sonin.mn
"Токио-2020”зуны олимпод оролцох эрхээ авсан Монгол Улсын нэрийг дэлхийд дуудуулах тамирчдыг цувралаар танилцуулж байгаа. “Токио-2020” Зуны олимпийн XXXII наадам эхлэхэд сар гаруйхан хугацаа үлдлээ. Олимпийн эрхийн тэмцээний ихэнх нь өндөрлөж, спорт холбоод олимпийн сонгон шалгаруулалтаа хийж дуусах дөхөж байна. Одоогийн байдлаар Монголын баг тамирчид спортын долоон төрөлд эрх аваад байгаа. Тухайлбал, чөлөөт бөхөөс ес, буудлага дөрөв, бокс гурав, хөнгөн атлетик гурав, ширээний теннис хоёр, байт харваа нэг мөн 3x3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг байна. Энэ удаа Үндэсний шигшээ багийн тамирчин, өчигдөрхөн эрхээ авсан хүндийн өргөлтийн тамирчин ОУХМ Эрдэнэбатын Билэгсайханыг танилцуулж байна. Тэрбээр Сэлэнгэ аймгийн Баянгол сум Баруунхараа хотод төрсөн бөгөөд "Их засаг" сургуулийг төгссөн. Анхны багш нь Л.Одгэрэл юм.
 
 
Залуучуудын Азийн аварга, 
УАШТ-ий гурван удаагийн аварга, өсвөр, запуучуудын дөрвөн удаагийн аварга,
Оюутны УАШТ-ий хошой аварга 
Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонтой 
 
Монголоос залуучуудын Азийн аварга цолыг авчирсан хоёр дахь тамирчин
Насанд хүрэгчдийн улсын аваргад 2014 оноос хойш тасралтгүй түрүүлж байгаа.
 
Эмэгтэй хүнд жингийн анхны Олон улсын хэмжээний мастер
Ази тивийн аварга
Ази тивийн хоёр мөнгө, хоёр хүрэл медальтай
Ази тивийн цомын аваргын гурван мөнгө, гурван хүрэл медальтай
Дэлхийн цомын хошой аварга
Дэлхийн цомын хоёр хүрэл медаль
Монгол Улсын амжилтыг 48 удаа шинэчилэн тогтоосон тамирчин юм
 
 
 
Б.Намуунтамир
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин