Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга, МАН-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймагт ажиллаж байна. Засгийн газрын 2024 оны 01-р сарын 17-ны өдрийн 30 дугаар тогтоолоор Хөдөө аж ахуйн салбарын алдартнуудыг тодруулсан юм.
Говь-Алтай аймгийн Чандмань сумын Чандмань-Уул багийн малчин Д.Гүнчиг 19 жил мал маллаж байна. Тэрээр 30 гаруйхан насандаа “Улсын аварга малчин” болж байгаа нь энэ. Мал сүргээ таван төрлөөр өсгөн үржүүлж, малын ашиг шимийг нэмэгдүүлж, малын чанарт анхаарч чадсан учраас тэрээр “Улсын аварга малчин”-аар тодорч байна. Д.Гүнчиг 200 гаруй тэмээн сүргийг маллаж, аймаг орон нутгийнхаа тэмээний баярт жил бүр амжилт үзүүлэн оролцдог. Тэрээр 2015, 2016 онд Уяач тэмээчин, 2023 онд сумын Аварга үхэрчнээр шалгарчээ. Удам залгасан малчин Гүнчигийн аав Доржпалам улсын аварга малчин цолонд хүрэх гэж хичээн амьдарчээ. Харин хүү нь түүний үйл хэргийг үргэлжлүүлж байгаадаа баяртай байгаагаа илэрхийллээ.
Улсын аварга малчны шагнал бол төр нь малчнаа хүндэтгэн очиж, золгодог уламжлалтай шагнал. Энэ жил 286 улсын аварга малчин тодорч байна. Говь-Алтай аймгаас улсын аварга 10 малчин, саальчин, тариаланч нар тодорч, хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж байна.
Малын тоонд бус чанарыг чухалчилдаг болсон энэ цаг үед Улсын аварга малчин Д.Гүнчиг ээлжийн ингэ бүрээс жилд 20-25 ботго бойжуулж, төлтэй ингэ бүрийг саалинд хамруулж чадаж байна. Цаашид малаа улам чанаржуулж, ашиг шимийг нэмэгдүүлэхээ тэрээр илэрхийллээ.
Засгийн газрын тогтоолоор энэ жил “Улсын аварга малчин”-аар 186 малчин, “Улсын хошой аварга малчин”-аар 18 малчин тодорлоо. Мөн үүнээс гадна “Улсын аварга саальчин”-аар 12, “Улсын аварга фермер”-ээр 14 хүн тус тус тодорлоо.
Сэтгэгдэл5
Bayar hurgie, yostoi saihan haragdaj baina, malchin zaluud dahin bayar hurgej, eruul enh sain saihniig husie, temee mallana gedeg hetsuu. Tuunchlen mongol ahui, soyoloo teej yavaa gesen ug.
Хувийн өмч болсон мал сүргээ өсгөнө үү, үхүүлнэ үү ер нь бидэнд ямар хамаатай юм бэ?! Тэгээд ч наад хүн чинь ямар татвар төлдөг биш. Төлдөг байлаа ч өөрөө малаа өсгөөгүй.Малынхаа дэргэд өдөр шөнөгүй хажууд нь хариулж явна гэж бүр байхгүй. Мал нь өөрөө л өссөн. Ийм хүмүүсийг жил бүр татвар төлөгчдийн мөнгөөр шагнаж урамшуулах ямар шаардлагатай юм бэ? Уур хүрч байна. Харин тэрний дэргэд өөртөө болон бусдад ажлын байр бий болгон олон арван айлыг байнгын орлоготой болгож яваа мянга мянган жижиг дунд бизнес эрхлэгчдийг л шагнаж урамшуулж баймаар юм. Шагнаж урамшуулах нь ч яамай. Татвар шимтгэл хураамжаа л бууруулж өгвөл шагнал нь тэр болно.
Зөв хэлжээ мал нь хувийнх нь өмч, түүнийгээ өсгөсөн л хүн байна. Засаг ингэж далдганах хэрэггүй социалист аж төрөх ёсоо орхих хэрэгтэй.
Yag tiim. Socialismiin uyeiin shagnaluudaa odoo bolih heregtei.
доншуучилж явахын оронд нам доторхи хулгай луйвраа цэгцэл, хөөе амарбаясгалаааан, малчид очиж, очиж чам муугаар л дутав гэж дээ,