
“Монголын Эдийн засгийн чуулган-Бүсчилсэн хөгжил” чуулган болж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Анандбазар хойд бүсийн хөгжлийн талаар байр сууриа илэрхийлэв.
Тодруулбал тэрээр: “Хойд бүсийн хөгжлийн тухай ярихын тулд хойд бүсийн давуу талыг судлах хэрэгтэй. Булган, Хөвсгөл, Эрдэнэтийн бүс Монгол Улсын усны нөөцийн хамгийн их нөөцтэй, хамгийн олон гол мөрөн дайрч өнгөрдөг газар. Усан цахилгаан байгуулах боломжтой.
2024-2028 онд эрчим хүч экспортлогч бүс болох ёстой. Эрдэнэт жишээ нь мухар төмөр замтай. Тэгвэл энэ төмөр замыг Булганаар дамжуулаад Хөвсгөл рүү татах ёстой. Яагаад гэвэл галт тэрэгний хямд. Үүнийг хөгжүүлвэл зах зээлд гарах боломж нээгдэнэ. Манай бүс малаараа улсдаа тэргүүлдэг.
Манай улс 70 сая малтай атлаа сүүгээ гадаадаас импортолж байна. Сүүгээ гадаадаас импортолдог ичгэвэртэй эдийн засагтай байж болохгүй. Сүүний хэрэглээрээ Монголчууд дэлхийд хамгийн сүүлд ордог. Өөрөөр хэлбэл сүү уудаггүй ард түмэн шүү дээ. Тэгэхээр энэ хэрэглээгээ сайжруулж, залуучууд мань сүү ууж, шүдээ хорхойтохоос сэргийлдэг болох ёстой.
Энэ хүрээнд боловсролын салбарт миний өргөн барих гэж байгаа хууль бэлтгэгдэж байна. Бага үдийн сүү гэдэг хуулийн төсөл өргөн барина. 330 сумын цэцэрлэг, сургуулийн бүх хүүхдэд 11.00 цагт 250 грамм сүү өгөх юм. Ингэснээр хүүхдүүд маань эрүүл байхаас гадна малчид маань сүүгээ борлуулж, орлоготой болно.
Нэг литр сүүг 1600 төгрөгөөр худалдаж авахаар хуулийн төсөлд тусгасан. Булган аймгийн Тэшиг суманд цөцгийн тосны үйлдвэр баригдаж байна. 400 ажлын байр бий болсон, дагалдах хоёр том үйлдвэртэй. Эрдэнэт хотыг тахианы өндөг, тахианы махаар чадамжтай ийм том үйлдвэр энэ жил ашиглалтад орж байна. Эрдэнэт үйлдвэр Булган, Хөвсгөлийн малчдын бүтээсэн баялгийг хамгийн түрүүнд худалдаж авах ёстой. Хөвсгөл далайн аялал жуулчлалын өгөөжийг Хөвсгөлчүүдэд сайн хүртээх хэрэгтэй, орлогыг нь нэмэгдүүлэх хэрэгтэй. Би Булган аймагт эв нэгдлийн их суварга барьж байгаа. Энэтхэгт Таж Махал гэж суварга бий. Түүнийг үзэхийн тулд нэг жилд 16 сая жуулчин ирдэг. Энэтхэгийн Таж Махал шиг суварга Булганд баригдаж байгаа, Хөвсгөлд ч барих ёстой” хэмээсэн юм.
М.Чой
Сэтгэгдэл23
Bosgoo Huvsgul bulgan erdenetiin huuhnuudee bidend suu uuhgui hereggui
энэ худалч булганых биш далд ор
энэ худалч булганых биш далд ор
Анандбазараа боль боль, олон охид бүсгүйчүүдийн амьдралаар тоглочихоод, үйлийн үрээс айхгүй байна уу? Чамд шаанс байхгүй ээ, Ардын нам энэ мэтээсээ салах хэрэгтэй.
олон бүсгүйчүүдийн амьдралаар тоглосон энэ хүнийг ард түмэн хайрлаад л, УИХ-д сонгоод л, Анандбазар өөрөө улам өнгө ороод, улам баяжаад бна ш дээ. Тэгэхээр үйлийн үр гэж байдаггүй бхөө? Хүүхэн хүчиндлээ гээд яадаг ч үгүй юм бна. Авлигачдын амьдрал улам л дэвжээд л. Нүгэл гэж бхгүй шүү тэгэхээр, хүмүүс ээ
энэ хавар анандыгаа засна яг хургаа засах үеэр
архины шаар иддэг үхрийн сүү хортой
монголчууд лам болгонуур гүйж их л нууцлан үзүлдэг шигээ байнга их хурал сонгож байна гэж тоглодогоо болиочээ зовлон гуйранчлал мөлжлөг хоёр нарны хооронд биш хоёр жил ч биш хорь гучин жилээр хоёр гурван зуун жилээр үргэлжилдэг шүү дээ залуусаа болиочээ
монголчууд лам болгонуур гүйж их л нууцлан үзүлдэг шигээ байнга их хурал сонгож байна гэж тоглодогоо болиочээ зовлон гуйранчлал мөлжлөг хоёр нарны хооронд биш хоёр жил ч биш хорь гучин жилээр хоёр гурван зуун жилээр үргэлжилдэг шүү дээ залуусаа болиочээ
Энэ пяздуу шорондоо орондоо ормоор юм.
Дэвших гээд далдаганаад эхэллээ дээ
Дэвших гээд далдаганаад эхэллээ дээ
Энэ балайр шантаажчин,охидыг бузарлагчийг төрөөс зайлуулах хэрэгтэй
Ene ohidiig buzarladag ni tegeed unen um uu? Bainga minii ner zeeldegch, hulgaich, tuurugduulegch deerh Z chi unen helj bn uu. If it's a real Bullshit you are also to be ...together w\him. Mind iit Forever. Plus Kick his Ass until...
Ene ohidiig buzarladag ni tegeed unen um uu? Bainga minii ner zeeldegch, hulgaich, tuurugduulegch deerh Z chi unen helj bn uu. If it's a real Bullshit you are also to be ...together w\him. Mind iit Forever. Plus Kick his Ass until...
Ene ohidiig buzarladag ni tegeed unen um uu? Bainga minii ner zeeldegch, hulgaich, tuurugduulegch deerh Z chi unen helj bn uu. If it's a real Bullshit you are also to be ...together w\him. Mind iit Forever. Plus Kick his Ass until...
Хүчин хийчихээд ичдэггүй байж сүү гаднаас авахад ичдэг гэнээ
Анандбазар унтаж байгаа баавгай аюултай шүү гэж МАН-ын дарга нараа чичрүүлээд байгаа шүү..
Амьд сүүгээр хийцтэй цай
аргагүй л сонгууль ойртсон бололтой, хаа сайгүй эх орончид олширч, ард түмэндээ хайр зарлагсад бий болж, бараг гэрт чинь очоод шалыг чинь угаагаад өгье гэх нь холгүй байна. Хэлсэн ярьснаа сонгуулийн маргааш мартана. Дараагийн сонгууль хүртэл.
Хүчиндэгч ярьж байгаа болохоос биш. Гэхдээ чамд одоо мянга зөв юм яриад нэмэр бхгүй бхаа.
Huuraii suug l mongoldoo uildverlev ged bgaasht
Яам сайд бодлогогүй ийм тэнэг төр барьж бгаа намын буруу биз дээ!