Хяналтын шатны захиргааны хэргийн 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанаар “Акуа гарден”-ы гэх тодотголтой хэрэг буюу “Онч шийдэл” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалтай хэргийг гуравдагч этгээд “Эм энд Жи констракшн” ХХК-ийн гомдлоор хэлэлцэж, магадлалыг хүчингүй болгож, хэргийг шийдвэрлүүлэхээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд буцаав.
Тодруулбал, давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааныг өөрөө эцэслэн шийдвэрлэх боломжтой байхад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь буруу. Түүнчлэн давж заалдах шатны шүүх маргааныг агуулгын хувьд хянаж шийдвэрлээгүй тул гуравдагч этгээдийн “анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх” тухай гомдлыг хэлэлцэх үндэслэлгүй учраас хангах боломжгүй гэж дүгнэлээ.
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар уг хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн билээ.
Лхагва - 07 сарын 22,
2026
Сэтгэгдэл8
Авлигал хорооллыг нураанаа гэж Нян Бао данжаад тэнгэр харж улин хуцаж молиго үмхүүлсээр байгаад хөөгдлөө дөө..Нураачихсан бол ингэж нохой шиг хөөгдөж байх байсан болов уу?
Төр хүчтэй юу? Авилгал, танил тал, мөнгөтэй хүн хүчтэй юу гэдгийг үзэх шүүх хурал даа. Ард түмэн харж л байгаа.
Нэгэнт барьсан хороолол хотхоныг ашиглалтанд оруулах нь зөв шүү дээ. Дэлхий дахинд уулын орой, далай тэнгис дээр хот хороолол барьдаг болсон цаг.
Төр хүчтэй юу? Авилгал, танил тал, мөнгөтэй хүн хүчтэй юу гэдгийг үзэх шүүх хурал даа. Ард түмэн харж л байгаа.
Монголын шүүх авилгачдыг дийлэхгүй ээ. Нохойн бааснууд шдээ
Төр хүчтэй юу? Авилгал, танил тал, мөнгөтэй хүн хүчтэй юу гэдгийг үзэх шүүх хурал даа. Ард түмэн харж л байгаа.
Нэгэнь зөвшөөрлөө аваад барьчихсан обьектийг эзэдтэй тохироод оюутны байр, гадаад оюутны байр, зунд нь жуулчдын буудлын хэлбэрээр ашиглавал зүгээр санагдана,
Төр хүчтэй юу? Авилгал, танил тал, мөнгөтэй хүн хүчтэй юу гэдгийг үзэх шүүх хурал даа. Ард түмэн харж л байгаа.