Монголын Ногоон Нам, Монгол Үндэсний Ардчилсан Нам нэгдэн, “Үндэсний Эвсэл” байгуулж, эвслийн тэргүүнээр Нямтайширын Номтойбаярыг сонгосон явдал Монголын улс төрд шинэ содон мэдээ болов. Хэрэв “Үндэсний Эвсэл”-ийн тэргүүнээр МҮАН-ын Дарга Б.Цогтгэрэл юм уу? МНН-ын Дарга О.Бум-Ялагч болсон бол ингэтлээ олны анхаарлыг татахгүй байлаа. Хамгийн гол нь нэг талаас олигархи, 30 гэр бүлийн төлөөлөл, нөгөө талаас үндэсний хөрөнгөтөн, бүтээн байгуулагч, мөн эр зоригтой шийдэмгий улс төрч гэх буюу нөгөө талаас шөнийн клуб хэсэж, зодоон хийсэн танхай этгээд, бараг л гэмт хэрэгтэн гэх нийгэм дэхь эсрэг тэсрэг дүгнэлт, үнэлэмжийн дунд оршдог Н.Номтойбаяр уг эвслийг тэргүүлсэн нь анхаарал татаж буй юм.
Ер нь Н.Номтойбаяр улс төрд эргэн ирэх нь цаг хугацааны л асуудал байсан. Хэрхэн ирэх вэ? гэдэг нь харин тодорхой бус байв. Ерөнхийдээ түүнд хэд хэдэн сонголт байсан юм. УИХ-ын 2020 оных шиг бие даан нэр дэвших, парламентад суудалгүй намуудын аль нэгэнд элсэх, МАН-ын гишүүнчлэлээ сэргээх, тэр бүү хэл АН-д ч элсэх хувилбар нээлттэй байв.
Гэвч Н.Номтойбаяр үндэсний ардчилсан үзэл бүхий, өөрийн улс төрийн хүчнийг буй болгох гэсэн хувилбарыг сонгосон нь анхаарал татна. Үйл явдлын өрнөлийг ажиглахын сацуу түүний “Үндэсний Эвсэл”-ийн анхдугаар их хурал дээр тавьсан илтгэлээс Н.Номтойбаяр Монголын улс төрд чухам ямар мессеж өгч байна вэ? гэдэгт текстологийн дүн шинжилгээ хийж байна. Ер нь улс төрийн илтгэл бол тухайн хурлын оролцогчид болон олон нийтэд хандахын сацуу улс төрийн тодорхой зорилго, зорилт, зарим тохиолдолд хийх үйлдлээ ч тодорхойлсон, мөн улс төрийн зарим бүлэг, улс төрчидтэй хэрхэн харилцахаа томьёолсон цогц баримт бичиг байдаг. Салан баавгайн үлгэрт гардаг шиг Монголын улс төрчид л хэлсэн, ярьснаасаа өөрийг хийж, үнэ цэнийг нь алдагдуулчихсан болохоос биш...
Н.Номтойбаярын илтгэл Ардчилал, Эдийн Засаг, Нийгмийн бодлого гэсэн гурван хэсгээс бүтжээ. Илтгэлийн олон нийтэд өгч буй үндсэн агуулга нь “ Үндэстнээрээ баяжъя”. Энэ бол шинэ лоозон биш. МАН-ын үүсгэн байгуулагч-анхны долоогийн нэг, МАН-ын Дарга асан Солийн Данзан 100 жилийн өмнө “Баяжигтун” хэмээн уриалж байв.
С.Данзан улс төрчийнхөө хувьд үндэсний ардчилсан үзэлтэн байхын сацуу “Харлей Давидсон” мотоцикл унадаг, панз наймаа хийдэг, үндэсний мөнгөн тэмдэгтийг доллар хэмээн нэрийдэж явсан, шулуухан хэлэхэд капиталист хүн байсан. Өөрөөр хэлбэл Н.Номтойбаяр өөрийгөө улс төрийн дундаж тоглогч биш үндэсний шинэ лидер болох ёстой гэсэн амбицтай байгаа нь илт. Ингэхдээ үзэл санааны хувьд С.Данзангийн хэв шинжтэй болгохыг хүсчээ. Түүний илтгэлийн оршил хэсэгт буй нэгэн абзаци ихээхэн анхаарал татна.
Тодруулбал тэрээр уг хэсэгт: “Монголчууд бид зуун жилийн тэртээ коммунист Оросын нөлөөнд орж, тэдний тулгасан бичиг үсэг, үндсэн хууль, төрийн засаглал, эдийн засгийн тогтолцоог хүлээн авч хэрэгжүүлсэн нь түүхэн үнэн билээ. Энэ бүгдийг сөрөн зогссон Солийн Данзан лугаа Үндэсний ардчилсан үзэлтэй Монгол хүн бүрийг коммунистууд мянга мянгаар нь хоморголон хорьсон, цөлсөн, цаазалсан. Үүний улмаас Монголчууд айдсаар өвчилж, эх орноо харьд дагаар оруулах тунхаг бичиг өргөн барих гэж хоёронтой оролдсон удирдагч хүртэл байсан.” гэжээ. “Эх орноо харьд дагаар оруулах тунхаг бичиг өргөн барих гэж хоёронтой оролдсон удирдагч” гэдэг нь Ю.Цэдэнбал. Яагаад Н.Номтойбаяр Ю.Цэдэнбалын тухай ийм дүгнэлт хийх болов. Энэ бүхэн нь хувийн шалтгаантай аж. Н.Номтойбаярын өвөө Н. Лхамсүрэн (1917-1992) нь Маршал Х.Чойбалсангийн итгэлт хүн, ГЯЯ-ны сайд, Сайд нарын зөвлөлийн ерөнхий сайдын орлогч хүртэл ажиллаж байсан нэгэн агаад Ю.Цэдэнбалын үед улс төрөөс шахагдсан байдаг. Иймээс нэг талаас өвөөгийнхөө үйл хэргийг үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлсэн явдал болов уу? Н.Номтойбаяр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хэрхэн харилцах бол гэдэг асуулт улс төрийн хүрээнд байгаа. Учир нь У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга байх үед түүнийг хамгийн хурцаар шүүмжилдэг, зөрчилддөг байсан улс төрч нь тэр байв. Тэгвэл үүний хариултыг Н.Номтойбаяр илтгэлдээ тусгажээ.
Тодруулбал тэрээр илтгэлийнхээ сүүлийн хэсэгт: ““Үндэсний эвсэл” нь Ерөнхийлөгчийн гадаад болон ногоон бодлогыг тууштай дэмжигч, хамтрагч нь байна.” гэсэн байна.
Өөрөөр хэлбэл Н.Номтойбаяр: “У.Хүрэлсүхтэй үл ойлголцсон явдал тухайн цаг үедээ болоод дууссан. Одоо нэгэнт Монгол төрийн тэргүүн болсон түүнийг дэмжинэ” гэдгээ шууд ил зарлажээ. Мөн Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийн үйл ажиллагааг хэрхэн үзэж байна вэ? гэдэг асуудлыг илтгэлийнхээ сүүлийн хэсэгт тусгаж, ““Үндэсний эвсэл” нь авлига, хулгайтай “Шаазгайг үргээгээд үр дүнд хүрэхгүй" тул “овоог” нь ул мөргүй устгаж тэмцэнэ. Монголын Авлигачдын Нам гэж яригдах болтлоо бохирдсон МАН-ын даргатай “овоог” устгах үйлсэд хамтран зүтгэнэ.” гэсэн байна. Л.Оюун-Эрдэнийн ганц имижээ болгож, улс төр хийж буй өнцөг бол авилгатай хийж буй тэмцэл. Тэгвэл Н.Номтойбаяр Л.Оюун-Эрдэнийн энэ тэмцлийг “овоон дээр суусан шаазгайг үргээж буй” төдий л явдал гэж дүгнэжээ. Дараа нь түүнтэй хамтран, овоог устгах үйлсэд хамтран зүтгэнэ гэж “золигтохоо” мартсангүй. Авилгын овоо гэгч нь шулуухан хэлэхэд МАН-ын дарга, лидерүүд шүү дээ. Үүнийг буюу өөрийнхөө намын удирдах хэсэг, түүнээс улбаатай системийг бүхэлд нь устгахын төлөө МАН-ын дарга өөр нэг эвслийн тэргүүнтэй хамтран ажиллана гэдэг үндсэндээ боломжгүй зүйл. Иймээс энэ өгүүлбэрийг МАН-ын гол өрсөлдөгч нь Үндэсний Эвсэл байх болно гэж ойлговол зохилтой.
Түүх давтагддаг. Түүх давтагдахдаа ороомог хэлбэрээр давтагддаг. Яг одоогоос 12 жилийн өмнө УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнө МАН түүхэндээ анх удаа маш том хуваагдсан юм. МАХН байгуулагдаж, МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл УИХ-ын 2012 оны сонгуульд оролцон, парламентад бүлэг байгуулах хэмжээний амжилт үзүүлж байв. Сонирхолтой нь тухайн сонгууль мөн л Монголд анх удаа холимог системээр явагдсан юм. Тухайн үед олон хүн “Шударга Ёс” эвслийн амжилтыг МАХН гэсэн товчлол бүхий Монгол Ардын Хувьсгалт Нам гэсэн нэртэй холбож тайлбарлаж байв. Гэвч үнэндээ Сү.Батболд, С.Баяр, Ц.Нямдорж гэсэн үеийн улс төрчиддөө шахагдсан, МАН-ын лидер Н.Энхбаяр л уг улс төрийн хүчнийг оройлон манлайлж, амжилтын локомотив нь болж байсан. Н.Энхбаяр хуучирч мартагдахын хэрээр МАХН-ын хүч ч дагаад суларсан билээ. Тэгвэл Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарт шахагдсан Н.Номтойбаяр мөн л 2012 оны Н.Энхбаяр шиг Үндэсний Эвслээ удирдан улс төрд эргэн ирж байна. Харин “Үндэсний Эвсэл” 2012 оных шиг МАХН-2 болж чадах эсэхийг, МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийнх шиг амжилт үзүүлж чадах эсэхийг сонгогчид л шийдэх учиртай.
Улс төрийн аналитикч М.Гал-Арив
Сэтгэгдэл77
Iim l shudarga xvn uls tord xergtei
НОМТ ШИГ ИЙМ МУУ БҮХНЭЭР МОНГОЛ ТҮМЭНД ТАРАА ТАНИУЛСАН ДАВАРСАН ЭТГЭЭД ХОЛ ЯВАХГҮЙ ДЭЭ, ХҮЧЭЭР ХЭДЭН ЮМ БИЧҮҮЛЖ, ГАРГУУЛЖ БАЙГААД УНТАРНА
Zahialgat tulburtei niitlel gedgiig yagaad duridsangui ve???
Нямтайшарийн гөлөг бол зүгээр л эрүүгийн елемент. Гөлөг чинь Сайхан Ярьж бна шүү гэдэг шиг. Ийм лаларуудыг УИХ оруулах биш, харин байнга шалгаж байх хэрэгтэй
Үе дамжсан Өс ХОНЗОН оо ... гэж ...
ха ха, Номтойбаяр ч гэх шиг нэр нь хүндэдсэн, халтар гөлгөөр л Монгол Улс заавал дутах ёстой шүү. Эцгийнхээ үхэн хатан луйвраар бий болгосон компаниа удирд, архиа тааваараа уу, машины цуглуулгаа арвижуул, зодоон цохионоо хий, хүүхэн шуухнаа бав, хууль шүүхээ хахуульд, мөнгө төгрөгөндөө гар татуу яв, малчин, иргэн хэнийг ч хамаагүй дайрч алаад хуульчдын багаараа аргалуулаад ялгүй өнгөрсөн ч болно. Хамаа алга. Монгол төрөөс минь л хол байчих тэх үү, Донтойбаяр аа
ИХЭР ЗУЛЗАГАТАЙ ЭХ БААВГАЙГ АЛЧИХАЖ БАЙЛ УУ, ЯАЛАА, НОМТ ГЭГЧ ЭНЭ ЭТГЭЭД? КОМАН-БЭБИ
huni muug harhaasa omon mongoldo yu hiisniigen sudal sons uz !!!!!! daraan shumjil odoo deer bga humuusen ymr bga bilee odoo ydij sorog huchin garj irjin 1 namiin togtltsoog buulgah hergte yrhaasa omon sn bod !!!!
Нямтайшарийн гөлөг бол зүгээр л эрүүгийн елемент. Гөлөг чинь Сайхан Ярьж бна шүү гэдэг шиг. Ийм лаларуудыг УИХ оруулах биш, харин байнга шалгаж байх хэрэгтэй
Тогос шиг гоёод, хөхөө шиг донгодох эрхэмүүд борооны дараах мөөг шиг гарнаа гоё гоё. Сонгууль сонгууль бас дахин сонгууль
Социйн үеийн НАХЯам бол тэр чигээрээ Оросын тавиул Бурядуудар дүүрсэн байсандаг

odoo l zow hun garch ireh gj bndaa
Хэхэхэ Нямтайшир Орсын КГБ шүү дэ
Хэхэхэ Нямтайшир Орсын КГБ шүү дэ
odoo l zow hun garch ireh gj bndaa
арслан ирвээс алалдан уралдана
Монгод Улсад 1 зүйлч үйлдвэрлэж үзээгүй, Бүтээн байгуулалт гэх ойлголтгүй, 1 хүн ч цалинжуулж, татвар төлж үзээгүй, Үзэгний үзүүрээр хөрөнгөжсөн Бусдын ирээдүйг хулгайлсан Улс төрчдөөс салах цаг нь болсон.
Социйн үеийн НАХЯам бол тэр чигээрээ Оросын тавиул Бурядуудар дүүрсэн байсандаг. Энэ гөлөг газарын баялгийг үйлдвэрлэсэн юм уу, Хуцав аа
тэгэнгүүтээ энэ эрүүгийнн элемент, рекетийг сонгох ёстой юу тэээ. Нүднээс далд ор, халтар новш. Хар тамхиа татаад, гадаадаар зугаалаад хувийн эрх чөлөөгөө эдлээд л явж байсан чинь хамаагүй дээр. Номтын хажууд Оюун-Эрдэнэ бол алд дэлэм илүү улстөрч шүү. Ядаж л Монголын төлөө хийсэн юмтай, хэлэх үгтэй залуу. Цар тахлыг л гэхэд гурван жил улсаар нь чирээд даваад гаргалаа. Олон өр дарлаа, дарга ангийн хулгайч нарыг ил болголоо. Монгол ингэж хөгжинө гэдэг Хөгжлийн бодлогоо ядаад л тодорхой болголоо шд. Тэнгэр, газар шиг ялгаа байна даа.
3000 гаруй ажилтан албан хаагчтай, тэдгээр айл өрхийг тэжээж буй Н.Номтойбаярын тэргүүлж буй эвслийг дэмжих нь зөв.
Социйн үеийн НАХЯам бол тэр чигээрээ Оросын тавиул Бурядуудар дүүрсэн байсандаг. Энэ гөлөг газарын баялгийг үйлдвэрлэсэн юм уу, Хуцав аа
Социйн үеийн НАХЯам бол тэр чигээрээ Оросын тавиул Бурядуудар дүүрсэн байсандаг. Энэ гөлөг газарын баялгийг үйлдвэрлэсэн юм уу, Хуцав аа
Номтойбаяр эвсэл, нэгдлийг удирдаад аваад явчиж чадна аа амжилт
ҮлмэдэхГашүүнсургааль өөрийгөө рекламдах аа больёёё
ҮлмэдэхГашүүнсургааль өөрийгөө рекламдах аа больёёё
Номтой МАН АН-аас бусад бүх намуудыг нэгтгээд санал өгүүлчихье гэж бодьё. УИХ-д 3-4 суудал авна. Номтой өөрөө гишүүн болно. Хэн хожих вэ. Намаа нийлүүлсэн 30 гаруй дарга овоо мөнгөтэй болно. Энхбаярын бодит жишээ байна даа. 30 гэр бүл нэг андаа тэсч үлдэнэ.
baavgai, chono agnadag Hun tegeed ard tumnee hairlajchadah uu..........
Хэхэхэ яаг үнэн

Нямтайшир улсд татвар төлдөг олон хүн тэжээдэг л гэнэ.Үнэн, тэхдээ ард түмний хөрөнгө болох газрын баялгаар л хүүдэгнээд тэр шүү дээ.Санжын Баяр Тайшир хоёр телевизээр ярилцлагаэ хийв дээ. Сонсчээ суухад тэр хоёр дөчин мянгатын хүүхдүүд болохоо бахархацгаасан.Дөчин мянгатыг нэг үе Ногоон малгайтнуудын үр сад эзэгнэж байв даа. Тэд баяжицгаасан нь үнэн. Харин улсд үр өгөөжөө өгсөн үү гэвэл үгүй. Монголыг үгүйрүүлэх үр могой тархи угаах замаар эндээс төрөх нь тодорхой боллоо. Монголчуудын хэзээ хийсэн үйлийн үр юм бол доо.
Ойрд сонсогдоогүй,хулхи хуурамч помпeзгүй,элдэв чимэг шигтгээгүй цэх шууд шулуухан илэрхийлэлтэй ч бас дипломатик neutrality раамтай, туйлшраагүй (not polarized) сайн илтгэл юм бнаа.Дэмжиж б. Ярьдаг биш хийдэг хүмүүс, хийхдээ бас соёл дээдэлдэг халтар биш хүмүүс ингээд тодроод ирдэг цаг ирээ юу даа.
Хүүкийн гадаад бодлогыг дэмжинэ гэсэнд баяртай б. Хүүкийг ёстой хэнч дэмждэггүй байнга доош нь чихэж байдаг ийм үэд нь түүний нэрийг гадаад бодлого гэдэг үгтэй салддаггүй холбоо үг, брэнд NAME болтол нь цөхрөлтгүй оролдсон цорын ганц хүн нь, автор нь,иргэн нь би байх шүү.Чанарт нь ч гүнзгий анхаарснаар HS гэх шог нэртэй тунхагын чанартай хий хоосон соцын үэийн зүйлс алга болсон доо.
Батлан хамгаалах, аю.байдлын ойлголтоо Хүүк зоригтой орвонгоор нь өөрчилж чадсан сэргэлэн найдвартай Ёөк юм билээ.Содбаатар Энхбаяр нар гайхалтай өөрчлөлтын эхийг тавьсан шүү.1 хэсэг Ёөкийн ETГ л ганцаараа ажиллаж УИХ,ЗГ унтаж эсвэл будилж, УИХ нь төрийн Дээд Бай-га гэдгээ мартан ЗГ-ынхаа доор дуртайяа орон хэвтчихсэн байлаа шүү дээ. 76-аас 1 ч хүн дуу битгий хэл авиа гаргадаггүй бсн үe бий шүү.Сонгууль дөхөхөөр л харин сэрэв үү яав гэлтэй ...Бас 4 жилд юу ч бүтээгээгүй байж БҮГД БҮГД БҮГД дахин сонгогдож улсаа ухраах гэнэ үү.
Танай эвсэлд туслаж тохирч хамтарч ажиллаж болно шүү.Авилгыг арилгах шилдэг арга бн, АНУ Японд ч хэсэгчлэн хэрэглэгдж байсан гэж Төр Засагт хэлдэг ч ёстой хүлээж авдаггүй,энэ нь тэд авилгаасаа салахгүй, хэзэ ч таягдан хаяхгүй гэдгийн баталгаа ш дээ.Аргаа бараад Украины Зeлeнски хэрхэн дүр эсгэж хулхи замаар авилгатай тэмцээд Барууны дэмжлэгээ ч алдаж, 41 сая хүн амтай бсн улсаа ч устгаж буйг анх сошиалд бичиж эхэлсэн шүү.Зele тэр үэд жинхэнэ мандаж олон парламeнтэд үг хэлж алга ташуулан хуйлруулж байхад нь анх авилгын булхайг нь, мөнгө идэж цуслаж буйг нь,хар захад барууны илгээсэн зэвсгийг нь зарж байсныг нь монголдоо бичиж ард түмэндээ мэдүүлж байв.
Одоо хулгайчууд улс төрийн орогнол хүсч зугтдаг явдлыг болиулах, гадаад паспортын тухай, авилгын мөнгөөр зөвхөн АНУ ч биш бусад оронд бизнэс эрхлүүлэхгүй байх тухай санал минь их урагштай байгаа.Энэ минь гадаадад,дэлхийд тавьсан 5 дахь том асуудал минь юм.Анх гадаад өрийн тухай Их7,Их 20д тавьж зарим зээлдүүлэгч том гүрний байр суурийг өөрчилж чадаж бв.Манай инфляц дэлхийн бүх инфляцын хэлбэрээс гажсан үүсмэл,зохиомол гэдэг дээр бас ажиллаж бн даа.Гадаад харилцаанд мэрэгжлээрээ биш МонголБанкд очиж ажиллая гэхээр ёстой бүтэх шинжгүй бн.Гэмт хэрэгт холбогдсон баахан улс л тэнд валютын нөөц дээр тэлчилж,дураара мөнгө хэвлэж, оү-ын дэг журмаас ангид ч ажиллаж бн, хар саарал жагсаалтын хорио цээрт удаан байж байж сая 1 гадахд хүний ачаар гарсан шүү.

Өөрсдийн гавьяагаар хорио цээрээс гарсан юм шиг хуцахгүй шүү та нар.
Өөрсдийн гавьяагаар хорио цээрээс гарсан юм шиг хуцахгүй шүү та нар.
3айл
Нохойн жонгорхой.
Номтойбаяр урагшаа харж улс төрөө хийгээрэй тэр тусмаа түүхэн хүнээр улс төр хийх хэрэггүй дээ
Aavdaa tuslaad yav Bitgii Mongol tord gai bolooch erh hyyhdyydin togloom bish shyy dee Amidrald hatuuj
ЗӨВӨӨ ЗӨВ, МАН АН XОЁРООС ОДОО ЮУ XАРАX ВЭ. ЮУ ГАРАX ВЭ !!! ИДЭЖ УУСАН ШАНТААЖ, ДАXИАД Л ЖИЛ ДАМЖИН XОЙШИЛСОН АВИЛГА XАРСАН XААЛТТАЙ ШҮҮX XУРАЛ, ДАXИАД Л ИЛ ДАЛД ӨР ЗЭЭЛ ... ДАXИАД Л...

Монголд аж үйлдвэр xөгжүүлэxгүй байx нь манай 2 xөршийн бодлого. Номтойбаяр үүний эсрэг тууштай тэмцэгч. Монгол түмэн дэмжиж байна.

Энэ видео ярилцлага Монголийн төр доторx Орос Xятадийн xөл гарууд Монголд аж үйлдвэр xөгжүүлэxгүй байx талаар юу xийснийг тодорxой өгүүлнэ. Түгээцгээ. https://www.youtube.com/watch?v=t_-ikPVVe8s

Ерөөгийн сангийн аж аxуйд Xятад Оросод xаана ч байxгүй дэлxийн стандардийн сайxан сургууль барьж өгсөн байна лээ, 3 үеээрээ xэлмэгдсэн энэ буриад ажилсаг гэр бүлийг энэ xоёр xөрш маань мөн ч иx xоxироосондоо !!!

Номтойбаяр сайн байна. Олонхи болохын тулд зүүгээрэй.
Сэтгэгдлээс харахад Албаныхан их айж байгаа бололтой. Номтойбаяраа битгий шантраарай.
Энэ балай шахуу юм юугаа солиороод байнаа тэр тэнэг эрх хүүхэд яах нь хэнд ч хамаагүй
Номтойбаяр маш зөв сонголт хийсэн. Одоо монголын улс төрд яг ийм дүр үгүйлэгдэж байна.
Номтойбаяр маш зөв сонголт хийсэн. Одоо монголын улс төрд яг ийм дүр үгүйлэгдэж байна.
Нямтайширых пиар хэвлэлд мөнгийн ёстой нэг цацаж бнаа. Их мөнгөөр монголчуудын тархи угаагдах амархан гэж тооцоолж. Танхай балмад номтойбаярыг монголчуудад хүчээр тулгахаар шийдэж.
Xэдэн жилийн өмнө байxаа Ерөөгийн САА-д ёстой стандартийн дунд сургууль барьж өгсөн.