сонин mn
ҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн ээлжит хурал уржигдар боллоо. Тус хурлаар дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд: 
 
1. Цэцдийн зөвлөлийн гишүүдийн нөхөн бүрдүүлэлт 
2. Тэргүүлэгчдийн нөхөн бүрдүүлэлт 
3. Барилдааны дүрмийн зарим заалтуудыг хэлэлцэх 
4. Нэр бүхий аймгийн цолтнуудын хүсэлт 
5. Өсвөр үе, залуучуудын барилдааныг дэмжин ажиллах хүсэлт 
6. Завхан аймгийн бөхийн холбооноос ирүүлсэн хүсэлт. 
 
Хуралд Цэцдийн зөвлөлийн 67 гишүүнээс танхимд 32, цахимаар 15, нийт 47 гишүүн оролцов. Хурлаар дээрх асуудлуудыг дараах байдлаар шийдвэрлэв.
 
Үүнд: 
 
1. Цэцдийн зөвлөлийн гишүүдийн нөхөн бүрдүүлэлтийг хийв. Үүнд: Цэцдийн зөвлөлийн гишүүдээс дархан аварга Б.Бат-Эрдэнэ өөрийн хүсэлтээр, 3 удаагийн хурлуудад огт оролцоогүй улсын арслан Р. Пүрэвдагва, улсын заан Ц.Мягмарсүрэн, улсын харцага Д.Батболд, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Говь-Алтай, Баянхонгор аймгийн ҮБХ-ны тэргүүнүүд зэрэг нийт 10 гишүүнийг чөлөөлж, дараах төлөөлөлүүдээр бүрдүүлэв. 1. Улсын арслан Б.Ганбат 2. Улсын гарьд Ө.Бат-Орших 3. Улсын заан Д.Бумбаяр 4. Улсын заан Ц.Баярсайхан 5. Улсын начин С.Батсуурь 6. Аймгийн арслан С.Ерөөлт 7. Аймгийн арслан Т.Сүрэнжав 8. МҮБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Түмэндэмбэрэл 9. Улсын ахлах засуул Р.Сампилдондов 10. МҮБХ-ны менежер С.Гантөр нарыг Цэцдийн зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар нөхөн сонгож батлав. 
 
2. Тэргүүлэгчдийг нөхөн бүрдүүлэв. Тэргүүлэгчдээс: 
-Дархан аварга Б.Бат-Эрдэнэ өөрийн хүсэлтээр, 
-Улсын гарьд Ш.Жаргалсайхан. Тэргүүлэгчдийн нийт хуралд оролцсон ирц 24% тул,
- Улсын заан Ц.Мягмарсүрэн. Тэргүүлэгчдийн нийт хуралд оролцсон ирц 18% тул,
- Бөхийн судлаач Б.Цогтбаатар. Гадаадад эмчилгээнд явсан,
- Бөхийн зүтгэлтэн Б.Түмэнбаяр. Өөрийн хүсэлтээр тэргүүлэгчээр чөлөөлөгдсөн тул
Тэргүүний санал болгосноор Тэргүүлэгчдийн үүрэг гүйцэтгэгчээр сонгогдоод байсан улсын гарьд Б.Гантогтох, улсын начин Д.Жанчивдорж, бөх судлаач Л.Ням, бөхийн зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу нарыг баталж, мөн үүрэг гүйцэтгэгчээр сонгогдоод байсан улсын гарьд Б. Гончигдамба болон үндсэн тэргүүлэгч, бөх тайлбарлагч Ц.Батнасан нар энэ хурал дээр өөрийн хүсэлтээр нэрээ татсан тул тэдний оронд танхимаас нэр дэвшүүлсэн найман хүнээс нууц санал хураалтаар сонгоход МҮБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Түмэндэмбэрэл, улсын ахлах засуул Р.Сампилдондов нар олонхийн саналаар сонгогдож МҮБХ-ны 15 тэргүүлэгч бүрдлээ. Одоо МҮБХ-ны тэргүүлэгчдээр дараах төлөөлөл ажиллах болно. Үүнд: 
1. у/а Д.Ганхуяг 
2. у/а Д.Азжаргал
3. у/г Б.Гантогтох,
4. у/г И.Доржсамбуу
5. у/г Д.Рагчаа 
6. у/х Л.Бадарч 
7. у/х Г.Элбэг 
8. у/х Т.Өсөх- Ирээдүй, 
9. у/н Д.Жанчивдорж,
10. гарын даа Ё.Амарбаясгалан 
11. бөх судлаач Л.Ням, 
12. бөхийн зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу
13. МҮБХ-ны н.б.дарга Т.Түмэндэмбэрэл
14. Улсын ахлах засуул Р.Сампилдондов.
 
3. Барилдааны дүрмийн зарим заалтыг хэлэлцэж батлав. 
 
4. Нэр бүхий аймгийн цолтнуудын 2019, 2020 оны улсын баяр наадамд 3, 4 давсныг эрэмбэнд тооцох эсэхийг хэлэлцэж, 2018 оны 09-р сарын 28-ны өдрийн "... Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасны дагуу улс, аймгийн цолтны амжилтыг тооцох заалтны дагуу..." байх гэсэн шийдвэрийг хэвээр баталлаа. 
 
5. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат улсын арслан Цэргийн хэмээх Санжмятавын Шагжийн 1927 оны баяр наадамд 9 даван үзүүрлэж, Арслан цол, 1928 оны баяр наадамд 7 давж их шөвөгт шалгарсан, 1929 оны баяр наадамд 9 даван үзүүрлэсэн, 1930 оны баяр наадамд 10 давж түрүүлсэн амжилтыг Монгол бөхийн аварга цол хүртэхуйц амжилт мөн хэмээн батламжлав. 
 
6. Өсвөр үе залуучуудын барилдааныг дэмжин ажиллахаар тус тус шийдвэрлэлээ.
 
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО