Хүн бол ердөө л биологийн нэгэн зүйлийн амьтан. Бусад амьтнаас ялгаатай нь оюун ухаантай. Гарал үүслээ, өнөөдрийн байдлаа, тэрчлэн цаашдын амьдралаа ойлгох чадвар ганцхүү хүмүүст л байдаг. Нэг гайхалтай нь хүмүүс оюун ухаантай болохоор тэдэнд худал мэдлэг, буруу мэдээлэл өгсөөр байгаад тэднийг унатал, дустал нь төөрөлдүүлж болдог. Товчилж, дүрсэлж хэлэх аваас хүмүүсийг араатан болгож болно, махчин, цусанд шунагч, засрашгүй гэмт хэрэгтэн, дайны хэнээтэн, алан хядагч, аав ээжээ хөнөөгч, хязгааргүй шуналтан, бүр хүн дүрстэй бирд болгож ч болно. Хүнийг ингэж үзэшгүй муухай амьтан болгож хувиргахад ашиглагддаг гол хүчин зүйл бол түүний оюун ухаан, ухамсар юм. Улаан цайм үнэнийг хэлэх аваас аль ч тивийн хүмүүс наад зах нь л 5000 жил элдвээр төөрөлдсөөр өнөөдөртэй золгожээ. Гэхдээ энэ урт хугацаанд төөрөгдлөө судлах зүйл болгоод шинжлэх, дахин давтан нягтлах ажил бараг хийсэнгүй. Бүхэл тивээрээ, бүс нутгуудаараа, эзэнт гүрнээрээ, үндэстэн даяараа төөрөлдөж харамсмаар томоор хохирч байсан тохиолдол тун олон буй. Өнөөдөр ч хохирсоор...
Хүмүүсийн ноцтой, том төөрөгдөл бүхэн дайн, самуун, аллага хядлаганд хүргэж байлаа. Хүмүүс биологийн амьтан, биологийн хувьслын бүтээгдэхүүн болохынхaa хувьд төөрөлдөх боломжгүй юм. Тэд гэнэтхэн төөрөлдөөд иддэггүй зүйлүүдийг идээд эхлэхгүй, аль нэгэн амьтны сүрэгтэй нийлээд явчихгүй нь тодорхой. Хүмүүс нь оюун ухаан, нийгэм ухамсрын шалтгаан, үндэстэйгээр л төөрөлддөг. Худлаа үзэл онол, харгис үзэл санаа, дутуу, өрөөсгөл боловсрогдсон элдэв-измүүд, хэт бүдүүлгээсээ эхлээд хэт зальжинаар боловсрогдсон шашинуудын балгаар л хүмүүс төөрөлдөж байв. Дайн байлдаан, аллага хядлага зөвхөн хүмүүсийн хооронд л явагддаг. Оюун ухаан, ухамсаргүй амьтад хэзээ ч хоорондоо дайтаж байсангүй. Хэдэн мянган жилийн туршид идэшээ булаацалдаж ирсэн хэдий ч арслангууд олон зуугаараа нэгдэж нийлээд цөөвөр чононы сүрэгтэй хэдэн сар, жилээр үргэлжилсэн дайн, хядлага хийж байгаагүй билээ. Буруу, өрөөсгөл, харгис, дайнч үзэл санаа эздээ хөнөөж ирсэн түүх тив бүхэнд буй. Цаашид ч ийм үр дагавар олон гарах төлөвтэй. Европ дахинд ийм үйл явц дахин давтан гарсаар л байна...
Хэнд ч гэсэн үнэн юм шиг, зөв юм шиг, цагаа олсон юм шиг санагддаг үзэл санаа, онол, суртал гэж байнаа! Аль нэгэн хүчирхэг төр, улс мөнхүү үзэл санааг олон түмэнд элдвээр сурталчилж бүх нийтийн дээдэлдэг, баримталдаг үзэл суртал болгож хувиргах аваас тэр нь материаллаг хүчний шинжийг олдог ажээ. Ингээд л уг материаллаг хүчийг (хүмүүсийг) ашиглаад бурангуй төр засгууд хэргээ бүтээх, зорилгодоо хүрэх гэж том том дайныг өдөөж иржээ.
“Бурхадаас сонгон авсан, тэнгэрээс тэтгэгддэг, энэ дэлхийн эзэн, ноён болох ёстой үндэстэн, ард түмэн бол бид мөн” гэж өөрсдийгөө дөвийлгөн зарлаад л тэд бусад улс орон, ард түмнийг боолчлох гэж оролддог.
Ийм үзэгдэл, үйл явц олон бүс нутагт гарсан болохыг дэлхий дахины түүх гэрчилдэг. Энэ бол үндсэндээ таньж мэдэгдсэн заль мэх, төөрөгдөл хэдий ч тухайн цаг үеийн нөхцөл, байдлаас шалтгаалаад хэдэн ч удаа давтагдаж болох нигууртай. Хүн төрөлхтөн сэрж, сэхээрээд “түүхэн их төөрөгдлүүдээ” судалж сургамж авах нь одоо нэгэнт тулгамдсан хэрэгцээ, цаг үеийн чухал асуудал болчихоод байна. Хүмүүсийн төөрөгдөл нэг бүр нь яалт ч үгүй тэдний оюун санааны амьдрал, ухамсар, мэдлэг, мэдээлэлтэй нь холбоотой байжээ. Хүмүүсийн сэтгэл санаа, ухамсарт айх, түгших, сүсэглэх, бишрэх, шүтэх, залбирах, хонзогнох элементүүд төрмөл шинж, инстинкт байдлаар оршдог нь мөнхийн үзэгдэл. Энэхүү төрмөл шинж, түгээмэл үзэгдлүүдэд дөрөөлөн анхны төөрөгдлүүд буй болжээ. Хүмүүсийн сэтгэл зүйн эмзэг талууд ( гуниг, хүлээлт, нас барагсдаа санагалзах, аюулаас болгоомжлох гэх мэт), лусын хорлол, сүнс, далдын хүчний нөлөө, ивээл мэтийг ашиглан ид шидтэн мэтээр авирлагчид анх буй болсон нь бөө, удган нар юм. Бөө шүтлэг аль ч тивийн, аль ч улс оронд байжээ. Энэ бол нэгэн түгээмэл төөрөгдөл мөн болно. Дараа дараачийн төөрөгдлүүдийн дийлэнх олонхи нь шашинууд, тэдгээрийн урсгалуудтай холбоотой. Одоогоос гурван мянган жилийн өмнө гэхэд л эртний олон оронд ( Египет, Энэтхэг гэх мэт) элдэв шашин байжээ. Том шашин бүр, шашины урсгалууд бүх хоорондоо тэмцэлдэж эхэлсэн нь байдлыг бүр ч ихээр хүндрүүлжээ. Шашин нэг бүр том төөрөгдөл байсан нь нотлогдчихлоо шүү дээ! Нэр, нөлөөгөө өргөтгөх, өндөрсгөх гэж, дан ганцаар ноёрхох гэж шашин бүхэн цаг цагтаа “ариун дайн зарлаж, буруу номтныг” хядаж, хөнөөж байжээ. Христос шашинтны загалмайтны дайн, Лалын шашинтны ариун дайн, бурханы шашинтны Шамбалын дайны талаарх хийрхэл, түрэмгийлэл бол үнэхээрийн том төөрөгдөл юм.
Аль нэгэн-изм, том үзэл суртлыг хүмүүст тулган хүлээлгэж тархийг нь угаагаад, улмаар тэр хүмүүсээ хүн төрөлхтний үлдэх хэсгийн эсрэг турхиран тэмцэлдүүлэх нь маш том гэмт хэрэг болно. Жишээ нь Сионы мэргэдийн протоколуудын үзэл санаа, фашист, нацист үзэл санаагаар бүхэл бүтэн үндэстэн, ард түмнийг хордуулаад хөршүүд рүү нь турхиран том дайн дэгдээх нь 21-р зуунд байж боломгүй ялт үйлдэл юм.
Ардчиллын лоозон, далбаан дор дүр эсгэсэн хуурамчлал, анархизм, хөл толгойгүй байдлыг буй болгоод тухайн ард түмэн, улс орныг мөлжих, эдийн засгийн алуурчдыг буй болгох, тухайн орны үндэсний уламжлалт соёлыг устгах, шинэ колончлолын аль нэгэн хэлбэрийг тогтоох, милитаризм ба террорыг өөгшүүлэн дэвэргэх мэт нь угтаа бол мөн л том төөрөгдлийн илрэл, үр дагавар мөн болно.
20-р зууны түүхээс үзэхүл “Ардчиллын замаар ороод” гэх тодотголтойгоор сүйрсэн улс орон цөөнгүй буй. Дүр эсгэсэн ардчилагчид, булхай луйвраар баяжсан олигархиуд, тив дамнасан эдийн засгийн алуурчдын хар мөр Африк, Азийн олон оронд ядуурал, самуурлыг л ардаа үлдээжээ. АНУ-ыг ардчиллын үлгэр жишээ болох ганц орон гэх нь бий. Гэхдээ яг үнэндээ бол энэ орны хүн амны багагүй хэсэг нь “Ардчиллын ачаар” ядуурч, самуурч, бүр хүн төрхөө алдаад байна. Баян ба ядуугийн хамгийн дээд туйлшрал болсон энэ орон Ковид-19-ийн үед тараа таниуллаа. Миний энэ үгэнд итгэхгүй байгаа бол "Ковид-19 ба АНУ” гэсэн баримтат киног үзээрэй. Ардчилал хөгжихлөөрөө иймэрдүү үр дүнд хүргэдэг нь гарцаагүй аваас түүнээс аль болохоор эрт татгалзсан нь дээр ажээ. Бид ямар замыг сонгож аваад, хэнийг дууриаж байгаагаа эргэж сайн нягтлах хэрэгтэй байна. Татгалзах, түтгэлзэх, харзнах, судлах, ажиглаж оролцох, авах гээхийн ид шидийг үзэх, Монголчлох, өөрийн хөрсөн дээр буулгаж засварлаж авах, үндэснийхээ онцлогт тохируулж өөрчлөх гэхчилэн тун ч олон арга, хандлага бий шүү дээ... Намайг занаж зүхэхээсээ өмнө сайн, тун сайн бодоцгоогоорой!
Ардчилах, либеральчлах үзэл санаа жинхэнэ зөв утга, үнэн нүүр царайгаараа хэрэгжих аваас жирийн хүмүүс, ард олонд хөгжил, дэвшлийг авч ирдэг нь үнэн боловч яг ийм жишээ, баримт хангалттай хэмжээнд олон байж чадахгүй байна. Зарим оронд ардчилал нь эсрэг дүрдээ хувилж улс орныг баллаж, сүйрүүлж, байсан түвшнээс нь хэд дахин доройтуулж ч байжээ. Ардчилал, либеральчлалын далбаан дор нацистууд, фашистууд мэтийн атгаг, хорон санаатнууд нуугдаад бусад олон угсаатан, негрүүд, дорд заяатан гэгдсэн ард түмнүүдийг ялгаварлан устгахыг оролдсон жишээ, баримт ч буй. Иймээс ардчиллын уриа, лоозонг баг болгон өмссөн хууран мэхлэгчдээс, алан хядагчдаас, дэлхийн 1 болон 2-р дайны хонзогногчдоос, таван тив, дөрвөн далайг ганцаараа эзэгнэн захирахыг хүсэгчдээс дэлхий даяараа, бултаараа болгоомжилж, сэрэмжилж, нэгдэж нийлэн тайван аргаар тэмцэх хэрэгтэй байна. Дэлхий маань олон төвтэй, ард түмэн бүхэн олон ивээгчидтэй, улсууд хоорондын харилцаа шударга, ил тод, харилцан ашигтай, найрсаг, хүмүүнлэг байх ёстой. Угсаатан, үндэстэн бүхэн өөр өөрийнхөөрөө аж төрөх, хэл соёлоо дээдлэх, өвөрмөц байдлаа хадгалах, тусгаар тогтнолоо хамгаалах, үндэсний баялагдаа эзэн байхын зэрэгцээ бусад улс, үндэстний яг ийм эрхийг хүндэлдэг, хүлээн зөвшөөрдөг байх ёстой. Энх тайвнаар, эрх тэгш, найрсгаар зэрэгцэн орших, хэн хэндээ ашигтайгаар чөлөөтэй харилцах, аливаа түрэмгийллээс бүрэн татгалзах нь энэ цаг үеийн үндсэн зарчим, зөв шударга ёс билээ.
Шинэчлэгдсэн, зүсээ хувиргасан, улам бүр харгис, хэрцгий болсон фашист, нацист үзэл санаа 21-р зууны төөрөгдөл болж хүн төрөлхтөнг сүйрэлрүү, дэлхийн 3-р дайнруу, цөмийн аюул руу хөтлөх учиргүй!
Өмнө дурьдсан аюулыг зайлуулж, сэрэмжилж байхад НҮБ онцгой үүрэг гүйцэтгэх ёстой. Хэрэв НҮБ аль нэгэн хүчирхэг улс, аль нэгэн хүчирхэг бүлэглэлийн нөлөөнд автаад “хаяанд ирчихээд байгаа дэлхийн дайн, цөмийн сүйрлийн аюулд хайхрамжгүй, хариуцлагагүй хандах” аваас НҮБ-ын эс үйлдлийн балгаар нийт хүн төрөлхтөнд сүйрэл, мөхөл ч ирж болно. НҮБ-ыг чухам хэн удирдаж байгаагаас түүний үйл ажиллагааны чанар, үр дүн ихэд хамаардаг нь өнгөрсөн түүхээс тодорхой байна. Энэ байгууллага хэнээс ч, юунаас ч хараат бишээр, зөвхөн дүрмэндээ л захирагдаж ил тод, шуурхай, шударгаар ажиллах ёстой. НҮБ хүн төрөлхтөнг хамгаалах ёстой. Байгаа бүхнийг ганцаар эзэгнэх, хаана ч болов зоргоороо байх, элдэв шалтгаар бусад улс, үндэстэнг гадуурхах, үзэн ядах, устгах бурангуй сурталд автагдаад, тэр бүхнээ хэрэгжүүлэх гэж оролдох, үүний тулд цэрэг зэвсгийн, эдийн засгийн, мэдээлэл-сурталчилгааны, хими-биологийн зэрэг олон талтай дайныг өдөөх, өөгшүүлэн дэмжих үзэгдэл хавтгайрч болзошгүй байна. Дэлхийн нөөц, баялаг ямар ч тооцоо, зохицуулалтгүйгээр дуусч, шавхагдаж байгаа, дэлхийн хүн ам ямар ч төлөвлөлтгүйгээр өсөж, олширч байгаа, аливаа зөрчил, тэмцлийг дайн хийж шийдвэрлэх оролдлого дэлхийн олон бүс нутагт гарсаар байгаа, хими-биологийн тусгайлсан зориулалт бүхий зэвсэг бүтээх оролдлого өргөжсөөр байгаа зэрэг нь хүн төрөлхтний хүмүүнлэг, соёлтой, боловсролтой хэсгийг түгшүүрт автуулах боллоо. Төөрөлдөж, харгис сурталд автагдаж хүн хүнээ хөнөөхгүйгээр, 200 гаруй улс орнууд эв эеийг хичээж, хамтран ажиллаж, харилцан туслалцаж, энх тайвнаар зэрэгцэн орших зарчмыг тууштай баримтлах нь хэн хэндээ хэрэгтэй, бүх нийтэд өлзийтэй байх болно. Өөрөөр байх гэж оролдоод осолдсон удирдагчдын нэрсийг хүн төрөлхтөн цаашид нэг, хоёроор ч болов нэмэхгүй байх юмсандаа!
Энэ дэлхийд дангаар, ганцаар ноёрхох эзэн эрх аль ч угсаатан, үндэстэнд байхгүй. Аль нэгэн харгис үзэл сурталд автаж төөрөлдсөн хүмүүс л ингэж боддог, эцэсдээ устгагддаг. “Бид дангаараа үлдэж бусад нь устгагдах ёстой” гэх үзэл санааг зөвтгөж, бүр туршиж үзсэн тохиолдол цөөн биш. Орон зай, газар нутаг, ашигт малтмал, ус, ургамлын хэмжээ, бололцоонд түшиглэж бусад улс, үндэстэнг гадуурхах, үзэн ядахын оронд иймэрхүү шинж, гарвалтай бэрхшээлийг хэрхэн, яаж зохицуулах арга, замыг эрэх нь зөв шийдэл юм. Хүн төрөлхтөнд нийт тоогоо хянах, зохицуулах, хэрэгцээ, хэрэглээгээ оновчтой болгох, нөхөн үйлдвэрлэх, дахин сэргээгдэх боломжтой бүхэнд түшиглэх гэх мэтийн өчнөөн гарц, арга буй билээ. Хүн төрөлхтөн хоёр хуваагдаад ( ашиг сонирхлоороо, аль эсвэл үзэл суртлаараа ) нэг нь нөгөөгийнхээ дээр гарахын тулд өргөн цар хүрээтэй дайн хийж эхэлбэл хоёр тал хоёулаа л сөхрөн унах болно. Ингэснээр дэлхий даяарт самуурал, анархизм, өлсгөлөн, бүр дээрэм тонуул, хүчирхийлэл олон арван жил ноёрхох аюултай. Ийм ирээдүйгээс сэргийлэх, болгоомжлох чадавх хүн төрөлхтний тэргүүний, оюунлаг хэсэгт байгаа гэж найднам. Эцэст нь товчхон дурьдахад шинжлэх ухаанд ч бас хуурамчлал, төөрөгдөл бий. Жишээ нь философи сэтгэлгээн дэхь идеализмын олон урсгал бол хатуу ярьвал, нийгэм дэхь сөрөг үр дагаврыг нь тооцвол мөн төөрөгдөл юм.
Идеалист үзэл, онолуудын зарим харгисдуу ургалууд нь нацизм, фашизм, милитаризм, шашины харгис урсгалуудад хөтлөн хүргэх муу үр дагавартай. Ийм тохиолдол, баримтууд ч олон буй. Төрийн өндөрлөгүүдэд ( УИХ, Засгийн Газар, Шүүх засаглал, Улсын Ерөнхийлөгч) жинхэнэ шударга улс төрчдөө сонгон гаргах чадваргүй (улс төрийн ухамсар дорой) улс орны хувьд бол Ардчилал, Ардчилсан сонгууль нь дэвшил, хөгжил, бүх нийтийн сайн сайхныг авч ирдэггүй нь тив бүхэнд нотлогдлоо. Бүх нийтийн задгайрал, чөлөөт байдлыг ашиглан зүсэн зүйлийн зальт этгээдүүд төр засгийн өндөрлөгт шургалан ороод улсын төсөв, валютын нөөц, ашигт малтмалын ордууд, үл хөдлөх хөрөнгө, байрлал сайтай газар мэтийн хөрөнгө, баялагруу хомхойрон дайрцгаадаг, зөвхөн өөрсдөө л баяжицгаадаг нь Монголын жишээн дээр ч (1990-2022 он) нотлогдлоо. Ингэхлээр дүр эсгэсэн хуурамч ардчилал, зальжин шунахай ардчилагчид бол яг үнэндээ улстөрийн том луйвар, луйварчид юм. Ардчиллын далбаан дор ард олныг мэхлэж оруулаад “Ардчилал, тэгш эрх, чөлөөт байдал, хүний эрх” гэж тэднээр хашгируулаад, араар нь байгаа бүхнийг нь цөлмөн авч цөөхөн гэр бүл өмчилж болохгүй биз дээ? Би энэнийг л зориглон, бас харамсан өгүүлж буй юм шүү!
Судлаач, профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл0
Бусдын эд баялагийг тонон дээрэмдэх систем, бусдыг өөрийнхөөрөө л байлгах шахалтыг хэдхэн гүрэн л ойлгож байна. Зарим нь ойлгосон ч өөрийн дураар байх боломжгүйгээ мэдэрч дагахаас өөр гарцгүй боллоо. Хагас дутуу гадаад хэлтнүүд өөрийн улс үндэстний эрх ашгийн эрсрэг илт ажиллаж байгаа нь үндэсний эрх чөлөөнөөс илүү хувь хүний эрх чөлөө, хамтын хөгжлөөс илүү хүн бүрийн харгис өрсөлдөөнийг сурталчилж улс үндэстнийг сөнөөх олон жилийн мэдээллийн дарангуйллыг гадаад хэлээр уншиж, сонссон боловч цаад санааг ойлгоогүйгээс эдгэршгүй өвчтэй болсоноос үүдэлтэй.
Ану нато барууныхан дэлхийн бусад орнуудаас савраа тат!
Чулуунжав гуай ёстой зөв сэтгэж бичдэг хүн.Баярлалаа, Та бичээд байгаарай
АНУ бол 1. Капиталист гүрэн 2. Империалист гүрэн тэгээд 4.5.6. Ардчилсан орон
ЯГ ЮУ ХЭЛЭХ ГЭЭД БАЙГААГАА ШУУД Л ХЭЛЧИХЭЭЧДЭЭ,,,БУЙЛАН ДЭЭРЭЭ,,,БӨӨРӨНХИЙЛӨӨД Л ХҮЛХЭЭД БАЙХ ЮМ,,,ПУТИН УКРАИНД ДАЙРАН ОРЖ ДАЙН ХИЙСЭН НЬ АМЕРИК ТЭРГҮҮТЭЙ АРДЧИЛСАН ГЭХ БАЛМАД УЛСУУДЫН ЭСРЭГ ТЭМЦЭЖ БАЙГАА ЮМ ГЭЭД,,,,БҮР ШУУДХАН ПУТИНЫ ЗӨВ ГЭЭД Л ХЭЛЧИХ,,,,ОРОСУУДААС ХЭДЭН РУБЛЬ АВЧИХСАН ,,,ТЭРЭНДЭЭ ХЭДЭН ҮГ БИЧИХ ГЭЭД Л ЭЛДЭВ ЮМ ХОЛЬЖ САРААЧААД Л БАЙНАДАА,,, ЧУЛУУНЖАВ ГУАЙ,,,
Дайн,шашин,үзэл суртал,тархи угаалт бүгд зах зээлийн нийгмийн үндэс байдаг бизнес.
АНУ бол 1. Капиталист гүрэн 2. Империалист гүрэн тэгээд 4.5.6. Ардчилсан орон
32 jil bur 20-35tn altaa dollars gedeg tsaasaar soliod zeel ur geed tootsoo hiideg ingeed urund unaj buh baylagaa hooson uguud jilees jild urund unadag
АНУ ганцаараа цагаачлал даяаршлын олон үндэстний орон байхад юу нь болохгүй байгаа юм. Бусад улс үндэстнүүд тусдаа хэл соёл үндэс угсаа гарал тусгаар тогтнолтой учраас даяарчлал цагаачлал зохихгүй. Ялангуяа европын орнууд цагаачлал даяарчлалын эсрэг нэгдэж тэмцэх цаг болсон.
Одоо байгаа улс төрчид гэх хар маггасууд
МОНГОЛ БОЛ АЗИ ТИВ ДЭХ АРДЧИЛАЛЫН БАЯН БҮРД ГЭДЭГ ЦААСАН МАЛГАЙД ХЭДЭН ЖИЛ ХУУРТАГДАХ ВЭ? (МОНГОЛ МОНГОЛООРОО ХӨГЖИХ БОЛОМЖТОЙ.)
Монголд ардчилал хэзээ ч байгаагүй, ардчиллаар халхавчилсан хулгайчууд л байж,
Huur uhdel seg zem idej Osson, ugeerui yaduu ulaan guilgachin, hunii mahan hunsten tsust Aluurchin elberdorj ardchilaliin etseg ardchilsan huvisgaliin Altan haraatsai S.Zorigiig 18 udaa hutgalj tarchilgaj tamalj alaad Zorigiin ireeduid hureh baisan buh bair suuriig allagaar bulaaj avsan Aluurchin Yargachin Zandalchin bilee.... Aluurchin elbegdorj tuunii Aluurchin zulbasguud alsan huniihee toogoor Tamd unaj tarchlah odor irlee. Aluurchin elbegdorj tuunii Aluurchin zulbasguudad alagdsan olon saihan zaluusiin oshoog Burhan Aluurchin elbegdorj tuunii Aluurchin zulbasguudaas avah odor irlee
CHULUUNJAB GEJ BALAI SHAHUU YM.
TOOROLDOOGUI GANZ HUN BII.
Чулуунжав гэдэг хүн, харин ч,зөвийг өгүүлсэн бус уу? Манай орны амьдрал ийм л байдалтай байгаа! Цөөн гэр бүл ихийг эзэгнэдэг! Түүнийг нотлох олон баримт бий! Хөгжлийн банкаас зээл авсныг тооцон үзсэнээс харахад, төрийн албаны маш олон хүний хуйвалдаан илэрч байна шүү дээ! Хэдэн арав, зуун тэр бумаар зээл аваад, эргэж төлөхгүйгээр удаашруулан, найдваргүй зээлд хамруулаад, хүчингүй болгох замаар луйвардах гэж оролддог! Түүнд маш олон төрийн албаны хүн хуйвалдсан байх жишээтэй!Харин хэрэг нь илэрсэн бололтой!Ер нь, энэ мэт баримт, жишээ олон байдаг юм билээ! Тэгэхлээр энэ хүний бичиж, сануулж буйг буруутгах аргагүй шүү!!!
уншууштай нийтлэл байна
Оросыг дагасан Армян Улс ядуу дээр газар нутгаа алдсан туйлын ядуу болжээ. Азербайджанууд Өрнөдийг дагаад хүчирхэг болсон байна. Өнөөдөр Казакстан Туркмен бүгд Өрнөдийг түшиж байна. Чех Улс өнөөдөр маш эдийн засагтай байна. Чех Польш гээд зах зээлийн эдийн засгийг сонгосон улс эдийн засгаа хөгжүүлж чаджээ.
Hutsah shig boljee... Poland , bulgaria, Unger, cheh rumania geh Met evropiin guilgachin ornuud evropiin holboonii tataas mongoor amidardag . German france -d edgeer ulsuudad evropiin guilgachin ornuud geed 1 nudeeree uzdeggui.... Orosiin esreg hutsuulah zorilgotoigoor evropiin holboo tataasaar tejeedeg
ерөөсөө буруу дүгнэж байна. Азербайджан улс зүгээр л асар их нефтьтэй. Дээрээс нь лалын шашинтай улс болохоороо Арабын орнуудаас хөрөнгө оруулалт татна. Туркменистан ч мөн асар их газрын тостой. Чехийн хувьд угаасаа л 1-р дайны үед ч мундаг байсан, соц үед ч мундаг байсан, одоо тэрүүгээрээ л байгаа. Оросыг дагдаг орон, оросыг дагадгүй орнууд ч гэдэг шал тэнэг томьёо, хаана ч тийм юм байхгүй
АНУ бол 1. Капиталист гүрэн 2. Империалист гүрэн тэгээд 4.5.6. Ардчилсан орон
Ёстой мундаг зөв, сэтгэж бичдэг хүн. Та бичээд байгаарай, ойлгох хүмүүс байгаа шүүүүү
Ёстой мундаг зөв, сэтгэж бичдэг хүн. Та бичээд байгаарай, ойлгох хүмүүс байгаа шүүүүү
Ардачиллаас болж муудсан орон гэж сонсоогүй. Дарангуйлалтай орон л ядуурч доройтдог. Үүний жишээ монгол. Социалист дарангуйллын үёд азийн ядуурлын жишиг байсан. Ардачилалд ороод эдийн засаг 20 дахин өсч одоо дэлхийн дундаж орон болсон. Гэхдээ орос шиг улс мөнгө олдог ч орон нутаг бага ястнууд ядуу. Хятад шиг ард түмэн мөнгөтэй ч эрх чөлөөгүй нэг том шорон шиг орон биш ээ.
юмаа мэдэхгүй байна. харин ч 80-аад онд монгол азийн хамгийн баян орны тоонд 17-18-т нь жагсаж байгаад, 90-ээд оноос азийн хамгийн ядуу орны тоонд ордог байснаа саяхнаас, 2010 оноос, л уул уурхайн буянд арай дөнгүүрхэн үзүүлэлттэй болсон. ардчилал энд ямар ч хамаагүй, үгүй гэвэл ямар ч ардчилалгүй арабын баян орнуудыг юу гэхэв? юмаа ялгаж салгаж чадахгүй байна...
Маш зөв зүйл бичжээ. Мундаг байна. Гэхдээ энэ олон төөрөгдлөөс хүн төрөлхтөн ангижрах,төөрөлдөж ханах явдал байхгүй байх. Нэг төөрөгдөлийг ойлгож эхлэхэд дараагийнх гарч ирээд байх байхаа. Дэлхий сөнөсөн цагт төөрөгдөл алга болно.
86150155 DYYDLGNAEXS
МАН-ын дарга нар боди биетэй,лаг боловсролтой ,том боовтой гэсэн суртал ухуулгад хэдий болтол итгэх вэ? Өмхий малууд аа..
86150155 TANILTSI
Ha ha naaduul chine tanaas l teneg baiv gej dee! Esvel ene bichseniig tani olj unshine gej sansan yumuu? Zarimdaa ch budaach budaach gehleer sahlaa budna gegch l boloh yum.
naad ugee orosuuddaa l heldee. orosiig dagaad hugjsun neg ch uls alga. bval helne uu. fashist putin
Чулуунжав доктор маш өргөн хүрээтэй сэтгэдэг маш сайхан санаа агуулсан олон сайхан өгүүлэл бичдэгт туйлаас талархаж байна. Судалгааны ажилд нь улам ихийг ерөөе. Одоо цагт цөмийн дайн болохгүй гэж найддаг. Бусад дайныг АНУ тэргүүлж ирсэн нь үнэн. Үүний эсрэг Путин удирдагчтай Оросын ард түмэн зогсож байна. НҮБ гэдэг байгууллага бас л АНУ-ын хараанд байдаг юм биш үү? Энэ байгууллага дэлхийн олон орны асуудлыг шийдэж чадамжгүй гэдэг нь олон юман дээр харагддаг. Бүхэлдээ хүүчирсан, хөгжил, дэвшилгүй байгууллага. Дэлхийн олон орон эдийн засгийн бодит хамтын ажиллагаан дээр л цаашид хөгжинө. Ардчилал Монголд сайныг ч авчирсан, саарыг ч дагуулсан. Одоо авах гээхийн ухаанаар цаашид хөгжин цэцэглэнэ. Хөгжлийн ирээдүй Монголд л бий.
86150155MERGJLNSEKSEER
Америкийг дагасан Улс орнууд дампуураад дуусдаг.. Тод жишээ нь эдийн н засаг, Нийгэм, Улс тур, боловсрол, эруул мэнд, соел, ес суртахуунаар бурэн дампуурсан азийн монгол Улс.
АНУ ын 1945 онд атомын бомбогоор бомбогдуулэн 100 % бууж гомон Уг дуугуй Лагард 70 жил яваа In Japan дэлхий нь 2 лазь хучирхэг эдийн засагтай болсон.
АНУ ын 1945 онд атомын бомбогоор бомбогдуулэн 100 % бууж огч Уг дуугуй дагаар 70 жил яваа In Japan дэлхий нь 2 лазь хучирхэг эдийн засагтай болсон.
чиний үзэн ядаж байгаа ардчиллыг өнөөгийн залуус хүсч хүлээж байна.Америкийн ардчлалыг нүдээрээ үзэж сайн сайхныг нь хүртсэн та мэтийн амьтдын ухуулгыг өнөөгийн залуу ойлгохгүй.тиймээс хэрэггүй зүйлд цагаа үрж хэрэггүй
86150155 VAWALDISEXS
Орос орос гэж хуцалдах новш нарын шүтээн болсон тэр Орос хурдхан шиг ялагдаад байхгүй болоосой билээ.
коммунист дарангуйлал ч бүүр хэрэггүй
86150155SEKSDIUILCHLI
Өөрөө пилсоофтоо төөрөгдөөл бүүр самуурсан ац аж
төөрөгдөл чинь угаасаа л мөнхийн үзэгдэл , хүн байсан цагт сүүдэр шиг нь л хамт байх болно
Орос цөмийн зэвсэг хэрэглэвэл бид хариуг нь барина гэж байден хэлжээ. Ингэвэл дэлхий сүйрэх биз дээ. Үнэн бол энэ хүн их тэнэгтэж байгаа бус уу
оросууд цөмийн зэвсэг хэрглэхээс нь өмнө түрүүлж цохилт өгөх хэрэгтэй ш дээ
86150155 SEKSDNEBOOBXXN
Маш зөв бичиж, санал нэр шүү, энэ бол бодит үнэн,
medlegtei umaa ,ta chaaschdaa dachin dachin bichij baigaarai . Unschich durtai bolj baigaa , kk
Цомийн дайн гарах магадлал маш ондор болсон эгэ уед цоон монголчууд бид амьд улдэж Монгол улс оршин тогтнохынитулд ялгаа зоруугээтдовийлгохтбиш нийтлэг унэт зуйлсээ тодорхойлох хэрэгтэй Энэ чиглэлд эрэлхийлэл хийсэн сайхан нийтлэл байна
Зөвхөн энэ нийтлэл-г бичсэнийх нь төлөө Чулуунжав гуайд МУ-н Төрийн Соёрхол хүртээж болох байх.
Попрох гэдэг чинь Энэ шуу! Энд ганцхан унэн бн! 30 гэр бул MCS тэргуутэй ! Тэднийг л шийтгэх нь зов! Ардчилал,Америк,НУБ энэ тэр гэж ХАДУУРСАН байна!
bayarlalaa.
866150155 SEKSDI
хүн, бөө. хоёрхон л байна. жинхэнэ бөө яахаараа төөрөгдөл. байгаа нь л энэ хоёр. цагийг хурдлуулах. лам чойжин угтаа бөө. чойжин нь цагаан, high лама нь хар бөө, тэгээд нэг самадхич гэх гуравхан (энэ нь бодол уншигч). high lamaсамадхичээр дамжсан сүүлийн хоёр амархан нурна.
хүн, бөө. хоёрхон л байна. жинхэнэ бөө яахаараа төөрөгдөл. байгаа нь л энэ хоёр. цагийг хурдлуулах. лам чойжин угтаа бөө. чойжин нь цагаан, high лама нь хар бөө, тэгээд нэг самадхич гэх гуравхан (энэ нь бодол уншигч). high lama самадхичээр дамжсан. сүүлийн хоёр амархан нурна.
high lama-г guru гэх. зодч лүүжинч. хүүрийн сүнс дуудна, зарна. биеэ эдлүүлнэ, өөртөө уяна. зомби төрүүлнэ.
хульхи бөөг хэлж байгаа бол энэ талаар ярих хэрэггүй. би ч гэсэн зүрхээ зогсоох маягийн бугуйндаа пульсгүй болж чадна. зүгээр л зугаатай илбийн номонд бичээтэй байдын.
түгжээ гацаанаас сулрах. хэв маягаас гарах. хэвийн бус болох. опиум.
Chin uneniig bichsen erhem tand bayarlalaa Denduu unen gedeg ene Unshtsgaa zaluusaaa humuusee
пүрэв-г босоогоор нь барина гэдэг нь нураахгүйг хэлж байгаа биз. дээшхээ харахгүй.
ein gespenst geht um in europa... karl marx
чойжин сахиусыг энэ гурвын хэн ч харахгүй. сонсоно л гэх
Хуц зөнөг минь гудманд өндөг гурил цацнаа чамруу оюутан сурагч савирсан ац нарыг чин чи төгцөг Оросын нөлөөниы бүсэд баригдвал үхэхийн муугаар үхнэ за
бөөгөөр зодуулбал үхлээ л гэсэн үг гэнэ үү. жабчулуун үүрмэг болоо. хумхийн тоос.
боллоо
очирбатын балбарын суга шүлэг байдаг шд. хумхийн тоосыг мөрнөөсөө сэгсрэх шиг, хувийн өчүүхэн бодлуудыг орхилоо би, эз
өвгөний шавь нар оюутан сурагч татаж чангаадаг. балбуулна
татаж чангаадаг бол хэмхэртлээ нүдүүлнэ шдээ. зодчийн нөлөөнд орвол савирна. яахаа алдана. аль алина тохиолдоно. амок гэдэг зохиол бий. ийм уртаар бичихээр залхуутай юмаа. хэг ёг гээд богинохон бичлээ. сорри
рося мандана л гээд байдын. окрайн гэж бичээгүй. энэ гэхдээ тэг бүс л байх. хар ерк ялна. тэг нөлөөллийн бүс ялна гэхээр чинь чяцаг царайлнаа. бичээтэй байгаа болхоор мань юу гэх вээ дээ. амеркийн индиан текумсе гээд бөөгийн үзмэрт бас гардаг. тэг "онд" үхнэ нтр.
өнөөх нь азид ирж, гүн балайгийн хэлдгээр чяцаг царайлаад явцгаа гэдэг шиг
ил гарна. гав гинжээ тайлахгүй гэж улайрах нь. хөшиг уналаа, бүх юм баригдлаа. цагаан баавгайг битгий бодоорой.
юуг цувина гэлээ мартчихаж
дараа цагийг хүсэх. хуучинд байх боломжгүй болох. алийг нь хурдлаасай гэх. наашрах, цаашрах?
Үзэл бодол боловсрол нь суурьгүй барилга шиг хүн бн. Бичсэн юманд нь ганц ч үнэн алга
үгүй бас настай хүн гэхэд бичээд байх юмаа. зүгээр суухгүй. математиктай нийтлэл нь зүгээр. одоо фундам цемент явж байгаа. үнэн ганц. харьцангүй нь гээд хачин олон юм
basis
Ардчиллын далбаан дор ард олныг мэхлэж оруулаад “Ардчилал, тэгш эрх, чөлөөт байдал, хүний эрх” гэж тэднээр хашгируулаад, араар нь байгаа бүхнийг нь цөлмөн авч цөөхөн гэр бүл өмчилж болохгүй биз дээ?
тэгш эрх. бүгд тэг болох нь ээ. чяцаг. хүүхдийн хэлдгээр будаа болно. ардчиллын зарчмууд нь гүйцэт хэрэгжиж чадахгүй байгаа гэхээр чинь. либертариан нь ардчиллыхаа хаана байхуу гэдэг нь сонин шд. цөлмөгч бас тэг болно. энэ чинь ардчилал. хаха. цөөврүүдийн гүйдэл аймар хурдсана.
тэг ши
бөхэ бол төр юм гээд байлуу. доор гарчиг. эвдэрч хэмхрэхгүй, урагдаж тасардаггүй бат
бөө бөөмнүүлэх бөөгнөрүүлэх. хүй нэгдэл.
самгантайгаа хүйсээ нийлүүлээд суу. хэхэ.
Тэр чинь ЗХУ тайгаа байхгүй болчихсон, оронд нь Путины дайн л байна ш дээ!
86150155:ZYGAASEXSY
Ёстой үнэн хүмүүс учир утгагүй асуудалд хандаж мөн ч их төөрөлдөх юм,учрыг нь олж тунгааж асуудалод хандах түүхэн цаг үе ирчихээд байна.Магтаад байгаа АНУ улс чинь явж явж үүний гол эх үүсвэр,галыг нь ноцоогоод байгаа юм биш үү? Тэгсэн мөртлөө Оросыгоо буруутгаад хүчийг нь сулруулах,улмаар дэлхийд ноёрхолоо тогтоох гэсэн далдын бодлог л явагдаад байна шүү дээ,хараад байхад.Худлаа Ардчилсан нэр зүүсэн түүгээрээ дэлхийг эзлэх гэсэн далдын явууллага юм гэж ойлгогдож байна,сүүлийн үеийн үйл явдал харахад.Утсан Хүүхэлдэй жүжигчин Зеленскийг гар хөл болгон гэм зэмгүй Украйн,Орос иргэдийг алж талан устгах ажиллагаан үнэхээр шудрага үйлс мөн гэж үү?тэгээд зэвсэг нийлүүлээд та нар Оросын эсрэг босоод тэмцээд бай гэж байгаагаас харахад.
86150155 SEXSDNDYYDLGN
Ene harina tarhi ugaahgaad bn u da kk.
86150155 SEKSDNMEGJLNVANAG
Маш үнэн зүйл бичих юм. Баярлалаа Танд. Шнэхээр л авах гээхийн ухаан гэдэг маш чухал шүү
ok