УИХ-ын 2020 оны сонгуулийн дараа парламентад хоёр дахь удаагаа сонгогдсон Дашдондогийн Ганбат УИХ дахь АН-ын бүлгийн даргаар сонгогдов. УИХ-д 11 суудалтай сөрөг хүчний хувьд нэн хариуцлагатай уг албанд томилогдоход тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар гэх мэт Баянхонгорчуудынх нь дэмжлэг чухал нөлөө үзүүлсэн гэдэг.
Д.Ганбат эхэндээ эргэлзээгүй "Женко"-гийн л хүн байв. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас завсарлага авах эрхтэй бүлгийн даргын хувьд үг хэлэх, үйлдэл хийх нь гагцхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх ашигт л үйлчилж байлаа гэхэд хэтрүүлсэн болохгүй ээ. Гэвч Үндсэн Хуулийн Цэцийн шийдвэр, түүнд үндэслэсэн УИХ-ын тогтоол, хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй болов. Яг энэ үетэй зэрэгцэн АН ч хоёр хуваагдав. Энэ эгзэгтэй цаг үед УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат элдэв сэтгэл хөдлөл, фанатизмд авталгүй цагийн аяс хэрхэн эргэхийг ажиглах болсон бололтой байдаг.
Эргэн сануулахад тэрээр О.Цогтгэрэл даргатай АН, С.Эрдэнэ даргатай АН-ын явуулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвшигчийг тодруулах сунгаан хоёуланд нь зэрэг материалаа өгч, нэрээ дэвшүүлж байлаа.
О.Цогтгэрэл даргатай АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвшигч Н.Алтанхуягийг нэр дэвшүүлэхийн төлөө Төв талбай дээр суулт хийж байсан атлаа С.Эрдэнэ Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэхээ авах үед нь цэцэгтэй тосч, үг хэлж байх жишээний.
Түүний энэ хоёр үзүүртэй зүү мэт давхар тоглолтыг ажигласан О.Цогтгэрэлийн талынхан УИХ дахь АН-ын бүлгийн даргаас огцруулах асуудлыг хөндөж эхлэхтэй зэрэгцэн Д.Ганбат харин Н.Алтанхуяг, С.Ганбаатар, Ж.Ганнибал, Ц.Туваан, Ж.Батсуурь нарыг намын бүлгээс хөөх шийдвэрийг урьтаад гаргачихсан юм. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Ганнибалыг УИХ дахь АН-ын бүлгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон шийдвэрийг УИХ-ын дарга хүлээж аваагүй тул О.Цогтгэрэлийн талынхан ядаж бүлгээ тараачихгүй байхын тулд Д.Ганбатаар оролдохоо больсон аж. 11-р сарын 6-нд болсон АН-ын Онц Их Хуралд Д.Ганбат ирж, оролцон: "Би ийм эв нэгдэлтэй АН-ын УИХ дахь бүлгийн дарга байгаадаа баяртай байна" хэмээн үг хэлж байв.
Гэвч хэдхэн хоногийн дараа УИХ-ын байнгын хорооны хуралдаанд үг хэлэх үеэрээ АН-ын онц их хурлыг шүүмжилж, үг хэлсэн юм. Мөн өчигдөр тэрээр С.Эрдэнийн талд эргэлт буцалтгүй орж, АН-ын тэргүүн дэд дарга боллоо.
Эргэж буцсан, эргэж буцсан гэхэд арай ч ийм байж болмооргүй. Энэ бүхний цаана юу болоод байна вэ?
Хариулт нь их энгийн. Х.Баттулгын бүрэн эрх дуусахтай зэрэгцэн, хэсэг зуур "төвийг сахигч" болоод байсан Д.Ганбат шинэ "удирдагч"-тай болжээ. Энэ шинэ "удирдагч" нь түүнд УИХ дахь АН-ын бүлгийн даргаар үргэлжлүүлэн ажиллах боломжийг олгох эрх мэдэлтэйн сацуу мөн түүнийг АН-ыг эргэлт буцалтгүй хоёр хувааж буй С.Эрдэнийн талд оруулах сонирхолтой.
Шуудхан хэлвэл өнөөгийн эрх баригчид гэдэг нь тодорхой. Өөрөөр хэлбэл Д.Ганбатыг гарцаагүй эрх баригчдын нэг нь л удирдаж байгаа нь илт болж байна.
М.Гал
Сэтгэгдэл0
ёстой ойлгомжгүй, 2 толгойтой, хувирсан нүүртэй, хогийн лалар байна даа
Энэ хоёр псда толгой нүүрний хэлбэр дүрс нь яачихсан юм бэ? Хачин дөрвөлжин гахай шиг.
ЗӨВ ЗАМААРАА ЯВЖ БАЙНА.ХУЛХИ НАМД ОРСОНГҮЙ.ЕР НЬ ГАНБАТ ИХ ЗӨВ ХҮН.
Үнэн
taarsan yumnuud zailtsgaa
Ганбат аа АН - ыг сөнөн дарах ажилд чинь амжилт хүсье
БИТОН Ганбатаар намаа удирдуулараар нэр хүнд улам унана.Ганбат гуай.Намын нэр хүндийг унагаград ихээхэн. Үүрэгтэй байлаа.
40 ын бидон юм чинь хоёр тиишээгээ өнхрөнө нааш цааш өнхрөсөөр байгаад нэг газраа тууштай тогтвол сайн байна !
Hoer nvvrtei hvn. Hoer hatsar ni l tus tusdaa neg neg nvvr yumaa !
Итгэж болохгүй нөхөр харагдаад байгаа юм.
Давхар дээлтэй сайд байх естой гээд Цэцэд гомдол гаргаад л ...
Ganbat gedeg luivarchin urvagch erh medel munguniu tuluu tolgoigoo uguhuus ch bucahgyi urvagch .iim amitad odoo ardchillaas urvaj ynen nyyr ne ilerch baina.mudhun yilee yzej taarna.
Урвагч урвагчаараа л дуусдаг
Цэцэгний оронд бидон бэлэглэхгүй дээ
Ямагт талцал, тэмцэл, улс төрийн тоглоом болж байх юм. АН маань ч хоёр хуваагдаад, хэзээ ч нийлэхгүй нь ойлгомжтой болчихлоо. Нөгөө л улс төрчдийн сөрөг тоглолт үргэлжилсээр байна. Одоо нэрээ өөрчлөөд, бүрмөсөн салаад хоёр өөр нам болж, мөр мөрөа хөөхөөс ондоо арга байхгүй. Тэдний хооронд эвлэршгүй зөрчил, тэмцэл бий болжээ.
муу дүлзэн үхвэл таарна
битонд чихээд ийм болчихсон юм
ган бат чи наад бахыгаа дагасан цагт яав ч өөдлөхгүй.чиний мөхөл эхлэв
их хурлын гишүүн болох байхын тулд яахаас ч буцахгүй байх хэрэгтэй
Үеэ өнгөрөөж байгаа капитализмын гол толгойлогч АНУ-н удирдагчид хий юм хараад нилээд удаж байгаатай ( ханиад хүрсэн ч ОХУ-г буруутгадаг ) адил сэтгэлгээтэй болжээ дээ манай зарим хүмүүс
Ганбитаан гуай галзуурч байна до
АН-ыг Д.Ганбат аваад явж чадна.Жинхэнэ улс төрч хүн. Шударга,МАН-ыг ганц айлгадаг хүн шүү дээ.
Ганбитон гэнэ үү хаха хи хи
AN bol nam bish, khulgain uur
Өөрсдийгөө сөрөг хүчин гэж байгаа ч үнэндээ бол монголын ард түмэнд дүр эсгэсэн хуурамч ардчилсан гамингуудын хорлон сүйтгэгч жорлон огт хэрэгүй болсон. Одоо сөрөг хүчний үүргийг гэрийн буг болсон ажилгүй хүн хогнууд буюу сошиалын шуламнууд амжилттай гүйцэтгэж байна. Цаашид Ан гэхчлэн утга учиргүй хулгайчууд бидэнд хэрэггүй.Дүр эсгэсэн хуурамч ардчилсан гамингийн өмхий жорлон Ан үтэр түргэн үнсэн чандруу болж дөтийн замаар ор мөргүй тонилох болтугай.
Ийм 2 үзүүртэй, махан толгой АН-д ямар хэрэгтэй юм. Дараагийн сонгуульд гарахгүй нь ойлгомжтой. Ямарч мэдлэггүй махан толгой.
Хүний хувь заяа гэж… Энэ хоёр хүнэнцэр яг бие биеэ олоод нөхөрлчих юм.Ийм бузруудыг хорвоо даагаад улам өнгөлөөд явуулаад байх юм даа.
Ноён урваач нохой шарваач ... гэдэг үгийн хэнд зориулж гаргасан юм болдоо.
Bah Erdene AN sonoochihood alban tushaalaasaa salj chadahgyi ogch chadahgyi hetsyy yum be Ulam byr hench bish bolno ad yzegdene sh dee Zailaachee
zailuul bidon ch ugui boloh vii dee huurhii
Энэ Ганбат ер нь хэдэн үзүүртэй зүү вэ? Ийм хүнийг утсан хүүхэлдэй болгох хэнд хэрэгтэй байна аа. Энэ АН гэдэг чинь ёстой гурил ч биш жанхуй ч биш, ер нь юу ч биш болжээ. Эхдэнэ гуай та нэг үг хэлээ ч энэ ард түмэн чинь аргаа барж байна.
Энэ амитаны нэр нь яалтчгүй томдчоод бн. Энэ цаг мөчөөс эхлэн Өөрийнх нь нэрийг Шаварбат, өргөмж нэрийг нь ??? ард олоноороо хэлэлцвэл буруугүй мэт.