sonin.mn

“Бахрейн 2025” Азийн Залуучуудын наадам энэ сарын 22-31-ний өдрүүдэд Бахрейн улсын Манама хотноо зохион байгуулагдана. Тус наадамд өрсөлдөх Монгол Улсын шигшээ баг тамирчдад хүндэтгэл үзүүлэх, үдэн гаргах ёслол өнөөдөр Монголын үндэсний олимпын хорооны өмнөх “Бөртэ Чоно” талбайд боллоо.


Үйл ажиллагаанд Олон улсын олимпын хорооны гишүүн, Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Б.Баттүшиг, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСУХ-ны дарга Э.Билэгт тэргүүтэй албаны төлөөлөл, спорт холбоод, баг тамирчид оролцов.


Азийн Олимпын зөвлөлийн ивээл дор 12 жилийн дараа зохион байгуулагдаж буй тус наадамд Монгол Улс спортын 20 төрлөөр 135 тамирчин хурд хүч авхаалж, самбаагаа сорин өрсөлдөнө.


11 хүн, бие хамгаалах урлаг үзүүлж буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад

‎4 хүн ба ‎"‎األ Sponsored by 品光 DI 0ッ下 ※ מלקי SKYtel worki emart KELME‎" гэсэн бичвэр‎‎ нарын зураг байж магад

8 хүн ба бичвэр нарын зураг байж магад

10 хүн ба бичвэр нарын зураг байж магад

“Бахрейн 2025” Азийн Залуучуудын наадмын Монголын багийн ахлагчааар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд эдийн засаг хөгжлийн сайд Н. Учрал ажиллах бол Монголын багийн тугчаар волейболын тамирчин Цэнд-Очирын Ананд, сагсан бөмбөгийн тамирчин Батбаярын Эмүжин нар сонгогдсон юм. МҮОХ-ноос тус наадамд оролцох баг тамирчдын бэлтгэл сургуулилт, замын болон байр хоолны зардалд 100 орчим сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, наадамд оролцож буй бүх баг тамирчдыг 361 брэндийн 400 гаруй сая төгрөгийн иж бүрэн хувцсаар хангалаа. Азийн 45 орны 4000 гаруй шилдэг залуу тамирчид цугласан тус наадамд амжилт арвинтай оролцож, Монгол Улсын алтан соёмбот төрийн далбаагаа Бахрейны тэнгэрт олонтоо мандуулахыг хүсэн ерөөе.


7 хүн ба "Sponsoredb by BT 兴 BT SKYtel HP worki emart KELME" гэсэн бичвэр нарын зураг байж магад

6 хүн ба "Sponsoredby by BT来 BTSKYWorkiemart ※ SKYtel worki emart DE DI KELME 361" гэсэн бичвэр нарын зураг байж магад

2 хүн ба бичвэр нарын зураг байж магад

хөшөө дурсгал ба "Sponsoredby Sponsoredby BTworker BT SKYl worki emart KELME MSIN ት OJINMED IVE 스m품 ထပေ BOPTA 4oHo" гэсэн бичвэр нарын зураг байж магад

3 хүн ба бичвэр нарын зураг байж магад