1320 төгрөг болгсон. Харин энэ оны тавдугаар сараас 1450 төгрөг болсон. Цар тахлын улмаас иргэн, аж ахуйн нэгжийн орлого буурсан. Тиймээс коронавирусний вакцинжуулалт насанд хүрсэн хүн амын 60-70 хувьд хүртэл шатахууны үнийг өсгөхгүй байх бодлого барьж байна” хэмээсэн юм.
Мөн Засгийн газар 7 сарын 1-нээс цар тахалтай холбоотойгоор иргэд аж ахуйн нэгжүүдэд үзүүлж байгаа зарим хөнгөлөлт, халамжийг зогсоох мэдээлэл явж байгаад Засгийн Газрын Хэвлэл Мэдээлэлтэй Харилцах Газрын Дарга Ц.Ганзориг тайлбар хийв.
Тодруулбал тэрээр: “Энэ асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулаад байгаа У.Хүрэлсүхтэй өнөөдөр утсаар ярьсан. Цар тахлын үед дээрх халамжийг үргэлжлүүлэх эсэхийг ҮАБЗ-ийн эхний хурлаар хэлэлцэнэ” гэсэн юм.
Сэтгэгдэл0
Олон түмэн ард нь онцын их ээ хайртай байна аа - олны мангалай Хүрэлсүх нь онцгой их хүчитэй байна аа ...
Монгол улсын ЗГ гадаадаас долларын зээлийг олон зуун саяаар нь аваад халамжыг үргэлжлүүлсээр... Гадаадаас авсан олон сая долларын зээлээр хүүхдийн мөнгө өгч байгааг иргэд мэдэж байгаа биз дээ. Ирээдүйгээсээ зээлж өр тавьж идсээр байгаад Эх оронгүй болох вий дээ.
192.82.75.151 Оросын гөлөг Женкогийн ажилсаг буриадууд Хүрэлсүхийн ард залхуу тэнэг нүүдэлчин үхэрнүүд л байгаа гэж андуураад байна. Монголчууд ч эвгүй шүү дээ.
Тангаргаа өргөөгүй байхад нь шинэ дарангуйлагч төрүүлчихийн байна л даа,энэ МАН,бүх эрх нь ЕС- д байхад яахаараа ҮАБЗ гэсэн зөвлөмж гаргадаг хаяг руу явна вэ? МАН,Хүүк нарын амлалт худлаа болоод явчлаа даа,пяхлуу гэж. Одоо бүх асуудлыг ҮАБЗ гэсэн хаяг руу чихдэг. Тэнд Хүүк гэсэн диктатор тэг ингэ гэдэг тушаал ( уул нь зөвлөмж) өгдөг тэрийг нь УИХ батламжилж,ЗГ гүйцэтгэдэг болох нь л дээ. МАН ч эрт хумсаа гаргалаа даа. Наамбарваантай нэгддэг ч учиртай байж. Хүүкийн эхний гадаад айлчлал хойд хөрш,Путинд бараалхах боолно гээд хэлчихэд нэг их зөрөхгүй болуу,харж л байя
Халамжаа зогсоое, хумуус ажил хийхгуй амьдарч улам залхуу болж байнааааа!!!
Тэгвэл ургэжлуулэх юм бн харин ЭЗасаг нь дийлэх боловуу яадаг бол
Хүүхдийн мөнгийг өмнөх үе үемйн Засгийн газар шийддэг байсан,одоо ҮАБЗ
Хүүхдийн мөнгө, цахилгааны төлбөр үргэлжлүүлэх шаардлагггүй. Харин банкны зээлийг царцаасан хэвээр байлгасан нь дээр байх. Эдийн засаг хэвийн болоогүй байна шүү дээ. Ер нь банкууд зээлийн хүүгээ буулгавал таарна. Манайд банкинд зээлгүй өрх бараг л алга бх шиг бн даа.
Унэн шуу!!! Бугд ортэй байнааа!!!!
ЗГ асуудлаа шийдэж чадахгүй, 76 гишүүн ямар ч эрх мэдэлгүй мануухай болчихсон юм уу! Монгол улс чин Парламентын засаглалтай биш билүү! Дахиад л ҮАБЗ гээд хэнтийн 2 нөхөр бүх асуудлыг шийдэх үү!
Ишшшш зайлуул хүүрийнсүгийн утсан хүүхэлдэй гэдэг нь ингээд харагдаад байдын энэ хүүхэд.. хүүрийнсүг гэдэг ерөнхийлөгчийн засаглалтай болжээ. Одоо баялагийнхаа мөнгийг авяаа ер өөө!
КОВИДЫН ХАЛДВАРЫН ТАРХАЛТ ИРГЭДИЙН ХӨЛ ХӨДӨЛГӨӨНТЭЙ ХОЛБООТОЙ ЮМ. ТИЙМЭЭС ИРГЭД НАЙЗ НӨХӨДТЭЙГӨӨ УУЛЗАЛДАХ, НАЙЗ НӨХӨДТЭЙГЭЭ НИЙЛЖ РЕСТОРАН БААР КАРАОКЕ ҮЗВЭР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР ОЧИХ, НАЙЗ НӨХӨДТЭЙГЭЭ БӨӨНӨӨРӨӨ АМАРЧ ЗУГААЛАХ, ОЛОН ХҮН ЦУГЛАРСАН ОЧИХ, ЗЭРГЭЭС ТАТГАЛЗАХ ХЭРЭГТЭЙ.
ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ ГЭХЭЭР НЬ Л СОНГОСОН ШҮҮ. БИТГИЙ МОЛИГОДЧИХООРОЙ. БАЯЛГИЙН ОРЛОГО БОЛ АДР ТҮМНИЙ ХҮРТЭХ ЁСТОЙ ХӨРӨНГӨ ГЭЖ ТУНХАГЛААД БАЙСАН БОЛОХООР НЬ СОНГОСОН. БӨГСӨӨ ХАРУУЛЖ БОЛОХГҮЙ ШҮҮ.
горьдсон чинь голондоо гозойдог чинь цавиндаа
Halamj havtgairch bolohgui.
Нарийн яривал энэ хүндхэн үед ерөнхийлөгч Баттулга л хүүхдийн мөнгийг нэмэгдүүлж, ахмадуудад 1 сая₮ олгох санаачилга гарган хэрэгжүүлсэн шүү. Бас төмөр замын бүтээн байгуулалтын томоохон ажлыг явуулсан. МАН бол өөрсдийгөө л бордож сонгуульд ялж өөрсдөө л тансаглахаар улайрсан. Одоо энэ улс орон чинь цар тахлын аюул үргэлжилсээр байгаа нь иргэдийн амьжиргааг улам бүр туйлдуулсар бна. Өвчинд ахмадууд ихээр нэрвэгдэж бна. Авдаг тэтгэвэр нь зарим үед эмийн мөнгөнд дуусч бна. Соц.бүтээн байгуулалтанд гар бие оролцсон 60-70-аад оны ахмадуудын тэтгэвэр үнэндээ амьдрал хүрэлцдэггүй нь үнэн. Өнөөгийн 70-80 настнууд соц-ын үед юун шагнал манатай. Хоёр идэхгүй хоосон хонолгүйхэн шиг л зүтгэцгээж байж дээ.
Нам нам намдаан саналаа өгнө гэж дандаа далчиганадаг ахмадуудад хохь нь гэж хэлье.Тийм л сүрхий юм бол нам нь нэг удаагийн 100.000-гаар хуурч байхаар сар бүр авдаг тэтгэврийг нь 100.000 төгрөгөөр нэмчихгүй. Намынхаа 100 жилийн ойн паалантай төмөр, дагуулж ирсэн 7 кг махны мөнгөөр саналаа худалдсан тэд өөрсдөө буруутай.
Юун үргэлжлүүлэх ..?? , үүргээ гүйцэтгэчихсэн ...
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2.223.746.107.44 төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Муу лалар өөрөө бөөрөө өгөөд үхээрэй
ЗГ ын ажилыг ингээд хүрэлсүх удирдаад явах хэрэг үү
Бүх эрх мэдлийг Ерөнхий сайдад өгсөн бус уу
УХНА дурак энэ халамжуудыг зогсоохгүй гэж попрох вий дээ? Эвгүй гар шүү. Тархины тураалт бэртэгчин монголчуудын агуу удирдагч шүү.
Ноднин намаа ялуулахын тулд энэ жил өөрөө ялахын тулд ядуу улс орныхоо зүдүү ард түмнийхээ өлөн хоосон ходоодоор тоглож мөрөөрөө ажлаа хийж яваа олон зуун мянган том жижиг дунд бизнес эрхлэгчдийн Тамирын мөсийг долоохоос наахнууо байж олсон мөнгөнөөс төрийн хуулиар далайлгаж авсан татварын мөнгөөр тоглосон.Залхуу алцгар авгай нар, арчаагүй архичин харцуулаа л харж үзэх юм.Ажил хийлгэ л дээ.
Хүүхдийн мөнгийг хэвээр үлдээгээд бусад бүх халамжийг зогсоох хэрэгтэй шүү! Байрны мөнгөө тушаа, ус , цахилгаан, дулааны мөнгөө төлье! Эх орноо бодоцгооё доо!!!
Зов шууу!!!! Халамжийн монгийг зогсоохыг шаардаж байна!
Хүүхдийн мөнгийг амьдарлын боломжоор нь судалж өх хэрэгтэй ,бүгдэд хавтгайолгож болохгүй,Хөгжлийн бэрхшээлтэ,өвчтэй ажил хийх боломжгүй,өрх толгойлсоэн ээж аав,өнчин ,хагас өнчин хүүхэхдэд олгоод бусдыг нь хасаач дээ.Ажил хийх хүн олдохоо болиллоо шүү дээ.Хүүхдийн мөнгөө хадгаламжинд хийдэг бүх хүнийг хасах хэрэгтэй.
Аюулгуйн зовлолийг Женко аймаар дарамталдаг байгууллага болгосон,татан буулгах хэрэгтэй
монголын нөгөө идэж уудаг нөхдүүд цөөрч байгаа болохоор санхүү сайжирч байх естой.
Ялгавартай өгөх хэрэгтэй төрөөс хулгай хийж баяжсан ллруудад дургүй байхад нь өгөх шаардлагагүй.
Өчнөөн мөнгө сонгуульд үрж олигтой вакцинч авахгүй харамлачаад хүүхдийн мөнгө хөнгөлөлт хэвээр үлдээх хэрэгтэй. ядарсан хоол унд муу хүүхдүүдийн хөгшчүүлийн дархлаа муудаад өчнөөн хүн корона тусч үхэж цөөрч байна. 300 мянгын тэтгэвэртэй хөгшчүүл 100 мянгын тэтгэмжтэй хүүхдүүдэд наад мөнгө чинь өдрийн ганц бантанд ч бараг хүрэхгүй мөнгө шд үхрийн мах кг нь 18000 хонь 13500 бн тэгээд бодоод үз хүнс хоолны үнэ нэмчээд бн!!!! өндөр цалин ардаа их хөрөнгө мөнгөтэй дарга нар ямар ойлгох биш бантан лавшаа иддэггүй биз.
Энэ хүнд үед цахилгаан дулааны хөнгөлөлтийг үргэлжлүүлвэл сайн бнаа. Эрдэнэтийн зэсийн үнийн өсөлтийн зөрүүнээс гарсан ашгаа төр засаг мэдэж ард иргэдээ дэмжиж бгаа шүү дээ.