sonin.mn
Киргизстан улсын Бишкек хотноо Каба Уулу Кожомкул болон Раатбек Санатбаевын нэрэмжит  чөлөөт бөхийн дэлхийн чансааны оноо олгох тэмцээн болж буй билээ.
 
Уг тэмцээний эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд “Белград-2022” ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Батхуягийн Хулан, “Улаанбаатар-2022” Азийн АШТ-ий мөнгөн медальт ОУХМ Ганбаатарын Отгонжаргал нар хоорондоо барилдан, УХМ Батхуягийн Хулан ялж, гавьяат тамирчин Бат-Очирын Болортуяа хүрэл медалийн төлөө барилдахаар болов.