Эрхэм сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарын үе үеийн ажилтнууд Та бүхэндээ Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 110 жилийн ойн мэндийг дэвшүүлье!
Хэвлэлийн эрх чөлөө бол ардчиллын тулгуур зарчим, иргэдийн язгуур эрх, эрүүл нийгмийн баталгаа билээ. Хэвлэлийн эрх чөлөөг хамгаалан бэхжүүлж, хараат бус сэтгүүл зүйг хөгжүүлэх нь зөвхөн сэтгүүлчид төдийгүй Монгол Улсын иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, улмаар төрийг хянах олон нийтийн эрх чөлөөг хамгаалж буй үйл хэрэг юм.
Өнгөрсөн хугацаанд “Эрдэнэт”-ийн 49 хувийн хууль бус хувьчлал, Оюу Толгойн Дубайн гэрээ, Хөгжлийн банкны чанаргүй зээл, нүүрсний хулгай зэрэг олон нийтийн эрх ашгийг ноцтой зөрчсөн, авлига, албан тушаалын гэмт хэргүүдийг илчлэх, нийгэмд шүгэл үлээх, хор хохирлыг нь арилгаж, төрийн ил тод, нээлттэй, хариуцлагатай байдлыг хангахад сэтгүүлчдийн гүйцэтгэсэн үүргийг онцлон тэмдэглэж байна.
Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, авлигын эсрэг “5 Ш” хөтөлбөрийг эхлүүлсэн билээ. “Шүгэл” ажиллагааны хүрээнд Улсын Их Хурлын хаврын чуулганаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийг хэлэлцэн батлуулах нь авлигын сэдлийг бүх салбарт цэгцлэх, хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах, улмаар хараат бус, шударга сэтгүүлзүйг хөгжүүлэх эрхзүйн орчныг бий болгох чухал алхам болно гэдэгт итгэлтэй байна.
Та бүхний үг нь үнэн, үзэг нь хурц, үйлс нь ариун байх болтугай!
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ЛУВСАННАМСРАЙН ОЮУН-ЭРДЭНЭ
Ням - 04 сарын 12,
2026
Сэтгэгдэл0
Ирээдүй цаг дээр худал шаахаа болчих худалч хүн үргэлж ирээдүйд гэж ярьдаг юм худалч хүний нээрээ олон гэж чадвар муутай боол удамтай хүн төр удирдаад улс орон доройтож байна шүүх засаглал 30 хоног хорьдог тэгээд мөнгө хахууль аваад суллалдаг боллоо. МАН МАХН засаглаж байсан цагт Монгол өөдөлсөн түүх байгаагүй муу манжийн үлдэгдэл хогийн намын манжийн гадаад бодлого хэрэгжүүлдэг тэнэг намаас салах цаг болсон.
эмээ уу оркоо
Нүлрсчид ийм л их стресстэй байгаа юм бна доо !
Та нарын гар хөл болсон нь, хүнийг шантаалж байгаа нь ил тод байдал уу
Хэвлэлийн эрх чөлөөнд ч хязгаар байх ёстой.Бүх юманд хэм хэмжээ байх ёстой. АНУ тэргүүтэй барууны ардчилсан орнууд интернет орчин, мэдээллийн орчинд шууд хориг тавьж байгааг бид харцгааж байна.Тэнд хүний эрх эрх чөлөө гэсэн лозунг цензуртай шүү гэж хэлээд байхад манай малууд үгүй гээд байх нь утгагүй юм. Одоо бол зэвсэг ашигласан дайнаас илүү мэдээллийн дайн хор хохирол ихтэй болсон цагт мэдээлэлд хатуу хяналт байх ёстой болсон. Наад захын хүний эрх зөрчсөн гүтгэлэг доромжлол дайралтаас эхлээд ёс суртахууны хүмүүжлийн хэмжээнд хүртэл өргөн орон зайд мэдээлэл маш чухал нөлөөтэй.Ардчиллын нэр барьсан анти ардчилсан хүн хогнуудыг нухчин дарах ёстой.