“Дэлхийд бид юугаараа омогшиж, ялгардаг вэ” монгол хүн та энэ асуултыг өөртөө тавьж үзсэн үү. Биднийг товойлгох, бусад улс үндэстнээс ялгах хамгийн том брэнд бол өвөг дээдсээс уламжлан ирсэн өв соёл, үндэсний түүхт уламжлал билээ. Энэ бүгдээр бид гангалж, гайхуулж, өөрийн орныг сурталчлах ёстой. Сүүлийн хоёр жил хүн төрөлхтөн цар тахалтай тэмцэж байна. Энэ өвчний өмнө өвдөг сөгдөхгүйн тулд чадахаараа хичээж байгаа. Харин энэ хүндхэн жилүүдэд дэлхий дахинд эдийн засгийн хямрал нүүрлэж, олон салбарууд уналтад ороод буй. Үүний нэг нь аялал жуулчлалын салбар билээ. МУИС-ийн Газар зүйн тэнхимээс хийсэн судалгаагаар 2020 онд аялал жуулчлалын салбар 1.2 их наяд төгрөгийн алдагдал хүлээсэн бол цаашид нөхцөл байдал хэвээр үргэлжилбэл 2021-2022 онд 4.13 их наяд төгрөгийн орлого алдах магадлалтай гэсэн дүгнэлт хийжээ. Харин 2019 онд 570.262 жуулчин Монголд ирж, жуулчдын тоо хамгийн дээд хэмжээндээ хүрч байв. Ингэснээр нийт 607 сая ам.доллар буюу 1.7 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан өсөлттэй жил байжээ.
“Бөхийн барилдааныг нь голчлон үзэхээр төлөвлөж байна”
Бид нэгэнт л цар тахалтай эвлэрч, зохицож амьдрахаас өөр сонголтгүй болж байна. Тиймээс нэн тэргүүнд аялал жуулчлалын салбараа сэргээх шаардлагатай. Үүний тулд юу хийх ёстой вэ. Өөрсдийн үнэт зүйлээс юуг нь голчилж, жуулчин татах гол үзвэр болгох вэ. Манай улсын хувьд жуулчин хүлээж авахад тохиромжтой сар нь долдугаар сар юм. Учир нь энэ сард үндэсний их баяр наадам болдог тул наадмын нээлт, хаалт, эрийн гурван наадмыг хамгийн олон жуулчин сонирхдог гэсэн судалгаа бий. Яг эндээс л менежменттэй өөрчлөлтийг хийж, үндэсний бөхийг жуулчин татах гол үзвэрээ болговол ямар вэ.
Зуун элээж бидэнд ирсэн үндэсний бөхийг 2015 онд “Юнеско” соёлын биет бус өвөөр бүртгэжээ. Энэ нь үндэсний бөх өөрөө юугаар ч орлуулашгүй үнэт баялаг гэдгийг батлаж байгаа юм. Аливаа улсын соёлын өв нь жуулчдыг татах гол зэвсэг болдог. Жил бүрийн улсын баяр наадмыг үзэхээр олон жуулчид Монгол орныг зорьдог ажээ. Монгол наадмын тухай Герман улсын аялагч Таебагийн тэмдэглэлд “Би ХБНГУ-аас Монголд ирсэн. Наадам үзэх тасалбар худалдаж авч чадаагүй болохоор Хархоринд үзэхээр төлөвлөж байгаа. Монгол наадмын талаар сайн мэдэхгүй. Ямар ч байсан эрийн гурван наадам болдог гэж сонссон минь надад энэ оронд ирэх зорилго болсон. Монголд ирэхээсээ өмнө нь хэд хэдэн нийтлэл уншсан. Гэхдээ миний уншсан нийтлэл болон үзэж харж байгаа зүйлс хоорондоо огтхон ч тохирохгүй байна. Хүмүүс Монгол гэхээр л талд давхих адуу морьдыг л төсөөлдөг” гэжээ. Харин хоёр жилийн өмнө манай улсад ирсэн Швейцарын иргэн Роман, Тереза “Монголд ирээд 14 хонож байна. Наадам үзчихээд говь үзэх төлөвлөгөөтэй байна. Монгол наадмын талаар цахимаас мэдээлэл авсан.Нээлтийг нь үзэхэд их хүндрэлтэй байдаг гэсэн. Тиймээс наадмын гол төрөл болох бөхийн барилдааныг нь голчлон үзэхээр төлөвлөж байгаа. Наадмын талаар мэдээлэл олоход хэцүү биш байсан. Наадам нь монголчууд төдийгүй дэлхийд их алдартай баяр шиг санагдсан шүү” гэж бичиж үлдээжээ. Үүнээс эрийн гуран наадам тэр дундаа бөхийн барилдааны тоог нэмж, үзүүлэн тоглолт хийдэг болчихвол жуулчдын цувааг тодорхой хэмжээгээр татаж болох юм.
Япон улсад аялсан хүмүүсийн 71 хувь нь сүмо үздэг
Яг л энэ зарчмаар өөрсдийн өв уламжлал, үндэсний баялгаа бодлогын хэмжээнд хөгжүүлж жуулчдыг татдаг олон улс бий. Үүний нэг нь Япон. Энэ улсын тухай бодоход хамгийн эхэнд сүмо л төсөөлөгддөг. Ингэтэл нь брэнд болгочихсон. Японд очдог жуулчдын 71 хувь нь зааал сүмо үздэг гэсэн судалгаа гарчээ. Тэмцээн үзээд зогсохгүй сүмогийн ордон, музей гээд бараг цогцолбор шахуу барилга Токиод бий. Тэмцээнгүй өдрүүдэд бөхчүүд үзүүлэх тоглолт хийж, хамт зураг авахуулж жуулчдыг татдаг. Үүнийг л монгол хөрсөнд буулгаад хэдэн бөхчүүдээ дэмжчихвэл зөвхөн монгол бөх үзэхийн төлөө хэдэн мянган жуулчин манай улс руу цувах бол. Японы сүмогийн хажууд монгол үндэсний бөх өнө эртний түүхтэй, барилдааны хувьд баялаг, уран билээ. Монголчууд бөхийн төрлөөр тив дэлхийд амжилт арвинтай. Монгол тамирчид чөлөөт, жүдо аль ч төрөлд лав барьцнаас сайн барилддаг. Мөн Кураш, Шрем, Сүмо гэсэн лав барьцнаас хүч шаардсан бөхийн төрлүүдэд ч монголчууд босоо. Тэгтлээ хуйлруулаад байдаг сүмод ч үнэндээ өнөөдрийг хүртэл 20 гаруй жилийн хугацаанд монголчуудын ноёрхол тасрахгүй байна. Тиймээс Монгол Улс яахын аргагүй бөхийн орон билээ.
Долоон мянганы түүхтэй үндэсний биет бус өв
...Уртын дууны шуранхай хадаж, уул талд гийнгоо цуурайтсан Монгол наадам. Энэ жилийн наадамд дархан аварга Б.Бат-Эрдэнэ, арслан Д.Мөнх-Эрдэнэ нар үзүүр түрүү булаалдахаар шалгаран үлдлээ. Үзүүр түрүүний бөхчүүд засуулуудаа ханаруулан барилдахаар гарах тэрхэн агшинд наадмын утга учир санагдана. Зүлэг ногоон дэвжээнд чуулсан зүрх болгоныг догдлуулсан есийн даваа ийнхүү эхэллээ . Монгол бөхийн түүхэнд “Хоёр эрдэнэ” гэж алдаршсан аварга, арслан хоёр энэ жил тав дахь удаагаа төрийн наадмын үзүүр түрүүг булаалдаж байгаа ажээ. Барилдаан хоёр цаг үргэлжилж аварга даван улсын наадмын ес дэх түрүүгээ хүртсэн юм. Энэ барилдааны талаар улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ хожим “Тэр жил аварга баруун хөл нь бэртэлтэй байсан юм. Барилдахааар гарахын өмнө аав минь надад “Аваргын хөл сайнгүй байх шиг байна. Чи бөх хүн байна. Тэр хөлд нь битгий мэх хийгээрэй” гэж захисан би аавынхаа үгэнд орж хоёр цаг гаруй барилдахад бэртэлтэй хөлд нь нэг ч мэх хийгээгүй. Гутландаа багтахгүй шахуу хавдартай хөлтэй хэрнээ хоёр цаг тэвчээр гарган барилдаж өрсөлдөгчээ ялж байгаа аваргыг биширч байлаа” гэж дурсан ярьсан юм. Энэ бол монгол бөх хүний жудаг, тэвчээр гэлтэй. Дундговь аймгийн Өлзийт сумын “Дэл Өнжил” уулнаас монгол бөхийн барилдаан хийж байгаа хадны сүг зураг олдсноор үндэсний бөх 7-11 мянган жилийн өмнөх хүрэл зэвсгийн үед үүссэн болохыг судлаачид тогтоожээ. Долоон мянган жилийн түүхтэй энэ өв соёл түүхэн он цагийг элээсээр өнөөгийн бидэнд өвлөгдөн ирсэн нь том хувь тохиол юм.. Анх Хүннү гүрний үед монголчууд цэрэг дайчдаа тулаанд бэлтгэх гол арга нь бөхийн барилдаан байжээ.
Бөхийн цол дуудах нь МЭ VIII зуунаас үүсэлтэй
“Баруун талын засуулууд сонс оо. Бөхийг амлая аа” гээд бөхийн цол дуудах нь Монголын их амар амгалан гэлтэй. Үндэсний бөхийн ёсонд голлох байрыг эзэлдэг нэг ёс нь цол дуудах юм. Бөхийн цол дуудах нь МЭ VIII зуунаас үүсэлтэй ажээ. Ардын дууны адил уянгалуулан монгол бөхийн эд хавийг магтан дуулдаг. Үндэсний бөхөөс өөр тамирчнаа магтан дуулдаг спортын төрөл үгүй билээ. Улсын аварга С.Мөнхбат нэгэн ярилцлагадаа “Цолоо дуудуулах нь бөх болж төрсний нэг сайхан мөч шүү. Цолоо дуудуулж байхад ертөнцөөс тасарч үүлэнд хөвж байгаа мэт мэдрэмж авч хүч орох шиг болдог” гэж хуучилсан байдаг. Ийм л эртний түүх, өв уламжилж ирсэн үндэсний бөхөө бид дэлхийд таниулж, брэнд болгох цаг иржээ. Ядахдаа л жуулчид ирдэг зуны гурван сардаа тасралтгүй барилдаан зохион байгуулж, түгээн сурталчилбал аялал жуулчлалын салбарын гол хөшүүрэг болох боломж ч харагдаад байна. Тиймээс монголчуудын бахархал болсон үндэсний бөхөө сүмо шиг л хөгжүүлье.
Б.Дэмбэрэлням
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Уйтгартай бөхийн барилдаанаар яах юм.
Хожидвол та нарын хохь шүү... МАН ирэх оноос тэтгэвэрийн 36 сарыг байхгүй болгох гэж байна.Амжиж энэ ондоо тэтгэвэртээ гарцгаа МАН-д саналаа өгсөн ахмадуудаа..
Хү Ляо Жан амбаны тарих тэрбум модыг бордох бордоо үнэгүй өгна ваа хайяааа... https://gogo.mn/r/dnn34
Сумо бөхийн тэмцээн үзэж байхад тамирчидыг харж байхад барилдаан эхлээгүй байхад л алчуураар хөлсөө арчаад байдаг. Гэтэл манай энэ үндэсний бөхөд тийм юм байдаггүй. Хүмүүс анзаардаггүй юм болов уу гэхээр тэр олон үзэгчид бүгдээрээ анзаарахгүй байна гэж баймааргүй юм. Манай бөхчүүд нэг дор хэд хэдэн барилдаан хийгээд хөлс хүч заан барилдаж байгаа үед маш ихээр хөлөрдөг. Гадаадын хүмүүс харж л байдаг байх. Хөлсөө зодогныхоо ханцуйгаар нэг шударсан болоод л барилдаад байдаг. Энд л одоо яамаар юм дээ хүний анхаарал татахгүй шиг нэг эвийг нь тааруулж байгаад засуул нь ч юм уу бөхийнхөө хөлсийг арчдаг болчихмоор байгаа юм даа. Харахад зүгээр зогсож байдаг засуулчид нэг тийм жижигхээн үүрэг хүлээлгэчихмээр байдаг юм. Ийм санал гаргахаар манай иргэд бас юу ч сонсоогүй юм шиг байгаад байдаг нь сонин. Манай үндэсний бөх бол дэлхийд байхгүй сайхан наадам гээд ярихаар хүн болгоны нүд нь сэргээд ярих гээд байдаг. Гэтэл нэг ийм юм ярихаар л ойлгодог хүн байхгүй болчих юм. Сонин шүү
Exleed Japan shig xogjood sumo shig gej yarix xeregtei xaxa
Допингтой, найраатай, хоорондоо арсалдсан, нутгийн ард нь байр, машин өгөхөд ичихгүй авдаг, тэгсэн мөртөа сумынх нь сургууль гадаа жорлонтой, эмнэлэг нь машингүй, ийм бөх үзэж яах юм, морь нь бас адил, допингтой, мориноос унаад хүүхэд нь гэмтдэг, үхдэг, юун наадам, эмгэнэл, ийм юмны юуг нь үзэх юм??
Төр нь өөрөө дагаж далбалзаад хөөрөөд хөөргөөд байх юм лдаа. Өргөл барьц ламд өгдөг шиг бөхчүүд, уяачдад өгч бгаа шагнал урамшуулалыг хянаж, хувь хүний орлогын татварыг нь хуулийн дагуу авдаг болох, Нутгийн зөвлөл гэж дураараа мөнгө татаж, ямарч хяналтгүй шагнал нэрээр тараадгийг зохих хуулийнх нь дагуу хяналттай болгох хэрэгтэй бх. Нутгийнхаа залуучуудыг болж өгвөл боловсролтой эх орондоо бүтээн байгуулалт хийдэг, шинийг санаачилдаг импортыг орлодог болоосой гэж хүсдэг тэр ч утгаар нь дэмждэг, тэгсэн энэ тэрийг дэмжмээр бна начин, заан төрүүлмээр бна гээд мөнгө татахад нь үнэндээ өгмөөргүй л бдаг шүү. Хэдэн жилийн өмнө нутгийн нэг залуу начингийн даваан дээр унахад нь баярласан, ямар ч завгүй хамт олноороо зүтгэж байж олдог хэдэн төгрөгөө зүгээр нь ноцолдохоор өөр шидгүй нөхөрт өгөөд баймааргүй л бна шд. Гадаадад сургуульд явж бгаа ар муутай хүүхдүүдэд бол чадлаараа тусладаг.
Допингтой Батсуурь нь 11 сараар эрхаа хасуулдаг. Допинг илэрсэн Оюунболд нь 8 жилээр эрхаа хасуулан ч гэх шиг кккк. Ямар гээчин тоглоом бэ????? Допинг л бол ДОПИНГ шүү дээ. Хүн хэрэгцээгээрээ л ууна.. Амархан тамирддаг нь тамир оруулдагаа. Зүрхний ажиллагаа дэмждэг ДОПИНГОО л ууна. Хүч хэрэгтэй нь хүч өгдгөө л ууна. Хэдэн допинг уусан яасан ийсэн БҮГД ижил. Хүний онцлогооосоо хамаарна. Тиймээс ДОПИНГ л бол ДОПИНГ. Батсуурийн эрхийг 11 САРААР биш 11 жилээр хасах ёстой. Даварсаан баас Батсуурь чинь бүр Хоригоо зөрчөөд гадаадад очиж барилдаад явсан. Тэгээд зүгээр үү ааан?????
100 жилийн дараа үндэсний бөх байж л байна харин түрүүлсэн шагналд нь сүүлийн загварын нисдэг машин авдаг болсон байх ! 100 жилийн өмнө би түрүүлж байхдаа хурдан даага авдаг байлаа
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) WhatsApp: 157444437443
Mongol beh bol tyyhiin negdsen ynelgeegeeree Mongolchyydiig hymyyjyylej irsen agyy hyndetgeliin yos juram hair enereliin talbar baib,odoo ch men adilaar hegjuuleh ni zyi gajig setgelgeetei sine yeiin zaluusiin yumiig bysniylah zorilgogtoi hytadiin erliizyyd manai ylasad bisgyi baina,bidniig dotoroos ni hagalan bytargah yzeltei zaluus mas ikhe baina,tedend eersdiigee byy yysga?...Mongol beheen hyndetgej irsen yos juramiig behchyyd maani saihan barij yab!!!!bid behchyydeen hyndetgej ter agyy hych yhaaniig ni sytdeg ard tymen syy!!!!tiimdee ch Mongolchyyd beh dee hairtai,hyndetgeltei handdag!Harin arhi dars yygaad Tybsinbayar sig hyn zodoj arhinii sileer zerleg balmad aasilbal ard tymen yzen yadaj yamarch erh medel hergem zeregtei baisan ch hogiin sabryy tylhedeg baih ni zeb!!!!!behchyyd maani hegjij delhiin behiin sporttoi en zeregchen,SUMO sig yos judagtai baisaar baih boltygai!!!!Mongol behdee hairtai bid?!...............
УВСЫН мафи Монгол бөхийг утгагүй болгож чадаж байна шүү кккк. Батсуурь гэдэг баастай лагай нь уначаад дийлэхгүй болхоороо нутгийн ах нараа явуулж Оюунболдыг допинг гэх зохиомол юмтай хутгаж өрсөлдөгчөө дарж авах гээд байна уу?????? Барилдаад бардаггүй шүү дээ угаасаа. Допингтой Батсуурь нь 11 сараар эрхаа хасуулдаг. Допинг илэрсэн Оюунболд нь 8 жилээр эрхаа хасуулан ч гэх шиг кккк. Ямар гээчин тоглоом бэ????? Допинг л бол ДОПИНГ шүү дээ. Хүн хэрэгцээгээрээ л ууна.. Амархан тамирддаг нь тамир оруулдагаа. Зүрхний ажиллагаа дэмждэг ДОПИНГОО л ууна. Хүч хэрэгтэй нь хүч өгдгөө л ууна. Хэдэн допинг уусан яасан ийсэн БҮГД ижил. Хүний онцлогооосоо хамаарна. Тиймээс ДОПИНГ л бол ДОПИНГ. Батсуурийн эрхийг 11 САРААР биш 11 жилээр хасах ёстой. Даварсаан баас Батсуурь чинь бүр Хоригоо зөрчөөд гадаадад очиж барилдаад явсан. Тэгээд зүгээр үү ааан?????
Сайн байцгаана уу, энэ мессежийг уншиж байгаа хүн бүр, би Макс эмнэлэгт бөөрөө зарж баяжсан бидний ертөнцийг гэрчлэхийн тулд энэ хэрэгслийг ашиглахыг хүсч байна. Өмнө нь би олон жил амьдарсаны эцэст бөөрөө зарах мисс хайж байсан. ядуурал, намайг Макс эмнэлэгтэй танилцуулдаг гол найзтайгаа уулзах хүртэл бид үнийг тохиролцож, тэд миний бөөрийг 600,000 доллараар худалдаж авахаар тохиролцсон бөгөөд биднийг ирэхээс өмнө хагас төлбөрийг нь төлнө гэж надад мэдэгдэв. Хагалгааных нь төлөө тэд надад хагалгааны дараа тэр даруй үлдэгдэл мөнгийг нь өгч, маш эрүүл, амьдралдаа сэтгэл хангалуун байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, харин мөнгө нь хамгаалалт юм. Зөв газраа хайж буй хүмүүст Бөөрөө зарж, эрүүл мэндээ хадгалахын тулд та эмнэлэгтэй холбогдож болно [drmax.hospital@gmail.com] Өөрт байхгүй зүйлээ авахын тулд өөрт байгаа зүйлээ дахин ашиглаад, эрүүл саруул хэвээрээ байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, харин мөнгө бол хамгаалалт юм. [drmax.hospital@gmail.com]
Сайн байцгаана уу, энэ мессежийг уншиж байгаа хүн бүр, би Макс эмнэлэгт бөөрөө зарж баяжсан бидний ертөнцийг гэрчлэхийн тулд энэ хэрэгслийг ашиглахыг хүсч байна. Өмнө нь би олон жил амьдарсаны эцэст бөөрөө зарах мисс хайж байсан. ядуурал, намайг Макс эмнэлэгтэй танилцуулдаг гол найзтайгаа уулзах хүртэл бид үнийг тохиролцож, тэд миний бөөрийг 600,000 доллараар худалдаж авахаар тохиролцсон бөгөөд биднийг ирэхээс өмнө хагас төлбөрийг нь төлнө гэж надад мэдэгдэв. Хагалгааных нь төлөө тэд надад хагалгааны дараа тэр даруй үлдэгдэл мөнгийг нь өгч, маш эрүүл, амьдралдаа сэтгэл хангалуун байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, харин мөнгө нь хамгаалалт юм. Зөв газраа хайж буй хүмүүст Бөөрөө зарж, эрүүл мэндээ хадгалахын тулд та эмнэлэгтэй холбогдож болно [drmax.hospital@gmail.com] Өөрт байхгүй зүйлээ авахын тулд өөрт байгаа зүйлээ дахин ашиглаад, эрүүл саруул хэвээрээ байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, харин мөнгө бол хамгаалалт юм. [drmax.hospital@gmail.com]