Сэтгүүлч Ж.Баттуул Эдийн Засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатартай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрээр: " Ч.Хүрэлбаатарын санаачилсан хууль нь газар нутгаа гадныханд 100 жилээр өгөх, үндэсний аюулгүй байдалд ноцтой заналхийлсэн ийм хуулийн төсөл юм. Тэрээ Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл санаачилж өнгөрсөн 6-р сарын 23-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн байдаг. Энэ хуулийн агуулга нь Монгол улсын газар нутгийг гадныханд 100 жилээр өгөх ийм агуулгатай. Ингээд өнгөрсөн 7-р сарын 04 буюу наадмын өмнөхөн УИХ-аар хэлэлцүүлж, батлуулах гэж оролдсон. Аз болж эсэргүүцэлтэй тулгараад уг хуулийн хэлэлцүүлэг зогссон байдаг.
Энэ хууль хэзээ ч батлагдаж болохгүй. Ингээд саяхан энэ талаар манай баг нэвтрүүлэг хийж, хураангуйг нь олон нийтэд цацсан. Гэтэл уг нэвтрүүлэг гарахаас өмнө Ч.Хүрэлбаатар намайг цагдаад өгсөн. Гэхдээ цагдаад өгсөн асуудал дээр нь би юм ярихгүй. Гол нь энэ хууль батлагдвал яах вэ? Монгол улс байхгүй болно.
Том агуулгаар нь харвал. Жижиг агуулгаараа монголчууд бид зундаа гэр бүлээрээ аялаж чадахгүй болно. Төрийн хамгаалалтанд байдаг мал байхгүй болно. Малчин нь байхгүй болно. Нүүдэлчин соёл байхгүй болно. Ийм ноцтой хуулийн төслийг Эдийн Засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар гэж хүн УИХ-аар батлуулах гэж оролдлоо. Энэ хүн ямар санаатайгаар ийм хуулийн төсөл оруулж ирсэн бэ? гэдгийг та бүхэн дотроо тунгааж бодоорой. УИХ-ын гишүүд гадныханд газар нутгаа 100 жилээр өгье гэдэг хуулийг дэмжиж байгаа юм уу? Одоог хүртэл чимээгүй байгааг нь бодоход дэмжиж байна гэж ойлголоо. МАН-ын гишүүдийг нь ойлгож байна. Ч.Хүрэлбаатарынхаа атганд орчихсон.
МАН-д Ч.Хүрэлбаатар хамгийн их эрх мэдэлтэй байгаа гишүүн. 2008 оноос хойш УИХ-д тасралтгүй сонгогдож, 5 удаа сайдаар ажилласан. Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайд байхад нь УИХ-ын гишүүд тойрогтоо мөнгө тавиулах гээд хадаг бариад гүйдэг байсан гэдгийг бүгд мэддэг. Өөдөөс нь юу ч хэлж чаддаггүй. Ийм хүн Монгол улсын газар нутгаа гадныханд 100 жилээр өгөх гээд явж байна.
Судлаад үзэхээр гадны хөрөнгө оруулалт нэртэй үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул учруулах хуулийн төслүүд удаа дараа орж ирсэн байна. 50 мянган доллар л оруулаад ирэх юм бол Монгол улсад чөлөөтэй амьдардаг, оршин суудаг болно гэх агуулгатай хуулийг ч оруулж ирсэн. Шууд утгаараа үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн хуулийн төслөө олон нийтийн эсэргүүцэлтэй тулгараад эргүүлэн татаж байсныг та бүхэн санаж байгаа болов уу. Үүний дараа Ч.Хүрэлбаатар ахиад ийм хуулийн төсөл оруулж ирж байгаа юм." гэв.
О.Чулуу
Сэтгэгдэл26
Хуулийн мөн чанар, үр дүнгийн талаар тодорхой мэдлэггүй мөртлөө ийм хэт гуйвуулсан зүйл ярьж болохгүй.
Нүүрс хулгайгаар гаргах….. атус цавчих… мэтээр шуналдаа хөтлөгдөж яваад Хятадын дотяаманд барьцаалгдсан улс УИх, яамдад асар олон бна. Тэд амь гарахын тулд газар нутгаа гардуулж өгөх гэж өрслдөж бна
ГАДНАА "МУУР БАГШ" ЦАРАЙЛСАН "ЭЛЭГ БУРУУ" ХҮМҮҮС ИРЭЭДҮЙД ЯМАР Ч БАЛАГ ТАРЬЖ МЭДЭХ ХУУЛИЙГ "ГАДНЫХАН"-ТАЙ ДАЛДУУР ҮГСЭН ХУЙВАЛДАЖ БГААД СЭМ БАТЛУУЛЧИХ ГЭЖ ИЛ ДАЛД АРГААР МӨН Ч ИХ ЗҮТГЭХ БОЛЖ ДЭЭ! МОНГОЛЧУУД МИНЬ ИХ Л СЭРЭМЖТЭЙ БХ ЦАГ ИРЖ ШҮҮ!
Mundag setguulch
Ene hurelbaatar gej hiisen uildel bolgonni mgl ulsiin esreg yamar zevuun novsh ve
Монгол улсыг Хятадад нэгтгэх нууц даалгавар авч хөлс шангаа урьдчилаад авчихсан улс МАН-д маш олон байгаа.
Монгол улсад ард түмний үймээн бослого гарч даамжирвал Хятад улсаас цэрэг оруулж дарах тохиролцоог МАН нуууцаар хийчихсэн байгаа..
Урвагчбаатар билүү хүрэлбаатар нэртэй билүү олон удаа сайд хийж байгаа нөхөрийг юу яавал яасан юм
Урвагчбаатар билүү хүрэлбаатар нэртэй билүү олон удаа сайд хийж байгаа нөхөрийг зайлуулаач
Энэ бол 100% АНУ Хятад хоёрын бодлого.
ЕС Оюун-Эрдэнэ яаж сохрохоороо Хүрэлбаатар, Чойжихлсүрэн гэсэн луйварчдыг сайд болгодог байнаа. Тийм болохоор ЗГ өөдлөхгүй ш дээ.
Нүүдлийн соёл гэж ярьдаг хүмүүс дэлхийд байхгүй болж үеээ өнгөрөөж байнаа,монголчууд биднээс өөр эртний нүүдэлчин амьдралаараа гайхуулах санаатай ард түмэн гэж бараг алга болсон байна
Газар нутгаа гадныханд 100 жилээр өгнө гэдэг санаа бол монгол улсыг устгах гэсэн дайсаны явуулга гэж ойлгогдож байна
Мэдрэл муутай залуу вэ, боловсролоо дээшлүүлээч! Оюу толгойг с.баяр идлээ ч гэх шиг, уран дорноговь монгол 2ыг сүйтгэлээ ч гэх шиг женко монголыг аврана гэх шиг домгуудаасаа салаач
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олохгуй гэж Уих гээч худалч хулгайч завхай эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!
Энэ Ч.Хүрэлбаатар гээч нотлогдсон хулгайч. Хотгор шанагаас эхлүүлээд үүний тарьсан гай мундахгүй. Увсынхан ийм шудрага бус нөхрийн арга илбэнд ороод дахиад сонгож тэнэгтэх вийдээ.
Сэтгүүлч гуай та Газрын хууль гэж байдгийг мэдэх үү.Тэнд яриад байгаа шүүмж чинь орсон байгаа.Ганцаарчилж Хүрэлбаатар руу дайрах хэрэггүй ЮМ ойлгодог бол тэнд аюултай заалтууд их бий.Түүнийг харин ярих хэрэгтэй
Сэтгүүлч гуай та Газрын хууль гэж байдгийг мэдэх үү.Тэнд яриад байгаа шүүмж чинь орсон байгаа.Ганцаарчилж Хүрэлбаатар руу дайрах хэрэггүй ЮМ ойлгодог бол тэнд аюултай заалтууд их бий.Түүнийг харин ярих хэрэгтэй
Цэлхгэр нүүрт өмхий хулгайч дөрвөдийг зайлуулах хэрэгтэй. Хүний хүн хэзээд хүний хүн байдаг..
Тэр угаасаа тамд унах гээд л яаараад байгаа ялгадас шдээ!
Хөгжингүй орнуудад 50 мянган доллароос дээш хөрөнгө оруулалт хийвэл байнгын оршин суух эрх олгодог ш тээ. Жишээ нь Путины хүүхдүүдийг төрүүлсэн тамирчин хүүхэн Швейцар улсад хөрөнгө оруулаад байнгын оршин эрхээр амьдарч байгаа гэж сонссон.
Хөгжингүй орнуудад 50 мянган доллароос дээш хөрөнгө оруулалт хийвэл байнгын оршин суух эрх олгодог ш тээ. Жишээ нь Путины хүүхдүүдийг төрүүлсэн тамирчин хүүхэн Швейцар улсад хөрөнгө оруулаад байнгын оршин эрхээр амьдарч байгаа гэж сонссон.
Xyatadiin bodlogo uu gexees US Mongold ogt xamaagui bolson baigaa shuu.
Хужаатай хамт идэж ууж архидаад баахан мөнгө аваад бөлдөгдүүлцэн ху намынхан бүгд
Сэтгүүлчийг дэмжье
Сэтгүүлчийг дэмжье