Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албан хаагчдын зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, үг хэллээ.
Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил болгон зарласантай холбогдуулан төрийн бүх шатны байгууллага шударга ёс, сахилга, хариуцлагаа чангатгаж, иргэдэд төрийн үйлчилгээг ёс зүйтэй, ил тод нээлттэй, шударга, авлигагүй, алагчлалгүй, тэгш хүртээмжтэй хүргэх учиртайг Ерөнхий сайд төрийн албан хаагчдад онцгой анхааруулаад нийслэл энэ оныг “Иргэдийн оролцоотой хөгжлийн жил”-ээр зарласныг дэмжиж байгаагаа илэрхийлэв.
Монгол Улсын эдийн засаг 2018 оны эхний 3 улиралд сүүлийн 4 жилийн хугацаанд хамгийн өндөр хувиар буюу 6.4 хувиар өслөө.
Улсын нэгдсэн төсвийн тэнцэл сүүлийн 8 жилийн хугацаанд анх удаа ашигтай гарав.
Засгийн газар байгуулагдсанаас хойш зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрт 6.5 их наяд төгрөг төлснөөс 2018 онд 3.7 их наяд төгрөгийн төллөө.
Макро эдийн засгийн орчин тогтворжиж, Монгол Улсын зээлжих зэрэглэл сайжирлаа зэрэг эдийн засгийн өсөлтийн талаар тэрбээр хэллээ.
Эрчимт эмчилгээний тасгаас энгийн тасагт шилжээд байсан эдийн засаг эмнэлгээс гарч гэрээр эмчлүүлж байна хэмээн тэрбээр зүйрлэв.
Монгол Улс нефьтийн үйлдвэртэй болно. Шинэ цэвэрлэх байгууламжийн ажил энэ хавар эхэлнэ. Шинэ нисэх буудал энэ оны долдугаар сард ашиглалтад орно. Үүнийг дагаад дагуул хотууд бий болно зэрэг бүтээн байгуулалтын ажил энэ жил үргэлжилнэ.
Засгийн газар ирэх тавдугаар сараас Улаанбаатар хотод ахуйн зориулалтаар түүхий нүүрс оруулахгүй, гэр хороололд түүхий нүүрс хэрэглэхгүй байх шийдвэр гаргаж, ”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дэргэд “Тавантолгой түлш” ХХК байгуулсан. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулсан.
Улаанбаатар хотод 220 мянган айл жилд нэг сая 200 мянган тн түүхий нүүрс шатааж байна. 220 мянган бага оврын уурын зуух ажиллаж байна гэсэн үг. Дээр нь 3000 нам даралтын зуух байна. Эдгээр зуух Улаанбаатар хотын утааны 90 хувийг “үйлдвэрлэж” байгаа. Жилд нэг сая 200 мянган тн түүхий нүүрс түлдэг байсан бол сайжруулсан шахмал түлш 600 мянган тн-ыг түлнэ. Тоон харьцуулалтаас харахад ч агаарын бохирдол 50 орчим хувиар багасахаар байгаа. Сайжруулсан түлшийг иргэдэд хүргэх, нийслэлийн утааг 50 хувь бууруулах ажлыг гол зохион байгуулах хүмүүс бол нийслэлийн төрийн албан хаагчид та бүхэн гэдгийг Ерөнхий сайд хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл0
Урвагч дүлзэн ухна хүрэлсүх Нэгдүгээрт : Хамтран зүтгэж байсан журмын нөхдийнхөө араас хутгалж нөгөө намын туршуул болсон. Алдааг бол уучилж болно, урвалтыг Монголчууд хэзээ ч уучилдаггүй юм!!! Хоёрдугаарт : Цэргийн мэргэжилтэй Эдийн засгийн ямар ч мэдлэггүй, тархи толгойны ажиллагаа дутуу нөхөр хэтэрхий эрх мэдлийн шуналаар Ерөнхий Сайдын суудлыг мөнгөөр худалдаж авсан. Хэтэрхий онгироо, сагсуу, ойворгон, хариуцлагаас байнга бултдаг, хүүхэмсэг!!! Микрофон, дурангий өмнө худлаа том ярьж бүлтрэх ганц чадварыг эзэмшсэн!!! Микрофон, дуран байхгүй үед хүүхэн сонжиж, элдэв балай зүйл сэдэж суудаг. Урвагч дүлзэн ухнад өөр хийж чадах ажил байхгүй ээ!!! Эдийн засаг яривал толгой нь эргэж, нүд нь ээрэлжилнэ. Монгол тулгатны ануужинг жирэмсэн болгоод зугтсан,бензиний үнэ өсгөчихөөд солонгос руу гялтс бултсан!!! Одоо хүртэл тэрнээс болж бүх юмны үнэ дагаад өсчихсөн, ахиж бууна гэж байхгүй!!!

Хоосон уриа лозунг, сүржин яриа, даржин мэдэгдэл, тагтаа поозтой жанхуу, зэнийгээ дууриасан сүр данзан ухна 2-рт итгэх хүн цөөхөн. Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ 60 хувиар буураад 80 доллар байсан нефть 50 доллар болчихоод байхад 100 төгрөгөөр бууруулснаа их ажил хийлээ гэж үзэж байгаа бололтой. Бензиний үнийг 1630 болгож, Долларыг 2,450 болгож бууруулвал үнэхээр буурууллаа гэж хэлье. Заа бас тэр Хятадууд нүүрс авна гэдэг огт худал мэдээлэл шүү. Хятадуудыг доромжилсныхоо төлөөс болгож Монголыг Хятадад ШХАБ-д элсүүлэх, УИХ-г тарааж, улс эх оронд эмх замбараагүй байдал үүсгэх сиймхийгээр хэмжээгүй эрхт хаан болж ухныг Медведев болгох амлалт авсан жанхууг Хятадууд дарамталж байгаагийн нэг хэлбэр нь нүүрс тээвэрлэлтийг Хятадууд зориуд гацааж авах нүүрснийхээ хэмжээг ч гэсэн багасгаж байгаагаар тайлбарлаж болно.
Eronhii saidaa ajild chini amjilt husie! Seremjtei sharguu zutgeltei baigaarai bitgii mafiin luibarchidad buuj ogoorei bitgii tedend bolomj olgooroi