sonin.mn

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор, Монголын Улсын Боловсролын яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Биеийн тамир, Спортын Улсын хороотой хамтран 21 аймаг, 330 сум, Улаанбаатар хотын 09 дүүргийн ЕБС-ийн сурагчдын дунд 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 10 дугаар сарын 03-ны өдрүүдэд үргэлжилсэн “Мөрөөдлийн гоол–2025” энэ жилийн тэмцээнээ амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.


Энэхүү тэмцээн охид, хөвгүүдийн хоёр насны ангиллаар явагдсан бөгөөд аймаг, сум, дүүргүүдээс шалгарсан шилдэг 54 багийн 3500 гаруй сурагчид ур чадвараа дайчлан оролцож, аваргууд тодорлоо.


“Мөрөөдлийн гоол–2025” тэмцээний хаалтын арга хэмжээ /2025.10.03/ өдөр болж, аварга багууд шагналаа гардан авлаа. Хаалтын арга хэмжээнд МХБХ-ны Ерөнхийлөгч Ц.Анандбазар, Боловсролын сайд П. Наранбаяр, УИХ-ын гишүүн асан Б.Баттөмөр, Боловсролын яамны ТНБД Х.Батжаргал, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Газрын дарга Д.Жаргалсайхан, Биеийн тамир, Спортын Улсын хорооны дарга Э.Билэгт, Биеийн тамир, Спортын Улсын хорооны Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн мэргэжилтэн Э.Хүрэлчулуун, МХБХ-ны Техникийн захирал Андрес Шифери болон МХБХ-ны хүндэт Элчин сайд Амбассадорууд оролцож баг тамирчиддаа баяр хүргэлээ.


5 хүн ба бичвэр нарын зураг байж магад

МХБХ-ны Ерөнхийлөгч Ц.Анандбазар хаалтын арга хэмжээнд оролцсон тамирчиддаа хандан хэлэхдээ, Бид олон мянган хүүхдийн дундаас авьяастныг илрүүлэх “Мөрөөдлийн гоол-2025” тэмцээнээ ийнхүү өндөрлөх гэж байна. Энэ тэмцээн нь Монголын хүүхэд багачуудын бахархал төдийгүй, тэдний авьяас чадварыг нээн хөгжүүлэх чухал үйл явдал боллоо. Энэхүү тэмцээнд оролцсон хүүхэд бүр Монголын ард түмний ирээдүйн бахархал, даган дуурайх гайхамшигт тамирчид болон өсөж, өндийх боломжийг олж авч байгаа нь энэ тэмцээний давуу тал, онцлог гэж харж байна. Сурагчид та бүхэн спортоор бахархдаг, спортыг амьдралынхаа зорилго болгосон сайхан нийгмийг бий болгоорой, Та бүхний дундаас Монголчуудын хайрладаг, бахархдаг, даган дуурайдаг алдарт тамирчид төрнөө гэж бүрэн итгэж байна. Мөн спортоор дамжуулан хүүхэд багачууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдар оюун ухааны хувьд эрүүл саруул, тэвчээр тэнхээтэй монгол улсын иргэдийг бэлтгэж буй үйл хэрэг юм. Багийн спорт гэдэг бол бусдыгаа хүндэтгэж, хамтдаа өрсөлдөн, хамтран амжилтанд хүрэх ухаан гэж харж байна” гэлээ.


5 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Арга хэмжээг хамтран зохион байгуулсан Боловсролын сайд П.Наранбаяр хэлэхдээ, “Өнөөдөр хөлбөмбөгийг мэдэхгүй хүн Монгол Улсад байхгүй. Бидний үе ямар тамирчныг мэддэг байсан бэ гэдгээрээ нас, үеэ илэрхийлдэг байлаа. Хэрвээ Марадонаг яриад эхэлбэл ахмад үеийнхэн, харин Мбаппег яриад эхэлбэл Gen Z үеийнхэн гэдгийг илтгэнэ. Анх Килиан Мбаппе дэлхийд од болон гарч ирэхдээ 17-хон настай байсан. Энэхүү тэмцээнд оролцсон нийт сурагчид та бүхэн 13-15 настай байгаа нь тун удахгүй Та бүхний дундаас Монголын нэрийг дэлхийн хөлбөмбөгийн дэвжээнд гаргах том тамирчид төрөн гарах боломж гэж харан Боловсролын яам сурагчдаа дэмжин, ирээдүйн Монголын нэрийг цуурайтуулах тамирчнаа дэмжихийн тулд хамтран ажиллаа” гэлээ.


Тэмцээнд дараах багууд аварга болон алт, мөнгө хүрэл, тусгай байранд орж шагнал хүртлээ. Дүн:


Охид – 13 насны ангилал


1-р байр — Дорнод аймгийн 1-р сургууль

2-р байр — Сонгинохайрхан дүүргийн 107-р сургууль

3-р байр — Баянзүрх дүүргийн 147-р сургууль

4-р байр — Говь-Алтай аймгийн 4-р сургууль


Охид – 15 насны ангилал


1-р байр — Орхон аймгийн 17-р сургууль

2-р байр — Өвөрхангай аймгийн “Олимп” сургууль

3-р байр — Хан-Уул дүүргийн 10-р сургууль

4-р байр — Чингэлтэй дүүргийн 72-р сургууль


Хөвгүүд – 13 насны ангилал


1-р байр — Баянгол дүүргийн 20-р сургууль

2-р байр — Чингэлтэй дүүргийн 24-р сургууль

3-р байр — Баянхонгор аймгийн “Номундалай” сургууль

4-р байр — Ховд аймгийн 1-р сургууль


Хөвгүүд – 15 насны ангилал


1-р байр — Баянзүрх дүүргийн 14-р сургууль

2-р байр — Баянгол дүүргийн “Оюуны Ундраа” цогцолбор сургууль

3-р байр — Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р сургууль


Тэмцээнд оролцсон бүх баг, тамирчдадаа баяр хүргэж, цаашдын спортын амжилт, хөгжил дэвшлийг хүсэн ерөөе! Ирэх жил “Мөрөөдлийн гоол-2026” тэмцээн үргэлжилж, ирээдүйн аваргуудаа тодруулах болно. Энэ жилийн аварга багууд хамгийн өндөр шагналын сантай буюу 200 сая төгрөгний шагналыг хүртэж буй юм. Энэхүү хөрөнгө оруулалт нь тамирчдыг дэмжих, урам зориг өгөх, хөлбөмбөгийн спортыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготой аж.