Монгол үндэсний бөхийн өв уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд багачуудын бие бялдрыг хөгжүүлэх зорилготой “Ирээдүйн аваргууд” өсвөр үеийн үндэсний бөхийн аварга шалгаруулах барилдаан 3 дахь жилдээ буюу 2026.06.01-ний өдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана.
НАСНЫ АНГИЛАЛ:
✳️5–6 нас 2020 /оноос хойш төрсөн/
✳️7–8 нас 2018 /оноос хойш төрсөн/
✳️9–10 нас 2016 /оноос хойш төрсөн/
✴️11–12 нас 2014 /оноос хойш төрсөн/
✴️13–14 нас 2012 /оноос хойш төрсөн/
✴️15–16 нас 2010 /оноос хойш төрсөн/
📌БҮРТГЭЛ: 2026.05.29-31-ний өдрүүдэд 08:00–16:30 цагийн хооронд Монголын Хүүхдийн ордны 105 тоотод явагдана.
📌ТЕХНИКИЙН ЗӨВЛӨГӨӨН: 2026.05.31-ний өдрийн 17:00 цагт Монголын хүүхдийн ордны Ёслолын танхимд болно.
📌БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
Төрсний гэрчилгээний хуулбар
Бүртгэлийн хураамж — 30,000₮
1 хувь цээж зураг
⚠АНХААРУУЛГА: Бүртгэлээс хоцорсон тохиолдолд барилдаанд оролцуулах боломжгүй.
ХОЛБОО БАРИХ:
☎️ 11-318274
📱 89119900,
📧 surgalt@mxo.ub.gov.mn
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН УЛСЫН ХОРОО
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДОН
Мягмар - 05 сарын 26,
2026
Сэтгэгдэл0