sonin.mn

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялах магадлал өндөртэй МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн сонгуулийн шоуны нээлт Соёлын төв өргөөнд өргөөнд 16.00 цагаас эхэллээ.
 
 
Б.Бат-Эрдэнийг дэмжигч олон уухайлан угтаж, түүнийг улстөрчийн хувьд тун цэвэр хүн, эв нэгдлийг хангагч байж чадна хэмээн үзэж байлаа. Сонгуулийн шоуны нээлтэд олны танил олон хүн ирснээс нэр дэвшигчийн гэргий Болормаа хоёр охинтойгоо ирсэн байв.
 
 
Б.Бат-Эрдэнийн гурван охины нэг нь гадаадад сурч буй тул ирж амжаагүй бөгөөд хоёр охин нь эцгийгээ дэмжихээр ирсэн нь олны харааг татаж байсан юм. Аваргын хоёр охин ээж шигээ өндөр нуруутай охид харагдсан. Б.Бат-Эрдэнэ маргаашнаас сонгуулийн кампанит ажлаа унаган Хэнтий нутгаасаа эхлэх юм.
 
 
Р.Гэгээ 
 
Эх сурвалж: "new.mn"